Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2019/0591

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.М*******аас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Э*******д холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.М******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Э*******д холбогдуулан Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Э*******гийн Б******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******д 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 014******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, материалыг зөрчлийн хэрэг бүртгэлтэнд буцаалгах тухай прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Э******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Э******* би Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаартай дүгнэлтийг зөвшөөрч байгаа тул шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.М******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Э*******д холбогдуулан Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Э*******гийн Б******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******д 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 014******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, материалыг зөрчлийн хэрэг бүртгэлтэнд буцаалгах тухай прокурорын дүгнэлт бичин шүүхэд ханджээ.

Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Э******* нь прокурорын дүгнэлтийг ийнхүү хүлээн зөвшөөрч байгаагаа 2019 оны 9 дугаар сарын 20-ны өдөр бичгээр илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.М*******аас Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Э*******гийн Б******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******д 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 014******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, материалыг зөрчлийн хэрэг бүртгэлтэнд буцаалгах тухай дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Э******* хүлээн зөвшөөрснийг баталж, 2019 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн №014******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцож холбогдох зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан дагуу Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.М*******аас Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Э*******гийн Б******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******д 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 014******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, материалыг зөрчлийн хэрэг бүртгэлтэнд буцаалгах тухай дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Э******* хүлээн зөвшөөрснийг баталж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Э*******гийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн /маягт 2/№014******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ   А.НАСАНДЭЛГЭР