Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/38

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

*******-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Г.Давааренчин, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Г.Уянга

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа

Нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нарыг оролцуулан

*******-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны *******22 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ы гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг *******22 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* өдөр *******-Уул аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******, эх, ахын хамт *******-Уул аймгийн ******* сумын *******, дугаар хэсэг, 16- тоотод оршин суух, урьд:

-*******-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******19 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 6 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1., .т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар зүйлийн 1.д заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан,

-мөн *******-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******19 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоол, *******-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн *******19 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар *******0 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, *******-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******19 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 6 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсныг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар зүйлийн 1.д зааснаар 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулж, ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн, ************** оны 07 дугаар сарын 24-нд сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас ялын хугацаа дуусаж суллагдсан Боржигон овгийн Дуламсүрэнгийн *******. /РД:ТЕ0211119/

Шүүгдэгч ******* нь *******22 оны 05 дугаар сарын 02-ны өдөр *******-Уул аймгийн ******* сумын 5 дугаар баг “******* хүнс” ХК-ийн үйлдвэрийн орчмоос Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол” буюу сэтгэцэд нөлөөт бодисыг (ургамал/ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

*******-Уул аймгийн Прокуророос *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар зүйлийн 1.д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

*******-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Шүүгдэгч Боржигон овогт Дуламсүрэнгийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар зүйлийн 1.д заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч *******г /гурав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар *******д оногдуулсан жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр алаг өнгийн ууттай 1.7876 грамм жинтэй ургамал мэт зүйл, өнгөгүй ууттай 16.8468 грамм жинтэй ургамал мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

...Би ээж Дуламсүрэн, ах Бат-Эрдэнэ нарын хамт амьдардаг ба ээж Дуламсүрэн сэтгэцийн эмгэгтэйгээсээ болж татаж унадаг бөгөөд гэртээ асаргаанд байдаг. Ах маань ажил хийдэг тул би ээжийгээ харж ханддаг. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хүлээн зөвшөөрч байна. Цаашид муухай бүхнээс хол байж, үлгэр дуурайлал үзүүлж, мэдлэг боловсрол эзэмшиж, өөрийнхөө болон гэр бүлийнхээ төлөө амьдрах хүсэлтэй байх тул гомдлыг минь хүлээн авна уу. Давж заалдах шатны шүүх хуралд биечлэн оролцоно... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Гаргасан алдаандаа гэмшиж байна. Сургуульд суралцаж, ажил төрөл эрхэлж, ээжийгээ асрах болно. Нийгэмд гараад өөрийгөө хөгжүүлж, ажил эрхлэн, алдаагаа засах болно гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ы өмгөөлөгч Ө.Өлзиймаа тайлбартаа:

Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон. Өмгөөлөгчийн зүгээс ялыг хөнгөрүүлж өгөх хүсэлттэй оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар зүйлийн 1-д “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих” ялын санкцтай. Шүүгдэгчийн хувьд ******* настай, үе тэнгийн хүүхдүүд нь сургуульд сурч, боловсрол эзэмшиж байхад жил 8 сарын хугацаанд буюу дээд сургууль төгсөх боломжтой хэмжээний хугацаагаар нийгмээс тусгаарлах ял шийтгэл оногдуулсныг боломжтой хэмжээгээр багасгаж, эсвэл зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Уянга дүгнэлтдээ:

Шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэрэг нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд авагдсан баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар зүйлийн 1-д зааснаар жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч *******д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1., .т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

*******-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч *******г *******22 оны 05 дугаар сарын 02-ны өдөр *******-Уул аймгийн ******* сумын 5 дугаар багт байрлалтай “******* хүнс” ХК-ийн үйлдвэрийн орчмоос Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол” буюу сэтгэцэд нөлөөт бодисыг (ургамал/ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар зүйлийн 1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар зүйлийн 1.д заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар зүйлд хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч А.Шинэшагайн *******22 оны 05 дугаар сарын 0-ны өдөр 22.00 цагийн орчимд ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад өмнө мансууруулах төрлийн ургамал түүж шүүхээр шийтгүүлж байсан ******* гэх залуу хэл яриа нь удааширсан, ойртоход биеэс нь өвөрмөц үнэр үнэртэж, сэжигтэй байдлаар биеэ авч явж байхаар нь шалгахад биеэс нь сэжиг бүхий 2 ширхэг жижиг ууттай ургамал илэрсэн талаар гэрчилсэн мэдүүлэг /х.х.*******-р тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *******22 оны 05 дугаар сарын 19., *******-ны өдрийн 2685., 2686 дугаартай *******ы шээснээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн талаарх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,  “*******” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлсээс “Дельта-9 тетрагидроканнабинол” /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн тухай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 27-29., -6 дахь тал/, *******ы биедээ авч явсан гэх цагаан, цэнхэр өнгийн гялгар ууттай нунтаг зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-6-р тал/, түүний биеэс биологийн дээж авахад ТНС хэсгийн Т С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 12-1 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүх хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч ******* нь дээрх сэтгэцэд нөлөөт бодис болох “Делта-9 тетрагидроканнабинол"-ийн агууламж бүхий ургамалыг хууль бусаар, худалдаалах зорилгогүйгээр бэлтгэж, хадгалснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтад үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн,  шүүгдэгч ******* үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар зүйлийн 1.д заасан ял оногдуулсан байна.                        

Гэвч шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн үр дагаврыг ойлгож, ухамсарлаж байгаа, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа харамсаж, гэмшиж, дахин ийм төрлийн болон өөр төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй сурч боловсрох, ажил, хөдөлмөр эрхэлж амьдрах хүсэлтэй гэдгээ шүүх хуралдаанд удаа дараа мэдүүлсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, өсвөр насны залуу хүн зэрэг хувийн байдлыг нь харгалзан итгэл хүлээлгэж, анхан шатны шүүхээс түүнд жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг хөнгөрүүлэн багасгаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******ы ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн 1.4., 9.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.*******-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******22 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2., дахь заалтыг:

-“2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч *******г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж.,

-“.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Шүүгдэгч *******ы гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР

                             ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                             Ц.АМАРЖАРГАЛ