Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2024/04192

 

 

 

 

 

 

 

2024 10 14

182/ШШ2024/04192

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н. даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ..дугаар хороо, .. гудамж, өөрийн байр хаягт байрлах ******* ХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Г.*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дүгээр хороо, ..гудамж, ..тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дүгээр хороо, .. гудамж, .. тоот хаягт оршин суугч, ******* овогтой ******* /регистрийн дугаар / нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 15,331,593.33 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.,

Хариуцагч П.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан, хариуцагч Б.******* хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч П.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,331,593.33 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.*******, Б.******* нар нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1160076590 тоот зээлийн гэрээ байгуулан 13,800,000 төгрөгийг 365 хоногт 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Зээлдэгч П.*******гийн ******* дахь дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. 1160076590 тоот зээлийн төлөлтөд үндсэн зээл 2,168,659.26 төгрөг, зээлийн хүүнд 1,009,623.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 815.47 төгрөг төлсөн байна. П.*******, Б.******* нар нь 1160076590 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Зээлийн үлдэгдэл 11,631,340.74 төгрөг, хүү 3,425,504.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 274,748.26 төгрөг нийт 15,331,593.33 төгрөг гаргуулна. Хариуцагч Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,331,593.33 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч П.*******гийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

2.Хариуцагч П.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* ХК-ийн нэхэмжилсэн 15,331,593.33 төгрөгийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 10 дугаар сарын 30-ны дотор тус өр төлбөрийг төлж барагдуулна. Тус зээлийг дангаараа төлж барагдуулах тул Б.*******ээс татгалзах хүсэлтэй байна гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1160076590 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн дансны хуулга, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл, хариуцагчаас хариу тайлбар зэрэг нотлох баримтуудыг шүүхэд өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч П.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,331,593.33 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

5.Талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1160076590 тоот зээлийн гэрээ байгуулан 13,800,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар зээл олгосон болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч П.******* маргаагүй.

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үед хариуцагч П.******* нь нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 15,331,593.33 төгрөгийг төлж барагдуулах тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.

7.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заажээ.

8.Нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. нь хамтран зээлдэгч Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,331,593.33 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбараа бичгээр ирүүлснийг буруутгах боломжгүй тул татгалзлыг баталж, холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. /хх-ийн 32,37 тал/

9.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,607.97 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 234,607.97 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.*******, Б.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,331,593.33 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,331,593.33 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,331,593.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч П.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,607,97 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 234,607,97 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Н.НАРАНГЭРЭЛ