Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/41

 

      *******,******* нарт

    холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/*******0**************/0**************0/Э

*******-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал даргалж, Г.Давааренчин, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Г.Уянга

            Шүүгдэгч *******,*******, тэдгээрийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл

            Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч З.Энхтуяа   

Нарийн бичгийн дарга Б.Мандуул нарыг оролцуулан

*******-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны *******0************** оны дугаар сарын 0-ны өдрийн *******45 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******,*******, тэдгээрийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******,******* нарт холбогдох **************1000000************** дугаартай эрүүгийн хэргийг *******0************** оны ******* дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Монгол овгийн *******, ******* оны ******* дугаар сарын *******-нд *******-Уул аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, эмээгийн хамт *******-Уул аймаг, ******* сум, дугаар баг, Наран хотхон 1-1 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд:

*******-Уул аймаг дахь сум дундын сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******01 оны дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

*******-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******01 оны ******* дүгээр сарын 0*******-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр ******* жилийн хугацаагаар тэнссэн,

*******-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 10*******0 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр ******* жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******40 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******0.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн *******-д зааснаар *******40 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын цагийг 1 хоног хорих ялтай нийцүүлэн 0 хоног хорих ялыг 1 жил хорих ял дээр нэмж нэгтгэн биеэр эдлэх ялыг 1 жил 1 сараар тогтоосон, *******0*******1 оны 04 дүгээр сарын 0*******-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, /РД: ТА97**************10/,

Монгол Улсын иргэн, , 199 оны дугаар сарын **************-ны өдөр *******-Уул аймгийн ******* суманд төрсөн, *******4 эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл , эх, дүүгийн хамт *******-Уул аймгийн ******* сумын 14 5аг Парк тауны 4-71 тоотод оршин суух, урьд:

*******-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******0 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.*******-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******0.7 дугаар зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр ******* жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ТА9**************1/,

Шүүгдэгч*******, ******* нар нь бүлэглэн *******019 оны ******* дугаар сард *******-Уул аймгийн ******* сумын 15 дугаар баг орчмоос Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын ******* дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол" буюу сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн *******0************** оны 04 дүгээр сарын 0-ны өдөр хүртэл хадгалсан, *******0************** оны 04 дүгээр сарын 0-нд “Нэт капитал финанс корпорац” ББСБ-Н өмчлөлийн 0-05 ДАУ улсын дугаартай “Mitsubishi Outlander-cwow” маркийн тээврийн хэрэгсэлд нийт 15,9 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

*******-Уул аймгийн Прокурорын газраас: *******,******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******0.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

*******-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Монгол овогт *******, Харууд овогт Цэрэнпунцагийн Элбэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******0.7 дугаар зүйлийн 1-д заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******0.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******, ******* нарыг тус бүр /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг *******-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******0 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *******0*******0/ШЦТ/155 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******0.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар ял оногдуулахгүйгээр ******* жил тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******0.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т энэ тогтоолоор оногдуулсан жил 6 сарын хорих ял дээр *******-Уул аймаг сахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******0 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *******0*******0/ШЦТ/155 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******т оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ээс 4,750,000 төгрөг, шүүгдэгч *******ээс 4,750,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гялгар ууттай 160. грамм нойтон ургамал мэт зүйл, Lауs гэсэн бичиглэлтэй гялгар ууттай 154,6 грамм хатсан ургамал мэт зүйл, 1 ширхэг дөрвөлжин эвхсэн тугалган цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл давж заалдах гомдолдоо:

... *******0*******1 оны 7-р сарын 0*******-ны өдөр УИХ-аас батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.******* дахь хэсэгт энэ хуулийн 9.*******-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэсэн хуулийн зохицуулалтад *******ийн өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******0.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хамрагдаж байхад шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ял оногдуулсан нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Мөн прокуророос ялын саналыг гаргахдаа ялыг нэмж нэгтгэх талаар дурдаагүй тул өмгөөлөгчийн хувьд өмнөх тэнссэн шийдвэр болон өршөөлтэй холбоотой нөхцөл байдлыг өмгөөллийн үгэндээ дурдаагүй болно.

Э.Мишээл, ******* нарын хувьд *******4-******* настай, эд хийж бүтээх насан дээрээ явж байгаа, гэр бүлийн болон хувь хүний төлөвшлийн хувьд эвдрээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн хэрэг нээж гэрчээр мэдүүлэг өгсөн цагаасаа хойш шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шат хүртэл хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж үйлдлийнхээ хор уршиг, нийгмийн хор аюулыг ухамсарлаж буйгаа илэрхийлж дахиж энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй, алдаа гаргасандаа маш их харамсаж байгаагаа болон алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч гэмшиж харамсаж байгаагаа илэрхийлж шүүх хуралдаанд оролцдог. Мөн өмнө нь түүж бэлтгэсэн өвс тухайн бодисыг хаях гээд хогийн пункерийн хажууд зогсож байсан талаараа ч хэлдэг, өөрсдийн болчимгүй үйлдэл, саваагүй зан, буруу сонирхлоосоо болж ахиж алдсанаа ухамсарлаж шүүхэд танхимд байгаа бүх хүнээс уучлалт гуйж байсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэсэн зорилтын хүрээнд шүүгдэгч *******,******* нарыг хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хийсэн үйлдэлдээ үнэлэлт дүгнэлт өгч байгаа байдал зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. Жич: Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл би өөрийн биеэр оролцоно... гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

... Би энэ төрлийн гэмт хэрэгт ******* удаа холбогдсон, өөрийн ухамсаргүй үйлдэлдээ чин сэтгэлээсээ харамсаж гэмшиж байна. Энэ удаагийн шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дуусаад цаашдаа зөв шударгаар зорьсон зорилгынхоо төлөө, гэр бүл хайртай хүмүүстэйгээ амьдрах хүсэлт байх тул ялыг мөн хөнгөрүүлж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлттэй... гэжээ.

Шүүгдэгч******* давж заалдах гомдолдоо:

... Би энэ хэрэгт холбогдохоос өмнө үсчин мэргэжлээр ажиллаж эмээдээ тус дэм болж ирсэн. Өөрийн ухамсаргүй буруутай үйлдэлдээ гүнээ гэмшиж харамсаж байна. Би цаашдаа амьдралын зорилготой, үр хүүхдэдээ халамжтай, нийгэмдээ ээлтэй, хийж бүтээх чин хүсэл эрмэлзэлтэй байна. Ар гэрийн болон хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа нөхцөл байдлыг харгалзан ялын хөнгөрүүлж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцоно... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тайлбартаа:

Хэрэг бүртгэлийн хэрэг нээгдсэнээс эхлээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Гэмт хэргийн зөрчил, гэм буруугийн асуудал дээр бид маргаагүй. Шүүгдэгч нар ял авснаас хойш ар гэрийн хүмүүстэйгээ холбогдож энэ гэмт хэргийн хор иршиг, нийгмийн аюулын тухай байнга ярилцдаг байсан. Шүүгдэгч нарын хувьд шүүгдэгч*******ийг жил 6 сар, *******ийг тэнсэнтэй байх хугацааг нь нэмж нэгтгэн 4 жил 6 сарын ялыг тус тус оноосон нь сурч боловсрох насан дээрээ яваа залуу хүүхдүүдэд ахадсан ял шийтгэл болсон гэж үзэж байна. *******ийн хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу тэнсэнтэй байх хугацаа нь өршөөгдсөн тул нэг жилийн ял нэмүүлэх хууль зүйн үндэслэлгүй байсан. Гэвч анхан шатны шүүх үүнийг анхаарч үзээгүй. Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч нартай хэд хэдэн удаа уулзахад ар гэрийнхэндээ санаа тавьдаг, зөв хүмүүжилтэй сайн хүүхдүүд байна гэж ажигласан. Шүүгдэгч нарын тухайн бодисыг удаа дараа хэрэглэж амьдралын хэв маяг болгосон зүйл байхгүй. ******* жил гаруй нуусан газраа байна уу гэж үзээд улмаар олж аваад бодисоо хаях гэж байгаад хогийн савны хажуугаас баригдсан. Тухайн бодис нь шинэ биш удсан хатсан байсан гэдэг нь баримтаас харагддаг. Гэхдээ машинаас олдсон тул энэ талаар маргахгүй. Давж заалдах гомдлын үндэслэл нь энэ гэмт хэрэг нь ялын сонгох санкцтай. Шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлж зөрчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгөөч гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Шүүгдэгч нар одоо дөнгөж *******4 настай. Эдгээр хүүхдүүдийг тодорхой бүс нутгаас гарах эрхийг нь хязгаарлан сар болгон тестлэх, шалгаж үзэх боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд шүүх бүрэлдэхүүн боломжтой гэж үзвэл зорчих эрхийг хязгаарлах, боломжгүй гэж үзвэл 1 жилийн хорих ял оногдуулж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Би залуу хүн, дахиж алдаа гаргаж гэмт хэрэгт холбогдож оролцохгүй гэдгээ маш сайн ойлгож авсан. Надад оногдуулсан ял маш урт юм шиг надад санагдсан. Би энэ цаг хугацааг алдахыг хүсэхгүй байна. Сурч боловсорч зөв замаар амьдрах хүсэлттэй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч******* тайлбартаа:

Би цагдан хориход хоригдож байх хугацаандаа маш олон зүйлийг ойлгож авсан. Энэ бүхэн дууссаны дараа ухамсартай зөв хүн шиг амьдарч чадна гэж шийдсэн. Цаашид өвсний хор уршгийн талаар үе тэнгийн залуучууд болон дүү нартаа байнга хэлж ойлгуулна гэж бодож байна. Дээд боловсролтой болж зөв амьдрахыг хүсэж байна. Миний жил 6 сарын ялыг багасгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ийн өмгөөлөгч З.Энхтуяа тайлбартаа:

Миний бие *******ийн өмгөөлөгчөөр давж заалдах шатнаас оролцож байна. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******0.7 дугаар зүйлийн 1-д заасан ял шийтгэл оногдуулахдаа урьд тэнсэх ялтай байсныг сэргээж, нэмж нэгтгэхдээ хууль зөрчсөн. *******0*******1 оны дугаар сарын *******4-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.******* дахь заалтаар өршөөгдсөн байхад шүүх үүнийг анзаараагүй алдаа гаргасан. Энэ гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэрэг. Урьд гэмт хэрэгт холбогдож байсан гэж эрх зүйн байдлыг дордуулах шаардлагагүй. Өршөөгдсөн тул анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжтой. Гэтэл анхан шатны шүүх эдгээр хүүхдүүдэд ял оногдуулахдаа хүндэтсэн ял оногдуулсан гэж үзэж байна. Би *******тэй уулзахад Солонгос улсад хоёр жил болоод ирсэн, зөв хүмүүжилтэй, эвдрээгүй хүүхэд байна лээ. Мөн өвс гэдэг ургамлыг хэрэглэсэн нь зөвхөн шүүгдэгч нарын буруутай үйлдэл биш юм. Энэ бодис нь *******-Уул аймгийн газар нутагт хаа сайгүй ургадаг. Энэ ургамлаас болж хүүхэд залуучууд маш их ял авч байна. Шүүгдэгч нар нь энэ ургамлыг хэн нэгнээс худалдаж аваагүй. Байнга хэрэглээд мансуураад амьдралын хэв маяг болгоод байсан зүйл байхгүй. Бидний хүрээлэн буй орчин, интернэтийн хэрэггүй мэдээлэл зэргээс болж сонирхоод байгаа тул хүүхэд залуучууд маш их эрсдэлтэй байдалд байна гэж үзэхээр байна. Тухайн өдөр сэтгэл санаа нь тавгүй байсан гэдэг. Өвсөө хаях гэж байгаад нэг сороод хяхчихъя гэж байгаад хогийн савны хажуугаас баригдсан. Тийм учраас хүүхдүүдийг заавал хорихгүйгээр сурч боловсрох, гэр бүл, эцэг эхтэйгээ хамт байх боломжийг олгож зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой гэж үзэж байгаа тул *******ийг ******* жил зорчих эрхийг хязгаарлаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Уянга дүгнэлтдээ:

Шүүгдэгч *******ийн хувьд анхан шатны шүүх тэнсэх ялыг нэмж нэгтгэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдсөн. Давж заалдах гомдлын хувьд энэ гэмт хэрэг нь сонгох санкцтай тул шүүх ялыг багасгах боломжтой гэж үзэж байна. Тусгайлан гаргах саналгүй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1., .т зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

- Шүүгдэгч*******, ******* нар нь бүлэглэн *******-Уул аймгийн ******* сумын 15 дугаар баг орчмоос Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол" буюу сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг  худалдаалах зорилгогүйгээр түүж, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч нарын үйлдэл тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний хувьд алдаа гаргажээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, шинж зэргийг харгалзан үзэх ёстой.

- Шүүгдэгч*******, ******* нарт холбогдох энэхүү хэргийн үйлдэл холбогдлыг   шинжлэн судлахад шүүгдэгч нар нь *******019 оны ******* дугаар сард *******-Уул аймгийн ******* сумын 15 дугаар баг орчмоос Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын ******* дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол" буюу сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан үйлдэлдээ *******0*******0 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******0.7 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан байна.

*******0*******1 оны 07 дугаар сарын 0*******-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.******* дахь хэсэгт “... *******015 оны 1*******-р сарын 0-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд зааснаар тэнсэгдсэн этгээдийн үлдсэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгохоор… ” заажээ.

Мөн *******0*******1 оны 7 дугаар сарын -ны өдрийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоол хэрэгт авагдсан байна.

Иймд шүүгдэгч ******* тэнсэгдсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэсэн ойлголт байхгүй болж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял  оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

Шүүгдэгч нар *******0*******0 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******0.7 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээснээс  хойш хоёр жилийн дараа буюу *******0************** оны 04 дүгээр сарын 0-нд өдөр урьд хадгалсан байсан сэтгэцэд нөлөөт бодисыг авч явж байгаад Цагдаагийн ажилтанд саатуулагджээ.

Мөрдөн байцаалтын шатанд үнэхээр өмнө нь хадгалж байсан сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/ мөн байсан эсэхийг шалган тогтоогоогүйгээс гадна анхан шатны шүүх шүүгдэгч нар сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг хадгалсан үйлдэлдээ дахин эрүүгийн хариуцлага хүлээх болсныг, эсхүл өмнөх гэмт хэргийн үргэлжлэл эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч нар нь *******-Уул аймгийн ******* сумын 15 дугаар баг орчмоос Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын ******* дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол" буюу сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар *******019 оны ******* дугаар сард түүж хадгалж байгаад *******0************** оны 04 дүгээр сарын 0-нд өдөр Цагдаагийн байгууллагын ажилтанд баригдсан байна гэсэн дүгнэлтийг хийж байна.

Шүүгдэгч нар анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, энэ хэргийн улмаас 96 хоног цагдан хоригдохдоо үйлдсэн хэргийнхээ хор уршгийн талаар хангалтай ойлгож гэмшсэн, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна гэж амлаж байгаа хувийн байдал, ар гэрийн байдал, тэдний нас, биеийн онцлог, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******0.7 дугаар зүйлийн 1-д заасан “зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүхээс тогтоосон энэхүү ял, албадлын арга хэмжээ нь гэмт хэргийн үр дагаврыг бүрэн ухамсарлан ойлгож, нийгэмд тогтсон  хууль ёс, дэг журмыг чанд сахиж, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэдэг, иргэний үүрэгтээ хүндэтгэлтэй хандаж сурч боловсрох ажил хөдөлмөр хийж эх, эмэг эхдээ тусалж явах хүмүүжлийн үр дүнтэй арга хэмжээ болно гэж дүгнэж байна.

Иймд Давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд дор дурдсан өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн 1.4., 9.9 дүгээр зүйлийн *******.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. *******-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0************** оны дугаар сарын 0-ны өдрийн *******45 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн *******, , 4 дэх заалтыг:

            -“*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******0.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Монгол овогт *******, шүүгдэгч Харууд овогт Цэрэнпунцагийн Элбэг нарт тус бүр жилийн /гурван жил/ хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч*******ийг *******-Уул аймаг ******* сумын -р багийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч *******ийг *******-Уул аймаг ******* сумын 14-р багийн нутаг дэвсгэрээс гадагш гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, шүүгдэгч нар тогтоосон хязгаараас өөр газар зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, *******-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хяналт тавихыг даалгасугай. гэж,

            -“. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн *******.*******, . дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *******,******* нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай. гэж,

-“4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн -т зааснаар  шүүгдэгч *******,******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг  биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй, гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

*******. Шүүгдэгч *******,******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

. Шүүгдэгч *******,*******, тэдгээрийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

4. Шүүгдэгч *******,******* нар нь 96 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

5. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

                       ШҮҮГЧ                                      Г.ДАВААРЕНЧИН

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР