Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0723/З |
Дугаар | 128/ШШ2019/0656 |
Огноо | 2019-10-07 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2019/0656
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн би Баянзүрх дүүргийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ж.С*******ийн дүгнэлттэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.А*******д холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ж.С******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.А*******гийн 030******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, эрх бүхий байгууллагад буцааж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.А******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З******* овогтой А******* миний бие 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 030******* дугаартай шийтгэлийн хуудсыг бичихдээ хуулийн зүйл заалтыг буруу бичсэн байсан тул хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ж.С******* нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.А*******д холбогдуулан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.А*******гийн 030******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, эрх бүхий байгууллагад буцаалгахаар прокурорын дүгнэлт гаргасан байна.
Уг прокурорын дүгнэлтийг хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.А******* нь хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бичгээр илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ж.С*******ийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.А*******д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.А*******гийн 030******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, эрх бүхий байгууллагад буцааж өгнө үү гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно., 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасны дагуу уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй тухай шүүгчийн захирамжийн үр дагаврыг хариуцагчид тайлбарлан танилцуулсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ж.С*******ийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.А*******д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.А*******гийн 030******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, эрх бүхий байгууллагад буцааж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН