Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2024/04298

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2024/04298

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Ч.С-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 20 дугаар хороо, Г.О-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.С нь О-тэй 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Зээлийн гэрээ-г аман хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр Ч.С нь 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 7,000,000 төгрөгийг Г.О-д зээлдүүлэхээр харилцан тохиролцсон. 

Зээлийн гэрээний зүйл болох 7,000,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэрээний дагуу Ч.С нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5330****** дугаартай данснаас Г.О-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 4993***** дугаартай данс руу 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 2,500,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 2,500,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг тус тус шилжүүлж хүлээлгэн өгсөн. Гэтэл Г.О нь Зээлийн гэрээ-ний төлбөр болох 7,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны дотор төлж барагдуулаагүй, тус гэрээний үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй. Ч.С нь эвийн журмаар шийдвэрлэхээр удаа дараа Г.О-тэй холбогдсон боловч шийдвэрлэхгүй хойшлуулж, удаашруулж Ч.С-ыг хохироосоор байгаа тул шүүхэд хандахаас өөр аргагүй болж шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага: Иймд Г.Оэс Зээлийн гэрээний үүрэгт 7,000,000 төгрөгийг гаргуулж Ч.Ст олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн шаардлагадаа: 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ихэсгэхдээ: Ч.С нь Г.О-тэй 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Зээлийн гэрээ-г аман хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр Ч.С нь 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 7.000.000 төгрөгийг Г.О-д зээлдүүлэхээр харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний зүйл болох 7.000.000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэрээний дагуу Ч.С нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5330****** дугаартай данснаас Г.О-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 4993***** дугаартай данс руу 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 2,500,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 2,500,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг тус тус шилжүүлж хүлээлгэн өгсөн. Гэтэл Г.О нь "Зээлийн гэрээ-ний төлбөр болох 7.000.000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны дотор төлж барагдуулаагүй, тус гэрээний үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй. Ч.С нь эвийн журмаар шийдвэрлэхээр удаа дараа Г.О-тэй холбогдсон боловч шийдвэрлэхгүй хойшлуулж, удаашруулж Ч.Сыг хохироосоор байгаа тул шүүхэд хандахаас өөр аргагүй болж шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. Мөн хариуцагч Г.О нь Баталгаа гаргах нь тухай баримтад Ч.С-т буцаан 7.000.000 төгрөгийг нэмэгдүүлэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон байдаг. Ингээд нийт 14.000.000 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэлийг шаардлагыг 7.000.000 төгрөг ихэсгэж байна. Ингээд нийт 14.000.000 төгрөгийг төлөхөөр харилцсан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл Ч.С-т төлж барагдуулаагүй байна. Иймд Г.О-ээс 7,000,000 төгрөг, нийт 14,000,000 төгрөгийг гаргуулж Ч.С-т олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд Ч.С-ын нэхэмжлэлтэй Г.О-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т би оролцож байна.

2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлага болох 7,000,000 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Г.О шүүхэд гаргасан тайлбартаа: Ганбаатар овогтой О миний бие Ч.С-аас зээлсэн 7,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.С нь хариуцагч Г.О-д холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 7,000,000 төгрөгөөр ихэсгэсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эрхтэй байх тул хариуцагч Г.Оийн бичгээр гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжтой гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болох 7,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.О нь нэхэмжлэлийн үндсэн шаардлага 7,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Ч.С нь Г.О-д холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.О үлдэх 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах заалтыг баримтлан нэхэмжлэгч Ч.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,900 төгрөгийн 50 хувь буюу 126,950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 126,950 төгрөгийг, хариуцагч Г.О-ээс 63,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ч.С-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС