Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 139/ШШ2024/00395

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/, ******* овогт ******* ******* /РД: *******/ нар нь 4343379.65 /дөрвөн сая гурван зуун дөчин гурван мянга гурван зуун далан есөн төгрөг жаран таван мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д 2024 оны 10 сарын 30-ны өдөр 723897 /долоон зуун хорин гурван мянга найман зуун ерэн долоон/ төгрөгөөр, 2024 оны 11 сарын 30-ны өдөр 723897 /долоон зуун хорин гурван мянга найман зуун ерэн долоон/ төгрөгөөр, 2024 оны 12 сарын 30-ны өдөр 723897 /долоон зуун хорин гурван мянга найман зуун ерэн долоон/ төгрөгөөр, 2025 оны 01 сарын 30-ны өдөр 723897 /долоон зуун хорин гурван мянга найман зуун ерэн долоон/ төгрөгөөр, 2025 оны 02 сарын 28-ны өдөр 723897/долоон зуун хорин гурван мянга найман зуун ерэн долоон/ төгрөгөөр, 2025 оны 03 сарын 30-ны өдөр 723897 /долоон зуун хорин гурван мянга найман зуун ерэн долоон/ төгрөгөөр тус тус төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84444.07 /наян дөрвөн мянга дөрвөн зуун дөчин дөрвөн төгрөг долоон мөнгө/ төгрөгөөс 42222.035 /дөчин хоёр мянга хоёр зуун хорин хоёр төгрөг гучин таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 42222.035 /дөчин хоёр мянга хоёр зуун хорин хоёр төгрөг гучин таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч М.*******, М.******* нараас 42222.035 дөчин хоёр мянга хоёр зуун хорин хоёр төгрөг гучин таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ