| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/06374/И |
| Дугаар | 102/ШШ2024/04837 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2024/04837
| 2024 оны 10 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2024/04837 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:
1. М.Б-т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 659,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч *** капитал ББСБ ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** капитал ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,381 төгрөгийн 50 хувь болох 10,190.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 50 хувь болох 10,190.50 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ