Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 144/ШШ2024/00143

 

2024               09                   12                                                       144/ШШ2024/00143

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

           Хүсэлт гаргагч: *********** оршин суух, ********** /**********/-ийн хүсэлттэй,

******** 1998 оноос гэр бүл болон хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *********** нарийн бичгийн дарга Д.Гэрэлтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ****** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...****** миний бие нь 1974 оны 06 дугаар сарын 04-ний өдөр *********** суманд төрсөн. 1982 онд*********сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд элсэн орж, 1990 онд 8-р ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд 1990 оны хавраас хөдөө гарч *********сумын ***** нэгдэлд нэгдлийн даргын тушаалаар тухайн нэгдлийн ямааг ээж, аав нарын хамт маллаж байсан ба тухайн нэгдэл 1991 онд татан буугдах хүртэл малласан.

****нэгдэл татан буугдсанаар миний бие ээж, аавын хамт хувийн мал аж ахуйгаа эрхэлж байсан ба миний бие 1998 онд ***** гэр бүл болоод хамтран амьдарч эхэлсэн. 1999 оны 01 дүгээр сарын 19-нд охин *****, 2001 оны 04 дүгээр сарын 06-нд хүү ****нар тус тус төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ч хүүхдүүд маань эцэг ****** овоглосон. Бид одоог хүртэл хувийн мал аж ахуйгаа эрхэлж байгаа бөгөөд малын А данс нь манай нөхөр ********нэр дээр гардаг. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний бие нөхөр ******** гэрлэлтийн баталгаагүйн улмаас мал маллаж байсан байдлаа буюу малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох боломжгүй болж хохироход хүрээд байна. Мал маллаж байсан нотлох баримтууд нь нөхөр ******** нэр дээр гарсан тул шүүхээр нөхөр ******* хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагатай гэсэн шаардлагыг нийгмийн даатгалын байгууллагаас тавьсан.

Иймд намайг 1998 оноос одоог хүртэл ********* хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү. Намайг ********* гэр бүл болон хамтран амьдарч байсан болохыг гэрчлэх ******* /утас:******/, ******* /утас:88210127/ нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.        

            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Ө********* багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 91 дугаартай тодорхойлолт, ******** багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 93 дугаартай тодорхойлолт, Үндэсний архивын сан хөмрөг Архивын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 03-10/3490 дугаартай  лавлагаа, Үндэсний архивын сан хөмрөг Архивын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 03-07/3269 дугаартай  лавлагаа, баталгаажилтын хуудас, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 337 дугаартай архивын лавлагаа, малын А данс болон малын тооллого, гэрч ******* нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ****** ********** 1998 оноос одоог хүртэл гэр бүл болон хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэв.  

            Хүсэлт гаргагч *******, ********* 1998 оноос одоог хүртэл хамтран амьдарч байсан болох нь ********багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 91 дугаартай тодорхойлолт, ********* багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 93 дугаартай тодорхойлолт, Үндэсний архивын сан хөмрөг Архивын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 03-10/3490 дугаартай  лавлагаа, Үндэсний архивын сан хөмрөг Архивын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 03-07/3269 дугаартай  лавлагаа, баталгаажилтын хуудас, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 337 дугаартай архивын лавлагаа, малын А данс болон малын тооллого зэрэг бичгийн нотлох баримт,  гэрч **********  “...Манай аавыг ***********гэдэг. Манайх эхээс 12-уул, манай эгч *******нь айлын 3 дахь хүүхэд нь би 11 дэх хүүхэд нь болж төрсөн. Миний хувьд багаасаа эгч Т********* амьдардаг байсан. Эгч маань 1998 онд *********хамтран амьдарч гэр бүл болсон. 1999 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр охин *****, 2001 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүү ****** нар мэндэлсэн. Тэр үед хүргэн ах *******, эгч ******** нар нь хонь, ямаа, адуу зэрэг малыг малладаг байсан. Би 2011 онд гэр бүлтэй болж тусдаа гарсан. Миний бие багаасаа ах эгч хоёртой хамт амьдарч, үр хүүхэдтэй хамт өссөн учир хүргэн ах *******, эгч ******* нарыг 1998 оноос хойш одоог хүртэл мал маллаж, хамтран амьдарч байсныг сайн мэдэж байна” гэх, гэрч Ш.Гэрэлмаагийн  “...Манай аавыг *****, ээжийг ******** гэдэг. Манайх эхээс 12-уул, миний бие айлын том охин, ******** миний төрсөн дүү айлын 3 дахь охин нь байгаа. ********1974 онд төрж, ********* сургуулийг 8 настайдаа элсэн орж, 8-р ангиа төгсөөд ээж, аавын хамт мал маллаж, 1991 онд нэгдэл татан буугдах хүртэл мал малласан. Нэгдэл татан буугдсанаар хувьчлалынхаа малыг эцэг, эхийн хамт маллаж байгаад 1997 онд *******танилцаж 1998 онд айл гэр болсон. 1999 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр охин ******* 2001 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүү ******* нар мэндэлсэн. Манай дүү нөхрийн хамт хонь, ямаа, адуу, үхэр зэргийг одоог хүртэл маллаж байгаа тул хүргэн ********* нарыг 1998 оноос одоог хүртээл хамтран амьдарч, мал маллаж байгаа болохыг гэрчилж байна” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Иймд  *********** 1998 оноос одоог хүртэл гэр бүл буюу хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэв. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт зааснаар *********,  ******** 1998 оноос хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Шүүхийн шийдвэр нь  танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Д.БАТТУЛГА