Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/03497

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/03497

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ***банк ХК-ийн нэхэмжлэлтэй, У.А, М.Н нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 76,413,101 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч нар зээлийн зөрчлийн дүнг төлсөн тул зээлийн гэрээг үргэлжлүүлж, гэрээний дагуу төлөлт хийхээр харилцан тохирч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 610,216 төгрөгийн 50 хувь болох 305,108 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсээс, 50 хувь болох 305,108 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ