Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2019/0649

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Батсүрэн би Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэ бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Э*******ын дүгнэлттэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.У*******д холбогдох Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.У*******ын 014******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Г.У******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.У******* би 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 014******* дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Г.Х*******ыг 300.000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас ногдуулсан. Дээрх шийтгэлийн хуудастай холбоотой үйл баримтад эрүүгийн хэрэг үүсгэх шалгагдаж байгаа тухай Нийслэлийн Прокурорын газраас дүгнэлт гаргасан байна. Өөрөөр хэлбэл нэг үйлдэлд хоёр шийтгэл ногдуулахгүй байх үүднээс миний гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурор дүгнэлт бичжээ. Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэu бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Э******* нь, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.У*******д холбогдуулсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.У*******ын 014******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагаар прокурорын дүгнэлт бичжээ.

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.У******* нь ...Өөрөөр хэлбэл нэг үйлдэлд хоёр шийтгэл ногдуулахгүй байх үүднээс миний гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурор дүгнэлт бичжээ. Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэ бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Э*******ын дүгнэлттэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.У*******д холбогдох Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.У*******ын 014******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.14 дэх заалтад зааснаар нэхэмжлэл гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Ц.БАТСҮРЭН