Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2024/04054

 

 

 

 

 

 

 

 

2024 10 04

182/ШШ2024/04054

 

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

Нэхэмжлэгч: .. дүүрэг, .. дугаар хороо,  .. оффис .. тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ч.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дүгээр хороо, .. гудамж, .. тоот хаягт оршин суугч ******* овогтой ******* /регистрийн дугаар *******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 280,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 280,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.*******тай 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 20231009-11172 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 200,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6,9 хувийн хүүтэй, 2000123973 тоот зээлийг Хаан банк дахь ******* тоот дансанд зээлдэгч Б.******* нь шилжүүлэн авсан. Б.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 2000123973 тоот зээл 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуусаж, үлдэгдэл дүн 200,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 170 хоногийн хүү 78,200 төгрөг, шимтгэл 2,000 төгрөг, хүү 78,200 төгрөг нийт 280,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Зээлдэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

3.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 280,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

4.Хариуцагч 280,200 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 280,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,057 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 4,528.5 төгрөг, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 4,528.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ