Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/986

 

 

О.Б, Х.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбат,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Д.Нямдорж, Д.Доржсүрэн, Г.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/568 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Д.Доржсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Б, Х.О нарт холбогдох 1802000000311 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. С овгийн Оын Б, 1988 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, социологич мэргэжилтэй, “О” ХХК-ний гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            2. Ж овгийн Хгийн О, 1985 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч О.Б нь Монгол Улсад банк бус санхүүгийн байгууллага байгуулж, хамтран ажиллаж ашиг өгнө, компани байгуулахад мөнгө хэрэгтэй гэж Япон улсын иргэн Тгээс 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 4.585.000 иен буюу 74.185.300 төгрөгийг, 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 27.500.0 иен буюу 441.375.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны дансаар тус тус шилжүүлэн авч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт гадаад “худалдаа эрхлэн” үйл ажиллагаа явуулах чиглэлээр Сингапур улсын хуулийн этгээд болох “Г” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “О” ХХК-ийг 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан боловч Санхүүгийн зохицуулах хорооноос Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй атлаа зөвшөөрөл авсан гэж зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар “хөрөнгө оруулалт хэрэгтэй” гэж хуурч 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл нийт 543.227.100 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны дансаар, Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй атлаа банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өөрийн нэрээр үүсгэн байгуулсан”О” ХХК-ийн нэр дээр авсан гэж хуурч, ашигтай ажиллаж байгаа мэтээр хуурамч тайланг цахим хэрэгсэл ашиглаж илгээж, хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 625м2 талбайтай барилга, эзэмшил газрын үнэ цэнэ 3.350.000.000 төгрөг байна гэх тодорхойлолтыг “А” ХХК-аар хийлгүүлэн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн - дугаартай албан бичгийг ашиглан уг газрыг худалдан авч, түрээсэлж ашиг олох боломжтой гэх мэтээр хуурч Япон улсын иргэн Тгээс 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 5 удаагийн үйлдлээр нийт 4.161.806.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны дансаар, Япон улсын иргэн Нгээс 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 5.000.000 иен буюу 90.500.000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 10.000.000 иен буюу 223.600.000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 5.000.000 иен буюу 108.950.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны дансаар тус тус залилан авч Япон улсын иргэн Тд нийт 5.220.593.000 төгрөгийн, Япон улсын иргэн Нгээс нийт 423.050.000 төгрөгийг тус тус залилан их хэмжээний хохирол учруулсан,

мөн Япон улсын иргэн Тгээс нийт 5.220.593.000 төгрөгийг, Япон улсын иргэн Нгээс нийт 423.050.000 төгрөгийг тус тус залилан авсан гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор 2016 оноос 2017 онд Сингапур улсын хуулийн этгээд болох Г ХХК- ийн хөрөнгө оруулалттай “О” ХХК болон “О” ХХК-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлын чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж тус ХХК-уудаас нийт 3.141.638.6 мянган төгрөгийг данс бүртгэлд тусгалгүй хувийн данснаас авч, -, - улсын дугаартай суудлын автомашинууд, - дугаартай мотоцикл, - улсын дугаартай чиргүүл, - тоот хаягт байрлах агуулах болон авто гарааш, харуулын байртай 4200 мкв газар, -тоот 2 өрөө орон сууц, - тоот орон сууц зэргийг өөрийн нэр дээр худалдан авах, “Б” ХХК-аас 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 21 айлын орон сууц зэрэг эд хөрөнгийг тус тус өөрийн нэр дээр шилжүүлэн авч мөнгө угаасан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтуудад зааснаар,

шүүгдэгч Х.О нь “О” ХХК-ийн захирлын тушаалгүйгээр тус ХХК-ийн нягтлан бодогчийн нягтлан бодогчийн албан тушаалын үүргийг хариуцан ажиллах 2017 оны 05 сарын 12-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд тус ХХК-аас зээл авсан иргэд нь зээлийн эргэн төлөлтдөө төлсөн мөнгийг буюу зээлдэгч Ч.Бийн төлсөн 2.264.300 төгрөг, зээлдэгч М.Нийн төлсөн 1.072.300 төгрөг, зээлдэгч Хы төлсөн 1.344.200 төгрөг, зээлдэгч С.Тийн төлсөн 315.000 төгрөгийг тус тус компанийн дансанд тушаалгүйгээр завшиж, “О” ХХК-д нийт 4.995.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч О.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.2-д зааснаар, Х.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 тус тус зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасныг баримтлан Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Хгийн От холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч С овогт Оын Быг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, залилах гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор Мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч О.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч О.Боос 3.127.515.838 төгрөгийг гаргуулан хохирогч Т /Т/-д 2.708.879.686 төгрөгийг, хохирогч Н/Н/-д 418.636.152 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч О.Боос хохирогч Т /Т/-д 149.069.124 /нэг зуун дөчин есөн сая жаран есөн мянга нэг зуун хорин дөрөв/ төгрөгийг, хохирогч Н/Н/-д 4.413.848 төгрөгийг, шүүгдэгч Х.О нь хохирогч Т /Т/-д 5.000.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх заалтад заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн - нутаг дэвсгэрт байрлах -, -, -, -, -, - тоот нэгж талбарын дугаартай, -тоотод байршилтай 4200 м2 талбай хэмжээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн - дугаартай -тоот хаягт байршилтай 45.7 м2 талбай бүхий 2 өрөө орон сууц, -Г улсын дугаартай - арлын дугаартай “CF мото CF800” загварын 4 дугуйт мотоцикл, - улсын дугаартай - арлын дугаартай, “Ниссан Силвиа” загварын суудлын автомашин, - улсын дугаартай - арлын дугаартай ачааны чиргүүл, - улсын дугаартай - арлын дугаартай “Форши” загварын тээврийн хэрэгсэл, Улсын бүртгэлийн -дугаартай -тоот хаягт байршилтай 170м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэрэг нийт 2.343.059.950 /хоёр тэрбум гурван зуун дөчин гурван сая тавин есөн мянга есөн зуун тавь/ төгрөгийн үнэлгээ бүхий дээрх эд хөрөнгүүдийг, мөн Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкны - тоот дансанд байрших 14.585.000 төгрөгийг тус тус гаргуулан Т /Т/-д шилжүүлэхийг харьяалах Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар болон Улсын бүртгэлийн хэлтэс, Авто тээврийн үндэсний төв болон хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хийх эрх бүхий холбогдох байгууллагуудад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Боос шинжээчийн зардал нэхэмжилсэн 5.800.000 /таван сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж 4000.000 /дөрвөн сая/ төгрөгийг Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнд, 1800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг “М” ХХК-д тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1-143 хүртэл дугаарласан цэнхэр өнгийн хатуу хавтас бүхий гэрээнүүд, 8 хуудас санхүүгийн баримт, ярианы бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шилжилт хөдөлгөөн хийх эрх бүхий байгууллагад хүргүүлэх, Ниссан Силвиа, Форшн маркийн машины түлхүүрүүд болох хэлхээтэй 4 ширхэг түлхүүрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хүлээлгэн өгөхийг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бусад зүйлсийг шүүгдэгч О.Бод буцаан олгохыг шүүгчийн туслах Ч.Амаржаргалд даалгаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч О.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2015 оны 2 дугаар сард Сингапур Улсад оршин суудаг Япон улсын иргэн Ттэй танилцсан. Тухайн үед бизнес санал солилцон Монгол Улсад ямар бизнес хийвэл ашигтай байх талаар ярилцсан. Т нь “Япон Улсад бизнесийн зээл 0.1% хүүтэй байдаг” талаар хэлэхэд би “Монгол Улсад банкны хүү 1.2%-1.8%, Банк бус санхүүгийн байгууллагын хүү сарын 3%-4% байдаг” гэж хэлсэн. Тэрээр “Маш өндөр хүүтэй байдаг юм байна” гээд тухайн салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байна гэдгээ хэлсэн. Үүний дараа би 2015 оны 5 дугаар сарын 28-нд Сингапур Улсад очиж бизнес саналаа танилцуулсан. Тус уулзалтад Т өөрийн хуурай дүү Нг дуудаж надтай танилцуулсан юм. Т нь уг бизнес саналыг дэмжээд өөрийн эзэмшлийн Сингапур Улсад бүртгэлтэй “Г” П компаниар Монгол Улсад хөрөнгө оруулахаар шийдэж, хөрөнгө оруулалт хийгдсэн компанийн 91.67%-г “Г” П, миний бие 8.33%-ийг эзэмших болсон. Хуулийн этгээд байгуулах, хуулийн фирмийн хөлс, оффис, компьютер, сандал ширээ, тавилга хэрэгсэл авах зэрэгт “Г” П 4.585.000 иен буюу 74.185.300 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 5-нд миний Хаан банкны дансанд шилжүүлсэн. Үүний дагуу Монгол Улсад “О” ХХК-ийг байгуулж шаардлагатай тавилга хэрэгсэл, Санхүүгийн зохицуулах хорооны журмын дагуу ББСБ-г байгуулахад заавал хангасан байх дохиолол харуул хамгаалалт, нягтлан бодогч, эдийн засагч нарыг ажилд авч гэрээ хийсэн. Мөн 2015 оны 6 дугаар сарын 12-нд “Г” П компаниас тус компанийн 91.67%-д ноогдох 27.500.000 иен буюу 404.375.000 төгрөгийг, миний бие өөрийн 8.33%-д ноогдох 37.000.000 төгрөгийг тус тус “О” ХХК-ийн дансанд дүрмийн сангийн хөрөнгө оруулалт гэж шилжүүлсэн. Энэ үед Улаанбаатар хотод ББСБ байгуулах дүрмийн сангийн доод хэмжээ нь 400.000.000 төгрөг байсан. “О” ХХК-ийн ББСБ байгуулах тусгай зөвшөөрлийг “А” ХХН хуулийн фирмийн хуульч М.Э хариуцан Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм журмын дагуу бичиг баримтуудыг бүрдүүлж байсан ба 2015 оны 8 дугаар сарын 29-нд тус хуулийн фирмээс надтай холбогдож Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт өгөхөд бичиг баримтуудын хамт бүрдэл хангагдсан тул ирж авна уу гэсэн. Ингээд 2015 оны 8 дугаар сарын 30-нд бичиг баримтуудын хамт “О” ХХК-ийн ББСБ байгуулах хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хорооны хоёр давхарт байрлах бичиг хэрэгт өөрийн биеэр авч очиход тус хорооны бичиг хэргийн ажилтан “Манай Санхүүгийн зохицуулах хороо шинээр ББСБ байгуулах шинээр тодорхойгүй хугацаагаар хүлээж авахгүй байгаа, хэзээнээс хүлээж авах талаарх мэдээ www.frc.mn сайтад нийтлэгдэнэ” гэж хэлсэн. Ингээд нягтлан бодогч Х.О, эдийн засагч Б.Г нарт өдөр бүр www.frc.mn буюу санхүүгийн зохицуулах хорооны веб сайтыг шалгаж тусгай зөвшөөрлийн хүсэлтийн хэзээнээс авч эхлэх талаар мэдэхийг үүрэг болгосон. 2016 оны 1 дүгээр сард М.Э надтай холбогдож “Санхүүгийн зохицуулах хорооны шинэ журам гарсан байна, тусгай зөвшөөрлийн хүсэлтийг авч эхэлсэн, гэвч хэд хэдэн зүйлийг дахин боловсруулж шинээр хийх хэрэгтэй” гэсэн. Үүнд:

Улаанбаатар хотод ББСБ байгуулах дүрмийн сангийн доод хэмжээ 400.000.000 төгрөг байсан нь 800.000.000 болж нэмэгдсэн тул дүрмийн санг нэмэгдүүлэх, мөнгө угаах терроризмтэй тэмцэх Санхүүгийн зохицуулах хорооны журмын дагуу гадаадын хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шалгах зэрэг өөрчлөлтүүд орсон тул эдгээрийг шинэчлэх шаардлагатай болсон. Энэ талаар хөрөнгө оруулагчид мэдэгдсэнээр 2016 оны 1 дүгээр сарын 18-нд “Г” П-с нэмэлт хөрөнгө оруулалт болох 543.227.100 төгрөгийг “О” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Мөн “Г” П-с хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотлох бичиг баримтуудыг хүсэхэд тус компанийн 2013 оны санхүүгийн тайланг надад илгээсэн юм. Тухайн үед хуульч М.Э хувийн шугамаар санхүүгийн зохицуулах хорооны нэгэн байцаагчаар “О” ХХК-ийн ББСБ байгуулах бичиг баримтуудыг харуулж байсан ба тэрхүү байцаагч нь М.Эд “Г” П-н хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь тухайн компанийн гаргаж өгсөн тайлангаар нотлогдохгүй байна. ...Учир нь, “Г” П-н өөрийн нийт дүрмийн сан нь 200.000 Сингапур доллар буюу 300.000.000 орчим төгрөг байна. Дээрээс нь нэг ч үйл ажиллагаа явуулаагүй (Х) тайлантай компани байна. ...” гэсэн. Иймд дахин өөр баримт нэмж өгөхийг хөрөнгө оруулагчаас хүссэн. Гэвч “Г” П-н зүгээс дахин материал ирүүлээгүй болно. Ийм байдлаар ББСБ байгуулах тусгай зөвшөөрлийг авч чадахгүй байсаар Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 05-р сард гарсан журмаар Улаанбаатар хотод ББСБ байгуулах дүрмийн сангийн доод хэмжээ 2.5 тэрбум төгрөг болж нэмэгдсэн тул тусгай зөвшөөрлийг авахгүй байхаар хөрөнгө оруулагчтай нартай тохирсон юм. 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр миний бие Сингапур Улсад томилолтоор очиж “Г” П-н захирал Т болон түүний хуурай дүү Н нартай уулзаж “О” ХХК-нд үүссэн нөхцөл байдлыг танилцуулж цаашид яах талаар зөвлөлдсөн. Тухайн үед доорх байдлаар аман тохиролцоо хийсэн.

“О” ХХК-ийн ББСБ тусгай зөвшөөрөлд шаардлагатай нэмэлт бичиг баримтыг “Г” П-н зүгээс гарган өгөх, шинээр “О” ХХК-ийг байгуулж заавал Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ тусгай зөвшөөрөл авалгүйгээр дүүргийн “Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс”-ээс “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ” эрхлэх тусгай зөвшөөрөл авч Авто ломбардын үйл ажиллагаа эхлүүлэхээр тохиролцсон. Энэхүү үйл явдал нь “О” ХХК-ийн ББСБ-ын тусгай зөвшөөрлийг авах ажлыг зогсоохоос 1 жил 5 сарын өмнө болсон юм. “О” ХХК-ийг 2016 оны 2 дугаар сарын 17-нд байгуулсан 2016 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн “Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс”-ээс Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авч автомашин барьцаалж зээл гаргах үйл ажиллагааг эхлүүлсэн. Гэвч /ШТ-ын 9 дүгээр талд/ Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн “О” ХХК нь ББСБ-ын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, тусгай зөвшөөрөл авах талаар хүсэлт ирүүлж байгаагүй тул тус байгууллагатай холбоотой баримт мэдээлэл манай хороонд байхгүй байна” гэсэн 3/2987 дугаартай албан бичиг /8хх 116/ гэжээ. “О” ХХК нь анхнаасаа ББСБ байгуулах зорилготой байгуулсан компани биш бөгөөд автомашин барьцаалж зээл гаргах барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компани юм. Тус компанид Тгийн Сингапурт бүртгэлтэй “Г” П нь 2016 оны 4 дүгээр сарын 7-ноос 2017 оны 5 дугаар сарын 24 хүртэл 4.161.806.000 төгрөг, Н нь 423.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус хийсэн ба үүний дагуу 2016 оны 4 дүгээр сараас автомашин барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг эхлүүлж 1900-1950 лавлахтай “О” ХХК-ийг хайлтын эхэнд байхаар гэрээ байгуулж, ажил урагштай зээл хүсэгчид болон зээл судалж асуусан хүмүүс ч их сардаа 200.000.000 орчим төгрөгийн зээл гарч байсан. Гэвч нягтлан бодогч Х.О, эдийн засагч Б.Г нарын хариуцлагагүй байдлаас болж 1900-1950 лавлахтай гэрээг сунгаагүйн улмаас зээл хүсэгчид болон зээлийн тоо буурсан. Иймд хөрөнгө оруулагч нарын санхүүжилтийг ашигтай байлгах үүднээс эдийн засгийн эргэлтэд оруулж, ашигтай өсөн нэмэгдэх хөрөнгө оруулалтуудыг хийж байсан. “О” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар - тоот дахь 4200 мкв газар худалдаж авсан. Эзэмших эрхтэй уг газрыг “О” ХХК-ийн нэр дээр шилжүүлж авах гэсэн боловч 0.07 га хэмжээтэй 6 ширхэг гэрчилгээтэй газрууд нь бүгд хувь хүмүүсийн нэр дээр бүртгэлтэй байсан ба өмнөх эзэмшигчид болох хувь хүмүүсээс гадаадын иргэн аж ахуйн нэгж рүү шилжих боломжгүй байсан. Хөрөнгө оруулагчид тухайн үед газрыг яаралтай авч газар шорооны ажлыг яаралтай эхлүүл гэсэн үүрэг даалгавар өгч байсан тул миний бие 6 газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, бүтээн байгуулалтын ажлыг хурдан эхлүүлсэн. Тус газар дээр гадна тохижилт, шинэ хашаа, цамхаг, зам талбай 1400 мкв автомашин хадгалах агуулах зэргийг шинээр барьж байгуулсан. Мөн 2017 оны 1 дүгээр сард “Х” ХХК-ийн захирал Ж.Б нь “Энхтайваны өргөн чөлөөнд байрлах 625 мкв Э дэлгүүрийн барилгыг газрын хамт худалдана. Манай компани үл хөдлөхийн зуучаар нь ажиллаж байна. Худалдах үнэ 2.5 тэрбум төгрөг, танай хөрөнгө оруулагчид сонирхох уу? гэж холбогдсон. Энэ саналыг Т болон Н нарт тавихад “Улаанбаатар хотын төв зам дагуу ирээдүйд үнэ цэнэ нь өсөх магадлалтай үл хөдлөх байна” гэж Т хэлсэн. Ингээд Н2017 оны 1 дүгээр сард Улаанбаатарт ирж тус үл хөдлөхийг үзээд “авахад зүгээр юм” гэж хэлсэн. Үүний дараа Т нь тус үл хөдлөхийн үнэлгээг гаргаж өгөөч гэж надаас хүссэн. Тэр үед үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг гаргуулахаар “А” ХХК-ийн Э.Ц гэх эмэгтэйг Х.О утсыг нь зааж өгснөөр холбогдож үнэлгээ гаргуулсан. /ШТ 24-24/ энэхүү үнэлгээг Т илгээсэн ба худалдаж авъя гэсэн. Гэвч “Х” ХХК-ийн зуучлагч Э надтай холбогдож дээрх үл хөдлөх хөрөнгө өөр хүнд зарагдсан тухай хэлсэн. Энэ талаар Тд хэлэхэд “өөр үл хөдлөх хөрөнгөд оруулцгааж” гэсэн . Мөн “Япон шөлний газрыг “Э дээр нээх сонирхолтой гэдгээ Т өмнө нь хэлж байсан ба худалдаж авсан шинэ эзэн нь тус объектын тал хэсгийг түрээслэх үгүйг лавлахыг надаас хүссэн. Үүний дагуу “Х” ХХК-ийн захирал Ж.Бтай холбогдож лавлахад шинэ эзэнтэй нь очиж уулзахаар цаг товлож очиж уулзсан боловч “түрээслэхгүй гэсэн” /ШТ 23/ Үүний дараа “Б” ХХК-ийн захирал Д.Зтай Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Хүүхдийн эмнэлгийн баруун талд нийт 966.67 мкв 21 байрны захиалгын гэрээ хийж захиалга өгсөн. 2017 оны 8 дугаар сард Улаанбаатар хотод Нтэй Шангри-Ла төвийн нэгэн ресторанд уулзаж байхад “дээрх байрнуудаас нэгэнд өөрөө амьдарсан ч болох юм” гэж байсан. 2016-2017 оны хооронд Т болон Н нарын бизнесийн түнш найз нөхөд гээд 60 орчим зочид Монгол Улсад ирж аялал хийсэн. Тэдний тодорхойлсноор дээрх зочид нь дээд зэрэглэлийн хөрөнгө оруулагч бизнесменүүд тул өндөр түвшинд үйлчлэх шаардлагатай гэсэн. Тэд одоо өөрсдийн мэдүүлэгтээ машин тэрэг авах авахыг О.Бод даалгаж байгаагүй гэх /ШТ 20-23/ зүйлийг ярьж байгаа. Гэтэл өөрсдийн найз нөхөд тэрхүү хүрээлэлдээ Монголд хөрөнгө оруулж буйгаа мөн өөрсдийн нэр хүнд бизнесийн рейтингээ өсгөх зорилгоор тэдгээр машин техникийг авч ашиглаж байсан гэдгийгээ үгүйсгэж байгаад гайхаж байна. Зарим аяллын үед би өөрийн найз нөхдийн машин техникийг гуйж түрээсэлж байсан тохиолдол байдаг. Ийм үед зочдын тоо их 5-6 машин шаарддаг байсан. 2015-2017 онд Н нь Монгол Улсад 12 удаа, Т нь 6 удаа ирсэн ба хөрөнгө оруулсан хуулийн этгээд болон бусад үйл ажиллагаанд байнгын хяналтаа тавьж ажиллаж байсан. Миний бие анхнаасаа гадаадын хөрөнгө оруулагчдыг залилан мэхлэх санаа огт байгаагүй бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм журмын өөрчлөлт, хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ нотолж чадахгүй байсан зэрэг шалтгаануудын улмаас ББСБ-ийн тусгай зөвшөөрлийг “О ХХК дээр авч чадаагүй болно. “О” ХХК-ийн хувьд Сүхбаатар дүүргийн Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс барьцаалан зээлдүүлэх тусгай зөвшөөрөл авч 2016-2017 оны хооронд 319 зээлийн харилцагчдад олгож ажилласан байдаг /ШТ 10-11/. Гэтэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/568 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч О.Бын “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар: гэх хэсгийн /ШТ 31/ “Шүүгдэгч О.Б нь анхнаасаа ББСБ байгуулахгүй, хөрөнгө оруулагч нараас авсан мөнгөө буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй гэсэн санаа зорилгоор эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэж үзэх үндэслэлтэй байна. ...” гэжээ. Хэрэгт авагдсан баримтаар, мөн шинжээчийн дүгнэлтээр миний бие хөрөнгө оруулагчдын хөрөнгийг тэдний хүсэл сонирхол болон үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагаанд зарцуулснаас гадна тодорхой хөрөнгө худалдан авч, түүнийг засан сайжруулах, улмаар үл хөдлөх барьж байгуулах, зээлдүүлэх, компанийн үндсэн хөрөнгө бэлдэхэд зарцуулж, хөдөлмөрийн гэрээний дагуу ажилчдын цалин, Монгол Улсын хуулийн дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон аж ахуй нэгжийн татварыг зохих журмын дагуу төлж үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон. Хохирогч “Г” П захирал Тгийн /ШТ 20 тал/ ... “О” ХХК-аас ноогдол ашиг гэж 2017 оны 5 дугаар сард 45.789.124 төгрөгийн 2016 оны ашиг гэж авсан. Мөн объектын түрээсийн мөнгө гэж 2017 оны 9, 10 сард 103.310.000 төгрөг авсан. ...” /1хх 156-160/. Хохирогч Нгийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн мэдүүлэгт /ШТ-ын 22/ “...Монгол төгрөгөөр 4.414.000 төгрөг авсан. ...” гэх. Дээрх мөнгийг хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын ашиг, үр өгөөжийг нь өгч хариу төлбөр хийж байсан нь шинжээчдийн дүгнэлт, хохирогчдын мэдүүлгээр нотлогддог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжийг Улсын Дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 661 дугаар, мөн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 538 дугаар, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 569 дугаар тогтоолуудад тайлбарлан практикт хэрэглэхдээ гол шинж нь хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа шунахайн сэдэлтэй, уг хөрөнгийг буцаан нөхөх хариу төлбөр хийхгүй байх гэсэн санаа сэдэлт зорилго агуулсан байхыг шаардаж байна гэжээ. Миний бие О.Б нь хууль эрх зүй, санхүүгийн мэдлэг дутуугийн улмаас худалдаж авсан хөрөнгүүд, компанийн үйл ажиллагаанд зарцуулсан зарлага зэргийг компанийн тайлан балансад тусгаагүй, мөн хөрөнгө оруулагч нартай аман тохиролцоогоор явж байсан ажил хэргээ хуулийн дагуу гэрээ хэлцэл хийж баталгаажуулаагүй нь өнөөдрийн энэ хүнд нөхцөл байдлыг үүсгэсэн гэж харж байна. Шүүгдэгч Х.Оийн хэргийн тухайд /ШТ-ын 17/ “шүүгдэгч Х.О нь “О” ХХК-ийн нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж, эд хөрөнгийг нь итгэмжлэн хариуцах үүрэг хүлээлгэсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байхад прокуророос шүүгдэгчийн захирлын тушаалгүйгээр тус компанийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн гэж хөрөнгө завших гэмт хэргийн шинжид хамааруулж яллаж байгаа нь үндэслэлгүй гэж шүүх үзэв” гэжээ. /ШТ 18/ Мөн хөрөнгө завших гэмт хэргийн халдлагын зүйл нь хохирогчийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу “О” ХХК-ийн хууль ёсны дагуу бий болсон эд хөрөнгө байх нь энэ гэмт хэргийн нэг шинж болох ба шүүгдэгч Х.Оийн авсан нэр бүхий дээрх зээлдэгч нараас авсан эргэн төлөлтийн мөнгө нь хохирогч Тгээс “О” ХХК-д хөрөнгө оруулахаар шилжүүлсэн буюу шүүгдэгч О.Бын гэмт хэрэг үйлдэх замаар бусдыг залилж олж авсан хөрөнгө болох нь тогтоогдсон зэргээс үзэхэд шүүгдэгч Х.Оийг хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй байх тул түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэжээ. Зүй нь Х.О нь “О” ХХК-ийн нягтлан бодогч биш гэдэг цагаатгах үндэслэл. Мөн “О” ХХК нь Тгээс хууль бусаар залилан мэхэлж авсан мөнгийг Х.О нь хэлэлгүйгээр, нууцаар авсан нь гэмт хэрэг биш гэж шүүх үзжээ. Тэгвэл Х.Оийн дээрх үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэрэг биш юм бол хүү мөнгө авсан нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж байна. Мөн “М аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд “О” ХХК-ийн зээлийн 319 гэрээнээс зөвхөн 80 гэрээнд л шинжилгээ хийхэд Х.О нь зээлдэгч Ч.Бийн 2017 оны 7 дугаар сарын 27-нд бэлнээр төлсөн 2.264.300 төгрөг, зээлдэгч М.Нийн 2017 оны 6 дугаар сарын 21-нд бэлнээр төлсөн 1.072.300 төгрөг, кассаас дүгнэн давхар зарлагадсан Х-н зээлийн төлөлт 1.344.200 төгрөг зээлдэгч С.Тийн 2017 оны 8, 9 дугаар сарын зээлийн эргэн төлөлтийн 315.000 төгрөг буюу нийт 4.995.800 төгрөгийг байгууллагын харилцах данс, кассад тушаалгүй завшсан гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд үлдсэн 239 зээлийн гэрээг мөн шинжээчээр шалгуулах хүсэлтэй байгаа ба энэхүү шалгагдаагүй гэрээнээс дахин хэдэн төгрөгийн зөрчил дутагдал илэрхийг таашгүй. Учир нь, 2017 оны 2 дугаар сард Х.О нь ээлжийн амралт авах үедээ “О” ХХК-аас 10 сая төгрөгийн зээл авч гэрээ байгуулсан боловч дээрх гэрээ одоо болтол олдохгүй байгаа нь хардлага төрүүлж байгаа болно. Мөн өөрийн хамаарал бүхий хүмүүсийн зээлийн гэрээг устгаж, эргэн төлөлтийг хувьдаа завшсан байхыг үгүйсгэхгүй. “О” ХХК-ийн 2016-2017 оны гаргасан санхүүгийн тайлан, татварын тайлан зэрэг бүхий л бичиг баримт дээр нягтлан бодогч Х.О гэх гарын үсэг зурсан байдаг. Иймд Х.Оийн дээрх үйлдлүүдийг дахин шалгуулах хүсэлтэй байна.

Гэрч нарын мэдүүлгийн тухайд, гэрчээр мэдүүлэг өгсөн Х.О, М.Ч, Э.У нар нь гэр бүл ойр дотнын хүмүүс бөгөөд дээрх хүмүүсийн гэрчийн мэдүүлэг нь миний эрх зүйн байдлыг доройтуулж, үгсэн хуйвалдаж мэдүүлэг өгсөн нь илэрхий байна. Х.Оийн нөхөр М.Ч нь “О” ХХК-д туслах ажилтан хийж байсан ба тус компанид ажиллаж байх хугацаандаа өөрийн хаан банкнаас лизингээр авсан “Приус 20” маркийн автомашины лизингийн /8.6 сая төгрөг/ компаниар төлүүлж, “О” ХХК-ийн нэр дээр шилжүүлнэ гэсэн боловч одоог хүртэл шилжүүлээгүй бөгөөд тус автомашиныг компанийн аж ахуйн хэрэгцээнд ашиглах байтал авч алга болсон. Гэрч Э.У нь АНУ-д суралцахаар явахдаа өөрийн аавын нэр дээр “О” ХХК-аас 12 сая төгрөгийн зээл авсан. Гэвч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Мөн /ШТ 27/ гэрч Э.У нь “Зээлийн тоог хуурамчаар нэмэгдүүлж, хуурамчаар хийх зээлийн гэрээний тоо, зээл гаргасан хэмжээ, зээлийн эргэн төлөлт хүү зэргийг компанийн ашигладаг шит дээр тавьсан. ...” гэх мэдүүлэг. Миний бие зээлийн эдийн засагч Э.У, Б.Г нарт зар сурталчилгааг сайн идэвхжүүлж, сайн зээл гарга гэж л үүрэг даалгавар өгч байсан. Мөн харилцагчдын зан төлөвийн судалгааг хийх, зар сурталчилгааны аль суваг ямар хэлбэр нь илүү үр дүнтэй байгааг тодорхойлохын тулд зээл асууж холбогдсон хүн болгоныг тэмдэглэж авч байхыг хэлж байсан. /ШТ 26/ гэрч Б.Г нь “О.Б Сингапурт оччихоод фэйсбүүкээр надтай холбогдож, би энд хөрөнгө оруулалт татахаар ирчихсэн байна. Тэгэхлээр чи 400.000.000 орчим төгрөгийн зээл гаргасан гэж эксэйл файл дээр шит бэлдэх хэрэгтэй байна. ...” гэх мэдүүлэг. Дээрх 400.000.000 төгрөгийн шит бэлдүүлэх үүрэг өгсөн учир нь, Т болон Ннарт ийм дүнгээр хагас жил, бүтэн жилийн хугацаанд зээл гаргавал хэдэн төгрөгийн ашигтай байх вэ гэдэг үр ашгийн урьдчилсан тооцоог хийж харуулсан. “О”-ийг байгуулах үед буюу 2016 оны 2 дугаар сард мөн ийм тооцоо хийж явуулахыг хэлж байсан. Урьдчилсан таамаглал учраас зээлдэгч нарын нэр, авсан зээлийн хэмжээ,зээлийн хугацааг Б.Г зохиож над руу явуулсан. Бүх л санхүүгийн үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд ирээдүйн ашиг орлого, зарлага зээлээ тооцож хөрөнгө оруулалт хийдэг. Тэрний жишгээр хийлгэсэн хүснэгтүүд юм. Хохирол төлбөр болон бусад асуудлын талаар, “Г” П-аас 2015 оны 6 дугаар сарын 12-нд “О” ХХК-д 404.375.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн боловч /ШТ 1/ 441.375.000 төгрөгийн хөрөнгө оруулалт гэж бичжээ. “Г” П-аас 27.500.000 Иен буюу 404.375.000 юм. Гэтэл миний эзэмшлийн 8.33%-д ноогдох 37.000.000 төгрөгийн нэмж “Г” П-ын хөрөнгө оруулалтад оруулж тооцсон нь алдаатай байна. Иймд /ШТ 33/ 2015-2016 онд “Г” П-с “О” ХХК-д хөрөнгө оруулсан дүн 1.058.787.400 төгрөг гэжээ. Энэ нь мөн алдаатай дүн буюу зөв дүн нь 1.021.787.400 төгрөг юм. /ШТ 38/ Тгээс 2015-2017 онд “О” ХХК болон “О” ХХК-д нийт 5.220.593.400 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хохирол учруулсан гэжээ. Мөн /ШТ 39, 43/ 4200 мкв бүхий үл хөдлөх хөрөнгийн гэжээ. Энэ үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгө биш газар юм.

Мөнгө угаах гэмт хэргийн тухайд, 2015-2016 оны хооронд Сингапур Улсын “Г” П болон Япон Улсын иргэн Таг Нгийн хөрөнгө оруулалтыг зөвхөн хөрөнгө оруулагчдын хүсэл зорилгын дагуу зарцуулж ирсэн байдаг нь аудит болон Шүүхийн шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Миний бие нягтлан бодох бүртгэлийн хуулийг зөрчиж, өөрийн санхүүгийн мэдлэг дутуугаас худалдан авсан хөрөнгүүдийг компанийн тайлан балансад бүртгээгүй зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Анхнаасаа хөрөнгө оруулалтыг хууль бусаар олж авах санаа, сэдэл надад байгаагүй бөгөөд цэвэр бизнесийн зарчмаар ажиллаж, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой хийсэн хөрөнгө оруулалтууд байсан гэдэг нь хөрөнгүүдийн өгөөжийн үнэ цэнэ өссөн байдал тодорхой харуулж байгаа юм. Иймд дээрх нөхцөл байдлуудыг магадалж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/568 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний биед холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч О.Бын өмгөөлөгч Д.Доржсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Быг гэм буруутайд тооцсон үйлдэл холбогдолд анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоогоогүй байтал түүнийг гэм буруутайд тооцон хариуцлага хүлээлгэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоогүй болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт үндсэн шинжийг Улсын Дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 661 дугаар, мөн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 538 дугаар, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 569 дугаар тогтоолуудад тайлбарлан практикт хэрэглэхдээ гол шинж нь хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, ут хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүй байх гэсэн санаа сэдэлт, зорилго агуулсан байхыг шаардсан байна. Хэрэгт авагдсан баримтаар О.Бын сэдэлт, зорилго мөн шинжээчдийн дүгнэлтээр хөрөнгө оруулагчдын хөрөнгийг тэдний хүсэл сонирхол болон үүсгэн байгуулсан гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн үйл ажиллагаанд зарцуулснаас гадна тодорхой хөрөнгийг худалдан авч, түүнийг засан сайжруулах, улмаар үл хөдлөх хөрөнгө барьж байгуулах, зээлдүүлэх, компанийн үндсэн хөрөнгө бэлдэхэд зарцуулж, хөдөлмөрийн гэрээний дагуу ажилчдын цалин, Монгол Улсын хуулийн дагуу Нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэл болон аж ахуйн нэгжийн татварыг зохих журмын дагуу төлж үйл ажиллагаа явуулж байсан нь нэгэнт тогтоогдсон. Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ. О.Б, Т, Н нарын Монгол Улсын хилээр орсон гарсан жагсаалтын мэдээллээс /Зхх 204-205/ харахад Тгийн хувьд анх Монгол Улсад 2012 оны 5 дугаар сарын 14-ны өдөр ирж байсан байдаг ба хөрөнгө оруулалт хийсэн үеэс 2015 оны 10 дугаар сарын 12-ноос эхлэн 2017 оны 11 дүгээр сарын 1-ны хороонд нийт 6 удаа зорчиж, О.Бтой уулзаж, үйл ажиллагаатай нь газар дээр нь танилцаж байсан байдаг. Мөн Нгийн хувьд анх Монгол Улсад 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ирж байсан бөгөөд хөрөнгө оруулсан хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 1-ний хороонд 12 удаа зорчиж хөрөнгө оруулсан хуулийн этгээдүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж байсан байдаг ба Монгол Улсад зорчсон цаг хугацаа, хөрөнгө оруулалт оруулсан цаг хугацаа, эд хөрөнгүүдийг худалдан авсан цаг хугацаа хоорондоо уялдаа холбоотой хөрөнгө оруулагч нарын заавар зөвлөгөөгөөр явагдаж байсан нь нотлогддог. Хэрэгт авагдсан үнэлгээ хийсэн болон санхүүгийн шинжээчдийн дүгнэлтээр Сингапур улсын хуулийн этгээд болох “Г” ХХК-ийн зүгээс болон Япон Улсын иргэн Нйн хөрөнгө оруулалтаар Монгол Улсын нутаг дэвсгэр үл хөдлөх эд хөрөнгө болон бусад хөдлөх хөрөнгүүдийг худалдан авсан болох бүрэн тогтоогдож байгаа юм. Хохирогч гэх Сингапурын хуулийн этгээд болох “Г” ХХК-ийн төлөөлөгч болох Т, иргэн Нгийн хууль ёсны төлөөлөгч нараас гаргаж өгсөн баримтуудаас 2016 оны 3 дугаар сарын 24-ны өдөр “...Улаанбаатар дахь энэ газрын байршлыг газрын зураг дээр үзүүл дээ...”, “...газар тэгшлэх болон хүнд машин механизм, сэлбэг хэрэгслийг зайлуулах яриагаа явуулж байгаарай. ...” гэсэн үүрэг даалгавар, чиглэлийг өгч байсан ба хуулийн этгээдийн үйл ажиллагаанд идэхтэй оролцож, мөн хөрөнгө оруулалтаар худалдан авч байсан хөрөнгүүдийн талаарх бүхий л мэдээлэлтэй байсан нь ийнхүү нотлогддог /7хх 14-16/. Анхан шатны шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Гэтэл О.Б анхнаасаа хохирогч гэх Япон Улсын иргэн Н болон Сингапур улсын хуулийн этгээд болох “О” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч “Г” компанийн төлөөлөгч Ттай уулзалт хийхдээ оруулсан хөрөнгө оруулалтаар худалдан авсан боловч нягтлан бодох бүртгэлийн хуулийг зөрчиж, хамтарсан компанийн тайлан балансад бүртгээгүй хөрөнгүүдийг эргүүлэн өгөх саналыг удаа дараа гаргаж, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нарт хөрөнгүүдийг шилжүүлэн хүлээлгэн өгөх асуудлыг тавьж, мөн гэрээ хэлэлцээрийн дагуу үнэлгээ болон хуулийн дагуу гарсан бүхий зардлыг хариуцан төлөхөө илэрхийлж, удаа дараа гэрээний төслийг /9хх 191-195, 11хх 106-109, 111-116, 201-203/ боловсруулан илгээж байсан боловч зөвхөн мөнгө авна гэсэн сэдэлтээр хандаж байсан ба хөрөнгөө оруулагч нар уу аль эсвэл өөр зорилго агуулж байна гэдэгт эргэлзээ төрөхүйц байдалтай байсан ба эд хөрөнгүүд нь зах зээлийн үнэлгээгээр оруулсан хөрөнгө оруулалтаас илүү хэмжээний үнэлгээтэй байхад 2,343,059,950 төгрөгийн үнэлгээтэй гэж тооцон эд хөрөнгүүдийг Тгийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх “... дээрх гэмт хэрэг гарахад ... хохирогчийн аливаа зүйлийг нягталж шалгахгүйгээр хайхрамжгүй хандсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна. ...” гэж дүгнэснээс харахад Монгол Улсад хөрөнгө оруулалт оруулан бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчид өөрсдөө хуульд заасан бүхий л арга замаар хяналт тавих боломжтой байхад хийгээгүй байгаа нь бүхий л үйл ажиллагаа тэдний заавраар явагдаж байсан нь нотлогддог. Анхан шатны шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад шүүгдэгчийг гэм буруутай гэж үзсэн нотлох баримтыг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг огт заагаагүй байна. Урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, аливаа нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтаас дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж үзэж болохгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч буй аливаа нотлох баримтыг шүүх үнэлэх, эргэлзэх эрхтэй, тэдгээрийг дэнсэлж, үнэлсний эцэст өөрийн шийдлийг гаргах үүрэгтэй. Шүүгдэгч нь нотлох баримтаар дамжуулан өөрийн ашиг сонирхлыг шүүхэд илэрхийлдэг тул шүүх аливаа этгээдийн гаргаж ирсэн баримтад эргэлзэхгүйгээр итгэх, түүнийг үнэлэхгүйгээр шийдвэрийн үндэслэл болгох нь нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөх, шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдах ноцтой үр дагаврыг бий болгодог юм. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн 171 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд “...Япон Улс руу илгээсэн тайлан баримтаар ирээгүй тул үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй байна. ...” гэж дүгнэн Япон Улс руу илгээсэн тайлан гэх баримттай холбоотой дүгнэлт хийгээгүй байхад анхан шатны шүүх “...тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан 2020 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн 171 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь ... эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй ... хохирлын хэмжээг тогтооход ач холбогдолтой ... шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болохыг дурдах нь зүйтэй...” гэж дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. О.Бын өмгөөлөгчдийн зүгээс дүгнэлтээ бичгээр гаргасан байдаг ба анхан шатны шүүхээс дүгнэлтийг үгүйсгэсэн үндэслэлийг oгт заагаагүй.

Анхан шатны шүүх О.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Залилах” гэмт хэрэг гэж дүгнэлт хийхдээ уг үйлдэл Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ямар харилцааг зөрчсөн буюу өрсөлдөх бусад хориглосон хэм хэмжээг тайлбарлалгүйгээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна. Тодруулбал, залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн үйл баримттай харьцуулан судлахад, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн 171 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр “Ге” компаниас “О” ХХК-д 1,058,787,400 төгрөг, “О” ХХК-д 4,161,806,000 төгрөг, Нгээс 423.050.000 төгрөгийн хөрөнгө оруулалт тус тус хийгдсэн гэж дүгнэсэн ба “Ге” компани өөрийн 91.67 хувь эзэмшдэг компанидаа оруулсан хөрөнгийг О.Б нь 171 дугаартай дүгнэлтэд “... 1,133,330,2 мянган төгрөгийн мөнгөн хөрөнгийг гарган авч 116,919,3 мянган төгрөгийг касст буцаан тушааж 1,016,410,9 мянган төгрөгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй, баримтгүй байна ...” /9хх 209/ гэж дүгнэснээр 1,016,410,9 мянган төгрөгийг гарган авч зарцуулсан байна. Харин О.Бын эзэмшлийн “О” ХХК-д 4,584,856,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээс О.Б нь “... 4,059,570,7 мянган төгрөгийн мөнгөн хөрөнгийг гарган авч 696.938.1 мянган төгрөгийг касст буцаан тушааж 3,362,632,6 мянган төгрөгийг ... хөрөнгө оруулалтын зардалд зарцуулсан байна. ...Компанийн үйл ажиллагаанд зориулан зарцуулсан хөрөнгө оруулалтад О.Боос төлсөн 1,627,404,9 мянган төгрөгийг хасахад 1,735,227,7 мянган төгрөгийг ... анхан шатны баримтгүйгээр бусад үйл ажиллагаанд зарцуулсан байна. ...” /9хх 209/ гэж дүгнэснээр компанийн данснаас 3,362,632,6 мянган төгрөгийг гарган авч зарцуулсан байна. Эндээс О.Бын анхан шатны баримтгүйгээр зарцуулсан дүнгийн хэмжээ 4,379,043,5 мянган төгрөг байгаа ба нийт оруулсан хөрөнгө оруулалтаас үлдэх хэсгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан болох нь бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн тогтоож чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулаагүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 568 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Бын өмгөөлөгч Д.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч гэж хэн бэ, залилах гэмт хэргийн үндсэн шинжийн агуулга нь хохирогчид байгаа эд хөрөнгийг бодит болон нуун далдлах замаар өөрийн өмчлөлд шилжүүлж авах үндсэн шинж юм. Олон улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар Сингапур улсын хуулийн этгээд мөнгийг Монгол Улсын хуулийн этгээдийн данс руу шилжүүлж өгсөн үү? Яагаад мөнгийг Монгол Улсын иргэн О.Бын данс руу шилжүүлсэн бэ? Тэр хүн өнөөдөр яллагдагч, сэжигтэн, шүүгдэгч, гэмт хэрэгтэн болоод байдаг атлаа яагаад хохирогч нь Япон Улсын иргэн Т Бог. Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг баримтлах зүйтэй. Энэ асуудлыг 2018 оноос хойш тавихад прокурор шалгахгүй, шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгсөнгүй. Хэн, хэний мөнгийг хэзээ аваад байгаа эсэх, хэнд өмчлөх эрх нь шилжсэн эсэх талаар шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Шинжээчийн дүгнэлтийг үгүйсгээд байгаа юм уу, эсхүл хүлээн зөвшөөрөөд байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Шинжээчийн дүгнэлтэд Сингапур улсын хуулийн этгээдээс Монгол Улсын хуулийн этгээд буюу “О” ХХК-д хэчнээн сая төгрөгийн мөнгөн гуйвуулгыг хэдэн удаа хийсэн эсэхийг үзвэл О.Бын Хаан банк, Худалдаа хөгжлийн банкны дансанд анх орж ирсэн 74.000.000 төгрөгөөс өөр мөнгөн, хөрөнгө орж ирээгүй байдаг. Монгол Улсын хуулийн этгээдийн Компанийн тухай хууль болон Улсын бүртгэлийн тухай хуульд итгэмжлэлгүйгээр төлөөлөх субъект нь гүйцэтгэх удирдлага байдаг. Энэ нь хувьцаа эзэмшигч нарын хурлын шийдвэрээр тогтоогдсон. Иймд компанийн данснаас захиран зарцуулах эрхтэй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу банканд баталгаат гарын үсэг, итгэмжлэлгүйгээр төлөөлөх субъект байдаг. Иймд О.Б нь гүйцэтгэх удирдлагаар томилогдсон. Уг дансны гүйлгээнээс иргэн О.Б захиран зарцуулсан уу эсхүл компанийн гүйцэтгэх удирдлагын албан тушаалтны хувьд уг данснаас зарлага гаргасан уу гэх асуудал байна. Залилах гэмт хэргийн шинж байна уу, эсхүл итгэмжлэлгүйгээр итгэмжлэгдсэн эд хөрөнгө буюу албан тушаалтан өнөөдөр тодорхой хэмжээний албаны чиг үүрэг гэх гээд байгаа бол үүнийг хэрэгжүүлэх асуудал яригдах юм. Гэтэл энгийн иргэнийг “чи залилан хийсэн байна” гэж байна. Албан тушаалтны хувьд орж ирсэн дансанд байгаа зарлагын гүйлгээнүүдийг захиран зарцуулж байгаа хэлбэр юм. Энэ талаар шүүх ямар үнэлэлт, дүгнэлт хийсэн эсэх талаар эргэлзээтэй. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь буюу давж заалдах журмаар гаргасан гомдлоос гадна хэргийг бүхэлд нь хянадаг тул энэхүү эрх зүйн зохицуулалтыг оруулж ирэхгүй бол цар тахлын нөхцөл байдал, дэлхий даяар бизнес хөгжиж байгаа энэ үед нэг иргэнийг гүйцэтгэх захирлаар томилчхоод гаднын орны хүмүүс орж ирээд сүүлд нь “чи залилан хийсэн байна” гэх нь үндэслэлгүй. Хоёр хуулийн этгээд улсын бүртгэлд үйл ажиллагаа явуулсан. Тусгай зөвшөөрөлтэй бөгөөд улсын бүртгэлд бүртгэгдсэн, Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд байна гэж харж байна. Залилах гэмт хэргийн шинжийг өмгөөлөгчийн байр сууринаас ингэж тайлбарлаж байна. Мөнгө угаасан асуудал дээр гэмт хэргийн улмаас олж авч байгаа эд хөрөнгийг өөр хүнд олгох, захиран зарцуулах асуудал юм. О.Б нь хөрөнгө оруулагч нарын мөнгийг албан тушаалтан, гүйцэтгэх захирлынхаа хувьд компанийн үйл ажиллагаанд захиран зарцуулах ёстой хөрөнгүүдийг авсан нь гэмт хэрэг мөн үү гэх асуудал байна. Хөрөнгө оруулагч нар зөвшөөрөл өгснөөр хөрөнгө оруулалтын мөнгийг компанид хийсэн атал ямар хууль зөрчсөн асуудал байгаа вэ. О.Быг ямар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх вэ, гэмт хэргийн замаар буюу хулгай хийсэн эсхүл гэмт хэргийн замаар буюу компанийн данснаас бус өөр данснаас орж ирээд мөнгө угаасан байдлаар энэ гэмт хэргээс орж ирсэн мөнгө шүү гэж мэдсээр байж гэх үү. Гэтэл хөрөнгө оруулагч нар дансанд нь мөнгө шилжүүлж, өөрийнхөө үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн данс руу шилжүүлээд “гүйцэтгэх захирлаа ийм зүйлд ингэж зарцуулна шүү” гэснийг энэ хүн гэмт хэрэг үйлдээд байна гэж ойлгосон. Энэ талаар шүүх дүгнээгүй. О.Б нь аргагүйн эрхэнд өөрийнхөө нэр дээр авсан газрын асуудлыг өмгөөлөгч Д.Доржсүрэн хангалттай тайлбарласан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэргийн үндсэн шинжийн талаар уг хэрэгт анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Мөнгө угаах, залилах гэмт хэргийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Иймд энэ талаар шүүх бүрэлдэхүүнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Уг хэрэг нь үндсэндээ залилах гэмт хэрэг биш юм. Энэ талаар би прокурор Б.Энхбат болон хохирогчийн өмгөөлөгч нартай удаа дараа ярьсан. Иргэн Тгийн хувийн данснаас иргэн О.Бын данс руу мөнгө шилжсэн тохиолдолд залилах гэмт хэрэг байж болох юм. Гэтэл 2 хуулийн этгээдийн хооронд үүссэн харилцааг хувь хүний залилан гэж үзэх боломжгүй юм. О.Бын зүгээс нэр дээрээ авсан эд хөрөнгүүдийг компанийн нэр дээр шилжүүлээд өгье гэхээр мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжлэгдсэн байсан учир хөдөлгөөн хийлгэж Боггүй. Энэ талаар анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Иймд мөнгө угаах, залилах гэмт хэргийн шинж байхгүй тул өмгөөлөгч Д.Доржсүрэнгийн гаргасан тайлбартай санал нэг байна. О.Бод холбогдсон хэрэг нь гэмт хэргийн шинж байхгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүх тодорхой хууль ёсны үндэслэлүүдийг гаргаж, О.Быг цагаатгаж, нэн даруй суллаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Бын өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Б нь 5 дугаар сарын 30-ны өдөр цагдан хоригдсон. Уг хугацаанаас хойш О.Бод эрүүл мэндийн болон ар гэртэй холбоотой асуудлууд гарсан. Нэгдүгээрт, 2022 оны 7 дугаар сараас эхэлж хоригдож байх хугацаанд О.Бын хөл нь хавдаж, тодорхой хэмжээний шингэн арьсан дотор нь үүссэн. Хорих ангид өвчин нь оношлогдож чадаагүй. Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс эмч ирсэн боловч мөн оношилж чадаагүй. Иймд өмнө хагалгаа хийлгэсэн эмнэлэгтээ хандах нь зүйтэй гэж үзсэн. Өмгөөлөгчийн зүгээс О.Б хагалгаанд орох нөхцөл байдалтай байгаа талаар 461 дүгээр хорих ангид хүсэлт тавьсан боловч хагалгаанд оруулаагүй. Харин хуяглан хамгаалалтай 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Интермед” эмнэлэгт очиж үзүүлсэн. О.Б урьд нь 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хугарал бэхлэх хагалгаанд орсон. Үүнээс 1 жилийн дараа буюу 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр урьд хагалгаанд орж бэхэлсэн эрэг, шургыг нь авхуулах хагалгаанд орох ёстой байсан боловч цагдан хоригдсоны улмаас уг хагалгаанд орж чадаагүй. Үүнээс үүдэн хөл нь хавдаж, шингэн зүйл арьсан дотор нь үүссэн. “Интермед” эмнэлгээс “яаралтай бэхэлсэн эрэг, шургыг нь авах шаардлагатай” гэсэн дүгнэлт гарсан. Энэ талаар гаргасан эмчийн бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр мэндэлсэн О.Бын бага охин болох Б.  нь 9 сар гарантай юм. Б.О нь өвчтэй бөгөөд Монгол Улсад оношлогдохгүй байсан учраас БНСУ-д очиж оношлуулсан. Уг онош нь “урд тархины хэсэг үхжилттэй, суух, босох болон хэл ярианы хөгжилгүй, хөдлөх боломжгүй, сэтгэн бодох чадваргүй” гэсэн дүгнэлт гарсан. Уг өвчний хувьд одоогоор эмчилгээ байхгүй. Тархины үхжилт нь тодорхой хэмжээнд хүүхдийн дархлаа унах, бага зэргийн өвчин тусахад тархины үхжилт цаашаа сэдрэх аюултай бөгөөд эдгэрэх боломжгүй юм. Иймд шүүх О.Бын хувийн байдлыг харгалзан үзнэ үү. Мөн анхан шатны шүүх хуралдаан болсон өдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 100.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Аэд шилжүүлсэн баримтыг анхан шатны шүүх хохиролд тооцоогүй байгаа. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд Япон улсын иргэн Т, Н нарын хууль ёсны төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Хохирогч нар давж заалдах шатны шүүхэд дамжуулж өгөөрэй гэж захисан. Хохирогч нараас “...өнөөдрийг хүртэл бидний хувьд маш их хүлээцтэй хандсан. О.Бод анхан шатны шүүхээс хорих ял оноосонд харамсаж байна. Энэ бүх асуудал өнөөдрийг хүртэл явсан шалтгаан нь О.Б өөрөө байсан. Учир нь, бидний зүгээс О.Бод хөрөнгө оруулалт хийсэн боловч өөрийн шунахай сэдэл, тансаглалдаа зориулсны улмаас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн тул бидэнд битгий гомдоорой” гэж хэлүүлсэн. ...О.Бын хувьд хамгийн анх Ттэй холбогдсон ба Т нь “Монгол Улсад хөрөнгө оруулахыг хүсэхгүй байна” гэхэд нь О.Б нь Сингапур улс руу өөрөө очиж уулзсан. Уулзалтын үр дүнд талууд Монгол Улсад Банк бус санхүүгийн байгууллага байгуулан ажиллахаар тохиролцсоны дагуу компани байгуулж, үйл ажиллагаа явуулсан. 2015 оны 9 дүгээр сард О.Бын зүгээс “Банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрлийг бид авчихлаа” гэж тухайн үед Ттэй харилцаж байсан цахим зурвасаар мэдэгдэхэд, хариуд нь Япон улсын иргэдээс “баяр хүргэе, маш сайн ажилласан байна, бид Банк бус санхүүгийн байгууллагатай болчихлоо” гэж бичсэн. Гэтэл О.Б хариуд нь хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гэдэг. Банк бус санхүүгийн байгууллагатай болсон гэж үзсэн тул О.Бын зүгээс “зээл гаргалт маш их байна, манай байгууллага маш амжилттай ажиллаж байна, бүх хөрөнгө оруулсан мөнгийг чинь би зээлд гаргасан тул дахин хөрөнгө оруулаач” гэж мөнгө авсаар байгаад өнөөдрийн их хэмжээний хохирлыг учруулсан. Мөн О.Б нь “О” ХХК болон “О” ХХК нь маш ашигтай ажиллаж байгаа талаар хуурамч тайлан болон “Э” гэх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан гэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэргийг хуурамчаар үйлдэж, хохирогч нар руу явуулдаг байсан. Энэ талаар нотлох баримтууд хэрэгт авагдсан. Хөрөнгө оруулагч нарын зүгээс мөнгө шилжүүлсэн боловч зээлийн үйл ажиллагаанд зарцуулаагүй. Уг хөрөнгө оруулалтыг О.Б автомашин, үл хөдлөх эд хөрөнгө, орон сууц, нууц хөрөнгө оруулахад зарцуулсан. Мөн О.Б нь “1.500.000.000 төгрөгийг бусад Япон иргэдэд өгсөн” гэж тайлбар хэлж байна. Хэрэг анх шалгагдаж эхэлж байхад 13 Япон улсын иргэнээс зээл авсан байдаг. Уг зээлийг авахдаа Банк бус санхүүгийн байгууллагын итгэлцлийн гэрээ байгуулсан. Тгийн хамаарал бүхий танил, найзууд зэрэг хүмүүс Монгол Улсыг зорин ирж, О.Бтой танилцаж, Банк бус санхүүгийн байгууллагын талаар ярьж, мөнгө зээлсэн асуудал байдаг. 2017 онд мөрдөн шалгах ажиллагаа эхлэхэд О.Б, Т, Ннар уулзсан. О.Бод “бид нар яах вэ, эхний ээлжид чи манай найзуудын мөнгийг буцааж өг, уг мөнгө юунд зарцуулсан эсэх нь тодорхойгүй байна” гэж хэлж байсан. О.Бын зүгээс тухайн уулзалтад “би өгөхийг хичээе, 1-3 хүний мөнгийг нь би өгнө” гэж хэлсэн. Уг уулзалтаас хойш О.Б хэнд, хэзээ, хэдэн төгрөг өгсөн талаар баримт, мэдээлэл байдаггүй. Уг хэрэгт бусад Япон улсын иргэдтэй холбоотой асуудал нь тусгаарлагдаад шалгагдаж байгаа юм. Мөнгө угаах гэмт хэргийн хувьд тайлбарлахад, О.Б хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгүүдийг авна, эсхүл гадаад улс руу аялж, зугаалахдаа зарцуулдаг байсан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчим, зорилгод нийцсэн буюу гэмт хэрэг үйлдсэн этгээд болон хохирогчийн хохирсон хууль ёсны ашиг сонирхлоос сэргийлэх зарчмын хүрээнд анхан шатны шүүх шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Аийн өмгөөлөгч Б.Баатарсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд О.Б нь компани байгуулж, гадаадын хөрөнгө оруулагч нарыг хууран, мэхлэх, залилах гэмт хэргийг тэдгээрийн эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэх асуудлыг шүүх хэрхэн дүгнэсэн талаар шүүгдэгч О.Бын өмгөөлөгч нарын зүгээс үгүйсгэж тайлбар гаргасангүй. Энэ талаар гомдол гаргаагүй. Нэгдүгээр хавтаст хэргийн 121 дүгээр хуудаст авагдсан 625 метр.квадрат бүхий талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч “О” ХХК мөн гэсэн байна. Уг Улсын бүртгэлийн гэрчилгээ нь хуурамч бөгөөд Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, байдаггүй. Энэ талаар О.Бын өмгөөлөгч нарын зүгээс үгүйсгэсэн тайлбар гаргаагүй. Уг гэрчилгээг хийхдээ холбогдуулаад түрээсийн гэрээг байгуулж байгаа худалдан авах гэрээ нь шүүхийн тодорхойлох хэсэгт үнэлэгдсэн Д, Э, Б, М нарын мэдүүлгийн талаар мөн шүүгдэгч О.Б болон түүний өмгөөлөгч нар үгүйсгэсэн тайлбар гаргаагүй. Тухайлбал, 22 дугаар хавтаст хэрэгт авагдсан гэрч Дийн мэдүүлэгт “би О.Бтой худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй” гэж мэдүүлсэн. Учир нь, хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хуурамч юм. 2017 онд О.Бод 3.000.000.000 гаруй төгрөг орж ирсэн /би үнийн дүнг андуурсан байж магадгүй/. О.Б нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар, худал мэдээлэл өгсөн атал “залилах гэмт хэрэг биш” гэж тайлбарлаж байна. “О” ХХК, “О” ХХК-уудын олсон орлого, ашгийн талаар гарсан шинжээчийн дүгнэлт, 28 дугаар хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын шүүхийн дүгнэлтийг шүүгдэгч О.Б болон түүний өмгөөлөгч нарын зүгээс ямар үндэслэлээр үгүйсгэсэн нь тодорхойгүй. “О” ХХК-тай холбогдуулан н.Ч, н.О болон бусад ажилтнуудын “хуурамчаар 40-50 хүн зээл авсан мэтээр зээлийн дүгнэлт оруулж ир” гэсэн гэрчүүдийн мэдүүлэг байдаг. Мөн “О” ХХК-ийн ажилтан н.Ганбат нь “30-40 автомашин барьцаалсан зээлийн Excel программ дээр хийгдсэн хуудас бэлдэж, хэлцлийн дагуу би хуурамч зээлийн хүснэгт бэлдэж өгсөн” гэж мэдүүлсэн. Хөрөнгө оруулалт хийх гэж Монгол Улсад ирсэн Япон улсын хүмүүсийг О.Б залилан мэхэлж, мөнгийг нь орон сууц, автомашин авах, аялж зугаалах зэргээр өөр зүйлд зарцуулсан талаар Т, Ннар хэлдэг. Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллээс үзвэл “О” ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан бөгөөд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний эцсийн өмчлөгчөөр 2020 оны 10 дугаар сард нь О.Б нэр дээр бүртгэлтэй байна. 1 дүгээр хавтаст хэрэгт авагдсан “О” ХХК-ийн гэрээ нь нэмэлт, өөрчлөлт маягаар байгуулсан. Мөн “О” ХХК-ийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дүрэм 1 дүгээр хавтаст хэргийн 64 хуудаст авагдсан. 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр О.Б компани байгуулсан. Уг дүрэмд гэрээг хуульд заасны дагуу 10 хоногийн дотор Улсын бүртгэлийн газар бүртгүүлэх гэж заасан. Энэхүү үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Мөн шүүгдэгч О.Б нь дахин худал тайлбар хэлж байна. Уг хэрэг 6 жил болж байхад О.Б нь 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаан Бог өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Аэд 100.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөн урьд нь зээл олсон ашиг гэж 149.000.000 төгрөг өгсөн ба энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан. Нийт 249.000.000 төгрөг өгсөн. Мөн Нд 4.000.000 гаруй төгрөг өгсөн дүгнэлт байгаа. 2017 онд О.Бтой Япон улсын иргэд ирээд “албан ёсны хуулийн дагуу цахим хурлын тэмдэглэл хөтөлье” гэсэн баримт хэрэгт авагдсан. Өмгөөлөгчийн иргэдээс авсан мэдээллээс үзвэл 12 иргэний 2 иргэнд нь мөнгө өгсөн байдаг. Бусад иргэдэд мөнгө өгөөгүй. Хэрвээ бусад иргэнд мөнгө өгсөн бол энэ талаар баримтаа хэрэгт хавсарган өгөх байсан. Би шүүх хуралдааны үеэр О.Бод “өгөх зүйл байвал өг өө, бид өгөх зүйлийг чинь авъя. Одоо хөрөнгө оруулагч нарын өгсөн мөнгөөр авсан эд зүйлээ худалдан борлуулаад өгчих л дөө, Японы иргэнд мөнгийг нь өгье” гэж хэлэхэд “авчих л даа” гэдэг зүйлээс өөр зүйл ярьдаггүй. О.Б биднийг “бэлэн мөнгө өгье гэж хэлсэн боловч бэлэн мөнгө аваагүй” гэж хэлж гүтгэж эхэлж байна. Бид 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр бэлэн 100.000.000 төгрөг өгөхөд нь авсан. Анх удаа О.Б нь бидэнд 100.000.000 төгрөг өгсөн. Мөн бид Япон улсын иргэдтэй уулзсан. Уг уулзалтын үеэр би О.Бод “чи хүнээс авсан л юм бол 1.000.000 төгрөг байна уу, 2.000.000 төгрөг байна уу хамаагүй өг” гэж хэлсэн. Мөнгө шилжүүлж авсан талаараа маргадаггүй. О.Б нь “Land-200” загварын автомашиныг хүнд худалдсан. Уг автомашинаа худалдсан ба бэлэн мөнгө нь О.Бод байгаа талаар түүний ойр дотнын хүн хэлсэн. Гэтэл бидэнд “огт мөнгө байхгүй” гэж хариу хэлдэг бөгөөд өөрийнхөө хөрөнгийг эхнэр рүүгээ өгдөг. О.Бод 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөнгө шилжүүлэхэд “River Garden” хотхонд орон сууц худалдан авсан. Уг хэрэг залилах гэмт хэргийн шинжийг маш их агуулсан. О.Б нь хөрөнгө оруулагч нарт хуурамч тайлан явуулдаг байсан. Анх Т, Ннар анх шууд О.Бод гомдол гаргаагүй бөгөөд надтай уулзахдаа “энэ хүн намайг залилаад байх шиг байна. Энэ хүнийг шалгаад өгөөч” гэж хэлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Улсын бүртгэлийн газраас асуухад “наад гэрчилгээ чинь хуурамч байна. Энэ гэрчилгээ манайд бүртгэлгүй” гэдэг. Энэ талаар н.О 1 сарын өмнө эрүүгийн цагдаад гомдол гаргаж, уг асуудал эхэлсэн. Өнөөдрийг хүртэл “О” ХХК-ийн хууль ёсны эзэмшигч нь О.Б байдаг. О.Бын хөрөнгө оруулагч нарт явуулж байсан хуурамч бичиг баримт, тайлан зэргийг анх би эрүүгийн цагдаад өгсөн. О.Б болон түүний өмгөөлөгч нарын зүгээс “уг хэрэгт залилах гэмт хэргийн шинж байхгүй” гэж тайлбарлаж байна. Хуульч хүмүүсийн хувьд шийтгэх тогтоолд дурдсан мэдүүлгүүдийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдсан эсэх талаар гомдол гаргаж, мэтгэлцэх зүйтэй. О.Б нь хөрөнгө оруулагч нарыг хууран мэхэлсэн. Тухайлбал, ажлын тайлангаа хуурамчаар үйлдэж явуулсан зэрэг асуудлууд байдаг. Энэхүү асуудлуудын тухай гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Бид “Г” ХХК-ийн хохирогч юм. 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сингапур улсын хөрөнгө оруулалттай “Г” ХХК нь улсын бүртгэлд бүртгэгдсэн. Энэ талаар баримт хэрэгт авагдсан. Хувьцаа эзэмшигч нь гадаадын хөрөнгө оруулалттай, гадаад худалдаа хийх үйл ажиллагааны бүртгэлтэй компани юм. “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тгээс “манай хохирлын бүх асуудлыг итгэмжилж Монгол Улсын шүүх, хууль хяналтын байгууллагад ханд” гэсэн баримтыг хэрэгт хавсаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт үндэслэлтэй няцаалт хийсэн ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Прокурорын зүгээс уг гэмт хэргийг залилах гэмт хэрэг гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Учир нь, О.Б нь хөрөнгө оруулагч буюу Япон улсын иргэдтэй “Банк бус санхүүгийн байгууллага ажиллуулах нь Монгол Улсад маш ашигтай” гэсэн ойлголтыг анх цахим хэлбэрээр танилцуулж, Сингапур улсад өөрийн биеэр очиж уулзсан. Япон улсын иргэд О.Бод итгэсэн ба “Банк бус санхүүгийн байгууллага байгуулах тул мөнгө хэрэгтэй байна” гэж хэлэн анх 79.000.000 төгрөг болон 400.000.000 гаруй төгрөгийг авсан. Уг хөрөнгө оруулалт нь Банк бус санхүүгийн байгууллага байгуулах зориулалттай байсан. О.Б нь хохирогч нарт “Банк бус санхүүгийн байгууллага байгуулсан” гэсэн ойлголтыг өгсөн. Энэ талаар баримт хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлгээс тодорхой харагддаг. Мөн Т, Ннарт О.Б нь “маш их ашигттай ажиллаж байна” гэж хуурамч тайлан, баримтуудыг явуулж байсан. О.Бын байгуулсан гэх Банк бус санхүүгийн байгууллага нь сард нэг удаа Япон улсын иргэдтэй цахим хэлбэрээр хуралддаг байсан. Уг цахим хуралдаанаар О.Б нь “Маш ашигтай ажиллаж байна. Та нарын хөрөнгө оруулсан мөнгө хаанаа ч хүрэхгүй дууссан. Иймд дахин хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна” гэх агуулгатай зүйлийг ярьдаг байсан талаар хохирогч нарын мэдүүлгээр тогтоогддог. Уг хохирогч нарын мэдүүлгийг тухайн байгууллагад ажиллаж байсан н.О, н.Г нарын мэдүүлгээр давхар нотлогддог. Мөн О.Бын хөрөнгө оруулагч нар руу хуурамч баримт явуулсан баримтууд хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар тогтоогдсон. Уг хуурамч баримтын үнийн дүн нь илтэд хуурамч болох аудитын дүгнэлт, шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Хуурамч баримтын үнийн дүн болон “О” ХХК-ийн бодит ажиллагаатай холбоотой үнийн дүнгүүд хоорондоо маш зөрүүтэй байдаг. Энэ талаар баримт хэрэгт авагдсан. “О” ХХК огт үйл ажиллагаа явуулж байгаагүй. Эдгээр шинжүүдийг прокурорын зүгээс харгалзан үзсэн. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А болон түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан нарын тайлбарласнаар “Э” гэх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан мэтээр бичиг баримт үйлдсэн нь бодит байдлыг хуурамчаар бий болгож, төөрөгдөлд оруулсан асуудал юм. Өөрөөр хэлбэл, Excel программаар хуурамч файл үүсгэж Япон улсын иргэд рүү илгээсэн асуудал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулсан. О.Б нь “ “Э” үл хөдлөх эд хөрөнгийг маш боломжийн үнээр худалдаж авах боломжтой байна. Энэ үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахгүй бол болохгүй” гэх ойлголтыг Япон улсын иргэдэд төрүүлсэн. Япон улсын иргэд О.Бод “үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж ав” гэж компанийн данс руу мөнгө шилжүүлсэн. Уг шилжүүлсэн мөнгөөр О.Б нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж аваагүй бөгөөд худалдан авсан мэтээр хуурамч бичиг баримт үйлдсэн атлаа дахин “худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслээд ашигтай ажиллаж байна” гэж хуурамч гэрээ байгуулсан. Энэ талаар н.Д, “Э” ХХК-ийн захирал, үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын холбогдох албан тушаалтан нар гэрчээр мэдүүлсэн. Энэ талаар прокурорын зүгээс хуурах, хуурамч баримт үйлдэж ашиглах, бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Япон улсын иргэдийг төөрөгдөлд оруулж шүүхийн шийтгэх тогтоол болон прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан хохирлыг учруулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч О.Б нь “Монгол Улсад банк бус санхүүгийн байгууллага байгуулж, хамтран ажиллаж ашиг өгнө, компани байгуулахад мөнгө хэрэгтэй” гэж Япон улсын иргэн Тгээс 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 4.585.000 иен буюу 74.185.300 төгрөгийг, 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 27.500.0 иен буюу 441.375.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны дансаар тус тус шилжүүлэн авч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт гадаад “худалдаа эрхлэн” үйл ажиллагаа явуулах чиглэлээр Сингапур улсын хуулийн этгээд болох “Г” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “О” ХХК-ийг 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан боловч Санхүүгийн зохицуулах хорооноос Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй атлаа “Зөвшөөрөл авсан” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар “Хөрөнгө оруулалт хэрэгтэй” гэж хуурч 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл нийт 543.227.100 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны дансаар, Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй атлаа “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өөрийн нэрээр үүсгэн байгуулсан”О” ХХК-ийн нэр дээр авсан” гэж хуурч, ашигтай ажиллаж байгаа мэтээр хуурамч тайланг цахим хэрэгсэл ашиглаж илгээж, “Хөрөнгө оруулалт хэрэгтэй” гэж, мөн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 625 мкв талбайтай барилга, эзэмшил газрын үнэ цэнэ 3.350.000.000 төгрөг байна гэх тодорхойлолтыг “А” ХХК-аар хийлгүүлэн 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн - дугаартай албан бичгийг ашиглан уг газрыг худалдан авч, түрээсэлж ашиг олох боломжтой гэх мэтээр хуурч Япон улсын иргэн Тгээс 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 5 удаагийн үйлдлээр нийт 4.161.806.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны дансаар, Япон улсын иргэн Нгээс 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 5.000.000 иен буюу 90.500.000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 10.000.000 иен буюу 223.600.000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 5.000.000 иен буюу 108.950.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны дансаар тус тус залилан авч Япон улсын иргэн Тд нийт 5.220.593.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Тгийн “...2015 оны 02 дугаар сард Монгол Улсын иргэн О.Бтой фейсбүүк мессенжерээр холбогдож, танилцаад бизнес санал байна гээд түүний дараа 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр О.Б Сингапурт ирж бизнес саналаа танилцуулсан, Тэр нь Монгол Улсад банк бус санхүүгийн байгууллага байгуулж ажиллах байсан тэрний дагуу Монгол Улсад банк бус санхүүгийн байгууллага байгуулж, тухайн компанийн 91, 59 хувийн хувьцаа эзэмшин хөрөнгө оруулалт оруулахаар болсон. О.Б Монгол Улсад “О” ХХК-ийг үүсгэн байгуулах, банк бус санхүүгийн байгууллага ажиллуулах тусгай зөвшөөрөл авах ажлыг О.Б хариуцан хийхээр болсон. О.Б нь компани үүсгэн байгуулахтай холбоотой зардалд 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр О.Бын хувийн “Хаан” банкны дансанд 5 сая иен буюу тухайн үеийн ханшаар монгол төгрөгөөр 76 орчим сая төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа О.Б “банк бус санхүүгийн байгууллага ажиллуулах тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай хөрөнгө оруулалт хэрэгтэй байна” гээд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр компанийн түр данс руу 27,5 сая иен буюу 490 орчим сая төгрөгийг шилжүүлсний дараа О.Б нь “банк бус санхүүгийн байгууллага эрхлэх тусгай зөвшөөрлөө авсан үйл ажиллагаа эхэлсэн” гэж хэлсэн. Тэгээд ер нь О.Б санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа амжилттай сайн байгаа гэх мэдээг өгч сар бүр тайлангаа шинэчлэн цахимаар илгээдэг байсан. О.Бын явуулсан тайланг харахад маш амжилттай бизнес гэж харагдаж байсан. Тэгээд О.Б зээл их гарч байна, Хөрөнгө оруулалт шаардлагатай байна” гэсний дагуу 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 17 сая иен, 01 дүгээр сарын 18-ны өдөр 2 сая иен, 01 дүгээр сарын 8-ны өдөр компанийн долларын дансанд 110,000 мянган доллар буюу 1 тэрбум 3 сая 215,00 мянган төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа О.Б нь “О” ХХК-аас илүү мөнгө олох эргэлт сайтай бизнес байна” гээд Монголын зах зээлд автоломбард ажиллуулбал их амжилттай байхаар байна гээд “О” ХХК-г үүсгэн байгуулж 90 орчим хувийн хувьцаа эзэмшихээр тохиролцоод 2016 оны 4 дүгээр сард О.Б нь “О” ХХК-г үүсгэн байгууллаа, хөрөнгө оруулалт шаардлагатай байна гэсний дагуу “О” ХХК-ийн “Худалдаа хөгжлийн банк”-ны данс руу 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 60 сая иен, 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 200,000 мянган доллар, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 10 сая иен, мөн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр миний найз Япон Улсын иргэн Н/Н/ Монгол Улсад ирсэн байхдаа О.Бод 5 сая иенийг бэлнээр өгсөн. Үүний дараа О.Б нь Улаанбаатар хотын төвд байрлал сайтай, өсөх ирээдүйтэй, үл хөдлөх хөрөнгө худалдан авах санал тавиад О.Б хэлэхдээ “худалдан авах гэж байгаа объект нь өөрийнх нь таньдаг хүнийх мөнгөний хэрэг гарсан тул зарах гэж байгаа, тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь 3 тэрбум 200 сая төгрөгийн үнэлгээтэй, үүнийг 2 тэрбум 366 сая төгрөгөөр авч болохоор байна, энэ объектыг сарын Эд 1 сард монгол мөнгөөр 30 сая төгрөгөөр түрээслүүлэх боломж байна” гэхээр нь дээрх объектыг худалдан авах мөнгийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 50 сая иен, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 60 сая иенийг “О” ХХК-ийн “Худалдаа хөгжлийн банк”-ны дансанд шилжүүлсэн Үүний дараа О.Б “нөгөө объектоо авлаа” гээд худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, түрээсийн гэрээг цахимаар явуулсан. Үүнээс хойш мөнгө явуулаагүй. О.Бтой хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, үүсгэн байгуулсан компаниудынхаа хувийг эзэмшихээр тохиролцсон. О.Бтой танилцсанаас хойш О.Бын хувийн данс болон “О”, “О” ХХК-иудын дансанд нийт 266 сая 840,000 мянган иен буюу монгол төгрөгөөр 5 тэрбум 700 сая орчим төгрөг шилжүүлсэн байна. О.Бод шилжүүлсэн мөнгөнөөс буцаан авсан мөнгө байхгүй, “О” ХХК-аас ноогдол ашиг гэж 2017 оны 5 дугаар сард монгол төгрөгөөр 45.789.124 төгрөгийг 2016 оны ашиг гэж авсан. Мөн худалдан авсан объектын түрээсийн мөнгө гэж 2017 оны 9, 10 дугаар сард 103.280,000 мянган төгрөг авсан, өөр мөнгө аваагүй. Н/Н/ гэж манай их сургуулийн доод курсийн дүү юм. О.Б анх Сингапурт ирж надтай уулзахад хамт байсан. Тэгээд О.Бтой танилцаад О.Бод хөрөнгө оруулалт хийхэд надтай хамтарсан юм. Тэгээд Н Монголд очих үеэр О.Бод 5 сая бэлнээр өгсөн. Н/Н/ О.Бод шилжүүлсэн мөнгөнөөс 27 сая иен буюу монгол төгрөгөөр 580 сая оруулсан. 2017 оны 9 дүгээр сард “О” ХХК-ийн нягтлан бодогч Х.О Нрүү утсаар ярьж “О”, “О” ХХК-ууд хуулийн дагуу ажиллахгүй байна, Та бүхнийг хуурч байна, худалдаж авсан машин байршуулах гражийн газар нь компанийн нэр дээр биш өөрийнх нэр байна, О.Б худлаа тайлан явуулдаг талаар хэлсэн. Тэрний дараагаар 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Монголд ирэх үеэрээ Х.Отэй уулзаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл авсан. Мөн О.Бын хуурамч тайлан хийж өгдөг мөн таны хөрөнгө оруулалтыг хувийн хэрэгцээндээ ашиглаж байна гэж мэдэгдсэн, ...О.Бод Лексус-570 маркийн автомашин худалдаж ав гэсэн хүсэлт огт гаргаж байгаагүй, тэгж хэлж байгаагүй...О.Б Бенз Жи класс маркийн автомашинтай явж байхад хэний ямар учиртай машин бэ гэж асуухад манай найзын машин байгаа юм гэж хэлж байсан. Ер нь Н бид хоёрыг Монголд ирэхэд ямар нэгэн машин тэрэг компанийн мөнгөөр худалдаж авсан талаар огт хэлж байгаагүй. Дандаа найзын, хадам дүүгийн машин гэх мэтээр хэлж байсан. Тэр үед тэгж л ойлгодог байсан. О.Бод хөдөө явах чадвартай машин аваарай гэж хэлж байгаагүй...” /1хх 156-159/,

хохирогч Нгийн “...Анх миний найз Т 2015 оны хавар Монгол Улсын иргэн сонирхолтой буюу банк бус санхүүгийн чиглэлээр бизнесийн санал тавьж байна гээд 2015 оны 5 дугаар сард Монгол Улсын иргэн О.Быг Сингапур Улсад ирэх үеэр Ттэй хамт уулзаж танилцсан. Тэгээд О.Б нь “Монголын зээлийн хүү маш өндөр байдаг банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулахад ашигтай” гэсний дагуу хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллахаар болсон. О.Б нь хэлэхдээ “гадаадын хөрөнгө оруулагч болоход хамгийн доод тал нь 10.000 ам.доллар оруулах ёстой” гэсний дагуу 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 5,930,000 иенийг Тгээр дамжуулан өгсөн. Үүний дараагаа 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 2 сая иенийг бэлнээр өгсөн бөгөөд тухайн мөнгийг О.Бын хамт явж төгрөг болгоод 90,500,000 төгрөгийг “О” ХХК-ийн төгрөгийн дансанд хийсэн. Дараа нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр О.Б “компаниас зээл их гарч байна мөнгөгүй болчхоод мөнгө хэрэгтэй байна” гэсний дагуу 10 сая иенийг “О” ХХК-ийн иений дансанд шилжүүлсэн. Мөн 2017 оны 02 дугаар сард О.Б цахимаар холбогдоод “нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай байна” гэсний дагуу 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр “О” ХХК-ийн иений дансанд 5 сая иен шилжүүлсэн. Ингээд О.Бод нийт 27,930,000 иений хөрөнгө оруулалт хийсэн. Монгол төгрөгөөр 605 сая орчим төгрөг болж байгаа. 2017 оны 5 дугаар сард “О” ХХК-ийн 2016 оны ноогдол ашиг гэж 100.131 иен монгол төгрөгөөр 2.200.000 орчим төгрөгийг Тгээр дамжуулан авсан. Дараа нь 5 дугаар сард миний өөрийн “Хаан” банкны дансанд 2.213.848 төгрөг хийсэн. Өөр мөнгө аваагүй. О.Б Т бид хоёрт хэлэхдээ “Монгол Улсад банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулна” гээд, 2015 оны 8 дугаар сард “банк бус санхүү эрхлэх тусгай зөвшөөрөл гарчихлаа, 9 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаа эхэлнэ” гэж байсан. Тэгээд “хөрөнгө оруулалт хэрэгтэй” гээд мөнгө шилжүүлж эхэлсэн. О.Быг банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулан их ашигтай ажиллах юм байна гэж бодсон. Мөн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр О.Б “Хөгжлийн банкнаас 1 тэрбум төгрөгийн зээл авчихлаа” гээд “Худалдаа хөгжлийн банк”-ны тамгатай бичиг явуулж, бидэнд итгэл төрүүлж байсан. Мөн “О” ХХК, “О” ХХК-уудын дансны хуулга, үйл ажиллагааны тайланг ирүүлдэг байсан. Тухайн тайланг харахад маш их ашигтай ажиллаж байгаа юм шиг харагддаг байсан. Хааяа цахимаар хурал хийх үед иргэдэд их хэмжээний зээл гаргасан гэх зээлийн гэрээнүүд үзүүлдэг байсан болохоор би О.Быг их ашигтай ажиллаж байгаа юм байна гээд итгээд хөрөнгө оруулалт хийдэг байсан. О.Бтой хамтран ажиллах гэрээ байгуулаагүй. “О” ХХК-ийн хувьд О.Б, Т нар хувь эзэмших талаар ярьсан ба би оролцоогүй. Харин “О” ХХК-ийн хувьд Т 74.19 хувь, Б 9.68 хувь, би 9.68 хувийг эзэмшихээр тохирч үйл ажиллагаанаас ноогдол ашиг авахаар тохирсон. Би О.Бод нийт 27,930,000 мянга иений хөрөнгө оруулснаас Монгол төгрөгөөр 4.414.000 мянган төгрөг авсан. ...Миний зүгээс О.Бод автомашин, тэрэг худалдаж авах хүсэлт болон заавар, зөвлөгөө өгч байгаагүй. Тйн хувьд бас хэлж байгаагүй. ... Т бид нарыг Монгол Улсад ирэх болгонд өөр, өөр автомашин авсан, унаж байсан. ...Компаниас авч байгаа цалин нь тийм ч их биш байхад хэрхэн ийм үнэтэй автомашин авч унаад байгааг гайхаж байсан. Тэгээд яаж ийм үнэтэй автомашин авч унаад байгааг асуухад тухайн үед О.Б хэлэхдээ “өөрийнх нь ажиллуулдаг хүнд машин, техник ажиллуулж, түрээсэлдэг компанитай, түүнийхээ орлогоор дээрх автомашинуудыг худалдаж авсан” гэж тайлбарлаж байсан. ...Намайг Монгол Улсад ирэхэд -Ч улсын дугаартай хар өнгийн “Бенз Жи Класс-500” маркийн автомашинтай явж байхад нь би бас ямар учиртай машин болохыг асуухад “манай эхнэрийн дүүгийн эзэмшлийн автомашин” гэж хэлж байсан. ...- улсын дугаартай “Ниссан Силва” маркийн цагаан өнгийн суудлын автомашиныг би унаж байхыг харсан. Тэр машиныг өөрийнх нь жолоочоор ажиллаж байсан Чын машин гэж хэлсэн. 4 дугуйтай мотоцикл авсан байгааг ... асуухад “өөрийнхөө мөнгөөр, өөртөө зориулж худалдаж авсан” гэж тухайн үедээ тайлбарлаж байсан. Бусад - улсын дугаартай “Форше 911 Каррерайс” маркийн суудлын автомашин, “Бенз Ж класс-200” маркийн автомашин зэргийг энэ хэрэг үүсээд цагдаа дээр шалгагдаж байхад нь ийм хөрөнгөтэй гэж мэдсэн. ...Монгол Улсад ирсэн Япон иргэд онгоц, зочид буудлын зардлыг өөрсдөө гаргаж ирсэн. Монголд ирсэн үед аяллын зардал болох морь унах, хөдөө явах зэрэг гарч байсан бүх зардлыг Япон иргэд бүгд дундаасаа хуваагаад гаргаж өгч байсан. О.Боос буюу компаниас ямар ч зардал гаргуулж байгаагүй. Тэр ч байтугай О.Б өөрийнхөө унаж явсан машиныхаа түрээсийн мөнгө гэж хүртэл мөнгийг гаргуулан авч байсан...” /6хх 1-4/,

гэрч Ч.Дийн “...Би О.Б гэж хүнтэй үл хөдлөх хөрөнгө худалдах талаар ямар ч гэрээ байгуулаагүй. Хоёрдугаарт миний нэрийн овгийн эхний үсгийг “Б” гэж буруу бичсэн байна. Намайг Чгийн Д гэдэг “Ч” үсгээр овоглодог. Гуравдугаарт гэрээний огноо зөрж байна, манай компани “Ё” ХХК-д борлуулахдаа 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэрээ байгуулсан. Харин тус гэрээний огноо 03 дугаар сарын 21-ний өдөр байна. Эцэст нь гэрээ байгуулахад зурагдсан миний нэрийн өмнө байгаа гарын үсэг нь миний гарын үсэг биш байна. Энэ ямар учиртай манай компанийн үл хөдлөх хөрөнгийг О.Б гэж хүнд борлуулсан мэтээр гэрээ хийсэн байгааг мэдэхгүй байна. ...” /7хх 119-120/,

гэрч Ч.Мын “...Би Оын Б гэх хүнийг огт мэдэхгүй, Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй . Би өөрөө интернэтээс дээрх газар объектыг зарна гэсэн зар харсан юм. Тэгээд уг газар объект нь “Э” ХХК-ийн эзэмшил гэдгийг мэдэж байсан болохоор Ч.Д захиралтай очиж хэд хэдэн удаа уулзаад, худалдаж авахаар болсон. Тэгээд худалдаж авах болоод “Э” ХХК нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Х” ХХК-д хандаж заруулж байгаа болохоор тэр компанид заавал мэдэгдэх ёстой гэж байсан. Ингээд” би өөрийн компанийн хуулийн зөвлөх “Э” ХХК бас өөрсдийн хуулийн зөвлөх зэрэг хүмүүстэйгээ бид сууж байгаад гэрээгээ байгуулаад бараг 2 тэрбум төгрөгөөр худалдаж авсан юм. Ингээд худалдаж авчхаад байж байтал ойролцоогоор нэг сарын дараа О.Б гэж залуу миний худалдаж авсан объектод орж ирээд эргэн тойрныг ажиж харж байгаад надаас “түрээслэх үү” гэж асууж байсан. Тэр О.Б гэж залуу манай худалдаж авсан объектыг түрээслээд “Япон гоймонгийн хоолны газар болгоно” гэж нэг яриад үгүй бол “оффис болгож сууна ч” гэж нэг яриад миний харж байснаар яаж ийж байгаад ямар нэгэн түрээслэх л зорилготой байсан. Тэр үед би өөрөө дөнгөж худалдаж аваад удаагүй байсан болохоор өөрийн компанийн үйл ажиллагаа явуулах санаатай түрээслэхгүй гэж хэлээд явуулж байсан. Түрээсэлсэн ч би нэг хоёр сарын дараа буцаагаад өөрийн үйл ажиллагаа явуулна гэтэл О.Б “тэр хүртэл чинь хамаагүй түрээсэлье” гээд их сэжигтэй байсан. ...” /8хх 94-96/,

гэрч Ж.Эын “...Ч.Д, Ч.М нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг байгуулахад зуучилж өгсөн. ...” талаарх мэдүүлэг /8хх 97-98/,

гэрч Ц.Бын “...Би “О” ХХК-тай 40 мкв хэмжээтэй үл хөдлөх хөрөнгийг 1 мкв-ийг 50.000 төгрөгөөр буюу сар бүрийн түрээсийн төлбөрт 2.000.000 төгрөгөөр түрээсэлж байгаагүй. ...Надад түрээсийн гэрээ огт хийгээгүй. Энэ гэрээ дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна. ...”О” ХХК-ийн захирал О.Бтой үл хөдлөх хөрөнгө түрээслэх талаар огт ярьж байгаагүй. ...” /10хх 112-114/,

гэрч Э.Цын “...Би одоо энэ тодорхойлолтыг гаргасан талаар нэг бүрчлэн тодорхой сайн санахгүй байна. Гэхдээ миний санаж байгаагаар тэр үед буюу 2017 оны 3 дугаар сарын эхээр над руу 9911-тэй дугаараас залгаад “эд хөрөнгийн үнэ цэнийг гаргах уу” гэж асуухад нь би “үнэлгээ гаргадаг, үнэ цэнэ гаргадаггүй” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу “үнэлгээ хэрэггүй, гадаадаас хөрөнгө оруулалт татах гээд зүгээр ямар хуу үнэтэй байх бол гэсэн үнийн хана авах гээд байгаа юм” гэхээр нь би тийм зүйл гаргахгүй гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу “ганц хуудас байхад л болно, зүгээр үнэ, цэнэ нь ямар байхыг гаргаад өгөөч” гээд байхаар нь би ойролцоогоор 80 орчим мянган төгрөгөөр л 2-3 хоногт хийгээд гаргаж өгч байсан...Тус тодорхойлолтыг ямар үйл ажиллагаанд ашиглах зорилгоо тодорхой хэлээгүй. Гадаадын хөрөнгө оруулалт татах гэсэн юм гэж хэлж байсан санагдаж байна...” /8хх 99-101/,

гэрч Б.Гын “...Би 2015 оны 5 дугаар сард “О” ХХК-д эдийн засагчаар ажилд орсон, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Намайг тус компанид ажилд ороход захирал О.Б, нягтлан бодогч Х.О нар л байсан, Өөр ямар нэгэн ажилтан байгаагүй. Тэр үед манай гүйцэтгэх захирал О.Б Сингапур улс руу ажлаар явсан бөгөөд Сингапурт оччихоод фейсбүүкээр надтай холбогдож “би энд хөрөнгө оруулалт татахаар ирчихсэн байна. Тэгэхлээр чи 400,000,00 орчим сая төгрөгийн зээл гаргасан гэж ексейл файл дээр шит бэлдэх хэрэгтэй байна, хурдан хийгээд явуул” гэж хэлсэн, Тэгэхээр нь би зээл гаргаагүй байж яаж шит бэлдэх юм бэ, боломжгүй шүү дээ” гэж хэлтэл “зээл гаргах чинь чиний ажил юм байгаа биз дээ, хурдан бэлдэж явуул” гэсэн үүрэг өгсөн. Тэгээд би 400.000.000 орчим сая төгрөгийн зээл гарсан юм шиг бичиж фейсбүүкээр явуулсан. Дээрх ексейл шитэд зээл авсан иргэдийн овог, нэр, регистрийн дугаар, зээлийн хэмжээ, хаяг, утасны дугаар, зээлийн хүү, эргэн төлөх хугацаа зэргийг бичсэн. О.Б захирал гадагшаа хөрөнгө оруулалт татахаар явах бүрдээ фейсбүүкээр холбогдож, “одоо яаралтай 30-40 хүний автомашин барьцаалсан зээлийн ексейл файл дээр хийгдсэн шит бэлтгэ” гэж хэлсний дагуу би хуурамч зээлийн хүснэгт /шит/ бэлтгэж, О.Б захирал руу явуулдаг байсан. Мөн зээл авсан гэх хуурамчаар бичсэн хүснэгтэн мэдээллийг бэлтгэхээс гадна нилээн олон удаа О.Б захирлын хэлсний дагуу зээлийн материалыг анкет, зээлийн гэрээг эх хувиар гаргаж зээл хүссэн анкет дээр нь шит буюу зээлийн хүснэгтэн мэдээллээс хуурамч зээл гаргасан хүмүүсийн талаарх мэдээллийг нөхөж бичиж О.Б захирлаар зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулдаг байсан. О.Б захирал намайг ажиллаж байх хугацаанд ББСБ болон Арилжааны банкнуудаас зээл авч байгаагүй, Мөн Монгол Улсын иргэнээс зээл авч байгаагүй. Намайг ажиллаж байх хугацаанд “О” ХХК-ийн нэр дээр 1 тэрбум гаруй төгрөгийн зээл гаргасан гэж манай компанийн дотооддоо ашигладаг хөрөнгө оруулагч Япон улсын иргэдэд үзүүлдэг гүүгль шит /google sheet/-д бичигдсэн байсан. Тэгэхдээ тус компанийн дээр гаргасан зээлүүдээс 2016 оны 8 дугаар сард гаргасан санагдаж байна Э.Уад олгосон 10-13 сая төгрөгийн зээл болон 2016 оны 5 дугаар сараас 6 дугаар сарын үед гаргасан Батаа гэх хүнд олгосон зээлүүд нь бодит, бусад зээлүүд нь нь бүгд хуурамч, компаниас гараагүй зээлүүд байгаа юм. Ажлаас гарах талаар Х.О бид хоёр хоорондоо ярьдаг байсан. Учир нь, Быг үйл ажиллагаа явуулахгүй байж явуулж байгаа мэтээр хуурамч зээлийн материал болон дансны хуулга, санхүүгийн тайлан зэргийг Х.О бид хоёроор хийлгүүлж, бүрдүүлэн хөрөнгө оруулагч Япон улсын иргэдэд танилцуулж, хөрөнгө оруулалт татаад байна гэдгийг мэдэж байсан. Гэхдээ О.Быг хэдэн төгрөгийг хөрөнгө оруулалтыг Япон улсын иргэдээс авч байгаа, тэр мөнгөний хэдийг компанийн үйл ажиллагаанд, хэдийг хувьдаа зарцуулж байгаа талаар огт мэдээгүй. ...” /1хх 9-13/,

гэрч Э.Уын “... 2016 оны 7-8 дугаар сарын үед санагдаж байна, “О” ХХК-г байгуулагдаж үйл ажиллагаа эхэлсний дараа дуудлагынхаа тоог нэмэгдүүл, эрчимжүүл, яаж нэмэгдүүлэх боломж байна зар сурталчилгааны байгууллагатай уулз, хулдаасан хэвлэл, боршур хийлгэ гэх мэтчилэн үүрэг, чиглэлийг өгч байсан. Мөн дуудлага их байгаагаар зохиож бич гэж хэлсний дагуу дээрх хоёр сард хэд хэдэн удаа дуудлага зохиож бичиж байсан. Дуудлага гэдэг нь мэдээлэл авахаар ярьсан хүний гар утасны дугаар, нэрийг тусдаа цаасан дээр бичиж тэмдэглэл юм. Гүйцэтгэх захирал О.Б 2016 оны 01 дүгээр сарын үед Сингапур улс руу ажлаар явсан юм. Тэр үед Х.О, Б.Г нартай фейсбүүкээр холбогдож яаралтай зээл гаргасан гэж хуурамч зээлийн гэрээ байгуулж, зээлийн тайлан бэлтгэх хэрэгтэй байна, тухайн хуурамчаар хийх зээлийн гэрээний тоо, зээл гаргасан хэмжээ, зээлийн эргэн төлөлт, хүү зэргийг компанийн ашигладаг шийт дээр яаралтай бичиж, бүрдүүлж, зээлийн хуурамч тайланг бэлтгэж компанийн шийт дээр тавьсан. Тухайн үед миний ойлгосноор хөрөнгө оруулалт авах зорилгоор компаниас гараагүй зээлийг гарсан гэж үйл ажиллагаа явуулаагүй байж ашигтай ажиллаж байгаа мэтээр харагдуулах зорилготой байсан гэж бодож байна. Тэр үед Х.О, Б.Г хоёр тэгж хоорондоо ярьж байсан. ...” /2хх 17-21/,

гэрч М.Чын “...”О”, “О” ХХК-уудыг гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай хөрөнгө оруулагч нар нь Япон улсын иргэд Т, Н гэж хүмүүс байдаг гэж сонсож байсан. Х.О анх ярихдаа “О.Б “О” ХХК-д орсон гадаадын санхүүжилтээс хувьдаа мөнгө аваад зарцуулчихсан юм шиг байна, намайг хуурамч дансны хуулга, зээлийн материал бүрдүүл гэж хэлээд байх юм” гэж ярьж байсан. Түүний дараа зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан Гаас ... ярихдаа “О.Б захирал зээл гаргасан, үйл ажиллагаа ихтэй байгаа мэтээр харагдуулах зорилгоор компани дээр хийгээгүй байж зээл гаргасан мэтээр хуурамч зээлийн гэрээ байгуулж хий” гэж хэлээд байх юм гэж ярьж байсан. Миний сонсож байснаар Х.О, Б.Г нар нилээн хэдэн удаа хуурамч тайлан гаргах, дансны хуулга хуурамчаар хийх, зээлийн гэрээг хуурамчаар гаргаж хийж байсан гэсэн. Гэхдээ хэдэн хүний зээлийн материал хуурамчаар хийлгүүлж байсан талаар хэлж мэдэхгүй байна. ...” /2хх 25-29/,

гэрч М.Эгийн “....Манай компанийн зүгээс Санхүүгийн зохицуулах хороонд бүрдүүлсэн материал өгч байгаагүй. Тухайн үед Санхүүгийн зохицуулах хорооны цахим сайтаас бүрдүүлэхэд шаардлагатай баримтуудын жагсаалтыг харж, түүний дагуу О.Боос тухайн баримтуудыг шаардаж байсан. Түүний бидний зүгээс шаардлага хангаж байгаа эсэхийг Санхүүгийн зохицуулах хороонд өгч шалгуулсан зүйл байхгүй...” /8хх 203-205/,

яллагдагч Х.Оийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “О” ХХК-д нягтлан бодогчоор ажилд орсон, тус компани нь банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг захирлаар нь О.Б гэж залуу байсан. Намайг ажилд ороход тухайн компани нь Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл аваагүй байсан тул үйл ажиллагаа явуулаагүй байсан. “О” ХХК-ийн захирал О.Б нь Япон Улсын иргэн Т гэж хүнээс 2015 оны 6 дугаар сараас Монгол Улсад банк бус санхүүгийн байгууллага байгуулж хамтран ажиллахаар болж 2017 оны 8 дугаар сарын байдлаар нийт 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татсан. О.Бын үүсгэн байгуулсан “О” ХХК нь банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй. Харин “О” нэртэй” компани шинээр үүсгэн байгуулж авто ломбардын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. О.Б нь намайг ажиллаж байх хугацаанд “О” ХХК, “О” ХХК-ууд дээр хөрөнгө оруулалт хийсэн Япон Улсын иргэн Т, түүний найз Ннарт 2015 оны 9 дүгээр сараас эхлэн сар бүр дээрх хоёр компаниас гаргасан зээл, орлого, зарлага, ашгийн талаарх мэдээлэл, тайланг гаргаж явуулдаг байсан. Үүнээс “О” ХХК-ийн тайлан нь 95 орчим хувь нь хуурамч, “О” ХХК-ийн хувьд сар бүр 200-300 сая төгрөгийн зээл гаргасан гэх хуурамч тайлан гаргуулан явуулдаг байсан. Ингэж хөрөнгө оруулагч нарын итгэлийг олж, нэмэлтээр хөрөнгө оруулалт татаж байсан. ...О.Б захирал Монголын зах зээлд хөрөнгө оруулах нь гэдэг персентаци бэлдэж байсан. Мөн ... зар сонинд зар тавиулдаг байсан. Зарын дагуу хүмүүс ярихаар ирээд уулз гэж хэлээд ирээд уулзахаар нь барьцаа хөрөнгө, хөдөлмөр эрхлэлтийг асуугаад явуулчихдаг байсан. Иймэрхүү байдлаар явсаар 2016 оны эхээр О.Б захирал Япончуудын оруулсан хөрөнгө 403 сая төгрөг, өөрийнх нь оруулсан гэх 37 сая төгрөгийг зээл гаргасан болгож тайлан бэлдэж өгөхийг хүссэн. Би тэгж хийж чадахгүй гэдгээ хэлсэн. Тэгсэн О.Б “одоо 3 сард дахиад хөрөнгө оруулалт орж ирнэ, тэр үед зөвшөөрлөө авчихвал энэ гаргасан зээлээ үнэн болгоод зээл олгочих юм чинь та битгий санаа зов зүгээр хийгээд өгчих гэж хэлсэн. Надад 2015 оны 9-12 саруудад хэд хэдэн төгрөгийн зээл гарсан болгоод одоо дансанд ямар ч мөнгөгүй болгоод хийгээрэй гэсэн. Тухайн үед нь хүн нэг бүрчлэн задлалгүй нийт дүн тавиад ексейл файл дээр хийгээд О.Бод өгсөн. Би япон хэл мэдэхгүй болохоор цаашаа япончуудад юу гэж тайлбарласныг О.Б мэдэж байгаа байх, У Г бид гурав ерөөсөө мэдээгүй. Тэгээд удалгүй хугацааг нь тодорхой санахгүй байна Б Япон явж ирсэн, Тэгснээ нөгөө сар бүр гаргасан гэх зээлийнхээ зээлдэгчийн хүснэгт бэлд гэж Гт хэлсэн. Г зээлдэгч нарыг зохион хүснэгт илгээсэн. Маргаашаас нь наад зохиосон хүмүүсээрээ гэрээ хий гэж хэлсэн. О.Б эргэж ирсний дараа 570 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний японы иен компанийн дансанд орсон гэж хэлсэн. Компанийн тайлан гаргах гэтэл дансны хуулга авч өгөхгүй сар гаран болсон. Тухайн үед би дансны хуулга авах, харах эрхгүй байсан. Тэгэхдээ өөрийн хийж байсан нийгмийн даатгал болон бусад орлого зарлагын тайлан мэдээг ямар ч алдаагүй хийж гүйцэтгэж байсан. О.Б 2016 оны 02 дугаар сараас “автоломбард”-ны бизнес төлөвлөгөө хий гэж хэлсэн. Төлөвлөгөө хийгээд 2016 оны 02 дугаар сард япончуудаас 1 тэрбум 291 сая төгрөг орж ирэн тус оны 3 дугаар сард ‘О’ ХК-г үүсгэн байгуулсан, Тус компаниар авто ломбардын чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. Тухайн үед Цахилгаан станцын хажууд газар худалдан аван газар цэвэрлэх, хашаа барин тохижуулах зэрэг ажлуудыг хийж эхэлсэн. Тухайн үед Бын хэлсэн үүргийн дагуу Г, У бид гурав ажлыг хийдэг байсан. Тэр үед санхүүжилт орж ирсэн, мөн О.Быг үнэхээр хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах гэж байгаа юм байна гэж урам зоригтой ажил үүргээ гүйцэтгэж байсан. Миний санаж байгаагаар Хан-Уул дүүрэгт байх агуулахын зориулалттай газрыг 450,000,000 төгрөг, “Тоёотай Вангуард” автомашиныг 50,000,000 төгрөгөөр тооцож нийт 500,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан санагдаж байна. Тухайн үед надад хоёр компанийн дансны гүйлгээ, дансны хуулгыг авах зөвшөөрөл байгаагүй, Сүүлд нь санхүүгийн тайлан баланс гаргахад хүндрэлтэй байна. Гаргаж болохгүй байна, надад эрх нээж өг гэж хэлсээр байж 2016 оны 6 дугаар сард санагдаж байна компанийн дансаар хийсэн гүйлгээний хуулгыг харах эрхтэй болсон. Тэгсэн О.Б компанийн данс руу орж ирсэн мөнгийг өөрөө бэлнээр очиж банкнаас авах, интернет банкаар өөрийнхөө данс руу шилжүүлж олон удаа гүйлгээ хийж их хэмжээний мөнгийг байнга тогтмол авч байсан болох нь харагдсан. У, Г бид гурав “О” ХХК-ийн авто ломбардын тараах материал хэвлэн гадуур машины зогсоол болон бүх захуудаар өөрсдөө явж тараадаг байсан. Тэгээд 2016 оны 5 дугаар сараас эхлэн “О” ХХК-ийн нэрээр авто машин барьцаалан зээл олгож эхэлсэн. 2016 оны 8 дугаар сард О.Бын хэлсний дагуу Г бид хоёрын хийж байсан хуурамч санхүүгийн тайлан, дансны хуулга, зээлийн гэрээн дээр алдаа гарсан гэж О.Б хэлсэн. Учир нь бид хоёроор хийлгэсэн тайлан, дансны хуулгыг Япон улсын иргэн Т рүү явуулсан чинь “зарим тоо нь алдаатай, логик дараалалгүй байна, ямар учиртай талаар тайлбар хэлнэ үү” гэсэн и-майл явуулсан юм шиг байна лээ. Тэгээд Г бид хоёр ярилцаад ер нь буруу зүйл хийж байгаа юм байна, хуурамч тайлан гаргаж О.Бод залилан хийхэд тусалж байгаа юм байна гэж ойлгоод ажлаас гарах тухайгаа О.Бод хэлтэл бид хоёртой уулзаж “түр хүлээгээч, би санхүү эдийн засгийн дээд сургуульд нягтлан мэргэжлээр суралцаж байгаа, сургуулиа төгсчхөөд ажлаа хүлээж авъя, та хоёрын цалин хөлсийг чинь нэмнэ, байшин авч өгнө, одоо их хэмжээний мөнгө орж ирнэ, тэгээд энэ хуурамч хийсэн зээлийг төлсөн болгоод буцаагаад мөнгийг нь өгчихнө” гэж гуйсаар байгаад бид хоёрыг ажлаас гаргаагүй. О.Б санхүү эдийн засгийн дээд сургуульд 1-2 сар сурч байгаад хаясан байх гэж бодож байна. Г бид хоёр О.Бод хандаж олон удаа ажлаас гарах талаар хэлж байсан. Тэгэхэд О.Б байнга худлаа ярьж удахгүй Японоос их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирнэ, тэгэхээр хэдүүлээ хуурамч зээлийн материалаар гаргасан мөнгө буцаагаад жинхэнэ болгочихно гэж аргадаж нэг хэлнэ аль эсхүл “бид нар хамт хуурамч тайлан, дансны хуулга, зээлийн гэрээ хийсэн, би ганцаараа унахгүй шүү, та хоёр ч гэсэн хамт буруутна гэж айлгадаг байсан. ...” /1хх 176-178/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн “...Т нь “О” ХХК-д 2015-2016 онуудад нийт 6 даагийн гүйлгээгээр 1,073,967,400 /нэг тэрбум далан гурван сая есөн зуун жаран долоон мянга дөрвөн зуу/ төгрөгтэй тэнцэх хэмжээний валютын хөрөнгө оруулалт, “О” ХХК-д 2016-2017 онуудад нийт 5 удаагийн гүйлгээгээр 4,161,806,000.00 /дөрвөн тэрбум нэг зуун жаран нэгэн сая найман зуун зургаан мянга/ төгрөгтэй тэнцэх хэмжээний валютын хөрөнгө оруулалт, Н нь “О” ХХК-д 2016-2017 онуудад нийт 3 удаагийн гүйлгээгээр 423,050,000.00 /дөрвөн зуун хорин гурван сая тавин мянга/ төгрөгтэй тэнцэх хэмжээний валютын хөрөнгө оруулалт тус тус хийсэн байна. “О”, “О” ХХК-уудын явуулсан үйл ажиллагаанаас олсон ашгийг үнэн зөв гаргаж, санхүүгийн тайлан тэнцэлд тусгаж тайлагнаагүй байна. Үүнд: “О” ХХК-ны 2015, 2016 оны санхүүгийн тайланг Япон улс руу илгээсэн тайлан мэдээтэй харьцуулж үзэхэд Шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтаар “О” ХХК нь 2015-2017 онуудад нийтдээ 11 иргэнд 253.5 сая төгрөгийн зээл олгосон баримт байхад Япон улс руу илгээсэн тайланд 2015 онд 22 иргэнд 570.4 сая, 2016 онд 162 иргэнд 2.524.0 сая 2017 оны эхний хагас жилд 225 иргэнд 2.945.1 сая төгрөгийн зээл олгож, хүүгийн орлогоор 2015 онд 40.9 сая, 2016 онд 497.4 сая, 2017 оны хагас жилд 594.3 сая төгрөгийн орлого олсноор зөрүүтэй тайлан мэдээ гаргаж байсан байна. “О” ХХК-ийн 2016-2017 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг Япон улс руу илгээсэн тайлан мэдээтэй харьцуулан үзэхэд “О” ХХК-нь 2016-2017 онуудад нийтдээ 319 иргэнд 1.163.9 сая төгрөгийн зээл олгож хүүгийн орлогоор 2016 онд 75.0 сая, 2017 оны эхний хагас жилд 19.5 сая төгрөгийн хүүгийн орлоготойгоор тайлагнасан байна. Гэтэл Япон улс руу илгээсэн тайланд 2016 онд 358 иргэнд 2.168.3 сая, 2017 оны эхний хагас жилд 733 иргэнд 3.508.3 сая төгрөгийн зээл олгож, хүүгийн орлогоор 2016 онд 152.4 сая төгрөг, 2017 оны эхний хагас жилд 585.9 сая төгрөгийн орлого олсноор зөрүүтэй тайлан гаргаж байсан байна. “О” ХХК-ийн данснаас захирал О.Б нь 2015-2017 онд нийт 15 удаагийн гүйлгээгээр банкнаас бэлэн мөнгөөр өөрийн Хаан банкны - тоот дансанд шилжүүлэн авах замаар нийт 1.133.330.2 мянган төгрөгийг харилцах данснаас зарцуулсан байна. Үүнээс дүгнэхэд О.Б нь компанийн харилцах данснаас 2015-2017 онуудад 1,133,330.2 мянган төгрөгийн мөнгөн хөрөнгийг гарган авч, 116.919.3 мянган төгрөгийг касст буцаан тушааж, 1,016,410.9 мянган төгрөгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтыг зөрчин байгууллагын дансанд бүртгэлгүй юунд зарцуулсан нь тодорхойгүй баримтгүй байна. “О” ХХК-ийн захирал О.Б нь харилцах данснаас нийт 150 удаагийн гүйлгээгээр банкны чехээр бэлнээр авах, шилжүүлэх, өөрийн нэрийн харилцах данс болох “Голомт” банкны -, -, -, - тоот данснууд болон Оын - тоот данс, Оийн “Хаан” банк дахь - тоот харилцах дансаар дамжуулан нийт 4,059,570.7 мянган төгрөгийг байгууллагын харилцах данснаас зарцуулсан байна. Үүнээс О.Б нь 46 удаагийн гүйлгээгээр 696,938.1 мянган төгрөгийг “О” ХХК-ийн касст буцаан тушаасан журналын бүртгэл байгаа хэдий ч Кассын орлогын баримтыг нягтлан бодох бүртгэлийн зааврын дагуу бүрэн бүрдүүлээгүй зөрчилтэй байна. Шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтаар О.Б нь “О” компанийн харилцах данснаас 2015-2017 онуудад 4,059,570.7 мянган төгрөгийн мөнгөн хөрөнгийг гарган авч, 696,938.1 мянган төгрөгийг касст буцаан тушааж 3,362,632.6 мянган төгрөгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтыг зөрчин байгууллагын дансанд огт бүртгэлгүй, хувийн хэрэгцээнд болон компанийн нэр дээр хийгдсэн барилга, байгууламж орон сууцны хөрөнгө оруулалтын зардалд зарцуулсан байна. Дээрх компанийн данснаас түүний авсан 3,362,632.6 мянган төгрөгөөс компанийн үйл ажиллагаанд зориулан зарцуулсан 1,735,227.7 мянган төгрөгийг О.Б хувьдаа болон анхан шатны баримтгүйгээр бусад үйл ажиллагаанд зарцуулсан байна. Мөн дээрх 1,735,227.7 мянган төгрөгийн зөрчил дээр “Э” ХХК-аас 2017.05.26-нд 390.000.000 төгрөгөөр Форшн /Porshe 911 саггегса/ маркийн автомашин худалдан авсан дүн нэмэгдээд нийтдээ 2,125,227.7 мянган төгрөгийг О.Б нь хувьдаа болон анхан шатны баримтгүйгээр компанийн бусад үйл ажиллагаанд зарцуулсан байна. Иймд шинжилгээнд ирүүлсэн баримтаар О.Б нь “О” ХХК, “О” ХХК-аас нийт 3.141,638.6 мянган төгрөгийг данс бүртгэлд тусгалгүйгээр хувийн данснаас гарган анхан шатны баримт, тооцоогүйгээр зарцуулсан зөрчил, дутагдал гаргасан байна. ...” гэсэн 116 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх 160-177/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн “...Тгийн эзэмшлийн “Г” компаниас “О” ХХК-д 2015-2016 онд нийтдээ 1,073,67.4 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн гэж дүгнэсэн нь дахин шинжилгээгээр Тгийн эзэмшлийн “Г” компаниас “О” ХХК-д 2015-2016 онд нийтдээ 1,058,787,400.0 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. 2015.11.24-ний өдрийн 1,000,000.0 иен буюу 16.180.000.0 төгрөгийн хөрөнгө оруулалт хэнийх болохыг мөрдөн байцаалтаар тогтоолгохоор байна. Тгийн эзэмшлийн “Г” компаниас “О” ХХК-д 2016-2017 онд 4,161,806.0 мянган төгрөгийн, Япон Улсын иргэн Нгээс О” ХХК-д 2016-2017 онд 423,050.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна... .” гэсэн 171 дугаартай шинжээчийн дүгнэлт,

“Э Интернэшил” ХХК-ийг төлөөлж Ч.Д /худалдагч гэх/, “О” ХХК-ийг төлөөлж захирал О.Б /худалдан авагч гэх/ нарын хооронд байгуулсан “...- тоот, гудамж, талбайд - дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн дугаартай, үйлчилгээний зориулалттай 625м2 талбайтай, 30 дугаар дэлгүүр буюу “Э” дэлгүүр үл хөдлөх хөрөнгө болон эзэмшил газрыг 2,500,000,000 /хоёр тэрбум таван зуун сая/ төгрөгөөр худалдах, худалдан авах тухай” 00170307 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /1хх 138-140/,

“О” ХХК-г төлөөлж захирал О.Б /түрээслүүлэгч гэх/, “Э Интернэшил” ХХК-г төлөөлж захирал Ч.Д /түрээслэгч/ нарын хооронд байгуулсан “..Улаанбаатар хот, - тоотод байрлах 585м2 талбайтай талх нарийн боовны цех болон кофе шопын зориулалтаар 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сар бүрийн түрээсийн төлбөрт 26,325,000 төгрөг төлөх”-өөр түрээслэх, түрээслүүлэх тухай - дугаартай Түрээсийн гэрээ /1хх 136-137/, “О” ХХК-г төлөөлж О.Б /Түрээслүүлэгч гэх/, Цогтбаярын Б /Түрээслэгч гэх/ нарын хооронд байгуулсан түрээслэгч нь 40 мкв үл хөдлөх хөрөнгийг 1 мкв-ийг 50.000 төгрөг, сар бүрийн түрээсийн төлбөрт нийт 2.000.000 төгрөгийг “төлөх”-өөр түрээслэх, түрээслүүлэх тухай 0170309 дугаартай “Түрээсийн гэрээ” /1хх 140-144/, “А” ХХК-ийн - дугаартай тодорхойлолт /1хх 145, 8хх 27/, “О”, “О” ХХК-уудын дүрэм /1хх 59-77/, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Япон Улсын иргэн Т, Н, Монгол Улсын иргэн О.Б нарын уулзсан, уулзалт ярианы тэмдэглэл /5хх 79-85/, Япон улсын иргэн Т, Н, О.Б нарын хооронд үүсгэсэн мессенжер групп буюу цахим харилцаанд /мессенжерт/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх 231-250, 7хх 1-40/, “О” ХХК-ийн эзэмшлийн -, -, -, - тоот, “О” ХХК-ний эзэмшлийн -, -, - тоот данснуудын, О.Бын эзэмшлийн -. -, -, - тоот данснуудын дэлгэрэнгүй хуулга /4хх 124-140, 1хх 141-149/, Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “О” ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай хүсэлтийг Хороонд гаргаж байгаагүй бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар тус компани банк бус санхүүгийн байгууллагаар Хороонд бүртгэгдээгүй болно” гэсэн албан бичиг /4хх 202/, Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн “О” ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, тусгай зөвшөөрөл авах талаар хүсэлт ирүүлж байгаагүй тул тус байгууллагатай холбоотой баримт мэдээлэл манай хороонд байхгүй байна” гэсэн албан бичиг /8хх 116/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч О.Бг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, улмаар залилах гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор эд хөрөнгийн хэлбэр дүрсийг өөрчлөн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө болгон мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн хууль бус үйлдэл гэдгийг мэдсээр байж хуурамч баримтыг сэлтийг үйлдэн өмчлөгчид хууль ёсны гэх сэтгэгдэл төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд гэмт үйлдлээ хэрэгжүүлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр төлөхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Өөрөөр хэлбэл бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар төөрөгдөл оруулж, эсхүл нэр хүнд, урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг.

Залилах гэмт хэргийн субъект нь өөртөө шилжүүлэн авсан тухайн эд хөрөнгийг хуульд заасны дагуу захиран зарцуулж байгаа мэтээр хохирогчийн эд хөрөнгийн эх үүсвэрийг өөрчилсөн үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг давхар агуулж байна.

Прокуророос шүүгдэгч О.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.2-т зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Бын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал зэрэгт дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч О.Бын өмгөөлөгч “...Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулаагүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгах талаар”, шүүгдэгч О.Бын “цагаатгуулах талаар” гаргасан тус тус давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Прокуророос Х.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Х.От холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Х.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй бөгөөд тус хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэснийг мөн шүүх хэрэглэх ёстой байсан боловч хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Хавтас хэрэгт авагдсан гэрч Ч.Б /9хх 223-224/, Б.Э /9хх 225-226/, М.Нэ /9хх 227-228/, Б.Б /1хх 227-230/ нарын болон Х.Оийн яллагдагчаар өгсөн /5хх 137-138, 10хх 33-36/ мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 116 дугаартай эдийн засгийн шинжээчийн дүгнэлт /2хх 160-177/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 171 дугаартай эдийн засгийн шинжээчийн дахин дүгнэлт, хавсралт /9хх 205-219/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /5хх 143-144/, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /9хх 175-177/, “О” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Бын Т/17/002 дугаартай тушаалын хуулбар /9хх 178, 10хх 62-63/, хохирогч Тгээс 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр гаргаж өгсөн “Т миний бие 2017 оны 9 дүгээр сард Монгол Улсад очих үедээ Х.Оээс 5,000,000 төгрөгийг авсан, гомдол саналгүй” тухай баримт /5хх 219-223/, “М аудит” ХХК-ийн 02/047 дугаартай аудитын дүгнэлт, тайлан /2хх 39-62/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Х.О нь “О” ХХК-ийн захирлын тушаалгүйгээр тус ХХК-ийн нягтлан бодогчийн нягтлан бодогчийн албан тушаалын үүргийг хариуцан ажиллах 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд тус ХХК-аас зээл авсан иргэд нь зээлийн эргэн төлөлтдөө төлсөн мөнгийг буюу зээлдэгч Ч.Бийн төлсөн 2.264.300 төгрөг, зээлдэгч М.Нийн төлсөн 1.072.300 төгрөг, зээлдэгч Хы төлсөн 1.344.200 төгрөг, зээлдэгч С.Тийн төлсөн 315.000 төгрөгийг тус тус компанийн дансанд тушаалгүйгээр завшиж, “О” ХХК-д нийт 4.995.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулжээ.

Хавтас хэргийг шинжлэн судлахад, хохирогч Тгийн “...2017 оны 9 дүгээр сард “О” ХХК-ийн нягтлан бодогч Х.О Нрүү утсаар ярьж, “О”, “О” ХХК-ууд хуулийн дагуу ажиллахгүй байна, Та бүхнийг хуурч байна, худалдаж авсан машин байршуулах гараашны газар нь компанийн нэр дээр биш өөрийнх нэр байна, О.Б худлаа тайлан явуулдаг талаар хэлсэн. Тэрний дараагаар 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Монголд ирэх үеэрээ Х.Отэй уулзаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл авсан. Мөн О.Быг хуурамч тайлан хийж өгдөг, мөн таны хөрөнгө оруулалтыг хувийн хэрэгцээндээ ашиглаж байна гэж мэдэгдсэн. ...” /хх / гэсэн мэдүүлэг, хохирогч Тгийн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр гаргаж өгсөн “...Миний бие 2017 оны 9 дүгээр сард Монгол Улсад очих үедээ Х.Оээс 5.000.000 төгрөгийг авсан, гомдол саналгүй. ...” тухай баримт /5хх 219-223/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагджээ.

Дээрхээс үзэхэд, шүүгдэгч Х.О нь “О” ХХК-ийн захирлын тушаалгүйгээр тус ХХК-ийн нягтлан бодогчийн нягтлан бодогчийн албан тушаалын үүргийг хариуцан ажиллах 2017 оны 05 сарын 12-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд тус ХХК-аас зээл авсан иргэд нь зээлийн эргэн төлөлтдөө төлсөн мөнгийг буюу зээлдэгч Ч.Бийн төлсөн 2.264.300 төгрөг, зээлдэгч М.Нийн төлсөн 1.072.300 төгрөг, зээлдэгч Хы төлсөн 1.344.200 төгрөг, зээлдэгч С.Тийн төлсөн 315.000 төгрөгийг тус тус компанийн дансанд тушаалгүйгээр завшиж, “О” ХХК-д нийт 4.995.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, гэмт хэргийн шинжтэй боловч уг гэмт хэргийн улмаас олсон мөнгийг түүнийг яллагдагчаар татахаас өмнө хохирогч нарт буцааж өгсөн нь тогтоогдож байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч нараас шүүгдэгч Х.Оээс зээлдэгч нараас бэлнээр өгсөн 5.000.000 төгрөгийг хохирогч Тд хүлээлгэн өгсөн талаар дурдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан нөхцөл байдал тогтоогдсон буюу тухайн хэрэг болсон гэх цаг хугацаа, орон зайд яллагдагч Х.О өөрийн гэмт үйлдлээ сайн дураараа таслан зогсоож хөрөнгө завших гэмт хэргийг төгсгөх боломжтой байсан ч ухамсарлаж татгалзсан үйл баримт тогтоогдсон байх тул дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн “...шүүгдэгч Х.О нь “О” ХХК-нд нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж, эд хөрөнгийг нь итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байхад прокуророос шүүгдэгчийг захирлын тушаалгүйгээр тус компанийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн гэж хөрөнгө завших гэмт хэргийн шинжид хамааруулж яллаж байгаа нь үндэслэлгүй. ...” гэсэн дүгнэлтийг өөрчлөх нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч О.Бын “Х.Оийн үйлдлүүдийг дахин шалгуулах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж болно.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...- нутаг дэвсгэрт байрлах -, -, -, -, -, - тоот нэгж талбарын дугаартай, -тоотод байршилтай 4200 м2 талбай хэмжээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө...” гэсний дараа “...Үл хөдлөх эд хөрөнгийн - дугаартай үл хөдлөх эд хөрөнгө...” гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүх энэхүү магадлалаар залруулсан болно.

Иймд энэхүү үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Д.Доржсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх явцад шүүгдэгч О.Боос хохирогчид 100.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг давж заалдах шатны шүүх магадлалд дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/568 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Хгийн От холбогдуулсан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхээс татгалзсан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх заалтад заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн - нутаг дэвсгэрт байрлах -, -, -, -, -, - тоот нэгж талбарын дугаартай, -тоотод байршилтай 4200 м2 талбай хэмжээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгийн - дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн - дугаартай, -тоот хаягт байршилтай 45.7 м2 талбай бүхий 2 өрөө орон сууц, -Г улсын дугаартай - арлын дугаартай CF мото CF800 загварын 4 дугуйт мотоцикл, - улсын дугаартай - арлын дугаартай, Ниссан Силвиа загварын суудлын автомашин, - улсын дугаартай - арлын дугаартай ачааны чиргүүл, - улсын дугаартай - арлын дугаартай Форшн загварын тээврийн хэрэгсэл, Улсын бүртгэлийн -дугаартай - тоот хаягт байршилтай 170м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэрэг нийт 2.343.059.950 /хоёр тэрбум гурван зуун дөчин гурван сая тавин есөн мянга есөн зуун тавь/ төгрөгийн үнэлгээ бүхий дээрх эд хөрөнгүүдийг, мөн Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкны - тоот дансанд байрших 14.585.000 /арван дөрвөн сая таван зуун наян таван мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, Т /Т/-д шилжүүлэхийг харьяалах Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар болон Улсын бүртгэлийн хэлтэс, Авто тээврийн үндэсний төв болон хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хийх эрх бүхий холбогдох байгууллагуудад даалгасугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Д.Доржсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 136 /нэг зуун гучин зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                                        Д.ОЧМАНДАХ

            ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ