Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 135/шш2024/01206

 

 

                                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2024/00354/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ****** байранд байрлах, ******* ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ******* байранд байрлах, *******ХХК-д холбогдох,

Дулааны төлбөрт 4,447,779.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

(Хариуцагчийн төлөөлөгч ******* хуульд заасан хугацаанд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд *******ХХК нь Дархан Дулааны ******* ТӨХК 4,447,779.61 төгрөгийн дулаан эрчим хүчний өртэй. Тус аж ахуй нэгжид очихоор сувиллын байр эзгүй, утсаар холбогдохоор ...удахгүй төлнө гэж явсаар өнөөдрийн төлбөр гарсан. Өнгөрсөн хугацаанд манай компанийн зүгээс албан тоотоор хандсан. Гэрээний үүргийн биелэлтээ хангаж ажиллаач гэсэн утга бүхий гүйцэтгэх захирлын албан тоотыг хүргэж ажилласан. 9 дүгээр сарын 16-ны өдөр манай компани дээр ирж уулзахдаа ...мөнгө байхгүй, удахгүй төлнө гэж гарын үсэг зураад явсан байдаг. Компанийн зүгээс удаа дараа шаардаад төлөлт хийгдэхгүй байсан учраас шүүхэд хандсан. Тийм учраас 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарыг дуустал хугацааны төлбөрийг *******ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Манай *******ХХК нь ******* ******* ******* ХХК-ийн манай компанидхолбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбаргыг гаргаж байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын болон аймгийн Онцгой комиссын шийдвэрээр манай *******ХХК-ийн сувиллыг Короно вируст цар тахлын үеийн халдварын үед аймгийн нэгдсэн эмнэлэгт ашиглуулахаар шийдвэрлэсэн.

Нэгдсэн эмнэлэг нь сувиллын байрыг ашигласныхаа төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авахаараа төлнө гэсэн боловч өнөөг хүртэл төлөөгүй байна. Бид дээрх төлбөрийг авахаар хөөцөлдөж 2 жил болж байгаа боловч тусыг эс олж ******* болон бусад хэрэглээний зардлуудын өр төлбөрт орж байна. Үүнээс гадна дээрх шалтгааны улмаас сувиллын үйл ажиллагаа доголдож улмаар бүрэн хэмжээгээр зогссон болно.

Учир нь хөдөө орон нутгийн болон орон нутгийн сувилуулагчид ирж сувилуулдаг байсан бөгөөд дээрх шалтгаанаас үйл ажиллагаа тасалдсанаас болж ажиллахаа больсон мэт буруу ойлголт аван ирэхээ больсон.

Гэтэл аймгийн нэгдсэн эмнэлэг нь ЭМДсангаас санхүүжилтээ авсан байх бөгөөд өнөөг хүртэл манай компанид байр ашигласны төлбөрөө өгөөгүй байгаа учраас ******* төлбөрийн тодорхой хэсгийг нэгдсэн эмнэлэгт хариуцна гэж бид үзэж байна. Тиймээс нэгдсэн эмнэлгийг хамтран хариуцагчаар татуулах хүсэлтийг шүүхэд гаргах болно гэжээ.

 

2.   Нэхэмжлэгчээс итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, ******* эрчим хүчээр хангах аж ахуйн гэрээ, гэрээний хавсралт, улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* нэхэмжлэхүүд, 2022-2023 оны гэрээний үүргийн биелэлт дүгнэх тухай албан бичиг, хавсралтын зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

3.   Шүүхийн журмаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс *******ХХК-ий улсын бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК нь хариуцагч *******ХХК-иас 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарыг дуусталх хугацааны ******* төлбөр 4,162,30.73 төгрөг, алданги 285,348.88 төгрөг, нийт 4,447,779.61 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Хариуцагч *******ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн болно.

 

4.   Зохигч талуудын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дулаан эрчим хүчээр хангах гэрээ-г 1 жилийн хугацаатайгаар, бичгээр байгуулсан бөгөөд гэрээний дагуу Дархан ******* ******* ТӨХК нь ******* эрчим хүчээр хангах үүргийг, *******ХХК нь хэрэглэсэн ******* эрчим хүчний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

5. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д: эрчим хүчээр хангагч гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг, 3.1.19-д: хэрэглэгч гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК нь дулаан түгээх зохицуулалттай хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, хариуцагч *******ХХК нь дээрх хуульд заасан хэрэглэгч болно.

 

6.   Өөрөөр хэлбэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

7.   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

8. Хариуцагч *******ХХК-ний шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбараас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 4,447,779.61 төгрөгийн хэмжээтэй маргадаггүй боловч тэрээр ...Дархан-Уул аймгийн Засаг даргын болон аймгийн Онцгой комиссын шийдвэрээр манай *******ХХК-ийн сувиллыг Корона вируст цар тахлын үеийн халдварын үед аймгийн нэгдсэн эмнэлэгт ашиглуулахаар шийдвэрлэсэн. Нэгдсэн эмнэлэг нь сувиллын байрыг ашигласныхаа төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авахаараа төлнө гэсэн боловч өнөөг хүртэл төлөөгүй. Бид дээрх төлбөрийг авахаар хөөцөлдөж 2 жил болж байгаа боловч тусыг эс олж ******* болон бусад хэрэглээний зардлуудын өр төлбөрт орж байна. Үүнээс гадна дээрх шалтгааны улмаас сувиллын үйл ажиллагаа доголдож улмаар бүрэн хэмжээгээр зогссон учраас төлөх боломжгүй. ...Нэгдсэн эмнэлэг нь манай компанид байр ашигласны төлбөрөө өгөөгүй байгаа учраас ******* төлбөрийн тодорхой хэсгийг нэгдсэн эмнэлэгт хариуцна гэж бид үзэж байна... гэх агуулгаар буюу төлбөрийг төлөх боломжгүй байгаа тухай тайлбарыг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан болно.

Өмнө нь Дархан ******* ******* ТӨХК нь хариуцагч байгууллагыг гэрээний үүргээ биелүүлж, ******* төлбөрөө төлөх талаарх мэдэгдлийг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1/634 дугаартай албан бичгээр хүргүүлж, мэдэгдэж байсан бөгөөд уг албан бичгийг *******ХХК-ний захирал ******* нь хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан Дархан ******* ******* ТӨХК-ний албан бичиг болон 2022-2023 оны гэрээний үүргийн биелэлт, дүгнэлтийн албан тоот хүлээн авсан баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд короновирус цар тахалын үед иргэд болон аж ахуй нэгжийг эрчим хүчний төлбөрөөс хөнгөлж чөлөөлж байсан бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь короновирус цар тахалын үед хамаарахгүй хугацаа буюу 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарыг дуусталх хугацааны ******* төлбөрийг нэхэмжилж байна... гэх агуулгатай тайлбарыг гаргасан

9. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар хэрэглэгч эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй, нөгөө талаас хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-т зааснаар Эрчим хүчээр хангагч нь стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах үүрэгтэй, хэрэглэгч нь хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д зааснаар эрчим хүчээр хангагч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах эрхтэй байхаар зохицуулсан бөгөөд хариуцагч талын гаргасан дээрх тайлбар нь нэхэмжлэлийн шаардлага болох ******* төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлд хамаарахгүй болно.

10. Талуудын хооронд байгуулсан Дулааны эрчим хүчээр хангах аж ахуйн гэрээ-ний 6.9-т Хангагч нь ******* төлбөрөө хугацаанаа талаагүй буюу зохих ёсоор төлөөгүй Хэрэглэгчид дараа сарын 3-ны өдрөөс эхлэн ******* программаас хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна. Алданги нь нийт төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан бөгөөд хариуцагч *******ХХК нь 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сар дуустал хугацааны ******* төлбөр 4,162,30.73 төгрөг, алданги 285,348.88 төгрөг, нийт 4,447,779.61 болох нь хэрэгт авагдсан ******* нэхэмжлэх /хх-57-62/, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /хх-5/, ******* эрчим хүчээр хангах гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Иймд хариуцагч *******ХХК-иас ******* нийт төлбөр 4,447,779.61 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дархан ******* ******* ТӨХК-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ хариуцагч тал нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байгаа тул хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

12. Нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,114 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 86,114 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.      Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******ХХК-аас ******* төлбөр 4,447,779.61 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* Дулааны ******* ТӨХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* Дулааны ******* ТӨХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,114 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 86,114 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  З.ТУНГАЛАГМАА