Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2024/03561

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2024/03561

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ***ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, О.Э-т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 8,745,065.88 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хариуцагч О.Э нэхэмжлэлийн шаардлага 8,745,065.88 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.07.08-ны өдөр 4,000,000 төгрөг, 2024 08.15-ны өдөр 790,844 төгрөг, 2024 09.15-ны өдөр 790,844 төгрөг, 2024.10.15-ны өдөр 790,844 төгрөг, 2024.11.15-ны өдөр 790,844 төгрөг, 2024.12.15-ны өдөр 790,844 төгрөг, 2025.01.15-ны өдөр 790,844 төгрөгөөр тус тус хувааж төлөхөөр харилцан тохирч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,871 төгрөгийн 50 хувь болох 77,435.50 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсээс, 50 хувь болох 77,435.50 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ