Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2024/05417

 

2024 10 30 184/ШШ2024/05417

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, Хангайн ******* дугаар гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: ГН**************40101/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 0******* дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 онд М.тай танилцаж, хамтран амьдрах болсон. Энэ хугацаанд 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр охин төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 201******* оноос хойш тус тусдаа амьдарч байна. Одоо хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх шаардлага үүсэж шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч М.ын амьдарч байгаа хаягийг мэдэхгүй байна. Иймд ******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие М.ын оршин суугаа хаягийг тодруулахаар шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш М.тай утсаар холбогдож, оршин суугаа хаяг нь тодорхой болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа М.тай утсаар холбогдож, хаяг нь тодорхой болсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ

талаараа шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байна.

 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 758.1,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.*******ийн хүсэлттэй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /100200*******00*******41/-аас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ    Б.ХИШИГБААТАР