| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 166/2022/0177/Э |
| Дугаар | 2022/ДШМ/36 |
| Огноо | 2022-10-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 2022/ДШМ/36
*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шат******* шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдаа******* танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор
Яллагдагчийн өмгөөлөгч Ч.Булган
Нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шат******* шүүхийн шүүгч Н.Идэр даргалж хийсэн шүүх хуралдаа******* 0 о******* 05 дугаар сарын 7-******* өдрийн 39 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёс******* төлөөлөгч , түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох 18000000157 дугаартай эрүүгийн хэргийг 0 о******* 06 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ******* о******* ******* дүгээр сарын *******-******* өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, , Дархан-Уул аймгийн дугаар дунд ажилтай. ам бүл , нөхрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багийн дугаар хороолол, 1 дүгээр байр******* 9 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй овгийн *******. /РД: МЕ7*******1*******01/,
Шүүгдэгч ******* нь 0 о******* 0 дугаар сарын -******* өдөр 1.00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар дунд хичээлийн байранд бага ангийн сурагч ийн толгойн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокуророос *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн .т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шат******* шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. дахь заалтад заас*******г баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэгт овогт *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 18000000157 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:
... Эрүүгийн хэргийн анхан шат******* шүүх нь шүүгдэгч *******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг шүүхээр хэлэлцээд ЭХХШТХ-ийн 33.3 дугаар зүйлийн .т зааснаар хэргийг буцаасан нь хуулийг буруу ойлгож гаргасан хууль бус шийдвэр гэж үзэхээр байна.
Шүүгдэгч *******ы хэргийг шүүхэд ирсэн даруйд хохирогчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийг зарлан хуралдуулсан юм. Урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтдээ шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 0-5-7-нд болсон гэм буруугийн хуралдаанд гаргасан асуудлаа ярьсан. Гэтэл шүүх 0-5-17-нд уг хүсэлтийг хүлээн авч хэлэлцэлгүйгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн атлаа гэм буруугийн хурлаар хэлэлцэж, ЭХХШТХ-ийн 33.3 дугаар зүйлийн 1. дэх хэсгийг баримтлан хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй. Насанд хүрээгүй хохирогч болох 5-р ангийн сурагч ийг мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэж үзэн "... намайг 6-8 см зузаан номоор толгойн ар дагз руу цохисон, гарынхаа дунд хурууг товойлгож байгаад нуруу цохиод байсан, бас хацар луу алгадаад байсан" гэж мэдүүлснийг эх сурвалжаа зааж чадаагүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь ганц удаа ийм үйлдэл гаргасан юм биш. Хичээл эхэлсэн үеэс эхлэн хохирогч хүүхэдтэй таагүй харьцаж, гар хүрч эхэлсэн байдаг. Ийм тодорхой мэдүүлэг өгсөөр байхад мэдүүлгийн эх сурвалжаа заагаагүй гэж үзэх боломжгүй.
Мөн хэргийн материалд гэрчээр асуугдсан , нарын мэдүүлгүүд зөрүүтэй гэж үзсэн. Гэтэл ямар зөрүү байгааг шүүгчийн захирамжид заагаагүй.
0-0-1-ээс 0.0.-ний өдрийн хоорондох камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн. Гэтэл камерын бичлэг хийж тэмдэглэл хөтөлсөн субъект нь -р нийгмийн ажилтан гэх Майцэцэг гэдэг хүн бөгөөд үнэхээр камерын бичлэгт үзлэг хийсэн эсэх нь ч тодорхойгүй. Дараа нь Цагдаагийн байгууллагаас камерын бичлэг хийх асуудал яригдахад "устгагдсан" гэх шалтгаанаар үзүүлээгүй ба хариу өгсөн байдаг. Иймд камерын бичлэгээр цохиогүй нь нотлогдсон гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.
Хохирогч Мөнхтэнгэрийг шүүх эмнэлэг дээр " " эмнэлэгт үзүүлсэн баримттай нь карттай хамт аваачиж эцэг эх нь үзүүлсэн байхад ЭХХШТХ-ийн 7-р зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн мэтээр шүүх дүгнэж үзсэнд нь гомдолтой байна..
Шүүх хуралдаан дээр шүүгдэгч ******* нь холбогдсон хэргийнхээ талаар ярихдаа шууд 10-хан настай хохирогчийг “хүүхэд зоддог, сахилгагүй, тогтворгүй” гэх мэтээр эрх зүйн байдлыг нь дордуулж ярьсан. Үүнээс дүгнэхэд энэ нь хохирогчид таагүй ханддаг гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Иймд хэргийг дахин шалгуулахаар шүүхэд буцаасан шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй, захирамжийг хүчингүй болгож шийдвэрлүүлж өгнө үү.. гэжээ.
Хохирогчийн хууль ёс******* төлөөлөгч давж заалдах гомдолдоо:
... Мэс заслын эмчийн нотолгоо, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, хүүхдийг зодсо*******г гэрчлэх ангийн хүүхдүүдийн мэдүүлэг, эмээгийн мэдүүлэг, аав Н.Наранбаатарын зодсо*******г гэрчилсэн мэдүүлэг, ээж ын зодсо*******г гэрчлэх мэдүүлэг, *******ы өөрийнх нь бичсэн чат зэрэг ийм олон баримт нотолгоо байсаар байтал хэргийг прокурорт буцаасанд хүүхдийн аав, ээж, гэр бүлийнхэн бид гомдолтой байна. Иймд гомдлыг хүлээн авч шударга үнэнээр шийдэн *******д ял шийтгэл, арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна.
0 о******* Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулиуд батлагдсан бөгөөд эдгээрт хүүхдийг зодож, шийтгэж болохгүй гэж заажээ. Хүүхэд хамгааллын тухай хуулийн .6.д “Хүүхэд, өсвөр нас******* хүнийг халамжлах, эмчлэх, удирдан чиглүүлэх, тэдэнд боловсрол олгох үүрэг хүлээсэн эцэг, эх, асран хамгаалагч бусад хүн тэднийг хүмүүжүүлэх, алдаатай зан авирыг нь засахдаа бие махбодын болон доромжлон гутаасан бүх төрлийн шийтгэлийн арга хэрэглэхийг хориглоно” гэж заасан.
Дээрх хуулиудыг ******* ноцтой зөрчсөн тул хэргийг прокурорт буцаалгүй, хэргийг анхан шат******* шүүхээр хэлэлцүүлж, түүнд ял оногдуулж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шат******* шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Ч.Булган тайлбартаа:
Хохирогчийн хууль ёс******* төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой танилцлаа. Анхан шат******* шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Хэргийг прокурорт буцаасан үндэслэл нь шүүх эмнэлгийн дүгнэлт гаргахдаа эргэлзээтэй байдал бий болсон гэж үзсэн. Тухайлбал уламжлалтын эмч судас барьж хүүхдийн тархийг доргисон гэсэн оношийг үндэслэж дүгнэлт гаргасан нь эргэлзээтэй байна гэж үзсэн. Анхан шат******* шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.
Давж заалдах шат******* шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:
Хохирогчийн хууль ёс******* төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дүгнэж хэлэхэд хохирогч нь тухайн үйл баримтыг хэн үйлдсэн, өөрийнх нь эрүүл мэндэд хэн хохирол учруулс*******г шууд заадаг. Мөн хохирогчийн ангийн 35 сурагчаас 3 сурагчийн зөвшөөрлийг авч гэрчийн мэдүүлэг авсан. Эдгээр 3 сурагч нь мэдүүлэгтээ хохирогчтой адил гараа товойлгож байгаад толгой болон нуруу руу цохидог, хохирогч төдийгүй бусад сурагчдыг цохидог талаар мэдүүлсэн. Энэ гэмт хэрэг нь 0.0.-******* өдөр гарсан нь хичээлийн хуваарь, насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн эмээгийн хохирогчид анх шинж тэмдэг илэрсэн гэх өдөр хоногуудаар тогтоогддог. Гэтэл камерын бичлэг нь 0.0.1-ний өдрөөс 0.0.-ний өдрийн буюу хохирогч зодуулс******* дараа шинж тэмдэг илэрсэн үеийн бичлэгийг шалгасан байдаг. Сургуулийн зүгээс камерын бичлэгийг устсан гэдэг шалтгаанаар гаргаж өгөөгүй.
0.0.-******* өдөр хэрэг гарсан байхад 1 хоногийн дараа хохирогчийн талаас гомдол гаргасан байдаг. Гомдол гаргах болсон шалтгаан нь яллагдагч ******* нь өөрийн уусан кофе******* цаас, амаа арчсан бохир алчуурыг аваад гэртээ харь гэж хохирогчийг загнасан үйлдлээс болоод илэрсэн байдаг. Яллагдагчийн хувьд зүй бус үйлдэл удаа дараа гаргадаг болох нь тогтоогдсон. Хохирогчийн тархи******* доргилт гэсэн шинж тэмдэг илрэх үед “ ” эмнэлэгт үзүүлсэн байдаг. Шинжээч эмчид үзүүлэх үед шинж тэмдэг илаарьшсан байсан. Тиймээс анх “ ” эмнэлэгт үзүүлэхэд ямар оноштой, ямар эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн талаар эмчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг авч Шүүхийн шинжилгээний тухай хуульд заас******* дагуу шинжилгээ хийж хохирогчид хөнгөн гэмтэл учирсан гэдгийг шалган тогтоосон. Иймд энэ хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй. Харин “ ” эмнэлгийн эмчийн дүгнэлтийг үндэслэж хохирогчид хөнгөн гэмтэл учирсан гэдгийг тогтоох боломжтой эсэхийг холбогдох албан тушаалтнуудаас мэдүүлэг авч хэргийг дахин хэлэлцүүлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шат******* шүүх хохирогчийн хууль ёс******* төлөөлөгч , түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч *******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Прокуророос шүүгдэгч *******ыг 0 о******* 0 дугаар сарын -******* өдөр 1.00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар дунд хичээлийн байранд бага ангийн сурагч ийн толгойн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн .т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шат******* шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хэргийг хүлээн аваад, хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж, тус хэлэлцүүлгээр талуудын гаргасан хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзээд яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг хэлэлцэх гэм буруугийн шүүх хуралдаа*******г 0 о******* 05 сарын 17-******* өдрийн 10.00 цагт хаалттай явуулахаар тогтоосон атлаа тус шүүх хуралдаа*******г мөн өдөр нээлттэй явуулж, шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн шалтгаанаар хуралдаанд ирэх боломжгүй болсон түүний хүсэлтийг нь үндэслэн, хойшлуулж 0 о******* 05 сарын 7-******* өдрийн 09.30 цагт товлон хэргийг хянан хэлэлцжээ.
Гэтэл анхан шат******* шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой гэж дүгнэж, гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэн атлаа насанд хүрээгүй хохирогч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, насанд хүрээгүй гэрч , нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, эмч судас барих аргаар тархи доргилтыг тогтоох бүрэн боломжтой эсэх талаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэл зааж, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй.
Хэргийг хүлээн авсан шүүгч хэргийн материалтай танилцчихаад хэрэгт байгаа баримтууд нь анхнаасаа хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нь илэрхий, мэдэгдэж байсан, хэргийг прокурорт буцаасан захирамжид дурдагдсан ажиллагааг хийлгэх шаардлагатай байсан нь ойлгогдож байсан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.д зааснаар шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоож, хэргийг хэлэлцэх боломжтой байжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 1.т зааснаар гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлээд шүүхээс гарах шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байхаар хуульчилсан.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад насанд хүрээгүй хохирогч нь болсон үйл баримтыг тодорхой мэдүүлсэн, насанд хүрээгүй гэрч , нар өөрсдийн харсан, мэдэх зүйлээ мэдүүлснийг хоорондоо зөрүүтэй гэж үзэх боломжгүй, хохирогч нь Дархан-Уул аймагт байрлах ардын уламжлалын “ ” эмнэлгийн их эмчид үзүүлж толгойгоо бариулж эмчилгээ хийлгэснийг нь үндэслэн Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний алба******* шинжээч дүгнэлт гаргас*******г хууль зөрчсөн, эргэлзээтэй дүгнэлт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул захирамжид заасан дээрх ажиллагааг хийлгэх шаардлагагүй байна.
Иймд гэм буруугийн шүүх хуралдаанаас хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй тул анхан шат******* шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шат******* шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шат******* шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.
Хохирогчийн хууль ёс******* төлөөлөгч , түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1., 1.1., 39.1 дүгээр зүйлийн 5.д заас*******г удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шат******* шүүхийн 0 о******* 05 дугаар сарын 7-******* өдрийн 39 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шат******* шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
. Хохирогчийн хууль ёс******* төлөөлөгч , түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
3. Давж заалдах шат******* шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёс******* тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шат******* прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ