Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 609

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч: А.Уянга,

Нарийн бичгийн дарга: Э.Энх-Учрал,

Улсын яллагч: Э.Одончимэг,

Шүүгдэгч: Т , түүний өмгөөлөгч А.Очбадрал,  

Шүүгдэгч: Н , түүний өмгөөлөгч Ч.Ням,       

Шүүгдэгч: Б , түүний өмгөөлөгч Ч.Баасанжав нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт Т т холбогдуулж,

-2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Н , Б  нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626020451 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, Т , халх, Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух хаягийн бүртгэлтэй боловч уг хаягандаа оршин суудаггүй, одоогоор оршин суух тодорхой хаяг байхгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй,

- 2009 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 58 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж эдлээгүй үлдсэн 01 жил 5 сар 16 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан,

- 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 184 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хорих ялаар шийтгэгдсэн,

- 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн  145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 1056 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хорих ялаар шийтгэгдэж 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж эдлээгүй үлдсэн 11 сар 04 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай

2. Монгол Улсын иргэн, Н . Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа түүхий эд, махны наймаа эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт оршин суух хаягтай, боловч уг хаягандаа оршин суудаггүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

3. Монгол Улсын иргэн, Б . Сэлэнгэ аймгийн Зүүн хараа суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч уг хаягандаа байнга оршин суудаггүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд 2009 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгэгдсэн

Шүүгдэгч Т  нь ганцаараа: 2014 онд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бишрэлт гүн” зочид буудлын 501 тоот өрөөний хаалгаар нууцаар нэвтэрч бусдын 2.000.000 төгрөгийг хулгайлсан,

- 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топаз” зочид буудлын 305 тоот өрөөний тагтаар нэвтэрч Н.Бэхбатын эзэмшлийн I Phone 6S загварын гар утсыг хулгайлан авч 780.000 төгрөгийн, Г.Дэмчигдоржийн эзэмшлийн I Phone 5 загварын гар утас, бэлэн мөнгө, арьсан бүс зэргийг хулгайлж 1.022.000 төгрөгийн, нийт 1.802.000 төгрөгийн ,

- 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Viva Us” зочид буудлын 305 тоот өрөөний тагтаар нэвтэрч Г.Энхболдын эзэмшлийн Асеr брэндийн зөөврийн комьютерийг хулгайлж, нийт 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 02 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 60а дугаар байрны 05 тоотын вакум цонхыг багажаар хөшиж, цонхоор дотогш нэвтрэн орж М.Өлзийбаярын 630.000 төгрөг, хаш хөөрөг, хутга зэрэг эд зүйлийг хулгайлж нийт 29.630.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Т  нь Н той бүлэглэж:

- 2015 оны 12 дугаар сарын 31-нээс 2016 оны 1 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 6а дугаар байрны 5 давхарын 61 тоотын дутуу хаагдсан хаалгаар нууцаар нэвтэрч П.Оюунцэцэгийн эзэмшлийн Тошиба брэндийн зөөврийн компьютер, түрийвч, Самсунг Эс 3 загварын гар утас, бөгж зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэ” зоогийн газрын вакум цонхны төмөр хаалтыг нь төмөр тасдагчаар тасдан дотогш нууцаар нэвтэрч Д.Эрдэнэбаярын эзэмшлийн эд зүйлсийг хулгайлж 904.850 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уран” зочид буудлын 305 тоот өрөөний тагтаар нууцаар нэвтэрч орж 312.000 төгрөг, Dell брэндийн зөөврийн компьютерийг хулгайлж С.Өлзийбаярт 1.812.000 төгрөгийн,

- 2016 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Наранбулаг төвийн 1 давхарт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Мини маркет” хүнсний дэлгүүрийн төмөр сараалжин хаалтны 2 цоожийг лоомоор хөшиж онгойлгон нууцаар нэвтэрч А.Цэцэгмаагийн эзэмшлийн эд зүйлсийг хулгайлж 3.176.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 60а дугаар байрны 3 тоотын цонхны төмөр хамгаалалтыг хананаас мултлан, вакум цонхыг түлхэн орж Б.Моломын эзэмшлийн I Phone 6 маркийн гар утас, 1 ширхэг зэс аяга, 100-тын доллар 2 ширхэг /403.764 төгрөг/, 60.000 төгрөг, Nokia маркийн гар утас зэргийг хулгайлж 1.573.764 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 02  дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42а дугаар байрны 24 тоот орон сууцны вакум цонхоор нууцаар нэвтэрч 42 инчийн BSB өнгөт телевизор, Канон брэндийн зургийн аппарат зэргийг хулгайлж Э.Ариунзаяад 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Т  нь Н , Б  нартай бүлэглэж:

  • 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны 01 тоотын тагтыг хутгаар хөшиж онгойлгон дотогш нэвтэрч Ю.Миожиний эзэмшлийн эд зүйлсийг хулгайлж 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан буюу 11 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг хулгайлж нийт 46.948.614 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
  1. Шүүгдэгч Б  нь Н , Т  нартай бүлэглэж:
  • 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны 01 тоотын тагтыг  хутгаар хөшиж онгойлгон дотогш нэвтэрч Ю.Миожиний эзэмшлийн эд зүйлсийг хулгайлж 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан, 
  1. Шүүүгдэгч Н  нь Т тай бүлэглэж

- 2015 оны 12 дугаар сарын 31-нээс 2016 оны 1 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 6а байрны 5 давхарын 61 тоотын дутуу хаагдсан хаалгаар нэвтрэн орж П.Оюунцэцэгийн Тошиба брэндийн зөөврийн компьютер, түрийвч, Самсунг Эс 3 загварын гар утас, бөгж зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэ” зоогийн газрын вакум цонхны төмөр хаалтыг нь төмөр тасдагчаар тасдан дотогш нэвтэрч Д.Эрдэнэбаярын эд зүйлсийг хулгайлж 904.850 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уран” зочид буудлын 305 тоот өрөөний тагтаар нэвтэрч 312.000 төгрөг, Dell брэндийн зөөврийн компьютерийг хулгайлан авч, С.Өлзийбаярт 1.812.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Наранбулаг төвийн 1 давхарт байрлах “Мини маркет” хүнсний дэлгүүрийн төмөр сараалжин хаалтны 2 цоожийг лоомоор хөшиж эвдэн, дотогш нэвтэрч А.Цэцэгмаагийн эд зүйлсийг хулгайлж 3.176.000 төгрөгийн эд зүйлийг хулгайлсан,

- 2016 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 60а дугаар байрны 3 тоотын цонхны төмөр хамгаалалтыг хананаас мултлан, вакум цонхоор нэвтэрч Б.Моломын эзэмшлийн I Phone 6 маркийн гар утас, 1 ширхэг зэс аяга, 100-тын доллар 2 ширхэг /403764/, 60.000 төгрөг, Nokia маркийн гар утас зэргийг хулгайлж 1.573.764 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 02  дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42а байрны 24 тоот орон сууцны вакум цонхоор нэвтэрч 42 инчийн өнгөт телевизор, Канон брэндийн зургийн аппарат зэрэг эд зүйлийг хулгайлж, Э.Ариунзаяад 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н  нь Т , Б  нартай бүлэглэж:

  • 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны 01 тоотын тагтыг  хутгаар хөшиж онгойлгон дотогш нэвтэрч Ю.Миожиний эзэмшлийн эд зүйлсийг хулгайлж 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан буюу 7 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг хулгайлж бусдад нийт 12.916.614 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                               ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Т  шүүхийн хэлэлцүүлэгт: “...Уран зочид буудлаас хулгайлсан нөүтбүүкийг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Энэ нөүтбүүк нь хэргийн хамт шүүхэд ирээгүй байх тул уг нөүтбүүкийг хохиролд тооцуулмаар байна. Хохирогч Цэцэгмаагийн нөүтбүүк нь анхнаасаа эвдэрхий байсан тул хохирлоос хасуулмаар байна. Мөн “Топаз” зочид буудлаас эд зүйлийг би хулгайлж аваагүй. Надтай мөрдөн хамт хоригдож байсан Сарантуяагийн Эрмурат гэх хүн үйлдсэн. Тухайн үед манай ах хүнд өвчтэй байсан тул хэргээ задлахын тулд өөрийн үйлдэлтэй адилхан болохоор нь би дааж аваад гадуур зам шалгалтаар явсан. Мөн Моломынхоос эд зүйл хулгайлсан хэргийг би үйлдээгүй ч гэсэн өөрөө дааж авсан. Хохирогч Миожиныхоос хөөрөг болон монетон ээмэг зэрэг 2 сая төгрөгийн эд зүйлсийг аваагүй тул хохирлоос хасаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогч Цэцэгмаагийн  эвдэрхий байсан нөүтбүүкийг хохирлоос хасуулмаар байна. Миожоны хохирлыг мөн адил хохирлоос хасуулмаар байна. Тэнд байсан гээд байгаа эд зүйлсийг аваагүй.Моломынхоос эд зүйл хулгайлсан хэргийг үйлдээгүй. Т  тэр хэргийг бид хоёр хийсэн гээд хэлчихсэн шүү гэхээр нь би хамт хийсэн гэж хэлсэн” гэв.

Шүүгдэгч Б  шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор:

Т ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 71/, ял шалгах хуудас /хх-ийн 85/,

Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 87-90/,

Нийслэлий Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 184 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 92-93/,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 94-95/,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1056 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 96-99/

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 32 дугаартай Ялаас өршөөн хэлтрүүлэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 100/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 258 дугаартай дүгнэлт: “Т  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. сэтгэцийн хувьд хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. Т  нь хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна”. /хх-ийн 84/

Гэрчээр Б.Халиуны “...Т ын эх нь түүнийг жоохон байхад нь хаяад явсан эцэг нь бас жоохон байхад нь нас барчихсан юм. Т  дээрээ 3 ахтай бөгөөд ах нар нь Т ыг тоодоггүй. Одоо бол ганцаараа байдаг” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 38/

Шүүгдэгч Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа /4хх-ийн 91/, 2009 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 427 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /4хх-ийн 97/, ял шалгах хуудас /4хх-ийнх 215/

Шүүгдэгч Н ийн ял шалгах хуудас /4хх-ийн 99/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т  нь 2016 оны 02 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 60а дугаар байрны 05 тоотын вакум цонхыг багажаар хөшиж, цонхоор дотогш нэвтрэн орж М.Өлзийбаярын 630.000 төгрөг, хаш хөөрөг, хутга зэрэг эд зүйлийг хулгайлж нийт 29.630.000 төгрөгийн эд зүйлийг хулгайлсан болох нь:

Хохирогчоор М.Өлзийбаярын: “...2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр би гэртээ байсан бөгөөд шөнө 01 цагийн орчим унтаж амарсан тэгээд өглөө 07 цаг 30 минутанд босоод мөрөө гаргачихаад гэртээ буцаж ороод машинаа асаая гэж бодоод эхнэртээ гар цүнхнээс машины түлхүүр аваад ир гэхэд манай эхнэр гар цүнх чинь хаана байгаа юм бэ гэхээр нь би 2 давхрын шатны цонхон дээр байгаа гэж хэлэхэд манай эхнэр байхгүй байна ш дээ гээд давхараас бууж ирэхээр нь би өөдөөс нь очиход нэг давхарын шатны хажуу талын цонхон дээр миний бор өнгөтэй гар цүнхийг цонхны порчигон дээр тавьчихсан байсан учир би гайхаад цүнхээ автал цүнхэн дотор байсан их гарын цагаан өнгөтэй хаш, шүрэн толгойтой, алтан нуухтай хөөрөг болон золголтын бэлэн 600.000 төгрөг зэрэг алга болсон байсан ба гар цүнхэн дотор байсан бичиг баримт, машины түлхүүр зэргийг гаргаад сандал дээр тавьчихсан байсан мөн 1 давхарын том өрөөний сервантан дотор байсан бэлэгэнд авч байсан жижиг 12 см орчим урттай хутга алга болсон байсан. Их гарын цагаан өнгөтэй хаш, шүрэн толгойтой, алтан нуухтай хөөрөг 40.000.000 төгрөгөөр үнэлэх болно. Хөөргөө Туул рестораны арын эртний эдлэл зардаг дэлгүүрээс 2013 онд 40.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Золголтын 630.000 төгрөг, жижиг 12 см орчим урттай хутгаа бол үнэлэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/, 

“...хөөргөө олоод авсан тул гомдол санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14, 17, 2хх-ийн 228-236/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 27/,

Гэрчээр Н.Гомбосүрэнгийн: “...өглөөний 7 цаг өнгөрч байхад Өлзийбаяр манаачийн өрөөнд орж ирээд манайд хулгай орсон байна гэж хэлэхээр нь би гарч харсан чинь Өлзийбаярын байшингийн нэг давхрынх нь жижиг порчиг нь онгорхой байсан ба харалдаа газар нь жийпний бололтой том дугуй хананд нь түшүүлээд тавьчихсан байсан. Тэгэхээр нь би Өлзийбаяраас юу алдсан талаар нь асуухад 600.000 төгрөг, хаш хөөрөг алдсан гэж надад хэлсэн /хх-ийн 36-37/ гэсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгчээр Ж.Лхагвасүрэнгийн: “...2016 оны 2 дугаар сарын 13-ны өглөө би Хархорин зах дээр байж байхад 20-25 орчим насны намхан бор царайтай залуу хүрч ирээд ахаа хөөрөг авах уу гэхээр нь би хөөргийг чинь харъя гэж хэлэхэд ногоон өнгөтэй дайлангаас их гарын цагаан өнгөтэй шүрэн толгойтой, алтан нуухтай хөөрөг гаргаж үзүүлэхээр нь би чи хөөргөө хэдээр зарах юм гэхэд уг залуу би 10.000.000 төгрөгөөр зарна гэж хэлэхээр нь би чи доод үнээ хэлээч гэхэд 5.000.000 төгрөг гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ хөөрөг чинь арай хулгайн хөөрөг биш биз гэж асуухад уг залуу хулгайн хөөрөг биш манай өвөөгийн хөөрөг байгаа юм би өөрөө Сэлэнгэ аймгийн Бугант сумаас ирсэн мөнгөний хэрэг гарсан учир зарах гээд байгаа юм гэхээр нь би чи дахиад жаахан буулгачих гээд уг хөөрөгийг 4.000.000 төгрөгөөр авсан. Би 4.000.000 төгрөгийн бэлнээр өгсөн” /хх-ийн 34-35/ гэсэн мэдүүлэг,

Яллагдагчаар Н : “...Т  цагаан өнгөтэй хөөрөг үзүүлээд энэ хөөргийг зармаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Т аас чи хаанаас авсан юм гэхэд айлаас авсан гэсэн. Тэгээд бид хоёр Хархорин зах дээр очоод уг хөөргөө Лхагвасүрэн гэх хүнд 4.000.000 төгрөгөөр зарсан. Би Т т хоёулаа машин авчихвал заавал хулгай хийж амьдрахгүйгээр машинаараа таксинд яваад мөнгөтэй болж болно ш дээ гэж хэлэхэд Т  юу ч дугарахгүй байж байснаа ...бид хоёр верна аксент маркийн машиныг 3.500.000 төгрөгөөр авсан” /4хх-ийн 72/ гэсэн мэдүүлэг,    

Шүүгдэгч Т  Н  нар нь бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уран” зочид буудлын 305 тоот өрөөний тагтаар нэвтэрч 312.000 төгрөг, Dell брэндийн зөөврийн компьютерийг хулгайлан авч, С.Өлзийбаярт 1.812.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч С.Өлзийбаярын: “...Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах манай компаний “Уран” зочид буудлын 1 давхарт компаний өрөөнд 2016 оны 01 дүгээр сарын 29-30 нд шилжих шөнө хулгай орж байгаа талаар зочид буудлын ресепшин Солонго над руу залгаад хэлэхээр нь би цагдаа дуудаад зочид буудал дээрээ очиход компаний офиссын өрөөний цонхыг нь хөшиж хулгай ороод зочид буудлын орлого болох бэлэн 312.000 төгрөг болон Делл маркийн зөөврийн компьютер алдагдсан байсан. Зөөврийн компьютер нь 1.500.000 төгрөгийн үнэтэй, хар өнгөтэй зөөврийн компьютер байсан” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 123/,

Эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 129/,

Яллагдагчаар Н ийн: ”...2016 оны 01 дүгээр сарын 30-ны орой Т  бид хоёр Сонгинохайрхан дүүрэгт байх манай гэрээс гараад хотын төв рүү явах гээд 10 хорооллын орон сууц дундуур явж байтал Уран нэртэй зочид буудлын ресепшин унтаж байсан тул Т  нэг давхрын вакум цонхоор ороод нөүтбүүк авчихаад чи энэ нөүтбүүкийг аваадах гээд надад дамжуулж өгсөн” гэсэн мэдүүлэг /4хх-хийн 78/,

Шүүгдэгч Т  Н  нар нь бүлэглэн 2016 оны 02  дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42а дугаар байрны 24 тоот орон сууцны вакум цонхоор нууцаар нэвтэрч 42 инчийн BSB өнгөт телевизор, Канон брэндийн зургийн аппарат зэргийг хулгайлж Э.Ариунзаяад 650.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Э.Ариунзаяагийн: “...Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 42а-24 тоотод оршин суудаг байхад 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр орой 16 цагийн орчим  нөхөр Ч.Эрхэмбаяр, 2 хүүхдийн хамт гэрээсээ гарсан. Тэгээд гарч гадуур явж байгаад орой 22 цаг 30 минутад гэртээ ирэхэд гадна талаасаа түлхүүрдэхэд онгойхгүй байсан. Тэгэхээр нь тойрч цонхоо хартал цонхыг нь хөшсөн байдалтай онгорхой байсан. Тэгээд цонхоороо шат тавьж байгаад хархад гэр доторхыг онгичсон байдалтай байхаар нь ...алдсан зүйлийг шалгахад 42 инчийн BSB  брендийн LCD зурагт, Канон брэндийн дижитал зургийн аппарат хулгайд алдагдсан байсан. Зургийн аппаратаа алдснаас болж 850.000 төгрөгийн хохирол учирсан” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 136/,

Эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 134/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /3хх-ийн 142/,

Хар өнгөтэй LCD зурагт 1 ширхэг, зурагтны залгуур 1 ширхэгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-ийн 144/,

Яллагдагчаар Н ийн: ”...2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ...Т  эхлээд цонхоор орохоор нь би араас нь дагаж орсон. Тэгээд 42 инчийн БСБ зурагт авч гарсан” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 78/,

Шүүгдэгч Т  нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топаз” зочид буудлын 305 тоот өрөөний тагтаар нэвтэрч Н.Бэхбатын эзэмшлийн I Phone 6S загварын гар утсыг хулгайлан авч 780.000 төгрөгийн, Г.Дэмчигдоржийн эзэмшлийн I Phone 5 загварын гар утас, бэлэн мөнгө, арьсан бүс зэргийг хулгайлж 1.022.000 төгрөгийн, нийт 1.802.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Н.Бэхбатын: “...2015 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Топаз зочид буудлын 25 тоот өрөөнд оройны 23 цаг өнгөрч байх үед ороод шөнийн 01 цаг өнгөрөөгөөд амарсан. Өглөө 8 цаг өнгөрч байх үед би сэрээд цаг харах гээд утсаа хайтал байхгүй байхаар нь гайхаад  хайсан чинь ширээн дээр байсан хэтэвчний ам нээгдсэн байхаар нь би хартал дотор нь байсан мөнгө байхгүй байсан. Тэгээд эргээд хартал үүдний  шкафны хаалга онгорхой байхаар нь өлгөөтэй хувцасаа үзтэл халаасанд нь байсан 500.000 төгрөг байхгүй байсан. ...бэлнээр 580.000 төгрөг, хувь хүнээс 1.5 сая төгрөгөөр авч байсан саарал өнгөтэй I Phone 6 маркийн утас зэрэг зүйлүүд алдагдсан” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 196/,

Хохирогч Г.Дэмчигдоржийн: “...өглөө 8 цаг өнгөрч байх үед Бэхбат нь сэрэхэд ширээн дээр байсан хэтэвчин дотор байсан 70.000 төгрөг, халаасанд байсан 500.000 төгрөг, миний өмдний халаасанд байсан 12.000 төгрөг, буйдан дээр байсан I Phone 5s, I Phone 6 маркийн гар утас мөн миний өмдний бүс зэрэг зүйлүүд алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 198/,

Эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 194/,

Яллагдагчаар Т ын: “...2015 оны 11 сарын дундуур ...ширээн дээр 2 ай поне 6 эс маркийн гар утас, мөн эрэгтэй хүний хувцасны халааснаас 270000-280.000 төгрөг гарч ирсэн тул уг мөнгийг аваад гарсан” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 85/

Шүүгдэгч Т  Н  нар нь бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 60а дугаар байрны 3 тоотын цонхны төмөр хамгаалалтыг хананаас мултлан, вакум цонхыг түлхэн дотогш нэвтрэн орж Б.Моломын эзэмшлийн I Phone 6 маркийн гар утас, 1 ширхэг зэс аяга, 100-тын доллар 2 ширхэг /төгрөгөөр 201.882/ төгрөг, 60.000 төгрөг, Nokia маркийн гар утас зэргийг хулгайлж 1.573.764 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

Хохирогчоор Б.Моломын: ”...2016 оны 2 дугаар сарын 11-ний шөнө гэртээ унтаж байсан. Шөнө 2 цагийн үед төмөр буулгаж байгаа юм шиг чимээ гараад байсан анзаараагүй унтсан. Маргааш өглөө нь босоод гар утсаа асаах гэтэл хажуудаа тавьсан байсан I Phone S6 маркийн гар утсаа үзтэл алга болсон байсан доошоо буугаад хартал доод өрөөний цонх нь онгорхой байсан. Хартал цонхыг хөшөөд хулгай орсон байсан. Манай гэрээс өөр миний куртикны халаасанд байсан хэтэвч дотор нь 200 ам.доллар 50 орчим мянган төгрөг гал тогоонд байсан нэг ширхэг зэс аяга өлгүүрт байсан эрэгтэй хүний куртик, нокиа гар утас нэг ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлсан байсан. Би IPhone S6 маркийн гар утсаа 1.600.000 төгрөгөөр, Нокио утсаа 50.000 төгрөгөөр, зэс аягаа 60.000 төгрөгөөр үнэлнэ, куртикаа 250.000 төгрөгөөр тус тус үнэлнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 125-126/,

“...миний куртик  олдохгүй байсан тул би куртикээ хулгайд алдчихаж гэж бодож байсан тэгтэл гэрт байсан учир үнэлэхгүй” /хх-ийн 131/ гэсэн мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 117/,

Сэжигтнээр Т ын: “...2016 оны 2 дугаар сарын 10-ны орой би ганцаараа хороололд архи уучихаад Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 60а-03 тоот руу цонхыг нь эвдэж ороод дотор нь авах юм хайсан. Гэтэл тэр үед би согтуу байсан учир яг юу авсанаа санахгүй байна. Миний санаж байгаагаар 1 ширхэг I Phone маркийн гар утас, 1 ширхэг 100-тын доллар, 30 орчим мянган төгрөг, Нокиа гар утас зэрэг эд зүйлсийг авч гараад маргааш нь Теди төв дээр очоод I Phone гар утсыг нь 200.000 төгрөгөөр зарсан. Маргааш нь долларыг тээврийн товчооны Голомт банкинд зараад архи уусан. Би ганцаараа орсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 128-129/,

Яллагдагчаар Н ийн: “...2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ...Т  хүүхдийн сувилалын хажууханд баян айлууд байдаг юм байна лээ гэхээр нь би хаана юм гэхэд Т  надад зааж өгсөн. Тэгтэл нэг айлын цонх нь онгорхой байсан  тул гадна талын решотик төмрийг нь тухайн үед газар байсан труба төмрөөр хөшиж эвдлээд уг айлынд орж ай поне 6эс гар утас, 1 ширхэг зэс аяга, 100-тын доллар 2 ширхэг, бэлэн 60.000 төгрөг, 2сим ордог нокиа гар утас хулгайлсан” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 77/,

Шүүгдэгч Т  нь 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах VIVA US зочид буудлын 305 тоот өрөөний тагтаар нэвтрэн орж Г.Энхболдын ACER брэндийн зөөврийн компьютерийг хулгайлан авч нийт 600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

Хохирогчоор Г.Энхболдын: “...2015 оны 12 дугаар сарын 8-аас 9-нд шилжих шөнө би компьютер дээр ажил хийж байгаад шалан дээр ор засаад унтсан. Эхнэр маань цаад өрөөнд унтсан. Шөнө 5 цаг өнгөрч байхад эхнэр маань сэрээгээд гэр дотор хүн явж байгаад балконоор гараад явчихлаа гэж хэлсэн. Би босоод балкон руу болон 3 давхар руу гарч харахад хүн байгаагүй. Би гэртээ орж ирээд эд зүйлээ шалгаж үзээд миний унтаж байсан өрөөний зурагтны суйран дээр байсан Нөүтбүүк  болон миний хичээлийн цүнх алдагдсан байсан. Өөр зүйл алдаагүй байсан. Acer брэндийн i5  процессортой, 4 GB  рамтай, 2GB  дисплэй карттай, 17 инчийн  саарал өнгийн компьютер  байсан. Хавтас дээрээ хумсаар зурсан сэвтэй, хойд талын 2 боолт дутуу байгаа. Өөр содон шинжгүй. 2014 оны 10 сард БСБ төвөөс 1.450.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо 800.000 төгрөгөөр үнэлнэ. Миний хичээлийн цүнхэнд хийгээд явсан байсан. Цүнхээ үнэлэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 147-148/,

Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 149/,

Гэрчээр М.Номингийн: “...2015 оны 12 дугаар сарын 8-аас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их дахь-эхийн 1 дүгээр гудамж 44 тоотод байх Вива ус төвийн зочид буудлын 305 тоотод гэртээ унтаж байсан. Нөхөр маань том өрөөнд унтсан. Унтаж байхад хажуу талд чимээ гараад сэрсэн. Сэрээд харахад танихгүй хүн тонгойж суугаад орны хажуу талын тумбочка ухаж байсан. Би хараад хөөе юу вэ гэхэд босоод гүйгээд балкон руу гарсан. Араас нь харахад балконоор дамжаад 304 тоотын цонх руу орсон. ..том өрөөний зурагтны тавиур дээр байсан notebook болон нөхрийн хичээлийн цүнх байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 151/,

Гэрчээр С.Мөнхжаргалын: “...намайг 20 минут хэвтэж байхад хүн явах чимээ гарахаар нь харахад эрэгтэй хүн цүнх үүрсэн, сугандаа юм хавчуулсан байсан. Би худлаа яриад бай гээд араас нь гарахад тэр залуу гүйгээд явсан. Тэгээд би дээшээ гарахад манай захирлын охин Номин нөхөртэйгээ үүдэндээ зогсож байсан. Би юу болсон талаар асуухад сая унтаж байгаад сэрэхэд хүн өрөөнд орж ирээд юм тэврээд гараад явсан гэж хэлсэн”. /хх-ийн 152-153/ гэсэн мэдүүлэг

Сэжигтнээр Т ын: “...2016 оны 2 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Өргөө кино театрын арын РС тоглоомын газар тоглож байгаад 3 цагийн орчим гараад Модны хоёрын дунд замаар ороод кентавр зочид буудлын наад талын шатаар доош уруудаад явж байхад бор өнгөтэй 2 давхар хаусууд байсан ба хамгийн үзүүрийн айлынх нь 1 давхрынх нь гэрэл асаалттай байсан учир цонхоор нь очиж харахад хүн харагдахгүй байсан учир эсрэг талынх нь байшингийн гадна талд том жийпний бололтой дугуй байсан тул уг дугуйг тухайн айлын цонхны доор нь тавьж байгаад дээш авирч цонхийг нь жижиг порчигийг нь овтёрткоор хөшиж байгаад онгойлгож орсон ба нэг давхарт нь сервантан дотор жижиг хутга байсан учир би уг хутгыг аваад дээш хоёр давхар руу нь шатаар өгсөж гарахад нэг ах унтаж байхаар нь буцаад буух гэж байхад шатны харалдаа цонхон дээр нь бор өнгийн эрэгтэй хүний гар цүнх байхаар нь аваад доош шатаар буугаад цүнхийг нь онгойлгож харахад цагаан өнгийн хөөрөг бэлэн 630.000 төгрөг байсаныг нь  аваад гар цүнхэнд байсан бичиг баримтыг нь гаргаж үлдээгээд хөөрөг, бэлэн мөнгө, сервантаас авсан хутга зэргээ аваад анх орсон цонхоороо буцаж гараад цүнхээ цонхон дээр нь үлдээчихээд шууд такси бариад их дэлгүүрийн тэнд байх РС тоглоомын газарт тоглож тэндээ хоносон. Надад өөрийн гэсэн ар гэр байхгүй бөгөөд хотод орох айл байхгүй байсан тул хулгай хийсэн юм. Би хулгай хийхдээ ганцаараа байсан. Гадуур архи ууж явж байхдаа хутгаа хаячихсан байна лээ. Хөөргөө хархорин зах дээр махлаг биетэй нүдний шилтэй хуучны үнэт эдлэл авдаг ахад 4.000.000 төгрөгөөр зарсан. Бэлэн мөнгөө идэж уугаад дуусгасан.

Уг айлаас эд зүйл хулгайлчихаад маргааш нь билүү нөгөөдөр нь тухайн айлын хажуугын айлынх нь арын цонхны решотик төмрийг нь эвдээд вакум цонхыг нь түлхэж ороод I Phone 6s  гар утас, 100 доллар 2 ширхэг, бэлэн 60.000 төгрөг 1 ширхэг,  зэсэн аяга зэргийг аваад хорооллын РС тоглоомын газарт тоглож хоноод маргааш нь доллараа хүүхдийн 100-д байдаг голомт банкинд солиулж мөнгөөрөө ойролцоо пабадаа пиво уугаад мөнгөө дуусгасан. I Phone 6s  гар утсаа Теди төвд үл таних хүнд зарсан бөгөөд зэс аягаа архидаж явж байхдаа алга болгочихсон. Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” /хх-ийн 69/ гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Т , Н , Б  нар нь бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны 01 тоотын тагтаар дотогш нэвтрэн орж Ю.Миожиний эзэмшлийн эд зүйлсийг хулгайлж 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогчоор Ю.Миожиний: “...2016 оны 2 дугаар сарын 12-ны өглөө 10 цаг 35 минутын орчимд гэрээсээ гарч явж байгаад ажил дээрээ байж байгаад орой 21 цагийн үед дүү Од над руу утсаар залгаж гэрт чинь хүн байгаа юу гэж асуухаар нь манай гэрт хүн байхгүй байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь гэрт чинь хулгай орсон байна. Танай гэрийн сейфийг чинь цонхоор гаргаад тавьсан байна гэж хэлсэн. Гэрт хулгай орсныг мэдээд хүрч ирээд гэрийнхээ гадна хаалгыг үзэж шалгахад ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Дотор зүүн талын унтлагын өрөөний хаалга эвдэрсэн байсан.

Миний унтлагын өрөөнд байсан notebook 1ширхэг, I Pad 1 ширхэг, ногоон хаш чулуу /хөөрөгний/, дугуй монетон ээмэг 1 хос, эрэгтэй хүний хар хөх өнгийн даавуун цүнх 1 ширхэг, үүдэнд байсан годон гутал 1 хос, том өрөөний телевизортой тавилгаас эмэгтэй бугуйн цаг зэрэг эд зүйлс алга болсон байна” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 78/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 74/,

Гэрчээр Ю.Шань: “...2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр ..манай байрны жижүүр Мөнхөө гэх хөгшин эгч байсан ба нэг давхрын Мионжины гэрт хулгай орсон юм шиг байна гэж надад хэлэхээр нь би Миожин эгч рүү залгаад танайд хүн байгаа юу гэхэд эгч байхгүй гэж хэлсэн бөгөөд би гражнаас гараад эгчийн цонх руу явсан тэгтэл эгчийн гэрийнх нь цонх онгорхой байсан ба жижүүр орцноос хүн гарч ирж байна гэж хэлэхээр нь би буцаад орцон дээрээ иртэл хоёр хүн явж байсан ба тухайн хоёр хүнийг хойноос нь дуудахад сонсохгүй яваад өгсөн. Тухайн хоёр ямар нэгэн зүйл барьсан байж харагдаагүй бөгөөд нэг л цүнх үүрчихсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 96/,

Сэжигтнээр Т ын: “...би 2016 оны 2 дугаар сарын дундуур байх Лхагвасүрэн, Ган-Эрдэнэ бид 3 Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн хаяг тогтоох төвийн орчим очсон юм. Тухайн үед Лхагвасүрэн ах айл руу хамт яваад ирье гэж хэлээд дагуулаад явсан. Тэгээд бид 3 оргил худалдааны төвийн орчим машинаа тавиад хаяг тогтоох төвийн тийшээ алхсан. Ингээд хаяг тогтоох төвийн хашааг нь давж ороод Оргил рашаан сувилалын хашааг давж ороод байрны гадаа очсон. Тэгээд Лхагвасүрэн ах надад нэг айлын цонх зааж өгөөд бид 3 тэр айлын цонхоор явж дотогшоо ороод юм хайж байсан. Тухайн үед Ган-Эрдэнэ, Лхагвасүрэн ах хоёр юм хайгаад би хоол хайгаад байж байсан. Тэр айлд нэг цоожтой өрөө байхаар нь хаалгыг нь өшиглөж ороод тэр дотор төмөр сейф байхаар нь Ган-Эрдэнэ бид хоёр өргөөд цонхоор гаргасан. Араас нь Лхагвасүрэн ах гарсан. Лхагваа ахыг гаргачихаад бид хоёр том сейфийг нь аваад гарах гэж байсан. Тэгсэн гэрийн эзэн нь ирсэн чинь Ган-Эрдэнэ гэрийн эзэн ирж байна гэж надад хэлээд бид хоёр сейфийг нь буцааж тавиад бид хоёр хаалгаар гарсан. Тухайн үед Ган-Эрдэнэ бид хоёр гэрээс нь гарахдаа годон гутал, нэг ширхэг шар чулуу, болор чулуу, I Pad зэрэг эд зүйлсийг аваад гарсан. Лхагвасүрэн ах нэг цүнхтэй эд зүйлс аваад гарч байсан. Би дотор юу байгааг нь хараагүй. Дараа нь асуусан чинь юм аваагүй гэж хэлсэн. Би тухайн айлаас авсан I Pad-аа Теди төв дээр аваачаад 80.000 төгрөгөөр зарсан. Шар өнгийн чулууг үнэ хүрэхгүй болохоор нь хаясан. Болор чулууг нь аваад хадгалсан. Одоо надад байгаа. Гутлыг нь Ган-Эрдэнэ аваад явсан надад таарахгүй байсан юм. Лхагвасүрэн тухайн үед саарал өнгийн верна аксент маркийн машинтай явж байсан. Би дугаарыг нь мэдэхгүй байна. Өөрийн машин гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг. /2хх-ийн 88/,

Сэжигтнээр Б ын: “...Т  бид хоёр манай гэр рүү ороод хэсэг байж байгаад орой манайхаас гараад Н той замдаа уулзахад Т  надад Н ийг энэ Халиунаагийн нөхөр гээд танилцуулсан тэгээд бид гурав Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт алхаад явж байтал Т , Н  хоёр тэр айлын хүн байхгүй байх шиг байна гээд 1 давхрын айлын цонхыг заагаад, тухайн айл руу орохдоо намайг чи наанаа хүн хараад байж бай гэж хэлээд Т , Н  хоёр тагтаар нь дамжаад орчихоод хэсэг хугацааны дараагаар намайг ороод ир гээд дуудсан тул тагтаар дамжаад ороод хар өнгийн цүнхэнд архи, чулуу, нөүтбүүк зэргийг нь аваад годон гутал байхаар нь сольж өмсөөд өөрийнхөө өмсөж байсан гутлаа нөүтбүүкний цүнхэнд хийгээд тагтаар буцаад гарах гэхэд Т  миний куртикийг аваад гарчихаач гэж хэлсэн тэгэхээр нь би Т ын куртикийг нь давхар авч гарахад араас Н , Т  хоёр жижиг хар сейф  тагтаар гаргачихсан. Тэгэхээр нь би хар өнгийн цүнхтэй архи, чулуу, хар сейф, Т ын куртикийг нь үлдээгээд нөүтбүүкийг нь аваад зугтаад шууд гэртээ хариад Т , Н  хоёртой утсаар ярихад хороололд байна, маргааш өглөө яваад очьё гэж хэлээд утсаа тасалсан....би годон гутал, нөүтбүүк авсан гэж хэлэхэд Т  чи чулуу аваагүй юм уу гэхээр нь би аваагүй гэж хэлэхэд ... Т  за за гээд нөүтбүүк аваад явсан. ...чи харин энэ нөүтбүүкийг авчих гэж хэлээд надад нөүтбүүкээ үлдээгээд годон гутлаа аваад явсан. Тэгээд Баатараа гэх ахтай хүүхдийн унадаг дугуйгаар сольчихсон....тухайн үед надад мөнгөний хэрэг гарсан байсан, манай эхнэр  төрөх гээд эм тарианы мөнгө, өвөл байсан учраас нүүрс түлээний мөнгө хэрэгтэй байсан учраас тэр хоёртой хамт явж хулгай хийсэн” гэсэн мэдүүлэг. /4хх-ийн 62/

Яллагдагчаар Н ийн: “...2016 оны 02 дугаар сарын 12-ны орой ...Т  бид хоёр Б ыг үлдээгээд Т  бид хоёр хулгай хийе гэж ярилцаад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээр явж байтал нэг давхрын айлын цонх нь гэрэлгүй байсан тул Т  бид хоёр тагтаар нь дамжаад уг айлынд ороод сейфийг нь өргөөд тагтаар газар унагахад машинтай хүн ирж зогсохоор нь Т  бид хоёр айлын эзэн байж  магадгүй гэж бодоод хөдлөлгүй зогсож байтал тус байрны жижүүр машинтай хүнийг дуудаад цонхон дээр хүрээд ирэхээр нь Т  бид хоёр годон гутал, ай пад, хятад тамхи, зөөврийн компьютер зэрэг эд зүйлийг нь аваад тухайн айлын хаалгаар гараад зугтаасан” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 71/,

 Шүүгдэгч Т , Н  нар нь бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Наранбулаг төвийн 1 давхарт байрлан үйл ажиллагаа явуулдаг Мини маркет хүнсний дэлгүүрийн төмөр сараалжин хаалтны 2 цоожийг лоомоор хөшиж эвдэж онгойлгон дотогш сэм нэвтрэн орж А.Цэцэгмаагийн эд зүйлсийг хулгайлж нийт 3.176.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Хохирогчоор А.Цэцэгмаагийн: “...2016 оны 2 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн ажил болох Мини маркет хүнсний дэлгүүрт өглөөний 08:30 цагийн үед өөрийн эгч Өлзий-Утасын хамт очиход урд талын хаалганы 2 цоожийг эвдэж нэг цоож нь зүүлттэй байдалтай байхаар нь гайхаад доторх вакум хаалгын цоож нь хөшсөн байдалтай байсан. Дотор ороход кассны дэвтэр болон эд зүйл ширээн дээгүүр тарааж хаясан ба процессорын тагийг салгаад хаясан кассны харалдаа ундуй, сундуй байдалтай болгосон байсан. Тэгээд лангуу руу хартал үнэтэй архинуудыг өм цөм аваад явчихсан байсан. Тэгээд хойд талын өрөө рүү харахад авчирсан байсан бараануудаас зарим архинуудыг аваад явсан байсан. Орлогын кассанд байсан бэлэн 130.000 төгрөгийг авсан байсан. Уг мөнгөнүүд дандаа задгайгаар байдаг байсан. Орлогоо авч явсан байсан....нийт үнэ 2.352.400 төгрөгийн үнэтэй архи, эд зүйлс алдагдсан байгаа. Харин notebook авч явах гэж байгаад үүдэнд унагааж эвдэлсэн байсан ба батерэй, цэнэглэгч, цүнх нь байхгүй байсан бөгөөд уг компьютер асахгүй эвдэрсэн байсан Toshiba-г 2014 онд 700.000 төгрөгөөр компьютер ландаас авч байсан” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 117/

Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 112/,

Гэрчээр А.Өлзий-Утасын: “...хэрэг болдгоос 10 орчим хоногийн өмнө хойд урд талын хаалгыг хөшиж арматур төмрийг нь салгасан байхаар нь дарга нартаа мэдэгдээд гагнуулж байсан. 2016 оны 2 дугаар сарын 01-ний өглөө би дүүтэйгээ хамт очоод хаалга онгойлгох гэтэл дээд талын цоож онгорхой зүүлттэй доод талын цоож нь байхгүй, шилэн хаалганы цоож нь хөшиж онгойлгож түлхсэн байсан ба дотор ороход бүх эд зүйлсийг эмх замбараагүй байдалтай болгосон ба архины лангуун дээр байсан үнэтэй архинууд бүгд байхгүй болсон байсан. Нэгжний мөнгөнөөс 60.000 гаруй мянган төгрөг, орлогын 70.000 гаруй мянган төгрөг нийлээд 130.000 төгрөг байхгүй байсан. ...архиа хулгай ордогын өмнөх өдөр болох 1 дүгээр сарын 30-ны өдөр зээл аваад татаж авсан байсан. 3.500.000 төгрөгийн бараа татаж авсан байсан” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 118/,

Яллагдагчаар Н ийн: “...2016 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө Т  бид хоёр ... “мини маркет” хүнсний дэлгүүрийн цоожийг нь хөшиж эвдэлж ороод дэлгүүрээс архи, пампарс, хиам, талх, ундаа зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг шуудайнд хийж авч гараад харьсан” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 71/,

Шүүгдэгч Т , Н  нар нь бүлэглэж 2016 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэ зоогийн газрын вакум цонхны төмөр хаалтыг нь төмөр тасдагчаар тасдаж дэлгэн цонхыг нь түлхэж онгойлгон дотогш нэвтрэн орж Д.Эрдэнэбаярын эд зүйлсийг хулгайлж нийт 879,850 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогчоор Д.Эрдэнэбаярын “...2016 оны 1 дүгээр сарын 21-ний өглөө 10 цагийн орчимд гэртээ унтаж байхад надад Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8-328 тоотод үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэ зоогийн газрын эзэн нь над руу залгаад Эрдэнэ зоогийн газарт хулгай орсон байна хурдан ир гэхээр нь би 10 цаг өнгөрөөгөөд ирэхэд Эрдэнэ зоогийн газрын баруун талын 3 цонхны дунд талых нь онгорхой байсан. Тэгээд би Эрдэнэ зоогийн газар руу ороод юмаа бүртгэхэд эд зүйлс газраар хөглөрсөн байдалтай эд зүйлс алдагдсан байсан. ...Нийт 904.850 төгрөгийн хохирол учирсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 183/,

Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 145-146/,

Гэрчээр Х.Даарийхүүгийн: “...би Эрдэнэ зоогийн газрын гал тогоог ажлуулдаг. 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр өглөө 9 цагийн үед би Эрдэнэ зоогийн газрыг нь онгойлгоод доошоо подваль руу ороход кофе, цай хийдэг хайрцаг нь байхаар нь би түрээслэгч Эрдэнэбаярыг өөрөө хаясан юм байх гэж бодоод доошоогоо гал тоогоо руугаа ороод буцаад гаазаа нээх гээд дээшээ Эрдэнэ зоогийн газрын заал руу орсон. Тэгэхэд баруун тийшээ харсан цонхны дунд талынх онгорхой байхаар нь би шууд Эрдэнэбаяр руу залгаж хэлэхэд одоо очлоо гээд утсаа тасалсан. ..Эрдэнэ зоогийн газар намайг ороход хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 186/,

Яллагдагчаар Н ийн: “...2016 оны 01 дүгээр сарын 20-оос 21-нд шилжих шөнө Т  бид хоёр РС тоглоомын газраас гараад гэррүүгээ харих гээд явж байтал Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд байх Эрдэнэ зоогийн газрын хажуугаар гарахад хүн байхгүй байсан тул Т  бид хоёр вакум цонхны решотик төмрийг нь хөшиж байгаад цонхоор нь ороод архи, ундаа, чипс, бохь зэрэг эд зүйлсийг нь шуудайнд хийж авч гараад шууд харьсан” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 71/,

Шүүгдэгч Т , Н  нар нь бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 31-нээс 2016 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 6а дугаар байрны 5 давхрын 61 тоотын дутуу хаагдсан хаалгаар сэм нэвтрэн орж П.Оюунцэцэгийн Toshiba брэндийн зөөврийн компьютер, түрийвч, Samsung S3 загварын гар утас, бөгж зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 1.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

Хохирогчоор П.Оюунцэцэгийн: “...2015 оны 12 дугаар сарын 31-нээс 2016 оны 1 дүгээр сарын 1-нд шилжих шөнө би Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-ар хотхоны 6а байрны 61 тоот гэртээ байж байсан бөгөөд шөнө 23 цаг өнгөрөөгөөд машинаа гражинд оруулж тавьчихаад гэртээ орж ирээд унтаж амарсан. Тэгээд өглөө сэрээд утсаа хайтал миний гар утас болон түрийвч notebook зэрэг эд зүйлс маань алга болсон байсан учраас цагдаад хандсан. Би машинаа гражид оруулчихаад гэртээ буцаж орохдоо хаалгаа дутуу хаагаад түгжилгүй орхичихсон юм шиг байгаа юм. Улаан өнгийн матрын арьсан түрийвч байсан ба түрийвч дотор хаан банкы виза карт, цахим үнэмлэх, нэг шигтгээ нь уначихсан монетон бөгж байсан. Хөх саарал өнгөтэй Samsung s3 маркийн гар утас, Toshiba брэндийн 17 инчийн саарал өнгөтэй notebook зэрэг эд зүйлс алга болсон. Notebook-ээ 870.000 төгрөгөөр, гар утсаа 380.000 төгрөгөөр, түрийвчээ 320.000 төгрөгөөр, бөгжөө 460.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Виза карт иргэний үнэмлэхээ үнэлэхгүй” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 208/,

Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 206/,

Гэрчээр Н ийн: “...би 72-12 УБК улсын дугаартай шаргал өнгийн верна аксент машинтай. Эмээлтэд хашаанд байгаа бөгөөд би 2015 оны 12 дугаар сарын дундуур Завхан аймаг руу маханд явсан ба 2016 оны 1 дүгээр сарын 20-ны хавьцаа ирсэн. ...тэгтэл аксент машин 2.000.000 төгрөгөөр зарна гэсэн зар байхаар нь би авъя гэж бодоод Баярцогтоос дахиад 1000.000 төгрөг зээлж аваад тухайн машиныг худалдан авсан. Машин одоо эвдэрсэн учраас унахгүй байгаа. Би 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр ирчихээд 02 сарын 5-ны өдөр буцаад хөдөө явах хүртлээ Улаанбаатар хотод байхдаа гэртээ нэг л хоносон бөгөөд бусад өдрүүдэд нь би мах янзалж дандаа скаладанд байсан. Уг машины нэрийг нь одоо болтол шилжүүлж авч чадаагүй. Би Т тай гэртээ л таарч байсан. Т тай нэг ч удаа гадуур явж байгаагүй. Намайг орой ажлаа тараад ирэхээр Т  орой ээлжийн ажил хийж байгаа гэж хэлээд зөрөөд гараад явдаг байсан” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 13/,

Яллагдагчаар Н ийн: “...2015 оны 12 дугаар сарын 31-ний шөнө би Т тай хамт Чингисийн талбай дээр шинэ оноо гаргачихаад унааны мөнгө байхгүй байсан тул алхаад явж байхдаа даарсан учраас Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хорооллын 6а байрны орцонд орж дулаацах гээд 5 давхарт гартал 61 тоот айлын хаалга нь онгорхой байсан тул Т  бид хоёр тухайн айл руу ороход ..би том өрөөнд байсан нөүтбүүкийг нь аваад тухайн айлаас гарахад араас Т  самсунг маркийн Эс-3 гар утас авч гарч ирсэн тул бид хоёр шууд гэр рүүгээ харьчихаад маргааш нь Хархорин зах дээр нөүтбүүкийг нь зарсан”гэсэн мэдүүлэг. /4хх-ийн 70/

Гэрчээр Г.Энхмэндийн: “...Халиун нь Н  бид 2 хоёр хүүхэдтэй би та хоёроос хүүхдийн тэтгэмжийн мөнгө авах болно гээд л байсан ба хэрэв мөнгө төгрөг өгөхгүй гэвэл би багынхаа найзад хэлж байгаад хэрэгт татуулж шоронд оруулах болно шүү гэж хэлэхээр нь би яахаараа тэгдэг юм гэхэд Халиун миний багын найз ганц худагт хоригдож байгаа, багаасаа найзалсан ба хулгайн хэрэгт шалгагдаж байгаа учраас Н ийг хэрэгт татуулж хориулах болно гээд л сүрдүүлээд байсан. Мөн Халиунаа нь надад манай найз Т  угаасаа хэргээ задалж шийдвэрлүүлэхгүй удаах гэж байгаа юм, тийм болохоор Н ийг хэрэгт татуулахад амархан ба би анх цагдаад байцаалтаа өгөхдөө үнэнгээр нь Н ийг хэрэгт хамааралгүйг хэлж байсан харин Н оос салсныхаа дараагаар Н ийг хэрэгт татуулж байгаа юм гээд л сүрдүүлээд байгаа” гэсэн мэдүүлэг. /3хх-ийн 14-15/

Гэрчээр Б.Баярцогтын: “...Н  шаргал өнгийн верна аксенттай бөгөөд уг машинаа өвөл 2016 оны 01 дүгээр сард махнаас бууж ирээд л авч байсан байхаа тухайн үедээ надаас 1.000.000 төгрөг зээлж аваад авч байсан” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 17/,

Гэрчээр Д.Батчулуун: “...би 72-12 УБК улсын дугаартай верна аксент маркийн машиныг өөрийн төрсөн дүү Отгончулуунаас 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр бэлгэнд авч байсан. Уг машинаа 2016 оны 02 дугаар сард цагаан сарын шинийн 7-ны өдөр 3.000.000 төгрөгөөр зарсан. Миний машиныг 20 гаран насны хоёр залуу ирж үзээд авсан” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 241/,

Иргэний нэхэмжлэгч Б.Алтангэрэлийн: “...2014 оны яг хэдэн сард гэдгийг нь мэдэхгүй байна.  ямартай ч 501 тоот өрөөнд үйлчлүүлж байсан хүний бэлэн 2.000.000 төгрөг, 506 тоот өрөөнд үйлчлүүлж байсан залуугийн эрэгтэй савхин куртик алга болсон байсан учраас би бэлэн 2.000.000 төгрөгөө алдсан залууд хохирлын төлөлт хийж бэлнээр 600.000 төгрөг өгч байсан. Би хулгай хийсэн хүнээс 600.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 224/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5, 111-116, 140-143, 2хх-ийн 57, 2хх-ийн 104-108, 2хх-ийн 137/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2хх-ийн 33-36/,

Гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 59-67/,

Эрдэнэ зоогийн газраас гаргаж өгсөн зарлагын баримтын хуулбар /2хх-ийн 149-175/,

Хөөрөг үнэлсэн тухай тайлан /2хх-ийн 220/,

Хөөрөгний тодорхойлолт /2хх-ийн 224/,

Үнэлгээний нэхэмжлэх баримт /хх-ийн 227/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 228-236/,

Хьюндай үйлдвэрийн Верна автомашины зах зээлийн ханш дунджаар 2.000.000 төгрөг болохыг тодорхойлсон тодорхойлолт,

эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14, 17/, , эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 149/ эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 27/, 

эд хөрөнгө битүүмжлэх  тогтоол /3хх-ийн 222/ ,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 01/145 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 02/1184 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 155/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 05/169 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 80/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 01/139 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 120/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 872 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 189/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Т  нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Топаз” зочид буудлаас болон Н той хамт Б.Моломын эд зүйл хулгайлсан гэмт хэргүүдийг үйлдээгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд түүний уг гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч Т ын холбогдсон гэмт хэргүүдээс 2014 онд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бишрэлт гүн” зочид буудлын 501 тоот өрөөний хаалгаар нэвтэрч 2.000.000 төгрөг хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн холбогдсон тухайн үйлдлийн талаар шүүгдэгч өөрөө мэдүүлсэн байх ба тухайн гэмт хэрэг хэзээ гарсан, хохирогч нь хэн болох нь тодорхойгүй, цагдаагийн байгууллагад гэмт хэрэг гарсан талаарх баримт, мэдээлэл зэрэг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгчийн  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд /3-152/ “Бишрэлт гүн” зочид буудлын өрөөг заасан талаар л дурдсан, түүнчлэн уг зочид буудлыг ажиллуулдаг Б.Алтангэрэлийг иргэний нэхэмжлэгч, гэрчээр байцаалт авснаас өөр тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх, түүнийг шүүгдэгч үйлдсэн эсэх нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн  гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “..шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж тус тус заасны дагуу түүний дээрх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. Уг үйлдлийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан иргэний нэхэмжлэгч Б.Алтангэрэлийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т ыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх  хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т ын холбогдсон гэмт хэрэг нь 2014 оноос эхлэн үйлдэгдсэн байх ба түүнийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 буюу “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т заасан “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон,...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан заалтыг зөрчсөн байна гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх заалтыг 2015 оны Эрүүгийн хуульд шинээр гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан тул Т ыг энэ гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно. 

Шүүгдэгч Б , Н  нарын холбогдсон гэмт хэрэг нь шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т “бусдын эд хулгайлах гэмт хэргийг ..орон байранд нэвтэрч, ...тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байх ба 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм, ...тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байранд нэвтэрч үйлдсэн...бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан буюу оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байх тул уг зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй гэж дүгнэв.

 Шүүгдэгч Т  нь ганцаараа 3 удаагийн, шүүгдэгч Н той бүлэглэн 6 удаагийн, шүүгдэгч Н , Б  нартай бүлэглэн 1 удаагийн, шүүгдэгч Н  нь шүүгдэгч Т тай бүлэглэн 6 удаагийн, шүүгдэгч Т , Б  нартай бүлэглэн 1 удаагийн, шүүгдэгч Б  нь шүүгдэгч Н , Т  нартай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр тус тус бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн, гэм буруугийн талаар маргахгүй гэсэн шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хэрэгт авагдсан   дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдлоо.

Иймд шүүгдэгч Т ыг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор, зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Н , Т  нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж, машин  механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Т , Н  нар нь хохирогч Ю.Миожиний гэрээс алдагдсан эд зүйлийг аваагүй тул хохирлоос хасаж өгнө үү гэсэн хүсэлт,  мөн хохирогч П.Оюунцэцэгийнхээс хулгайлсан нөүтбүүк нь эвдэрхий байсан тул хохирлоос хасуулах тухай хүсэлтүүдийг хүлээн авах үндэслэлгүй байх бөгөөд хохирогч нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч нарын мэдүүлгүүд үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн, шүүгдэгч Б ын “Уран” зочид буудлаас хулгайлсан нөүтбүүкийг мөрдөн байцаагчид хураалгасан байсан / хх 3-н 145/ шүүхэд ирээгүй байх тул хохирлоос хасуулах тухай хүсэлт нь үндэслэлгүй болно.

Уран зочид буудлаас алдагдсан нөүтбүүк нь “Dell” маркийнх байсан байхад хураалгасан /ахлах дэслэгч Төгөлдөр/ нөүтбүүк нь “Acer” маркийнх байх ба тухайн зочид буудлаас алдагдсан эд зүйл биш байна.

Хэрэгт шүүгдэгчээс хураалгасан “Acer” маркийн нөүтбүүкийг хураан авсан байх боловч шүүхэд уг эд зүйл хэргийн хамт ирээгүй болно. Энэ талаар шүүгдэгч нь тухайн эд зүйлийг хураан авсан мөрдөн байцаагч болон зохих байгууллагад нь хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Өлзийбаярт нийт 29.630.000 төгрөгийн хохирол учирснаас Их гарын хаш хөөрөг /29.000.000/-ийг биет байдлаар хүлээн авч 630.000 төгрөгийн,

хохирогч Э.Ариунзаяад нийт 650.000 төгрөгийн хохирол учирснаас BSB брэндийн 42 инчийн LCD зурагт /500.000/-ыг биет байдлаар хүлээн авч 150.000 төгрөгийн хохирол тус тус учиржээ.

Шүүгдэгч нарын бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй байх тул хохирлыг дараах байдлаар тооцон олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т аас нийт 12.592.487 төгрөгийг гаргуулж 600.000 төгргийг хохирогч Г.Энхболдод, 630.000 төгрөг гаргуулж хохирогч М.Өлзийбаярт, 1.360.000 төгрөг гаргуулж Н.Бэхбатад, 440.000 төгрөг гаргуулж Г.Дэмчигдоржид, 4.000.000 төгрөг гаргуулж Иргэний нэхэмжлэгч Лхагвасүрэнд, 1.588.000 төгрөг гаргуулж хохирогч А.Цэцэгмаад, 439.925 төгрөг гаргуулж хохирогч Д.Эрдэнэбаярт, 500.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Оюунцэцэгт, 786.882 төгрөг гаргуулж хохирогч Б.Моломд,  906.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Өлзийбаярт,  75.000 төгрөг гаргуулж Э.Ариунзаяад, 1.266.680 төгрөг гаргуулж хохирогч Ю.Миожэнд тус тус олгож,  

Шүүгдэгч Н оос нийт 5.562.487 төгрөгийг гаргуулж 1.588.000 төгрөг  гаргуулж хохирогч А.Цэцэгмаад, 439.925 төгрөг гаргуулж хохирогч Д.Эрдэнэбаярт,  500.000 төгрөг хохирогч П.Оюунцэцэгт, 786.882 төгрөг гаргуулж хохирогч Б.Моломд, 906.000 төгрөг гаргуулж хохирогч С.Өлзийбаярт, 75.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Ариунзаяад, 1.266.680 төгрөг гаргуулж хохирогч Ю.Миожэнд тус тус олгож,

Шүүгдэгч Б аас 1.266.680 төгрөг гаргуулж хохирогч Ю.Миожинд тус тус олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

2015 оны Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд “гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгийг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ноогдох хөрөнгөөс албадан гаргуулахаар зохицуулсан байх тул битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийн лавлагаагаар /3хх-ийн 173/ Д.Батчулууны нэр дээр бүртгэлтэй Т ын худалдан авсан 72-12 УБК улсын дугаартай Hyundai маркийн шаргал өнгийн авто машиныг мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хураан авч хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Т , Н , Б  нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн тал дээр маргаагүй тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, тэдгээрийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б  нь нийт 59 хоног цагдан хоригдсон байх тул түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан торгуулийн ялыг оногдуулж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-т зааснаар цагдан хоригдсон 1 хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялыг эдэлсэнд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Н , Т  нарт хуульд заасан хорих ял оногдуулж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н , Т  нарын урд цагдан хоригдсон хоногийн хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг куртка, өмдний бүс 1 ширхэг, хүрэн өнгийн түрийвч 1 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг, Нокиа маркийн гар утас 1 ширхэг, батарей 1 ширхэг,  асаагуур 2 ширхэг зэрэг нь шүүгдэгч Т ын эд зүйл байх ба тэрээр буцаан авах тухай хүсэлт гаргасан тул түүнд буцаан олгож, цайвар ягаан өнгийн жижиг чулуу 2 ширхэг, 1 ширхэг төмрийг устгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Прокурорын газраас Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
  2. Шүүгдэгч Т ын үйлдлээс 2014 онд Бишрэлт гүн зочид буудлын 501 тоот өрөөнөөс 2 сая төгрөг хулгайлсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
  3. Шүүгдэгч Т ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор, зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
  • Шүүгдэгч Н , Б  нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан “ бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж, машин  механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  1. Шүүгдэгч Т ыг 2015 оны Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 05 жил хорих ялаар,

- шүүгдэгч Н ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 02 жил хорих ялаар,

- шүүгдэгч Б ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 59 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11.328.000 /арван нэгэн сая гурван зуун хорин найман мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  • 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т т оногдуулсан 05 жил хорих ял, шүүгдэгч Н ид оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр, 02 жил хорих ялыг тус тус нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
  1. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3 дахь хэсэгт зааснаар Б ын урьд цагдан хоригдсон 59 хоногийн 1 хоногийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 /нэг зуун ерэн хоёр мянга/ төгрөгтэй тэнцүүлэн торгох ялыг эдэлсэнд тооцсугай.
  2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Н ийн цагдан хоригдсон 122 хоногийг, шүүгдэгч Т ын урьд цагдан хоригдсон 674 хоногийг тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.
  3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг куртка, өмдний бүс 1 ширхэг, хүрэн өнгийн түрийвч 1 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг, Нокиа маркийн гар утас 1 ширхэг, батарей 1 ширхэг,  асаагуур 2 ширхэг Т т буцаан олгож, цайвар ягаан өнгийн жижиг чулуу 2 ширхэг, 1 ширхэг төмрийг устгасугай.
  4. Хэрэгт битүүмжилсэн 72-12 УБК улсын дугаартай верна аксент маркийн автомашиныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хураан авч хохиролд зарцуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
  5. Шүүгдэгч Т аас нийт 12.592.487 төгрөгийг гаргуулж  600.000 төгргийг гаргуулж хохирогч Г.Энхболдод, 630.000 төгрөг гаргуулж хохирогч М.Өлзийбаярт, 1.360.000 төгрөг гаргуулж Н.Бэхбатад, 440.000 төгрөг гаргуулж Г.Дэмчигдоржид, 4.000.000 төгрөг гаргуулж Иргэний нэхэмжлэгч Лхагвасүрэнд, 1.588.000 төгрөг гаргуулж хохирогч А.Цэцэгмаад, 439.925 төгрөг гаргуулж хохирогч Д.Эрдэнэбаярт, 500.000 төгрөг гаргуулж хохирогч П.Оюунцэцэгт, 786.882 төгрөг гаргуулж хохирогч Б.Моломд,  906.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Өлзийбаярт,  75.000 төгрөг гаргуулж Э.Ариунзаяад, 1.266.680 төгрөг гаргуулж хохирогч Ю.Миожэнд тус тус олгох,  

- Шүүгдэгч Н оос нийт 5.562.487 төгрөгийг гаргуулж 1.588.000 төгрөг  гаргуулж хохирогч А.Цэцэгмаад, 439.925 төгрөг гаргуулж хохирогч Д.Эрдэнэбаярт,  500.000 төгрөг хохирогч П.Оюунцэцэгт,  786.882 төгрөг гаргуулж хохирогч Б.Моломд, 906.000 төгрөг гаргуулж хохирогч С.Өлзийбаярт, 75.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Ариунзаяад, 1.266.680 төгрөг гаргуулж хохирогч Ю.Миожэнд тус тус олгох,

- Шүүгдэгч Б аас 1.266.680 төгрөг гаргуулж хохирогч Ю.Миожинд тус тус олгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н , Т  нарт  авсан цагдан хорих, Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ч.ОТГОНБАЯР

 

                            ШҮҮГЧИД                                        А.АЛТАНХУЯГ

 

                                                                                         Л.ОЮУН