| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00469/И |
| Дугаар | 133/ШШ2024/00430 |
| Огноо | 2024-10-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 133/ШШ2024/00430
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ********* хүсэлттэй,
Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Хүсэлт гаргагч ******** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. нэхэмжлэлийн шаардлага: 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-нйи өдрийг дуустал, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын Хүрэмт багт мал маллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлт гаргагч ******** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ********** өдөр Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн. 1989 онд цэргийн албанаас халагдаж ирээд Говь-Алтай аймгийн эрх чөлөө нэгдэлд малчнаар ажилласан. Малчнаар ажиллаж байгаад нэгдэл тарсны дараа хувиараа одоог хүртэл мал маллаж байгаа. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд аав Сэдээгийн хамт, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан А данс гарч ирээгүй байгаа тул уг хугацааг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд дээрх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар
- Говь-Алтай аймгийн Бигэр сумын 5 дугаар багийн 1993 оны жилийн эцсийн мал тооллогын А данс
- Говь-Алтай аймгийн Бигэр сумын 5 дугаар багийн 1994 оны жилийн эцсийн мал тооллогын А данс
- Говь-Алтай аймгийн Бигэр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаартай албан бичиг
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03-10/1376 дугаартай архивын лавлагаа
- Малчин мэргэжлийн үнэмлэх/******/
- Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ/***********/
- Говь-Алтай аймгийн Бигэр сумын 5 дугаар багийн 1992 оны жилийн эцсийн мал тооллогын А данс
- Малд тарилга хийсэн акт
- Хүрэмт багийн малчидад Бруцелёзийн вакцин тарьсан жагсаалт
- Хүрэмт багийн малчдын тарилга, туулгалт хийсэн жагсаалт
- Хүрэмт багийн малчидад цусан халдварын вакцин хийсэн жагсаалт
- Мал, амьтан түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлийн үзлэг, шинжилгээний журнал
- Үржлийн гэрчилгээ
- Бигэр сумын иргэдийн бог малд ДХХ өвчнөөс хам сэргийлэх вакцин тарьж цагаан хорхойн жагсаалт хийсэн жагсаалт
- Зоо-мал эмнэлэгийн анхны мэдэгдэхүүн эзэмшигчийн үнэмлэх
- Малд угаалга, тарилга хийсэн акт
- Хүрэмт хэсгийн малд тарилга, туулгалт хийсэн жагсаалт
- Үлдэх хуудас
- Малчин ******* малд халдварт паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч явуулах тухай гэрээ
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч ************ хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч ************** нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-нйи өдрийг дуустал, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын Хүрэмт багт мал маллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.
Ийнхүү тодорхойлох нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
4. *********** нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-нйи өдрийг дуустал, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын Хүрэмт багт мал маллаж байсан болох нь:
- Говь-Алтай аймгийн Бигэр сумын 5 дугаар багийн 1993 оны жилийн эцсийн мал тооллогын А дансны малчдын нэрсийн 26-рт ***************, ам бүл-2 гэж бүртгэгджээ.
- Говь-Алтай аймгийн Бигэр сумын 5 дугаар багийн 1994 оны жилийн эцсийн мал тооллогын А дансны малчдын нэрсийн 35-рт ***************, ам бүл-3 гэж бүртгэгджээ.
- Говь-Алтай аймгийн Бигэр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаартай албан бичигт Тус багийн иргэн ************* нь 1991-1994 онд мал маллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов гэжээ.
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03-10/1376 дугаартай архивын лавлагаанд 2000 оны хүн амын тооллогын өрхийн тэргүүлэгч ********** настай, эхнэр *********** настай, хүү ************ настай, Говь-Алтай аймгийн Бигэр сумын 5-р баг хөдөөд оршин суудаг гэж бүртгэгджээ.
- Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд, Хөдөлмөрийн сайдын гарын үсэгтэй 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр сумын иргэн ********** малчин мэргэжлийн үнэмлэх олгожээ.
- Иргэний газар эзэмших эрхийн ****** дугаартай гэрчилгээнд *********** Говь-Алтай аймгийн Бигэр сумын 5-р багт Мухар гэх газарт байрлах 8204001370 дугаар бүхий өвөлжөө, хаваржааны зориулалттай газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшүүлж гэрчилгээ олгожээ.
- Говь-Алтай аймгийн Бигэр сумын 5 дугаар багийн 1992 оны жилийн эцсийн мал тооллогын А дансны малчдын нэрсийн 13-рт ********, ам бүл-6 гэж бүртгэгджээ.
- Малд тарилга хийсэн актанд 2000 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цусан халдвартын вакцин 908 малд хийсэн, байлцсан суурийн малчин ********* гэжээ.
- Хүрэмт багийн малчидад Бруцелёзийн вакцин тарьсан жагсаалтын 12-рт *******, 2000 он,
- Хүрэмт багийн малчдын тарилга, туулгалт хийсэн жагсаалтын 4-рт ********, 1999 он,
- Хүрэмт багийн малчидад цусан халдварын вакцин хийсэн жагсаалтын 10-рт **********, 1998 он,
- Мал, амьтан түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлийн үзлэг, шинжилгээний журналд 5-р баг, *********, 1997 оны 09-05, 10 сарын10, 10 сарын 15, 10 сарын 25 гээд гарын үсэг ********* гэж зурагдсан,
- Бигэр сумын иргэдийн бог малд ДХХ өвчнөөс хам сэргийлэх вакцин тарьж цагаан хорхойн жагсаалт хийсэн жагсаалтын 9-рт *********, 1996 он
- Говь-Алтай аймгийн Бигэр сумын зоо-мал эмнэлэгээс 1990 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ************ 5 дугаартай Зоо-мал эмнэлэгийн анхны мэдэгдэхүүн эзэмшигчийн үнэмлэх олгожээ.
- Малд угаалга, тарилга хийсэн актанд 10900 малд ДХХ вакцин 1995 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хийсэн, байлцсан суурийн малчин ******** гэж гарын үсэг зуржээ.
- Хүрэмт хэсгийн малд тарилга, туулгалт хийсэн жагсаалтын 4-рт ***********, 1995.05.25
- ********** гастражтерит өвчтэй бог мал, 3 хонинд 1994 оны 03 дугаар сарын 04-ний өдөр эмчилгээ хийсэн тэмдэглэл хийсэн үлдэх хуудас
- Малчин ********** малд халдварт паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч явуулах тухай гэрээ, 1994 оны 01 сарын 05-ны өдөр 4 толгой бодод тарилга, угаалга 105 толгой бог малд угаалгыг 1994 оны 08 сарын 20-ны дотор багтаан зохих тарифийн дагуу хийж өгөхөөр тохирч гэрээ байгуулав. Гэрээ байгуулсан малын эмч, малчин *********** гэжээ.
Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ********* нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-нйи өдрийг дуустал, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын Хүрэмт багт мал маллаж байсан болох нь нотлогдож байна.
5. Иймд **** овгийн ***** ****** 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-нйи өдрийг дуустал, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын Хүрэмт багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ***** овгийн ****** ************ 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бигэр сумын 5 дугаар багт мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН