Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0650/З |
Дугаар | 128/ШШ2019/0617 |
Огноо | 2019-09-26 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2019/0617
Гомдол гаргагч гомдлоосоо татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, Х******* ХХК-ийн гомдолтой, Монголбанкны хяналт шалгалтын газрын улсын байцаагч Т.О*******т холбогдох зөрчлийн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагчийн төлөөлөгч Б.М*******аас тус шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Х*******наас Монгол банкны хяналт шалгалтын газрын улсын байцаагч Т.О*******т холбогдуулан Монгол банкны хяналт шалгалтын газрын улсын байцаагч Т.О*******ийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 005******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-дд заасны дагуу бүхэлд нь татгалзсан болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч Х******* ХХК-ийн зүгээс Монголбанкны хяналт шалгалтын газрын улсын байцаагч Т.О*******т холбогдуулан гаргасан ... Монгол банкны хяналт шалгалтын газрын улсын байцаагч Т.О*******ийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 005******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлоосоо татгалзах хүсэлтийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэхчлэн зохицуулж өгчээ.
Энэхүү хуулийн заалтын агуулгын хүрээнд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* гаргасан гомдлоосоо татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн, гомдлоос татгалзах эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд хандсан байна.
Түүнчлэн Х******* ХХК-ийн хуулийн хэлтсийн захирал Э.М******* 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Б.М******* Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүх бүрэн эрхийг олгосон ба ингэснээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах эрх олгогдсон гэж үзэхээр байна.
Иймд гомдол гаргагч нь гомдлын шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар Х******* ХХК-ийн зүгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Мөн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* ...Монголбанкны хяналт шалгалтын газрын улсын байцаагч Т.О*******ийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 005******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлоосоо татгалзсаныг баталж, Х******* ХХК-ийн гомдолтой, Монгол банкны хяналт шалгалтын газрын улсын байцаагч Т.О*******т холбогдох /128/2018/0650/з индекстэй/ захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН