Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 00159

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга Г.Ганцэцэг

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Г холбогдох 1732000000064 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Завхан аймаг Улиастай суманд 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, *, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтгэлтэй

-2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 01 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Жамсрангийн Г. /РД: */

 

           Шүүгдэгч Ж.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 18-19 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудлын 1-33 тоотод байрлах өөрийн гэрт хохирогч Г.Бийн цээжин тус газарт нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Гын өгсөн…. ...  2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр оройн 18-19 цагийн үед Б нэг шил архи аваад манайд ирэхээр нь тэр архийг нь Б, Бийн найз гэх залуугийн хамт гурвуулаа хувааж уусан. Тэгээд би тасарсан байсан. Хүн хутгалснаа мэдэхгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй байж чадна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би одоогоос 10 гаран хоногийн өмнө нэг бяруу төхөөрч гэдсийг нь Ж.Гын эхнэр Оюээр арилгуулж танилцсан юм. Тэгээд өчигдөр орой буюу 2017 оны 11 дүгээр сарын 06-ны орой би гэртээ байж байтал 17 цагийн орчим Ою манай гэрт ирээд таныг манай нөхөр дуудаж байна гэрт хүрээд ир гээд байна гэхээр нь би өөрийн найз Ня, Няийн хүү Эн нарын хамт орой 18 цагийн орчим Г, Ою нарын амьдардаг гэрт очсон. Биднийг Гын гэрт очиход Г, Ою хоёр халамцуу согтуу байсан. Тэгээд эхлээд 0.5 граммын Хараа архи гаргаж өгөхөөр нь Ня, Г, Ою бид 4 хувааж уусан. Эхний архи дууссан чинь Г дахиад 0.75 граммын Хараа архи гаргаж ирээд ууцгаасан. Тэр 0.75 граммын архийг ууж байтал дотор муухайраад байхаар нь би Гын гэрээс гараад хашааных нь үүдэнд зогсож байтал Ня хүү Энтайгаа хамт гараад ирэхээр нь гурвуулаа явах уу гэж хэлсэн чинь Гын эхнэр Ою араас гүйж ирээд надад хандаж таныг манай нөхөр дуудаж байна гэхээр нь би ганцаараа Гын байшин руу явж очсон чинь үүднийх нь хаалганы бариул нь хугархай онгойхгүй болохоор нь үүднийх нь хажуу талын цонхон дээр очоод яасан бэ гэж Гоос асуутал ямар ч дуугуй цонхоо онгойлгож цээжээрээ гарч ирээд миний цээж рүү хутгаар хатгачихсан. Миний цээжээр халуу дүүгээд явчихаар нь тэмтрээд үзсэн чинь цус гарч байсан. Г намайг хутгалчихаад цонхоо хаагаад цаашаа гэр рүүгээ явчихсан. Би Ня дээр очоод намайг энэ Г хутгалчихлаа гэж хэлээд Няийг дагуулаад гэрт нь орсон чинь Г байшин дотроо орондоо орчихсон хэвтэж байсан. Хөнжлийг нь татсан чинь унтаад байгаа юм шиг нүдээ аньчихаад хөдлөхгүй хэвтээд байхаар нь би эхнэр Мөнхтуул руу утасдаж намайг энд хүн хутгалчихлаа цагдаа дуудаарай, эмнэлэг дуудаарай гэж хэлсэн чинь удалгүй цагдаа ирээд Гыг хутгатай нь хамт аваад явсан. Би эмнэлэг явсан..... Би зүгээр байж байгаад хутгалуулсан юм чинь гомдолтой байна. Эмчилгээний зардал эм тарианы мөнгө нэхэмжилнэ гэх мэдүүлэг /Хх-н 19-20 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч Н.Энны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би аав болон Бядаа ах нарын хамт Бядаа ахын найзынх нь Баянсуудлын 1-33 тоотод 18 цагийн үед очсон. Манай аав, Бядаа ах, Бядаа ахын найз гурав Хараа нэртэй 0.5, 0.75 граммтай хоёр шил архи уусан. Тэгээд Бядаа ах, аав бид гурав явах Бядаа ахын найзынх нь гэрээс гарсан. Тэр үед Бядаа ахын найзынх нь эхнэр гэрээсээ гарч ирээд Бядаа чамайг манай нөхөр дуудаж байна гэхээр нь би Бядаа ахтай цуг очсон чинь Бядаа ахын найз нь гэрийнхээ цонхоор Бядаа ахын цээж рүү нь бор иштэй дунд зэргийн хутгаар хутгалчихсан гэх мэдүүлэг /Хх-н 21 дүгээр хуудас/

Гэрч Б.Няийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .............2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр найз Бядаа өөрийн хүүхэд Эн нарын хамт Бядаагийн найзынх нь гэрт 18 цагийн үед очсон. Тэгээд Бядаа, Бядаагийн найз бид гурав Хараан нэртэй 0.5, 0.75 граммын 2 шил архи уусан. Тэгээд архиа ууж дуусчаад Бядаа манай хүүхэд бид гурав явах гээд Бядаагийн найзынх нь гэрээс гарсан. Тэр үед Бядаагийн найзынх нь эхнэр гэрээсээ гарч ирээд Бядаа чамайг манай нөхөр дуудаж байна гэхээр нь Бядаа найзтайгаа уулзах гээд явсан. Тэр үед манай хүүхэд цуг очсон. Би хашааных нь гадаа байж байтал Бядааг хутгалчихлаа гээд манай хүүхэд надад хэлэхээр нь очоод харсан чинь Бядаагийн цээжнээс цус гарч байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Иймл зүйл болсон гэх мэдүүлэг /Хх-н 22-23 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 227 ...... Дүгнэлт:

1.Г.Бийн биед цээжинд хатгагдсан шархтай, цус хуралтын зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарны.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 27 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн № 10485 ..... Дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн цус нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул шинжилгээ хийхэд тэнцэж байна.

2. Ж.Г эр гэсэн хаягтай цусанд 3.5 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 3.5 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх /Хх-н 34 дүгээр хуудас/

                             Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 04-07 дугаар хуудас/

                             Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 08-09 дүгээр хуудас/

                             Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 15-16 дугаар хуудас/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 46 дугаар хуудас/

            Хохирогч Г.Бийн сум дундын прокурорын газарт гаргасан эмчилгээний зардалд 170000 төгрөг авсан болно гэсэн тодорхойлолт /Хх-н 56 дугаар хуудас/ зэрэг болно.

         

  Шүүгдэгч Ж.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 18-19 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудлын 1-33 тоотод байрлах өөрийн гэрт хохирогч Г.Бийн цээжин тус газарт нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Ж.Гын хохирогч Г.Бийг хутгалсан үйлдэл нь хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Ж.Гын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 хувааж хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн иштэй хутгыг устгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаад

 

 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Жамсрангийн Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Г нь 450000 төгрөгийн торгох ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Ж.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, зүйлгүй, Ж.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг  дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Г-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН