Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | |
Хэргийн индекс | 128/2017/0872/З |
Дугаар | 128/ШШ2019/0564 |
Огноо | 2019-09-12 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2019/0564
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У*******, Д.А******* нар нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүх хуралдаанд бичгээр гаргасныг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У*******, Д.А******* нар шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд гаргасан Нийслэлийн Засаг даргын 2003 оны 534 дүгээр захирамжийн Л.Б*******эд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр иргэн Л.Б******* оролцож байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Л.Б******* нь өөрийн өмчлөлийн газартаа газар шорооны ажил хийх явцдаа манай компанийн өмчлөлийн холбооны шугамыг гэмтээсэн хохирлоо бүрэн барагдуулсан.
Иймд тус шүүхэд хянагдаж байгаа нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
М******* ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2003 оны 534 дүгээр захирамжийн Л.Б*******эд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч М******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.З*******аас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У*******т 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1170 тоот итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А*******д 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 01/985 тоот итгэмжлэлээр тус тус нэхэмжлэгчийн эдлэх бүх эрх, нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах эрх олгогдсон байх бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар тайлбарласан, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.
Иймд нэхэмжлэгч М******* ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 534 дүгээр захирамжийн Л.Б*******эд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2003 оны 534 дүгээр захирамжийн Л.Б*******эд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН