Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2024/04059

 

 

 

 

 

 

 

2024 10 04

182/ШШ2024/04059

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .. хороо, .. гудамж, ..тауэр, .. давхар, .. тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Д.*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, .. гудамж, .. тоот хаягт оршин суугч, ******* ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,262,743.09 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч П.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,262,743.09 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч П.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр L36600022 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч П.*******ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 7809635655 зээлийн дансны дугаартай, 443,900 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлдэгчийн тоот банкны дансанд, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 7100124608 зээлийн дансны дугаартай, 2,870,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,6 хувийн хүүтэй зээлдэгчийн тоот банкны дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнаар дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй боловч үүргээ биелүүлэлгүй. 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 2023 оны 10 дугаар сарын 18-ны зээлийн үлдэгдэл үндсэн зээл 443,900 төгрөг, шимтгэл 8,878 төгрөг, үндсэн хүү 178,630.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,785.68 төгрөг, нийт 663,193.90 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны зээлийн үлдэгдэл үндсэн зээл 2,701,901.48 төгрөг, үндсэн хүү 837,841.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,306.57 төгрөг, нийт 3,592,049.19 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг нийт 4,262,743.09 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2.Хариуцагч П.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилж буй 4,262,743.09 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор уг мөнгийг бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч П.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,262,743.09 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

5.Талуудын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр L36600022 дугаар Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулагдаж, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 443,900 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2,870,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,6 хувийн хүүтэй тус тус зээлж авсан болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.

 

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 4,262,743.09 төгрөгийг төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. зөвшөөрсөн байна.

 

7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,262,743.09 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 4,262,743.09 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,153.89 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 41,576.9 төгрөг, хариуцагч П.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 41,576.9 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ