Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2024/04053

 

 

 

 

 

 

 

 

2024 10 04

182/ШШ2024/04053

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: .. дүүрэг, .. дугаар хороо, ..гудамж, .. тоот хаягт байрлах, ******* *******  /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй тэгээд Д.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ..дүүрэг, .. дүгээр хороо, .. гудамж, ..тоот хаягт байрлах ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 610,580 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 610,580 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 454,780 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 132,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 387,680 төгрөг, нийт 974,460 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг захиалан авсан. Гэтэл уг төлбөр тооцооноос 369,380 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 605,080 төгрөгийн тооцоог өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч ******* ******* ******* ХХК-иас бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоо 605,080 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 5,500 төгрөг, нийт 610,580 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн төлөөлөгч Т.*******- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 610,580 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 610,580 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

3.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 610,580 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

4.Хариуцагч ******* ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-иас 974,460 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг захиалан авсан болон үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагчийн төлөөлөгч маргаагүй байна.

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч Т.*******- нь нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 610,580 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүрэн төлж барагдуулах тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 610,580 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,970 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 9,485 төгрөг, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 9,485 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ