| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00496/И |
| Дугаар | 133/ШШ2024/00443 |
| Огноо | 2024-10-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 133/ШШ2024/00443
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ******************** нэхэмжлэлтэй
мал маллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр оролцов.
Нэхэмжлэгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: *********** миний бие нь ***** Жаргалан суманд төрсөн. Би МС үйлдвэр төгсөөд мал дээр гарч ээж ахын хамт мал маллах болсон. Би 2000 оны 7 сард гэр бүлтэй болсон. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1992-2000 оны малын А данс өрхийн тэргүүний буюу ахын нэр дээр бүртгэгдсэн байгаа учир малчнаар ажиллаж байсан жилийг шүүхээр тогтоолгож ир гэсэн юм гэв.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Төрсний бүртгэлийн лавлагаа/*******/
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 03-08/5332 дугаартай архивын лавлагаа
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 03-08/5333 дугаартай архивын лавлагаа
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 407 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт одон авсан ээжүүдийн мэдээлэл
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 395 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт ************ 1992-1993 онд мал тооллогын А дансны архивын эх баримтын хуулбар
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 408 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт ********** 1994-2000 онд мал тооллогын А дансны архивын эх баримтын хуулбар
- Нас барсны бүртгэлийн лавлагаа/*********/
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа/************/
- Төрөл садангийн лавлагаа/************/
- Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа/**********/
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч *************** нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.
Ийнхүү тодорхойлох нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
4. ********** нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багт мал маллаж байсан болох нь:
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 395 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн Жаргалан сумын Тээл гол багийн малчин, өрхийн тэргүүлэгч ********** мал маллаж байсан хугацаа 1992-1993 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон байна.
- Нэхэмжлэгчийн ах ************ 1992-1993 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 408 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн Жаргалан сумын Тээл багийн малчин, өрхийн тэргүүлэгч *********** мал маллаж байсан хугацаа 1994-2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон байна.
-Нэхэмжлэгчийн ах *********** 1994-2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 407 дугаартай архивын лавлагаанд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1975 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 31 дугаар зарлигаар тус аймгийн Жаргалан сумын харъяат ********* алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнасугай. ********* нөхөр ********, хүүхдүүдэд ******* настай, сургуульд, ******** настай, сургуульд, ********* настай, сургуульд, ********* настай, сургуульд, ********* настай, гэртээ, ********** настай, гэртээ, ********* настай, гэртээ, ************ настай, гэртээ гэж бүртгэгдсэн,
Уг архивын лавлагаанд Говь-Алтай аймгийн Алдарт эхийн 1 дүгээр одонгоор шагнуулах эхчүүдийн бүртгэлийг хавсарган ирүүлжээ.
- Үндэсний төв архивын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 03-08/5332 дугаартай архивын лавлагаанд 1989 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн ********** настай, эхнэр ******** настай, хүү ******* настай, хүү ********* настай, охин ****** настай, охин ******** настай, охин ********* настай нар нь Говь-Алтай аймгийн Жаргалан сумын төвд оршин суудаг гэжээ.
- Үндэсний төв архивын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 03-08/5333 дугаартай архивын лавлагаанд 2000 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн *******, эх ********** настай, дүү ******* настай, дүү ******* настай, дүү ********* настай, дүү *********** настай нар нь Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багийн Хөдөөд оршин суудаг гэжээ.
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд ******** нь ********** өдөр төрснийг Говь-Алтай аймгийн Жаргалан сумын ******* дугаарт ******** өдөр бүртгэжээ.
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн *********** дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаанд ********* нь *********** өдөр төрснийг Говь-Алтай аймгийн Жаргалан сумын ***** дугаарт ********* өдөр бүртгэжээ.
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ******** дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаанд *********, ********* нар нь гэр бүл болсныг ******** өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан сумын 17 дугаарт бүртгэжээ.
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай төрөл садангийн лавлагаанд ***** нь ********** ах гэж бүртгэжээ.
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ****** дугаартай гэрлэсний бүртгэлгүй лавлагаанд ******** бүртгэжээ.
Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь 1992-2000 онуудад ах ********* өрхөд харьяалагдаж байсан болох нь нотлогдож байна.
6. Иймд ******* овгийн ******** ********** 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ********* овгийн ******** ********** 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багт мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ