| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/04060/И |
| Дугаар | 182/ШШ2024/04058 |
| Огноо | 2024-10-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 182/ШШ2024/04058
| 182/ШШ2024/04058 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, .. хороо, ..тоот хаягт байрлах, ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Т.*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, .. тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,660,776.71 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,660,776.71 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.*******тай 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдсан. Тус зээлийн гэрээгээр ТВ худалдан авах зориулалтаар 2,199,900 төгрөгийг, сарын 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан. Д.******* нь тус ТВ эрхийн болон аливаа доголдолгүйгээр хүлээн авсан. Гэвч зээлийн гэрээний 4 дүгээр зүйл 4.2.3 дах хэсэгт ...Зээлийн төлбөрийг Зээл эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах.. гэж заасныг зөрчиж хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагч Д.******* нь зээлийн гэрээний үндсэн төлбөрт 2,033,180.08 төгрөг, зээлийн хүү 1,375,563.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 241,032.86 төгрөг байх бөгөөд нийт 3,649,776.71 төгрөг төлөхөөр байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 3,649,776.71 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 3,660,776.71 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,660,776.71 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 3 сарын хугацаанд 6 хувааж төлнө. Төлбөрийг сар бүрийн 20-ны өдөр, 05-ны өдөр 610,000 төгрөгөөр, сүүлийн төлөлтийг 610,776.71 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,660,776.71 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
5.Талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 70-220403537 дугаар Зээлийн гэрээ байгуулагдаж, 2,199,900 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 39,6 хувийн хүүтэй зээл авсан болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 3,660,776.71 төгрөгийг 3 сарын хугацаанд 6 хувааж, сар бүрийн 20-ны өдөр, 05-ны өдөр 610,000 төгрөгөөр, сүүлийн төлөлтийг 610,776.71 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* зөвшөөрсөн байна.
7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,660,776.71 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 3,660,776.71 төгрөгийг 3 сарын хугацаанд 6 хувааж, сар бүрийн 20-ны өдөр, 05-ны өдөр 610,000 төгрөгөөр, сүүлийн төлөлтийг 610,776.71 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,522 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 36,761 төгрөг, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 36,761 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ