Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 135/ШШ2024/01165

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай

135/2024/01005/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ****** аймаг, ******* сум, ******* ****** баг, ******* ****** тоотод оршин суух, утас : *******, ******* овгийн *******ийн *******ын хүсэлттэй

*******ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Б.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сувдаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“...Миний бие *******эд 2023.11.18-нд үнээ 2 ширхэг, бяруу 1 ширхэгийг зарсан болно. Гэтэл заасан хугацаандаа мөнгөө өгөөгүй, утас шөрмөсөө авахгүй, гэрт нь очихоор байхгүй, хаягаа зааж өгөхгүй зэрэг хүндрэл учруулж 1 жилийн нүүр үзлээ. Иймд хүсэлтийг харгалзан үзэж, тухайн хүний хаяг байршлыг олж өгнө үү” гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлттэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, цахим үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэл, гэрэл зургууд, гарал үүслийн гэрэл зураг зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

Шүүхээс ****** аймгийн ****** сумын ****** багийн Засаг даргаас оршин суух хаягийн лавлагааг нотлох баримтаар гаргуулахаар захирамж гаргасны дагуу *******ийн оршин суугаа газрыг лавлагааг ирүүлсний ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Хүсэлт гаргагч Б.******* нь *******ийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2. Хүсэлт гаргагч Б.******* нь хүсэлтийн үндэслэлээ “...*******эд 2023.11.18-нд үнээ 2 ширхэг, бяруу 1 ширхэгийг зарсан болно. Гэтэл заасан хугацаандаа мөнгөө өгөөгүй, утас шөрмөсөө авахгүй, гэрт нь очихоор байхгүй, хаягаа зааж өгөхгүй зэрэг хүндрэл учруулж 1 жилийн нүүр үзлээ. Иймд хүсэлтийг харгалзан үзэж, тухайн хүний хаяг байршлыг олж өгнө үү” гэж тайлбарласан.

 

3. Шүүгчийн захирамжаар *******ийн оршин суугаа газрын лавлагааг ****** аймгийн ****** сум ****** багийн засаг даргаас ирүүлсэн байх ба тус албан бичигт “...******* нь тус багийн арын ****** тоотод бүртгэлтэй гэсэн боловч тус багт уг тоот хаяг байхгүй, тус иргэн ****** гудамжны ****** тоотод оршин суудаг бүртгэлтэй” талаар ирүүлжээ.

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нотлох баримт баримт шинжлэн судлах ажиллагааны явцад хүсэлт гаргагч нь *******ийн одоо оршин суугаа газар тодорхой болсон үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлах хүсэлтээсээ татгалзсан болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д ...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж гаргана гэж зохицуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хүсэлт гаргагч Б.******* нь *******ийг эрэн сурвалжлах хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 35100 төгрөг гаргуулж хүсэлт гаргагч Б.*******т буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын шатны шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНТУЯА