Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0346/З |
Дугаар | 128/ШШ2019/0608 |
Огноо | 2019-09-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2019/0608
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц*******, Ч.******* нар нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц*******, Ч.******* нар шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй Л.Ц*******, Ч.******* нар бид төлөөлүүлэгчийн хүсэл зоригт нийцүүлэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь буюу бүрэн татгалзаж байгаа тул энэ тухайгаа хуульд заасан журмын дагуу шүүхэд бичгээр илэрхийлж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдох 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ******* У******* улсын дугаартай 2Т2В******* арлын дугаартай, Лексус RX 350 загварын Х******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэсэн Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ийн захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасан илт хууль бус болох нөхцөлийг хангасан тул уг актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц*******, Ч.******* нарт нэхэмжлэгч Х******* ХХК-ийн захирал Т.С*******гээс 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 37 тоот албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах эрх олгогдсон байх бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц*******, Ч.******* нар нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц*******, Ч.******* нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар тайлбарласан, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.
Иймд нэхэмжлэгч Хүчитшонхор ХХК-ийн нэхэмжлэлтэй, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдох 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ******* У******* улсын дугаартай 2Т2В******* арлын дугаартай, Лексус RX 350 загварын Х******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэсэн Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ийн захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасан илт хууль бус болох нөхцөлийг хангасан тул уг актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х******* ХХК-ийн гаргасан 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ******* У******* улсын дугаартай 2Т2В******* арлын дугаартай, Лексус RX 350 загварын Х******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэсэн Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ийн захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасан илт хууль бус болох нөхцөлийг хангасан тул уг актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН