Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2024/04055

 

 

 

 

 

 

 

2024 10 04

182/ШШ2024/04055

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .. хороо, ******* хаягт байрлах ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Г.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, .. гудамж, ..тоот хаягт оршин суугч ******* овогтой *******-******* /регистрийн дугаар ЕА75060812/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт нийт 426,472 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.*******-*******од холбогдуулан гэрээний үүрэгт нийт 426,472 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.*******-******* нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дараа төлбөрт Postpaid Mongoldoo 20 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж *******, *******, ******* дугаарын эзэмшигч болсон. Д.*******-******* нь гэрээний үүргээ үл биелүүлж *******, *******, ******* дугаарын 2024 оны 05 дугаар сарын байдлаар төлбөр 419,972 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Иймд Д.*******-*******оос үлдэгдэл төлбөр 419,972 төгрөг, нотариатын зардалд 6,500 төгрөг, нийт 426,472 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.*******-*******од холбогдох хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

3.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.*******-*******од холбогдуулан гэрээний үүрэгт нийт 426,472 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******-*******од холбогдох гэрээний үүрэгт нийт 426,472 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,445 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 6,722.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ