| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2018/0995/З |
| Дугаар | 128/ШШ2019/0624 |
| Огноо | 2019-09-30 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2019/0624
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхт******* би, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох ...Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Т******* нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 05/******* дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ түдгэлзүүлэх тухай захиргааны акт гаргасан бөгөөд тус захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад заасны дагуу захиргааны актыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.У*******гийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 05/4485 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн тухай захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А******* нь тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгчийн эрхийн хүрээнд болон мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасан Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.
Иймд тус захиргааны хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн долдугаар бүлэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд хандан ...Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Т******* нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 05/******* дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ түдгэлзүүлэх тухай захиргааны акт гаргасан бөгөөд тус захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад заасны дагуу захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.У*******гийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 05/4485 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн тухай захиргааны актыг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлэн гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А******* нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 122 дугаар зүйлийн 122.2-д Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласан бөгөөд,
нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХКиас 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 3/7112 дугаар бүхий Л.А*******т олгосон итгэмжлэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ....нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй болохыг тусгайлан олгосон байгааг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-иас, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан ...Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Т******* нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 05/******* дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ түдгэлзүүлэх тухай захиргааны акт гаргасан бөгөөд тус захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад заасны дагуу захиргааны актыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.У*******гийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 05/4485 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн тухай захиргааны актыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА