Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2024/04057

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 04

182/ШШ2024/04057

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .. дүгээр хороо, .. хаягт байрлах ******* ******* ХХК /регистрийн дугаар ******* итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд ******* ******* /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, .. гудамж, ..тоот хаягт оршин суугч, ******* овогт *******н ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт нийт 3,764,809 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч Н.*******д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 3,764,809 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* нь Hybrid 9900 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 41154340 тоот гэрээ байгуулж дугаартай үүрэн холбооны хосолсон төлбөрт багцын үйлчилгээ ашиглаж эхэлсэн. 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр үйлчилгээгээ MyMobi үйлчилгээнд шилжүүлж мөн гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 5,119,000 төгрөгийн IPhone 14 ProMax 128GB Deep Purple гар утасны төлбөрийг урьдчилгаа 1,791,650 төгрөг төлж үлдэх төлбөр 3,327,350 төгрөгийг 24 сар хуваан төлөхөөр зээлээр авсан. Н.******* нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн дугаарын үйлчилгээний төлбөр, зээлээр авсан гар утасны 2023 оны 05, 06, 07 дугаар сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон. Иймд Н.*******гаас дугаарын үйлчилгээний төлбөр 104,724 төгрөг, зээлээр авсан IPhone 14 ProMax 128GB Deep Purple rap утасны төлбөрийн үлдэгдэл 3,327,350 төгрөг, гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцлөөр худалдах, худалдан авах, багц ашиглах хугацаатай гэрээний торгууль 332,735 төгрөг, нийт 3,764,809 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******* ******* ХХК, хариуцагч Н.*******тай харилцан тохиролцож, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 750,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 750,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 764,809 төгрөг, нийт 3,764,809 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 3,764,809 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

4.Талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 41154340 дугаар Үйлчилгээний гэрээ байгуулагдаж, дугаартай үүрэн холбооны хосолсон төлбөрт багцын үйлчилгээ, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 41154340 дугаар Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулагдаж, IPhone 14 ProMax 128GB Deep Purple загварын гар утсыг 5,119,000 төгрөгөөр зээлээр худалдан авсан болон үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.

 

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 750,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 750,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 764,809 төгрөг, нийт 3,764,809 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ариунболдтой харилцан тохиролцсон нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.

 

6.Зохигч талууд эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,188 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 37,594 төгрөг, хариуцагч Н.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 37,594 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******д холбогдох гэрээний үүрэгт нийт 3,764,809 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 750,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 750,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 764,809 төгрөг, нийт 3,764,809 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,188 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 37,594 төгрөг, хариуцагч Н.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 37,594 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ