Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2024/02806

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 26

181/ШШ2024/02806

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.а даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, өааааааа тоотод оршин суух а овогт Агийн А /РД:Ба/-ын хүсэлттэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А, гэрч Б.Цэцгээ, Б.Сэлэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

 

1991 оны 01 сарын 16-наас Үндэсний хөгжим урлал компанид хөгжмийн тасагт мастераар ажилд орсон. Манай гэрийн хажууд байдаг одоо Шихихутагт сургуулийн баригдсан. Хуучин 2 давхар цагаан байшингийн 1 давхарт ажилладаг байсан. Хөгжмийн мастерын тасагт ажилд орохоосоо өмнө мужаан, нарийн суурь машинууд дээр ажилладаг байсан учраас энэ ажил миний хувьд чаддаг мэддэг модтой харьцдаг ажил байсан. Иймд миний ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, гэрч Б.Цэцгээ, Б.Сэлэнгэ нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг шинэчлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.А нь 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1995 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл Үндэсний хөгжим урлал компаний хөгжмийн тасагт ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь заалтад зааснаар шүүх хүний ажиллаж байсан байдлыг тогтоохдоо хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан

2. Хүсэлт гаргагч Д.А нь 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1995 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл Үндэсний хөгжим урлал компаний хөгжмийн тасагт ажиллаж байсан болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Иймд Д.А нь 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1995 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл Үндэсний хөгжим урлал компаний хөгжмийн тасагт ажиллаж байсан гэх хугацааг сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

3. Нэхэмжлэгч Д.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт зааснаар а овогт Агийн А /РД:Ба/ нь 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1995 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл Үндэсний хөгжим урлал компаний хөгжмийн тасагт ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг нэхэмжлэгчид мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.а