Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 135/ШШ2024/01093

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/00545/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /утас:*******/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /утас: *******/-т холбогдох,

“8,549,552.47 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

 “2020.02.22-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний эхнэр болох нь 2022.11.07-ны өдөр өвчний улмаас нас барсан. Эхнэр минь амьд сэрүүн ахуйдаа Х.*******т түүний хүсэлтийн дагуу 2020.02.22-ны өдөр ****** дугаар зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг түүнд зээлдүүлсэн. Х.******* нь тус зээлээс 15,000,000 төгрөгийг төлж барагдуулаад 10,000,000 төгрөг үлдсэн бөгөөд Х.******* нь тухайн мөнгийг төлж барагдуулах чадваргүй байсан тул та нэр дээрээ зээл аваад өг, би зээлийг тань төлөөд дуусгая гэж гуйсан тул талийгаач эхнэр Ч.Дарьсүрэн минь өөрсдийн эд хөрөнгөө барьцаалан “” ББСБ-аас 10,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн үедээ Х.******* нь зээлийн төлөлтийг өөрийн зүгээс төлж дуусгах болно, санаа зоволтгүй гээд өөрийн гараар тайлбар бичиж гарын үсгээ зурсан. Энэ талаар зээл олгож байсан “” ББСБ-ын ажилтнууд ч мэдэж байсан. Ингээд Х.******* нь тус зээлийн төлөлтийг хэвийн төлж байгаад 2023 оны 02 сараас эхлэн элдэв шалтаг шалтгаан тоочин зээл төлөлтийн хугацааг хэтрүүлж байсаар 2023.07.11-ний өдрөөс эхлэн огт төлөлт хийлгүй орхисон. Би түүнээс чи зээлээ төлөхгүй бол зээлийн барьцаанд тавьсан манай гэр бүлийн эд хөрөнгө хураагдах гээд байна, талийгаач эхнэр бид хоёр чамд тус болоод зээл авч өгч байхад чи яагаад зээлээ хугацаанд нь төлөхгүй байгаа юм бэ? гэхэд би эгчээс л гуйж байсан 10,000,000 төгрөгийг би гардаж авсан юм уу?, би төлөхгүй, та шүүхдээд надаас юу ч олж долоохгүй гэсэн хүн итгэхийн аргагүй юм ярьж, намайг гомдоосон. Анх Х.******* нь “Говьд ажиллаж байхдаа хүнд өр тавьсан юм. Гэтэл араас жиптэй 4 залуу ирээд ална гээд байна. 10,000,000 төгрөг өгч амь авраач” гэж манай ханиас анх гуйж мөнгө авч байснаа мартсан байна. Би түүнийг арай ч ийм муухай зан гаргахгүй байлгүй дээ гэж итгэн хүлээж байтал 2024 оны 01 сард “” ББСБ-аас Г.******* надад холбогдуулан 8,549,552.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Би нэхэмжлэлийг хүлээн аваад “” ББСБ-ын удирдлагатай уулзан учир байдлаа хэлэн та нар ч бас тухайн үед мэдэж байсан шүү дээ гэхэд гэрээнд Х.*******ийн нэр байхгүй учир та тэр асуудлаа өөрөө шийдвэрлээрэй ямартай ч та манай зээлийг 1 жилийн хугацаанд төлж барагдуулаарай гээд эвлэрлийн гэрээ байгуулж, зээлийн хүүг зогсоосон. Бидний дунд байгуулагдсан эвлэрлийн гэрээг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024.01.29-ний өдрийн дугаар захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Миний бие талийгаач эхнэр ынхаа Х.*******аас авах авлагыг өвлөн авч хуулийн дагуу төлөөлөн шийдвэрлүүлэх эрхийг 2024.04.01-ний өдөр олж авсан тул ийнхүү шүүх байгууллагад хандаж байна. Иймд миний бие болон талийгаач эхнэрийн минь нэр дээр зээл гаргуулж, хувийн хэрэгцээндээ ашигласан Х.*******аас зээлийн үлдэгдэл болох 8,549,552.47 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгчийн дүгнэлтдээ:

“...Зээлийн гэрээнээс үүдэлтэй мөнгө нэхэмжилж байгаа. Энэ ямар учиртай гэрээ вэ гэхээр 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 253 дугаартай зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг Х.*******т зээлдүүлсэн. Гэрээний 3.4-т банкны дансанд мөнгөө шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг өгсөн гэж тодорхой заасан байгаа. 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр буцааж төлөхөөр тохиролцсон байгаа. Гэрээнд хугацаандаа төлөхгүй бол 0,5 хувийн алданги тооцно гээд заачихсан. 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ын данснаас 14,500,000 төгрөгийг Х.*******ийн банкны данс руу шилжүүлсэн. Үүний өмнө 10,000,000 төгрөг шилжүүлсэн, тэгэхээр зээлийн гэрээнд тусгасан 10,000,000 төгрөгийг тухайн үед хариуцагч тайлбартаа 6,500,000 төгрөг зээлсэн, 3,500,000 төгрөг зээлсэн гэж ярьдаг. Гэхдээ нэхэмжлэгч талаас бид Х.*******т өгсөн учраас Х.*******аас нь нэхэмжилнэ гэж байгаа нь үндэслэлтэй байна. 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 253 дугаар зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөг өгөхөөс өмнө 10,000,000 төгрөгийг өгнө гэж баталгаа гаргаж өгсөн. Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш Х.******* зээлийн гэрээнд заасан зээлээ төлөхгүй болохоор нь нэхэмжлэгч тал ББСБ-с мөнгө зээлж авсан. Энэ мөнгийг Х.******* төлнө гэж зөвшөөрсөн байгаа. Зөвшөөрсөн гэдэг нь хэрэгт байгаа. Төлөхдөө хүүг төлөхгүй үндсэн мөнгийг төлнө гэсэн гэдэг. Зээл төлсөн гүйлгээг нь харахаар зээлийн хүүг нь зөвхөн шилжүүлээд байсан байгаа. Үүнээс харахад Х.******* ББСБ-с авсан зээлийг хүүтэй нь төлөхийг тухайн үед зөвшөөрч байсан байна гэдэг нь харагдаж байна. Одоо ББСБ-с авсан зээлийн үлдэгдэл 8,549,552.47 төгрөг байгаа. Энэ мөнгийг гаргуулъя гэж байгаа нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна. Хэрвээ энэ мөнгийг төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэмжээнд хүрээд байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.

 

3. Хариуцагч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...******* овогтой ******* би Г.*******ы гаргасан 8,549,552.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна.

Тэрээр надад 2020.02.22-ны өдөр 253 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөг зээлүүлсэн. 15,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 10,000,000 төгрөгийг төлөх чадваргүй тул ББСБ-аас зээл аваад өг гэсэн гэжээ. нь иргэдэд хүүтэй мөнгө зээлж, зээл чөлөөлдөг байсан. Миний ээжийн шавь нь байсан гэсэн. Ээж гуайгаас хүүтэй мөнгө зээлээд буцаагаад өгдөг байсан юм билээ. Тэгж танилцсан. Би ч мөн эгчээс дансаар болон бэлнээр мөнгө зээлээд буцаагаад хүүтэй нь өгчихдөг байсан. Ингээд би гуайгаас 2018 оны намар 6,500,000 төгрөг зээлье гэхэд , ******* гуай хоёр чи бидэнд их тус болж байсан учраас энэ удаа хүүгүй мөнгө өгье гэж өөрсдөө хэлж байсан. Намайг боломжоороо цувуулаад өгчих гэсэн. Яг энэ үед миний танил дүү 3,500,000 төгрөгийг бэлнээр мөн зээлж авсан. Үүний дараа би хашаа байшин зарах гэж байгаа зарагдахаар нь буцаагаад өгнө гээд 2020.01.20-ны өдөр 14,500,000 төгрөг дансаар авсан. Хашаа байшин зарагдахгүй жаахан удсан.

Гэтэл 2020.02.22-ны өдөр гуай надад “Чамд өгсөн мөнгө дээрээ гэрээ байгуулна” гээд намайг нотариат дээр дуудсан. Ингэхдээ Э.Мөнх-Эрдэнийн авсан 3,500,000 төгрөгийг мөн над дээр бичсэн. Тухайн үед би гэх миний танил дүү та мөнгө зээлдэг эгчид хэлээд мөнгө зээлээд өгөөч надаар дамжуулсан болохоор намайг өөрөө хариуц гэсэн. Гэрээгээ бэлдсэн байсан учраас би гарын үсгээ зурсан. Би дансаар авсан 14,500,000 төгрөгийг өөрийн хашаа байшингаа зараад буцаагаад төлсөн. Мөн бэлнээр авсан 6,500,000 төгрөгөө цувуулаад төлсөн. Гэтэл , Г.******* гуай хоёр бид “” ББСБ-аас зээл авсан, чи энэ зээлийг төл гэж шахаж шаардаад ирсэн. Анх бол гуай надад чи өөрийн авсан мөнгөө л өгдөгөөрөө өг гэж байсан. Би тэдний шаардсаны дагуу өгөх төлбөрөөсөө “” ББСБ-ын данс руу ч шилжүүлж байсан. “” ББСБ-ын захирлын нөхөр нь Г.******* гуайтай хамт нэг дор ажилладаг, гэр бүлийн найзууд юм. Би зээлсэн 6,500,000 төгрөгийг 8,896,000 төгрөг болгож төлсөн. Иймээс одоо надад төлөх төлбөр байхгүй. Харин Г.******* гуай 3,500,000 төгрөг зээлсэн Э.Мөнх-Эрдэнийг хамтран хариуцагчаар татаж мөнгөө гаргуулж авах нь зөв гэж бодож байна.” гэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Би зээлсэн 6,500,000 төгрөгийг 8,896,000 төгрөг болгож төлсөн. Иймээс одоо надад төлөх төлбөр байхгүй. Харин Г.******* гуай 3,500,000 төгрөг зээлсэн Э.Мөнх-Эрдэнийг хамтран хариуцагчаар татаж мөнгөө гаргуулж авах нь зөв гэж бодож байна гэсэн байсан. Мөн гэрч нь 3,500,000 төгрөг гуайгаас зээлж авсан талаараа тайлбар, гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Иймээс 2020.02.22-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 253 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Үндэслэл нь Хариуцагч Х.******* тайлбартаа 2018 оны намар 6,500,000 төгрөг авсан, мөн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 14,500,000 төгрөг дансаар авсан. 14,500,000 төгрөгийг тухайн гэрээ байгуулагдахаас сарын өмнө, 6,500,000 төгрөгийг 2 жилийн өмнө авсан нөхцөл байдал байдаг. Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн гэрээн дээр 25,000,000 төгрөгийг Х.*******т зээлдүүлсэн гэсэн байгаа. Тийм учраас энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хууль зөрчсөн гэрээ гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргасан” гэжээ.

 

Шүүхээс: Зээл төлөлтийн талаарх тодорхойлолт, нас барсны гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, ББСБ ХХК-аас гаргасан нэхэмжлэл, тус шүүхийн шүүгчийн 141 дугаартай захирамж /эвлэрэл баталсан/, өв хүлээж авсан баримт, зээлийн гэрээ, хариу тайлбар, Х.*******ийн депозит дансны хуулга, итгэмжлэл, өмгөөллийн гэрээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ээс гаргасан хүсэлт, нэхэмжлэгч Г.*******ы гаргасан хүсэлт, ББСБ-ын зээлийн гэрээ, банкнаас ирүүлсэн ын дансны хуулга, гэрчийн мэдүүлэг, иргэний үнэмлэхийн хуулбар, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, сөрөг нэхэмжлэлд өгсөн нэхэмжлэгчийн тайлбар, шүүх хуралдаан дээр баталгаа гаргах нь гэсэн баримт, гар бичмэл зэргийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Х.*******т холбогдуулан зээлийн гэрээнээс учирсан хохирол 8,549,552.47 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллааганы явцад хариуцагч нь , Х.******* нарын хооронд байгуулсан 2020 оны 02 сарын 22-ны өдрийн 253 дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрчээ.

 

Нэхэмжлэгч Г.******* нь 2024 оны 04 сарын 01-ний өдрийн бүртгэлийн дугаар 0041 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр , Х.******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуух зээл, хүү, алдангийг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг өвлөн авсан байх тул Х.*******т холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь шаардлагын үндэслэлийг “...миний талийгч эхнэр нь бусдад туслах зорилгоор мөнгө зээлүүлдэг. Х.******* нь банкинд ажилладаг байсан эхнэрээс мөнгө зээлдэг байсныг мэднэ. 2019 оны 10 сарын 03-нд Баталгаа гаргаж 6,000,000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэйгээр хашаа, байшин худалдан авах зорилгоор авсан, дараа нь нэмж 5,000,000 төгрөгийг авч нийт 12,720,000 төгрөгийг төлөхөөр, 2019 оны 12 сарын 30-ны өдөр Баталгаа гаргаж хашаа, байшин худалдан авах зорилгоор авсан зээлийн үлдэгдэл болох 10,200,000 төгрөгийг  төлж барагдуулна гэж гарын үсэг зурсан. Улмаар 2020 оны 02 сарын 22-ны өдөр , Х.******* нар нь Зээлийн гэрээ байгуулж ...2020 оны 02 сарын 20-ны өдрөөс 2020 оны 03 сарын 09-ний өдөр хүртэл 18 хоногийн хугацаатайгаар, 14,500,000 төгрөг, 1 жилийн өмнө өгсөн бэлнээр 10,000,000 төгрөг байсан, нийт 25,000,000 төгрөгийг 2020 оны 03 сарын  09-ний өдөр дансаар төлж барагдуулна гэж гэрээ байгуулсан. Гэтэл гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул , Г.******* нар нь ББСБ-аас өөрийн өмчлөлийн ****** аймгийн ****** сумын ****** баг, ****** хороолол, ****** байрны ард байрлах 2 тоотын 21,0 мкв талбайтай гараж, тоот улсын бүртгэлийн дугаартай, ****** аймгийн ****** сумын ****** баг, ****** хороолол, ****** байрны зүүн талд ****** тоот хаягтай, 18 мкв талбайтай, автомашины гаражийн зориулалттай эзэмших эрхтэй газар барьцаалан зээл авсан. Энэ зээлийн төлбөрийг Х.******* төлөхөөр 2022 оны 3 сарын 31-ний өдөр баталгаа гаргаж өгсөн боловч төлөөгүй. Ингээд ББСБ зээлдэгч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 8,549,552.47 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлагын талаар нэхэмжлэгчтэй эвлэрч гэрээ байгуулсныг тус шүүхийн 2024 оны 01 сарын 29-ний өдрийн 135/ШШ2024/000141 дугаартай захирамжаар эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч Х.******* нь 2020 оны 253 дугаартай зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй ББСБ-аас зээл авсан. Х.******* нь уг зээлийн төлбөрт тодорхой хэмжээний хүүгийн төлбөр төлж байсан боловч бүрэн төлж барагдуулаагүй тул гэрээнээс учирсан хохиролд тооцож 8,549,552.47 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар нь татгалзлын үндэслэлийг ... нь зээл чөлөөлдөг байсан. 2018 оны намар 6,5 сая төгрөг зээлэе гэхэд хүүгүй өгье гэсэн. Мөнх-Эрдэнэ 3,5 сая төгрөг зээлсэн. Би 2020 оны 01 сарын 20-ны өдөр 13,500,000 төгрөгийг дансаар авсныг 2020 оны 02 сарын 22-ны өдөр нотариат орж гэрээ байгуулахдаа Мөнх-Эрдэнийн авсан 3,5 сая төгрөгийг нэмж гэрээ байгуулж гарын үсэг зурсан. 14,5 сая төгрөгийг төлсөн. Бэлнээр 6,5 сая төгрөг төлсөн. “” ББСБ-аас авсан зээлийг төл гэсний дагуу төлбөр шилжүүлж байсан. Нийт 8,896,000 төгрөг төлсөн. Мөнх-Эрдэнийн зээлсэн 3,5 сая төгрөгийг зөвшөөрөхгүй, өөрөөс нь гаргуулах боломжтой” гэж тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан 2020 оны 02 сарын 22-ны өдөр , Х.******* нарын хооронд байгуулсан зээлийг гэрээгээр “...Х.******* нь 2020 оны 02 сарын 20-ны өдрөөс 2020 оны 03 сарын 09-ний өдөр хүртэл 18 хоногийн хугацаатайгаар, 14,500,000 төгрөгийг, хүүгүй авахаар, мөнгийг зээлдэгчийн банкны дансанд шилжүүлэхээр мөн гэрээнд 1 жилийн өмнө бэлнээр өгсөн 10,000,000 төгрөг, барьцаагүй байсныг дурдаж нийт 25,000,000 төгрөгийг 2020 оны 03 сарын  09-ний өдөр дансаар төлж барагдуулна гэж гэрээ байгуулсан байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу хариуцагч Х.*******ийн дансанд 2020 оны 01 сарын 20-ны өдөр 14,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх ба буцаагаад 2020 оны 04 сарын 20-ны өдөр 13,500,000 төгрөгийг, 2020 оны 10 сарын 20-ны өдөр ын дансанд нийт 14,500,000 төгрөгийг шилжүүлсэн талаар талууд маргаагүй.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Зээлдэгч Х.******* нь дээрх гэрээнд зааснаар зээлийн төлбөр 14,500,000 төгрөгийг барагдуулсан боловч “өмнөх зээлийн төлбөр” гэж гэрээнд тусгасан 10,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй, улмаар талууд тохиролцсоны дагуу , Г.******* нар нь ББСБ-тай 2022 оны 03 сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 10 сая төгрөгийг, 18 сарын хугацаатай, сарын 3,4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авч ын өмчлөлийн ****** аймгийн ****** сумын ****** баг, ****** хороолол, ****** байрны ард байрлах 2 тоотын 21,0 мкв талбайтай гараж, тоот улсын бүртгэлийн дугаартай, ****** аймгийн ****** сумын ****** баг, ****** хороолол, ******  байрны зүүн талд ****** тоот хаягтай, 18 мкв талбайтай, автомашины гараажийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг барьцаалсан байх ба уг зээлийн төлбөрийг төлөхөөр Х.******* баталгаа гаргасны дагуу төлбөрийг Х.*******аас ын дансанд шилжүүлэх болон өөрийн данснаас ББСБ-ын дансанд шилжүүлэх замаар төлж байсан болох нь хавтаст хэргийн 43-58 дугаар талд авагдсан ББСБ-ын зээл төлөлтийн тухай тодорхойлолт, банкны шилжүүлэгийн мэдээлэлүүдээр тогтоогдож байна.

Мөн Х.*******ийн 2022 оны 03 сарын 31-ний өдөр гаргасан баталгаанд ...“Энэхүү эгчийн нэр дээр авсан 10,0 сая төгрөгийн зээлийг иргэн Х.******* миний бие төлж барагдуулах нь үнэн болно, цаг хугацаанд нь төлнө” гэж гарын үсэг зурсантай зохигчдын хэн аль нь маргаагүй.

 

нь 2022 оны 11 сарын 07-ны өдөр нас барсан байна. Зээлдэгч нас барж, зээлээ төлөхөд хүндрэлтэй байдалд орсон үндэслэлээр хамтран зээлдэгч Г.*******ы хүсэлтээр 2023 оны 3 сарын 31-ний өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан байх ба зээлийн төлбөрөө төлөөгүй үндэслэлээр ББСБ-аас Г.*******д холбогдуулан зээлийн төлбөр 8 549 552,47 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасны дагуу гэрээний талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг тус шүүхийн 2024 оны 1 сарын 29-ний өдрийн 135/ШШ2024/000141 дугаартай захирамжаар эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Х.******* нь 2018 оны намар аас 6,500,000 төгрөг авсан, яг энэ үед танил дүү 3,500,000 төгрөг авсан, үүний дараа би хашаа байшин авах зорилгоор 2020 оны 01 сарын 20-ны өдөр 14,500,000 төгрөгийг дансаар авсан. Би өөрийн авсан 14,500,000 төгрөгийг дансаар, 6,500,000 төгрөгийг 8,896,000 төгрөг болгож төлж барагдуулсан, өөрийн төлбөрөө барагдуулах ёстой гэж маргаж байгаа боловч 8,896,000 төгрөгийг банк бусаас авсан зээлийн төлбөрт шилжүүлсэн болох нь шилжүүлэгчийн банк бус санхүүгийн байгууллагад зээлийн төлбөр шилжүүлсэн огноо болон уг зээлийн төлбөрийг хариуцана гэж бичиж өгсөн түүний баталгаагаар тогтоогдож байх тул түүний татгалзал үндэслэлгүй байна.

 

Мөн авсан 3,5 сая төгрөгийг хариуцах ёстой гэж маргаж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний хүсэлтээр д хууль сануулан авсан мэдүүлэгт ...”Х.******* бид 2 нийлээд аас 10 гаран сая төгрөг авсан. Надад хэрэгтэй нь 3,5 сая төгрөг байсан Х.******* ах зээлж авч өгсөн. Тухайн үед аас авлаа гэж надад хэлж байсан. Х.******* ахад бага багаар хуваан төлсөн” гэсэн мэдүүлэг болон гэрээний үүрэг нь гэрээний талуудад хамааралтай байх зарчмын дагуу түүнийг төлбөрөөс чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Г.*******ы 2020 оны 02 сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээнээс үүдэлтэйгээр банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан гэсэн тайлбар нь хэрэгт авагдсан дээрх нотолгооны хэрэгслүүдээр тогтоогдож байх байх тул уг гэрээнээс учирсан хохирлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч Г.*******ы нэхэмжлэлийн шаардлага болох гэрээнээс учирсан хохирол 8,549,552.47 төгрөгийг хариуцагч Х.*******аас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Сөрөг нэхэмжлэлийн талаар.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “... , Х.******* нарын хооронд хийгдсэн 2020 оны 02 сарын 22-ны өдрийн 253 дугаартай Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл. нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлэх байсан боловч энэ нь тогтоогдоогүй ба уг зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарласан.

 

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль нь 2022 оны 11 сарын 04-ний өдөр батлагдаж, энэ хуулийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилагдсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь  энэ хууль батлагдахаас нь өмнө байгуулагдсан байх ба хуулийг буцаан хэрэглэхгүй тул хуулийг зөрчсөн хэлцэл  гэж хэлэх үзэхгүй

 

Мөн Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна гэсэн зохицуулалтын дагуу уг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох, хэлцэл хүчин төгөлдөр байх үндэслэлд хамаарахгүй.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр  сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч Х.*******аас 8,549,552.47 төгрөгийг хариуцагч Х.*******аас гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгож, 2020 оны 02 сарын 22-ны өдрийн 253 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

               2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 152,000 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас Х.*******аас 152,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

                3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУЯА