| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2023/01395/И |
| Дугаар | 181/ШШ2024/02783 |
| Огноо | 2024-07-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2024/02783
| 2024 07 24 | 181/ШШ2024/02783 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.М даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хааааааааааа нэхэмжлэлтэй
Хариуцагч: ад холбогдох
хүүхдээ өөрийн асрамжинд авахыг хүссэн нэхэмжлэлийн шаааааааааааааааааааааардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батнаран, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, хариуцагчУ, нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батнаран нь шүүхэд болон шүүх хуралдаанд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:
Б миний бие 2017 ондУтай танилцаж үерхэж байгаад улмаар 2018 оноос эхлэн хамт амьдрах болсон. Бид дундаасаа 2018 оны 11 сарын 13-ны өдөр хүү У.Тийг төрүүлж 2020 оноос эхлэн тусдаа амьдрах болсон. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй учир ээжУар овоглосон.
Миний хүү У.Т тархины хүнд хэлбэрийн даралттай төрсний улмаас 6 сартайгаасаа үе үе таталт өгч, эмнэлэг эмчийн хяналтанд байж байнгын асаргаа сувилгаа шаардлагатай болсон.
М.уын ааш зан өөрчлөгдөн 2020 оны 10 сараас гэртээ ирэхээ больж, чамаас саллаа гээд рүүгээ 1 нас 5 сартай байхад нь аав болон эмээ Ч.Батнаран нарын асрамжинд үлдээсэн.
М.уыг хүүгээ орхиод явснаас хойш би ээж Ч.Батнарангийн хамт хүүгээ уламжлалт болон шинжлэх ухааны эмнэлэгээр үзүүлж байсан. Тусдаа амьдрах хугацаанд ээжУ нь хүүгээ 3-4 хоногоор авдаг байсан боловч өөрөө харахгүй ээж Мартаар харуулж, хоолтой хоолгүй байлгаж турааж, ханиад өвчин тусгаар буцааж өвчирч өгдөг байсан тул хүүхдээ өөрийн асрамжинд авч хүмүүжүүлэх хүсэлтэй гэв.
ХариуцагчУ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Бтай 2017 онд танилцаж үерхэж байгаад улмаар 2018 оноос эхлэн хамт амьдрах болсон. Бид дундаасаа 2018 оны 11 сарын 13-ны өдөр хүү У.Тийг төрүүлж 2020 оноос эхлэн тусдаа амьдрах болсон. Тусдаа өмьдарч байх хугацаандаа би 2 удаа буцаж очсон боловч бид эвлэрч амьдарч чадаагүй тул салсан.
Хүү маань одоо Монголоор ярьдаг болсон, Англиар яриад байдаг байсан, ирэх жил 58 дугаар сургуульд өгөхөөр болсон очиж уулзсан, хойд аав Оргил сайн харьцаатай, дүүдээ маш сайн 2 хүүхдээ ханьтай цуг өсгөх хүсэлтэй байна. Хүү М.Тийг миний асрамжинд үлдээж өгнө үү, хүүгээ авсан нөхцөлд хүүхдийн тэтгэлэг авахгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн 6-р хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Нярайн дэвтрийн хуулбар, Хан-Уул дүүгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 сарын 26-ний өдрийн 2011 дугаартай шийдвэр, Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан бичиг, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,
4. Хариуцагчаас нотох баримтаар: бичгээр гаргасан тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, фото зургууд,
5. Шүүх талуудын хүсэлтээр: нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилж, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хавсаргав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б нь хариуцагчУд холбогдуулан хүүхдээ өөрийн асрамжинд авахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. ХариуцагчУ нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрахгүй, хүүгээ өөрийн асрамжиндаа авна гэж маргасан.
3. Нэхэмжлэгч Б.Бямбасүрэн хариуцагчУ нар нь 2017 онд танилцаж, тэдний дундаас 2018 оны 11-р сарын 13-ны өдөр хүү У.Тийг төрүүлсэн болох нь №0000539321 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүргийн 225 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт, Оюу Тэн Эрд ХХК-ийн тодорхойлолт, талуудын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчидын хоорондын таарамжгүй байдал, бие, биенээ гэх хайр халамж үгүй болсон, эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй, гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй, хариуцагчУ гь гэр бүтэй болж, тэдний дундаас хүүхэд төрсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээдэг.
Нэхэмжлэгч Б.Бямбасүрэн нь бага насны хүүхдүүдийг өөрийн асрамжинд авах, хариуцагчУ нь бага насны хүүхэд болох У.Тийг өөрийн асрамжинд авна гэж маргасан.
4. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс болон Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилсон.
Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар дүгнэлтэндээ: У.Тий хувьд дүү болон ээжУд ээнэгшин дассан, бие биенээ хүлээн зөвшөөрсөн, ойр дотно харилцаа холбоотой байна. Мөн судлуулагчийн онцлог байдлаас шалтгаалан ээжУ нь илүү сайн ойлголцох, анхаарал халамж тавих боломжтой байна. гэсэн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн.
5. Иймд хүү М.Тийг эх М.уын асрамжинд үлдээж, хүүхэд эхийн асрамжинд үлдсэн ч эцэгтэйгээ уулзах эрхийг эх нь хориглох болон хязгаарлахгүй бөгөөд эцэг С.Бтай уулзуулж байхыг дурдах нь зүйтэй байна.
6. Гэр бүлийн эрх зүйн харилцаа нь гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаа, хүүхдийн асрамж тогтоох, тэжээн тэтгэх гэх мэт цогц харилцааг зохицуулдаг онцлогтой бөгөөд хариуцагчУ нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлгод үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү М.Тийг эх М.уын асрамжинд үлдээж, нэхэмжлэгч Бын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. ХариуцагчУ нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрх, болон эцэгтэйгээ уулзах эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Б хариуцагчУ нар нь дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд нь хэн алиндаа саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.М