Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2024/04060

 

 

 

 

 

 

 

2024 10 04

182/ШШ2024/04060

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, .. дугаар хороо, ..хороолол, .. гудамж, .. тоот хаягт байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй тэгээд Б.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. хороо, .. гудамж, ..тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-т хол*******ох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 5,451,723.56 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.*******т хол*******уулан зээлийн гэрээний үүрэгт нийт 5,451,723.56 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.******* нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 76809 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, гэрээний дагуу 73531 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний дагуу 3,600,000 төгрөгийг 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 74560 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний дагуу 500,000 төгрөгийг 2,9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч Г.******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд 73531 дугаартай зээлийн үндсэн төлбөрт 317,119.79 төгрөг, хүүгийн төлбөрт 315,538,87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 598.34 төгрөг, нийт 633,257 төгрөгийг, 74560 дугаартай зээлийн үндсэн төлбөрт 238,973.96 төгрөг, хүүгийн төлбөрт 38,803.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 437.05 төгрөг, нийт 278,214.62 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч Г.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 483 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж үндсэн зээлийн үлдэгдэл 3,543,906.25 төгрөг, зээлийн хүү 1,734,898.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125,919.16 төгрөг, нийт 5,404,723.56 төгрөг төлөхөөр байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өргөдөл гаргасан боловч Г.******* нь өргөдлийн шаардлага болох үнийн дүнг үл зөвшөөрч, шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 3,543,906.25 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,734,898.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125,919.16 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 17,000 төгрөг, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, нийт 5,451,723.56 төгрөгийг зээлдэгч Г.*******ээс гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2.Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 5,451,723.56 төгрөгийг сард 300,000-400,000 төгрөгөөр төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

3.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.*******т хол*******уулан зээлийн гэрээний үүрэгт нийт 5,451,723.56 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

4.Талуудын хооронд 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 16809 дугаар Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулагдаж, мөн өдрийн 73531 дугаар Цахим зээлийн дэд гэрээгээр 3,600,000 төгрөгийг 24 сарын 2,90 хувийн хүүтэй, 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 74560 дугаар Цахим зээлийн дэд гэрээгээр 500,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 2,90 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй байна.

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 5,451,723.56 төгрөгийг төлж барагдуулах тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******т хол*******ох зээлийн гэрээний үүрэгт нийт 5,451,723.56 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,177.58 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 51,088.79 төгрөг, хариуцагч Г.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 51,088.79 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ