| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2024/00341/И |
| Дугаар | 139/ШШ2024/00390 |
| Огноо | 2024-10-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 139/ШШ2024/00390
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 1985 оны 08 сарын 19-ний өдрөөс 1992 оны 02 сарын 18-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд, 1992 оны 02 сарын 18-ны өдрөөс 1994 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Оргил ХК-д тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1984 оны 09 сарын 01-ний өдрөөс 1985 оны 08 сарын 19-ний өдрийг хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.******* нь улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ