| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/04226/И |
| Дугаар | 182/ШШ2024/04221 |
| Огноо | 2024-10-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 182/ШШ2024/04221
2024 10 16 182/ШШ2024/04221
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .. хороо, .. байр хаягт байрлах ******* банк ХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд ******* *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг,.. дүгээр хороо, .. гудамж .. байр, .. тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг,..дүгээр хороо, .. гудамж .. байр, .. тоот хаягт оршин суугч ******* овогт ийн /регистрийн дугаар / нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 214,427,010.18 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.,
Хариуцагч Т.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Т.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 214,427,010.18 төгрөгийг гаргуулах, ЗБ3635149376 дугаар Ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Т.******* нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ******* банктай ЗГ3635149376 дугаар Орон сууцны зээлийн гэрээ байгуулж 210,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатай зээлж авсан. Талууд ЗГ3635149376 дугаар Орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож ЗБ3635149376 дугаар Ипотекийн гэрээ байгуулж, гэрээгээр ******* овогтой *******, овогтой нарын өмчлөлийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2202014801 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн, 4 дүгээр хороо, Барилгачдын талбай гудамж, 4/6 байр, 34 тоот хаягт байршилтай, 131 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч Т.******* нь ЗГ3635149376 дугаар бүхий Орон сууцны зээлийн гэрээний Хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 203,045,753.87 төгрөг, зээлийн хүү 11,195,570.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,457.08 төгрөг, даатгалын өр 176,228.80 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 114, нийт 214,427,010.18 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна.
Одоо хариуцагч зөрчлийн дүн болох 11,292,539 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Иймд банкны зүгээс ялимгүй зөрчил хэмээн үзэж нэхэмжлэлээсээ татгалзаж, тус зээлийн гэрээг цааш үргэлжлүүлэн дахин хугацаа хэтэрч зөрчил гаргасан тохиолдолд нэхэмжлэл гаргах эрхийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
2.Хариуцагч бөгөөд хариуцагч Б.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд зээлийн гэрээний эргэн төлөлтийг графикийн дагуу 11,292,539 төгрөг төлж барагдуулж, ******* банкны зүгээс зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлээсээ татгалзсан. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,300,286 төгрөгийг нөхөн төлөхийг зөвшөөрч байна гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Орон сууцны зээлийн гэрээ, Эргэн төлөлтийн график, Ипотекийн гэрээ, Хүү тооцооллын хүснэгт, Орон сууцны зээлдэгчийн амь нас, гэнэтийн осол болон барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Мэдэгдэх хуудас, ******* банкны улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтыг, хариуцагчаас хариу тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Т.*******, Б. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 214,427,010.18 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
5.Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. нь хариуцагч Т.******* зөрчлийн дүн болох 11,292,539 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул ялимгүй зөрчил хэмээн үзэж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэж тайлбарлав.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал хариуцагч шүүхийн зардлыг нөхөн төлөхгүй. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө гэж зохицуулсан.
8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. нь зээлийн гэрээний эргэн төлөлтийг графикийн дагуу 11,292,539 төгрөгийг хариуцагч төлж барагдуулсан үндэслэлээр ******* банкны зүгээс зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлээсээ татгалзсан тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,300,286 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж мэтгэлцэв.
9.Хариуцагч Т.******* нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,300,286 төгрөгийг нөхөн төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,300,286 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,300,286 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож шийдвэрлэв.
10.Хариуцагч Б. нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Т.*******д итгэмжлэл олгож, хариуцагч Т.******* түүнийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан Хамтран нэхэмжлэгч буюу хамтран хариуцагч нь ашиг сонирхлын зөрчилгүй, уг хэргийг хянан шийдвэрлэхэд бүгд оролцох шаардлагагүй, түүнчлэн хэргийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл аль нэгийгээ төлөөлүүлэн оролцуулж болно гэсэн зохицуулалттай нийцсэн гэж үзнэ. /хх-ийн 33 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.*******, Б. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 214,427,010.18 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,300,286 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******, Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,300,286 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.НАРАНГЭРЭЛ