| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2022/0265/Э |
| Дугаар | 2022/ДШМ/40 |
| Огноо | 2022-10-05 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 2022/ДШМ/40
******* холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал, Г.Давааренчин ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч *******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 0******* дугаар сарын 27-ны өдрийн 201 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч ******* холбогдох 211800202070263 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч ******* нь Л - & / - & / компанийн Монгол дахь төлөөллийн газарт хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байх хугацаандаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1******* цагийн орчим Дархан- Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багт байрлах Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих барилгын талбайд туслах ажилтнаар шугам хоолой угсралтын ажил гүйцэтгэж байсан ******* нь трубанд цохиулж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч ******* овогт хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж,
Шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарласан ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумаас гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, *******0******* дугаар зүйлийн *******0*******.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Л & / - & / компаниас хохирогчийн эмчилгээний зардлын *******0% 3.061.1*******0 төгрөг, ажилгүй байх хугацааны цалин 14.421.240 төгрөг хохирогчийн асаргаа, сувилгааны зардал 3.8*******0.000 төгрөг, эмчилгээтэй холбоотой зээлийн гэрээтэй холбоотой хүү алданги төлсөн *******.100.000 төгрөг, хөдөлмөрийн хуульд зааснаас олгогдвол зохих нөхөн төлбөр 8.107.180 төгрөг, нийт 34,*******39,*******70 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Дархан сумын олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 18. 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө. Орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.******* дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
... Шүүх Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрх хасах нэмэгдэл ялыг хэрэглээгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн талаар хуульчлахдаа “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаас үзэхэд хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагын хүрээнд нэмэгдэл ялыг заавал оногдуулахыг шүүхэд үүрэг болгосон буюу императив шинжтэй хэм хэмжээ гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулж буй ял, шийтгэлийн зорилгыг хангахдаа дан ганц үндсэн ял хэрэглэснээр бүрэн хангахад төвөгтэй, эсхүл боломжгүй үед үндсэн ялын хамт нэмэгдэл ял хэрэглэж эрүүгийн хариуцлагыг үр дүнтэй, бодитой хэрэгжих нөхцөлийг бүрдүүлдэг. Үндсэн ял нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх хатуу үр нөлөөтэй байхад нэмэгдэл ялд нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэхэд чиглэсэн илүү уян хатан шинжтэй хөнгөн төрлийн ялууд багтдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна. Үндсэн ба нэмэгдэл ял нь тус тусдаа өөрийн үүрэг, зорилго, үйлчлэлийн хүрээ, ялгаатай, үр нөлөөтэй тул аль нэгнийг нь хэрэглэхээс шүүх түдгэлзэж буй нь нөгөө ялыг хэрэглэхгүй байх хууль зүйн үндэслэл болохгүй юм.
Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0******* дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/201 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгах саналтай байна.. гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Анхан шатны шүүх шүүгдэгч ******* холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэмэгдэл ялыг оногдуулахгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж эсэргүүцэл бичсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон бол “хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасах ял оногдуулах, хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих” ялаас сонгож оногдуулахаар хуульчилсан байна. Үндсэн ял нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх үр нөлөөтэй байдаг. Нэмэгдэл ял нь нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон бол нэмэгдэл ялыг заавал оногдуулна гэж прокурорын зүгээс ойлгож байна. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0******* дугаар сарын 27-ны өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хохирогчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх байгууллага руу хурдан явуулах саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянасан болно.
Шүүгдэгч ******* овогт хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож шалгаж улмаар анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч ******* болон хэргийн бусад оролцогчид нь шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг ял буюу эрх хасах ял байдаг.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно.
Гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “ .... жил хүртэл хугацаагаар эрх хасаж ... ” гэж заасан бол эрх хасах ялыг заавал оногдуулна.
Шүүгдэгч ******* овогт т сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасах...” гэж заасан байх тул энэхүү нэмэгдэл ялыг заавал оногдуулах ёстой.
Гэтэл анхан шатны шүүх хуулийн заалтыг шүүдэгч ******* хэрэглээгүй байх тул шүүхийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна.
Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “… энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” тухай заалтыг хүчингүй болгосон.
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ” … урьдчилсан хэлэлцүүлгийн үед хуульд заасан үндэслэл бий болбол хэргийг прокурорт буцаах” тухай,
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “... прокурорын санаачлагчаар хэргийг прокурорт буцаах” заалт байна. /энэ заалт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар хүчингүй болсон/
Дээрх 2 үндэслэлийг судлан үзвэл Давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхийн “урьдчилсан хэлэлцүүлэгт буцаахгүй”, “Прокурорын санаачилгаар хэргийг буцаахгүй. “ гэж ойлгогдож байна.
Шүүхийн дээрх дүгнэлт нь 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дэх хэсэгт орсон “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцахгүй.” гэсэн заалттай нийцэж байна.
Иймд давж заалдах шатны шүүх хэргийг давж заалдах журмаар хэлэлцээд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэх үндэслэл бий болсон тул гэж үзээд гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааны шатанд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Давж заалдах шатны шүүхийн энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39.1 дүгээр зүйлийн *******-д заасны дагуу анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлэх үүрэгтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.******* дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.1 дүгээр зүйлийн *******, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0******* дугаар сарын 27-ны өдрийн 201 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дархан-уул аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаанд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР