Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0323/З |
Дугаар | 128/ШШ2019/0573 |
Огноо | 2019-09-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2019/0573
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, М******* НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Ж.О*******, Л.Б*******, И.М******* нарт холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М******* НҮТББ-ын тэргүүн Б.Б******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... М******* НҮТББ нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Ж.О*******д холбогдуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Ж.О*******гийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Л******* овогтой Ч*******ыг тэргүүнээр томилсоныг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Ж.О*******гийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дахин гэрчилгээ олгосон бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан.
2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ...Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 670 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу дээрх гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаасаа бүхэлд нь татгалзаж байна.
Иймд М******* НҮТББ-ын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж тус тус заасны дагуу М******* НҮТББ-ын Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Ж.О*******, Л.Б*******, И.М******* нарт холбогдуулан гаргасан ...Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Л.Ч*******ыг тэргүүнээр томилсоныг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, мөн өдрийн дахин гэрчилгээ олгосон бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн улсын байцаагчийн 670 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч М******* НҮТББ-ын тэргүүн Б.Б*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй гэж заасныг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар ойлгож, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж гарын үсэг зурсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан М******* НҮТББ-ын тэргүүн Б.Б******* Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Ж.О*******, Л.Б*******, И.М******* нарт холбогдуулан гаргасан ...Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Л.Ч*******ыг тэргүүнээр томилсоныг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, мөн өдрийн дахин гэрчилгээ олгосон бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн улсын байцаагчийн 670 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч М******* НҮТББ-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН