Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/42

 

*******, *******, *******

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2022/0228/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 241 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох 21180038900180 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай 

2.Монгол Улсын иргэн,  тоотод орших хаягтай, урьд:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1., 23.2 дугаар зүйлийн 1., 18.15 дугаар зүйлийн 2.1., 2.2.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1., 12 дугаар зүйлийн 12.8.д заасныг баримтлан мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.д зааснаар *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан шүүгдэгч *******т мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1., 18.15 дугаар зүйлийн 2.1., 2.2.т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5.д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдах шийтгэл хүлээж байсан, хэрэг хариуцах чадвартай, 

3.Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай 

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч *******ийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга буюу Төрийн тусгай албаны удирдах албан тушаалтнаар /нийтийн албан тушаалтнаар/ ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авах гэмт хэргийг зохион байгуулж, Замын цагдаагийн ахлах зохицуулагч *******аар дамжуулан “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******аас нийгмийн хариуцлагын хүрээнд нэрийдлээр бэлнээр 1.500.000 төгрөгийн хахууль авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт,

-шүүгдэгч *******ыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагчаар ажиллаж байхдаа Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа *******ийн “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******аас нийгмийн хариуцлагын хүрээнд нэрийдлээр бэлнээр 1.500.000 төгрөгийн хахууль авахыг даалгасныг мэдсээр байж *******аас 1.500.000 төгрөгийн хахууль авч гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт,

-шүүгдэгч *******ыг “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга *******ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагчаар ажиллаж байсан *******аар дамжуулан бэлнээр 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч *******ийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2.т заасан гэмт хэрэг, шүүгдэгч *******ыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд хахууль авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2.т заасан гэмт хэрэг, шүүгдэгч *******ыг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2., 3.3 дугаар зүйлийн 1., 2.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч *******т нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2., 3.2 дугаар зүйлийн 3.т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч *******т нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч *******т нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр, шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 12 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 225.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

... Шүүгдэгч ******* нь ажил үүргээ хэвийн явуулахын тулд т 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч ******* нь авлига өгсөн гэмт хэргээ сайн дураараа илчилж, өөрөө мэдүүлэг өгсөн гэх баримтаар Авлигатай тэмцэх газар шалгаж, прокурор шүүхэд шилжүүлснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1.д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний бүгд 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн тайлбарт “хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчилж ирсэн бол түүний төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө” гэсэн хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглээгүйд гомдолтой байна.

нь “ ” ХХК-ийн тээврийн машинуудын төв замын зөвшөөрлийг “гацаа дууссан, арга хэмжээ авч хариуцлага тооц” гэх үүргийг байнга өгдөг. 1 машиныг 130.000-250.000 төгрөгөөр 5 удаа торгосон. Зөвшөөрлийг сунгуулахаар 2021 оны 05 дугаар сард Дархан-Уул аймгийн Замын Цагдаагийн газарт материал бүрдүүлж өгсөн боловч замын зөвшөөрлийг хугацаанд нь өгөөгүй учраас ажлаа явуулахын тулд т 1.500.000 төгрөг өгсөн. Авлига өгснөөс хойш дарга зөвшөөрөл өгсөн. Том оврын машинууд замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон тохиолдолд бид төмөр замаар тээвэрлэж ирсэн түүхий эдээ зөөх, мөн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ вагонд ачуулах ажлууд зогсдог. Ингэж зогссоноор бид вагон хүлээлгэсэн гэж маш их хэмжээний валютаар тоологдох өрөнд ог. Зайлшгүй ажил үүргээ гүйцэтгэх, машин техникээ явуулахын тулд аргагүй эрхэнд авлига өгснөө өөрөө “алийн болгон авлига өгч ажил бүтээх вэ?” гэж ухамсарлаж ойлгон Авлигатай тэмцэх газарт өөрийн биеэр очиж мэдүүлэг өгсөн юм. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5.д заасан ялаас чөлөөлж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* тайлбартаа:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх хэрэглээгүй тул давж заалдах гомдол гаргасан. Хандив нэртэйгээр авлига өгсөн бөгөөд авлига өгснөөр машины зөвшөөрлийг өгсөн байдаг. Өөрөө сайн дураараа хэргээ илчлэн ирсэн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх ёстой. Иймд миний үйлчлүүлэгчийг ялаас чөлөөлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******:

Нэмэлт тайлбар байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Миний үйлчлүүлэгчийн зүгээс хясан боогдуулсан зүйл байхгүй. ******* нь тухайн үед би мөнгө олох талаар хүмүүстэй уулзаж асууя гээд хурлыг тараасан байдаг. ******* ******* нар найзууд бөгөөд энэ хоёр хүн хоорондоо харилцан тохиролцож 1.500.000 төгрөгийг авч өгсөн байдаг. Зөвшөөрөл авахын тулд авлига өгөх ёстой гэж бодсон гэж гомдолдоо бичсэн нь хясан боогдуулаагүй гэдгийг нотолж байгаа юм. Төв замын маршрутыг ******* баталдаггүй. ******* нь хариуцлага хүлээх ёстой. Түүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Би “ хүдэр” ХХК-аас авлига аваагүй. Тэдний үйл ажиллагааг хясан боогдуулсан зүйл байхгүй. Газрын даргын үүрэг болгосноор төв замаар явах маршрутыг баталж өгсөн. Зөвшөөрлийг н.зориг дарга олгодог юм. Миний зүгээс хясан боогдуулсан шантайж хийсэн зүйл байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Шүүгдэгч ******* нь *******ыг таньдаггүй гэдэг худал болох нь гэрч н.Жанцанноровын мэдүүлгээр нотлогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан шүүгдэгч *******ын гомдлыг үндэслэн шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Дархан-Уул аймгийн прокуророос шүүгдэгч *******ийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга буюу Төрийн тусгай албаны удирдах албан тушаалтнаар /нийтийн албан тушаалтнаар/ ажиллах хугацаандаа Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 05 сарын 29-ний өдрийн А/181 дугаартай “Аймаг, сумын төвийн доторх хатуу хучилттай авто замын хөдөлгөөнд оролцох ачааны авто машины даацын хязгаарлалт, авто замын сэтлэх, орц, гарц шинээр гаргах түр зөвшөөрөл олгох тухай” журмын 6.1.1.д заасан “Журмын хэрэгжилтийг хангах ажлыг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг хамтран зохион байгуулна” гэх заалтын хүрээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас төв замын чиглэлийн маршрутыг батлах албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Дархан-Уул аймагт төмрийн хүдрийг нойтон соронзон аргаар баяжуулах үйлдвэрийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ийн хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн маршрутыг батлах явцдаа 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тус Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагчаар ажиллаж байсан *******т “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******аас нийгмийн хариуцлагын хүрээнд нэрийдлээр 1.500.000 төгрөгийн хахууль авахыг даалгаж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах гэмт хэргийг зохион байгуулж, ахлах зохицуулагч *******аар дамжуулан “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******аас 1.500.000 төгрөгийн хахууль авсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2., 3.3 дугаар зүйлийн 1., 2.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт,

-шүүгдэгч *******ыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагчаар ажиллаж байхдаа 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа *******ийн “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******аас нийгмийн хариуцлагын хүрээнд нэрийдлээр бэлнээр 1.500.000 төгрөгийн хахууль авахыг даалгасныг мэдсээр байж *******аас 1.500.000 төгрөгийн хахууль авч дээрх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2., 3.2 дугаар зүйлийн 3.т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2.т зааснаар,

-шүүгдэгч *******ыг “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.д “Албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно”,  7.1.2.т “Бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлахыг хориглохоор тус тус заасныг зөрчиж, “ ” ХХК-ийн хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн хотын төвийн хөдөлгөөнд оролцох төв замын маршрут батлуулах давуу байдал бий болгох зорилгоор Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга *******ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Замын цагдаагийн гадаа зогсоол дээр тус тасгийн ахлах зохицуулагч *******аар дамжуулан бэлнээр 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч *******, *******, ******* нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2., 3.3 дугаар зүйлийн 1., 2.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч *******т нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2., 3.2 дугаар зүйлийн 3.т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч *******т нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч *******т нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр, шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 12 сарын хугацаанд сар бүр 225.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 Авлига, хээл хахууль нь нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулж, аюул занал учруулж, ёс зүйн үнэт зүйлсийг алдагдуулж, шударга ёсыг сулруулж, хууль дээдлэх ёсонд хохирол учруулж, эдийн засгийн бусад гэмт хэрэг үйлдэгдэх хангалттай нөхцөлийг бүрдүүлдэг ба эрх мэдэл бүхий албан тушаалтан буюу хууль бусаар хахууль авагч тал нь бусдын нэрийн өмнөөс хахууль өгөгч талд ашигтай тодорхой үйлдэл хийж, өөртөө материаллаг эдийн болон эдийн бус, үйлчилгээний эрх, давуу байдал, санхүүгийн ашиг олж, өгөгч тал нь хүссэн зорилго, ажил хэргээ бүтээлгэдэг авах, өгөх хоёр талын ашиг сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй бөгөөд нийгмийн шударга ёсыг зөрчсөн, олон нийтийн итгэлийг алдагдуулсан, цаана нь хэн нэгэн этгээд хохирдог хор уршигтай байдаг. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзвэл Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2015 оны 05 сарын 29-ний өдөр “Аймаг, сумын төвийн доторх хатуу хучилттай авто замын хөдөлгөөнд оролцох ачааны авто машины даацын хязгаарлалт, авто замын сэтлэх, орц, гарц шинээр гаргах түр зөвшөөрөл олгох тухай” А/181 дугаартай журам батлан гаргаж, журмын хэрэгжилтийг хангах ажлыг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг хоёрт хамтран зохион байгуулах үүрэг өгч журамлажээ.

Үүний дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн төв замын хөдөлгөөнд оролцох ачааны болон хүнд даацын авто машины хөдөлгөөний  чиглэлийн маршрутыг батлах эрх, үүргийн хүрээнд “ ” ХХК-ийн хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн маршрутыг батлах явцдаа шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байхдаа үйлчилгээ авах хүсэлт гаргадаг, өөрөө хүсэлтийг нь шийдвэрлэдэг, албаны хувьд ашиг сонирхлын зөрчилтэй “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******аас нийгмийн хариуцлагын хүрээнд нэрийдлээр 1.500.000 төгрөгийн хахууль авах үүргийг 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өөрийн удирдлага дор ажилладаг тус Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагчаар ажиллаж байсан *******т ...” “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ыг чи таньдаг юм чинь уулзаад үзээч, Цагдаагийн 100 жил гэж яриад хэрэггүй байх. Тухайн компанийг нийгмийн хариуцлагын хүрээнд тохижилтын ажил гэдгээр нь туслалцаа үзүүлэх боломжтой байна уу гэдгээр асуугаад үзээч, төв газраас хандив гэдэг байдлаар яриад хэрэггүй гэдгийг нь мэдэж байгаа биз дээ” гэж даалган хахууль авах гэмт хэргийг санаачлан, удирдан зохион байгуулж, ахлах зохицуулагч *******аар дамжуулан “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******аас бэлнээр 1.500.000 төгрөгийн хахууль авсан, шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагчаар ажиллаж байхдаа 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өөрийн удирдах албан тушаалтан болох Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа *******ийн “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******аас нийгмийн хариуцлагын хүрээнд нэрийдлээр бэлнээр 1.500.000 төгрөгийн хахууль авахыг даалгасан нь хууль бус болохыг мэдсээр байж, ажил үүргийн хувьд өөрөө хяналт тавьдаг байгууллагын нэг болох “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******аас 1.500.000 төгрөгийн хахуулийг хандив нэрийдлээр авч шүүгдэгч *******ийн хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, шүүгдэгч ******* нь “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өөрийнх нь компанийн хүнд даацын авто машинуудын аймаг, сумын төвийн доторх хатуу хучилттай авто замын хөдөлгөөнд оролцдог хөдөлгөөний чиглэлийн маршрут, зөвшөөрлийг баталдаг эрх бүхий байгууллага нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг гэдгийг мэдсээр байж Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч *******ын хандив нэрийдлээр нэхсэн мөнгийг зөвшөөрч, дараа нь хүссэн зөвшөөрлөө саадгүй батлуулах өөртөө болон компанидаа давуу, ашигтай байдал бий болгох зорилгоор уг зөвшөөрлийг баталдаг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга *******ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Замын цагдаагийн гадаа зогсоол дээр тус тасгийн ахлах зохицуулагч *******аар дамжуулан бэлнээр 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

-шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2021 оны 05 дугаар сард намайг Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байхад Тээврийн цагдаагийн газраас цахим хурал зохион байгуулагдаж, хуралд , болд бид нар суусан. Тухайн хурлаар д/х гэдэг хүн “100 жилийн ойн хүрээнд Замын цагдаагийн тасаг бүр 1.500.000 төгрөгийн хандив өг” гэж хэлсэн. Хурлын дараа байцаагч нарыг цуглуулаад, нэг хүн 250.000 төгрөг хураалгая гэдэг байдлаар ярьсан.... Тэгэхэд “таньдаг хүнтэй холбогдоод хандив асуугаад үзье” гэсэн. Үүнээс 2-3 хоногийн дараа “Эрдэнэбаяр гэдэг хүнээс нөгөө хандивын мөнгийг авчихлаа” гэж хэлсэн. Тухайн үед би аймаг дээр ажилтай байсан тул “өөртөө байлгаж бай” гэж хэлсэн. Ингээд надад 1.500.000 төгрөгийг өгөх гэхээр нь “болдод өгөөд Тээврийн цагдаагийн албанд хүргүүл” гээд хүргүүлсэн. ...Эрдэнэбаярын мэдүүлгийг прокурор уншсан, 250.000 төгрөгөөр торгодог гэсэн, “ ” ХХК-ийн тээврийн хэрэгслүүд 20 тонн ачаатай явах ёстой байтал даац хэтрүүлж 50-55 тонноор тогтмол явдаг учир торгодог. Нэг торгохдоо 150.000 төгрөгөөр торгодог байсан. Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын даргаар сүүлд томилогдсон зориг  нь ...“ ” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудыг таньдаг, битгий торго... гэдэг хувийн даалгавар өгснөөс хойш сар гаруй хугацаанд торгоогүй. Энэ хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлснээс хойш зориг дарга энэ компанийн тээврийн хэрэгслүүдийг торгож эхэлсэн. Миний зүгээс “1.500.000 төгрөгийг өгөхгүй бол байнгын торгоно, зөвшөөрөл өгөхгүй” гэдэг зүйл байгаагүй. Хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн маршрутыг би баталдаг. Маршрутыг зориг даргын өгсөн үүргийн дагуу баталсан, аймгийн захиргаан дээр эцсийн байдлаар батлагддаг. Авлига авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би 1000 төгрөг ч авлигад аваагүй, хандив туслалцаа авсан байдлыг хүлээн зөвшөөрч байна. ““ ” ХХК-иас хандив ав” гэж би хэлээгүй, ыг ямар хүнтэй уулзсаныг ч мэдээгүй. Шүүгдэгч ******* нь “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь ч биш” гэх мэдүүлэг,

-шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн... “2021 оны 05 сарын эхээр тасгийн дарга ******* нь тасгийн офицеруудыг яаралтай цуглуулж өрөөндөө уулзсан. Уулзах үедээ “байгууллагын 100 жилийн ойг тохиолдуулан Тээврийн цагдаагийн газраас орон нутгуудын Замын цагдаагийн тасгуудаас мөнгө татаж байгаа юм байна. Маргаашийн дотор яаралтай 1.5 сая төгрөгийг явуулах шаардлагатай байна” гэсэн. Энийг яаж бүрдүүлэх вэ гэдэг талаар ярилцсан. Хугацаа давчуу, цалин мөнгө буугаагүй байсан учраас надад хандан ““ ” ХХК-ийн захирал *******ыг чи таньдаг юм чинь уулзаад үзээч” гэсэн. “Цагдаагийн 100 жил гэж яриад хэрэггүй байх. Тухайн компанийг нийгмийн хариуцлагын хүрээнд тохижилтын ажил гэдгээр нь туслалцаа үзүүлэх боломжтой байна уу гэдгээр асуугаад үзээч ээ” гэсэн. Би хариуд нь “ингэж болох юм уу, юу гэж ойлгуулах юм бэ” гэхэд “гадна тохижилтоо хийх гэж байгаа, компанийнхаа зүгээс гадна тохижилтод туслалцаа үзүүлээч гэдэг талаас нь яриад үзээ, Төв газраас хандив гэдэг байдлаар яриад хэрэггүй гэдгийг нь мэдэж байгаа биз дээ” гэхээр нь “уулзаад үзье” гээд хурал дууссан. ...Би даргын хэлсний дагуу *******тай холбогдож ажил дээр нь очиж уулзаад “найздаа туслаач ээ, манайх Цагдаагийн 100 жилийн ойг тохиолдуулан тохижилтын ажил хийж байгаа юм. Үүнд санхүүжилт дутаад байна. Туслаач ээ, 1.5 сая төгрөгийн хэрэг байна” гэж асуусан. ******* “эргээд яръя” гэсэн. ******* над руу 2 цаг орчмын дараа залгаад “танайд тусалъя, чиний яриад байсан мөнгийг чинь байгууллагаасаа гаргаад өгөхөөр боллоо. Хаана аваачиж өгөх вэ?. Танай ажил дээр ирсэн байна” гэсэн. Хэлснийх нь дагуу би гарч очоод уулзахад “танай даргатай уулзаж энэ мөнгийг өгье” гэхээр нь би түүний хажууд ******* дарга руу залгаж яриад “******* ирсэн байна. Нөгөө мөнгийг танд өөрт чинь өгье, уулзъя гэж байна” гэхэд ******* дарга “надтай уулзаж хэрэггүй ээ. Би байхгүй, гадуур ажилтай явж байна. Чи өөр дээрээ авч бай” гэсэн. Тэгээд би тухайн мөнгийг авахад надаар мөнгө авсан тухай зарлагын баримт дээр гарын үсэг зуруулсан. Тухайн мөнгийг бэлнээр тоолж аваад, маргааш өглөө ажил цуглахад тасгийн офицеруудын нүдэн дээр ******* даргад “нөгөө мөнгө чинь энэ байна” гээд гаргаад өгсөн. Тэгэхэд дарга “надад өгөх хэрэггүй. болдоо энэ мөнгийг яаралтай Замын цагдаагийн газрын орон нутгийн хэлтэс рүү явуул” гээд өгсөн. Үүнээс хойш тухайн мөнгөний талаар дахиж ярилцаагүй..” гэх мэдүүлэг /1-р хх 33-34-р тал/,

-шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 он гарснаар манай компанийн машинууд маршрут батлуулах хүртлээ удаа дараа торгуулсан байсан үе. Нэг машиныг торгохдоо 200.000-250.000 төгрөгөөр торгодог. 2021 оны 05 сарын 05-ны өдөр төв замын маршрутын зөвшөөрлийг хүлээж байхад Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч манай ажил дээр ирж уулзаад “манай дарга ******* нь байгууллагын тохижилттой холбоотой 1.5 сая төгрөгийн туслалцаа үзүүлээч гэж ярьж байна” гэж хэлээд явсан. Би энэ асуудлыг болох, үгүйг мэдэхгүй болохоор “аягүй бол туслалцаа үзүүлэхгүй бол улам торгоод, явуулахгүй, түүнчлэн төв замын маршрут баталж өгөхгүй юм болов уу” гэж бодоод компанийн нягтлан бодогч компанийнхаа данснаас 1.5 сая төгрөгийг бэлнээр 10.000., 20.000-тын дэвсгэртээр гаргуулан авч хамт тухайн өдрийн 16.00 цагийн үед Цагдаагийн тасаг дээр ирээд *******тэй уулзах гэхэд байхгүй байсан. Тэгэхээр нь луу ярихад “дарга байхгүй байна, намайг энэ мөнгийг авчих гэж хэлсэн” гэхээр нь түүнд нягтлан бодогч цагаан өнгөтэй, 89-99 улсын дугаартай “Тоёота Харьер”  маркийн автомашинд уулзаад мөнгийг өгсөн. аар мөнгө авсан тухай бэлэн мөнгөний зарлагын баримт дээр гарын үсэг зуруулсан. Түүнээс хойш *******тэй мөнгөний талаар яриагүй. ...Намайг т мөнгө өгсний 7 хоногийн дараа удалгүй төв замын зөвшөөрөл гарсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 5-8-р тал/,

 -гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр үдээс хойш цаг санахгүй байна, гүйцэтгэх захирал ******* “компанийн данснаас Цагдаагийн газарт хандивт өгөх 1.500.000 төгрөг данс руу шилжүүл” гэж хэлсэн. Тэгээд гүйцэтгэх захирал ******* бараа татах бэлэн мөнгөнөөс 1.500.000 төгрөг авчихсан байсныг би мэдээгүй. Тэгээд орой 20.00-21.00  цагийн үед захирал ******* “би машингүй байна. Хоёулаа хамт нэг газар  руу яваад ирье, Цагдаагийн газарт хандив өгөх бэлэн мөнгөний зарлагын баримтаа аваарай” гэж хэлсэн. Тэгээд захирал бид хоёр миний автомашинтай Цагдаагийн газрын гадаа очоод захирал нэг хүнтэй утсаар яриад “ирчихсэн байна” гэж хэлсэн. Тэр үед нүдний шилтэй 40 орчим насны эрэгтэй гарч ирээд захирлын сууж байсан талын цонхоор цаасанд ороосон байсан 1.500.000 төгрөгийг авсан. Уг мөнгийг ямар зүйлд зориулж хандивлаж байгааг мэдээгүй” гэх мэдүүлэг /1-р х.х 11-13-р тал/,

-гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Манай байгууллагад хандивын данс гэж байхгүй. Хандив авах журам байхгүй. Харин иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас хандив өгөх хүсэлт ирүүлсэн тохиолдолд ЦЕГ-ын аюулгүй байдлын хэлтэст албан бичгээр хүсэлтээ гаргаад, ашиг сонирхлын зөрчилгүй талаарх мэдүүлэг гаргаж өгч, зөвшөөрөл авч, нэмэлт санхүүжилтийн дансанд бүртгэж авч болдог. Үүнээс өөр байдлаар ямар нэгэн хандив авах зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р х х 25-26-р тал/,

-гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/181 дугаартай захирамжийг харж байгаагүй. Намайг Дархан-Уул аймгийн Цагдаагийн  газрын даргаар ажиллаж байхад иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас хүнд даацын тээврийн хэрэгслийн хотын хөдөлгөөнд оролцох замын маршрут батлуулах хүсэлт ирүүлж байсан шиг санагдаж байна. Тэгээд би Замын цагдаагийн тасгийн  дарга, д/х *******ээс энэ ямар учиртай талаар асуухад ******* нь “манай байгууллага маршрут баталдаг. Аймаг зөвшөөрөл өгдөг” гэж хэлж байсан. ...Миний ойлгосноор зөвхөн хүнд даацын тээврийн хэрэгсэл хотын төв замаар зорчих маршрутыг Замын цагдаагийн тасгийн дарга баталдаг гэж ойлгосон. Замын цагдаагийн тасгаас Тээврийн цагдаагийн албанд хандив өгсөн талаар надад танилцуулаагүй” гэх мэдүүлэг /1-р х.х 43-45-р тал/,

-гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2021 оны 05 сарын эхээр шиг санаж байна, манай Замын цагдаагийн албаны онлайн хурал болсон. Хуралд тасгийн дарга *******, ахлах зохицуулагч ******* болон бид нар суусан. Хурлыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Орон нутгийн хяналтын хэлтсийн дарга удирдаж, “Цагдаагийн 100 жилийн ой болох гэж байгаатай холбоотой орон нутгийн нэгжүүд хандив тусламж үзүүлэх үү” гэж хэлсэн. Онлайн хурлаар аймгуудаас санал хэлж, аймгуудын Замын цагдаагийн тасаг бүрээс 1.5 сая төгрөгийн хандив өгөхөөр тохиролцож шийдвэрлээд хурал дууссан. Хурлын дараа тасгийн дарга ******* “мөнгө олох боломж байна уу” гэж ярилцахад ******* “би хоёр, гурван хүнтэй уулзаад мөнгө төгрөг олох боломжтой юу гэдгийг асууя” гээд тарцгаасан. Хурлаас хойш 4-5 хоногийн дараа ******* нь “мөнгө болсон, бүтсэн шүү” гэсэн. Тухайн үед би Улаанбаатар хот руу ажлаар явах гэж байхад тасгийн дарга ******* “уг мөнгийг авч яваад орон нутгийн хяналтын хэлтэст өгөөрэй” гэсэн. Би *******аас бэлнээр 1.5 сая төгрөгийг тоолж аваад хотод очоод Хяналтын хэлтсийн дарга даргатай уулзах гэхэд байхгүй байсан тул түүний утсаар залгаж ярихад “хяналтын хэлтсийн ахлах зохицуулагч зоригт үлдээчих” гэхээр нь уулзаад түүнд өгөөд явсан. Үүнээс хойш дахиж хандив мөнгөний талаар ярилцаагүй. *******аас мөнгө авахдаа болон Улаанбаатарт очоод зоригт мөнгө өгөхдөө баримт үйлдээгүй. зориг харин надаар гарыг үсэг зуруулж авсан санагдаж байна” гэх мэдүүлэг /1-р хх 48-50-р тал/,

-гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр жижүүрийн томилгоотой үүрэг гүйцэтгэж байх хугацаанд “88-99 ДАН улсын дугаартай “Ланд-200” маркийн машины жолооч төлбөр тооцоо хийхгүй маргаан үүсгээд байна” гэж дуудлага өгсөн эмэгтэй хэлсэн. ... Цагдаагийн д/х ******* “Тээврийн цагдаагийн албанаас хандив, мөнгө хураасан талаар Авлигатай тэмцэх газраас чамаас мэдүүлэг авна, чи мэдүүлэг өгөхдөө “энэ талаар мэдэхгүй гэж хариулаарай” гэж хэлсэн юм. Тэгээд би урд өгсөн мэдүүлэгтээ өөрийн мэдэж байгаа зүйлийг мэдэхгүй гэж мэдүүлэг өгсөн юм. Одоо би болсон явдлыг дэлгэрэнгүй ярья. Тасгийн дарга ******* 2021 оны 05 сарын эхээр Тээврийн цагдаагийн албаны цахим хурлын дараа тасгийн офицеруудыг өрөөндөө цуглуулаад “Цагдаагийн байгууллагын 100 жилийн ойн арга хэмжээнд зориулж Тээврийн цагдаагийн албанд 1.500.000 төгрөг хураалгахаар болсон. Офицеруудаасаа мөнгө хураах уу?, “ ” ХХК нь манайхаас төв замын зөвшөөрөл авдаг юм чинь уулзаад үзвэл яадаг юм бэ?, би уулзаж болохгүй байх, ахлах зохицуулагч аа чи очоод уулзаад ирэх үү?, чи угаасаа хүсэлтээ өгчихсөн байгаа юм чинь, чи уулзаад ир” гэж хэлсэн. ******* ахлах тухайн үед хуурамч тодорхойлолт гаргаж өгсөн асуудлаар Авлигатай тэмцэх газарт шалгагдаад, тэтгэвэртээ гарах хүсэлтээ өгчихсөн үе байсан юм. Тэгээд ******* ахлах “ ” ХХК-тай очиж уулзахаар болоод тасгийн хурал тарсан. Тэгээд хэзээ гэдгийг нь санахгүй байна, ******* нь тус компаниас мөнгө авсан байсан. Тэр мөнгийг нь ахлах зохицуулагч болд УБ хот руу Тээврийн цагдаагийн албанд хүргэж өгсөн. Тэр үед ******* дарга *******ыг “чи тэтгэвэртээ суух хүсэлтээ өгчихсөн юм чинь асуудал болохгүй байх” гэж хэлж байсан. ...Намайг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхөөс 1 сарын өмнө намайг ажлын өрөөндөө ганцаараа сууж байхад ******* дарга орж ирээд “ажил чинь хэр байна” гэж ярьж байгаад “Цагдаагийн  байгууллагын 100 жилийн ойн арга хэмжээнд мөнгө хураасан. “ ” ХХК-аас мөнгө авч өгсөн талаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаад шалгаж байгаа юм. Чамаас мэдүүлэг авбал “******* өөрөө “ ” ХХК руу яваад ирсэн биз дээ, энэ талаар асуувал “мэдэхгүй” гэж хэлээрэй” гэсэн. Өөрөө тасгийн хурал дээр “******* ахлахыг яваад ир” гэж хэлж байсан мөртлөө сүүлд манай өрөөнд над дээр ирээд “******* өөрөө яваад мөнгө авч ирсэн биз дээ” гэж тулгаж хэлж байсан...” гэх  мэдүүлэг /1-р хх 93-95, 105-106, 129-130-р тал/,

-гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...зориг бид хоёр тусдаа өрөөнд суудаг боловч бид хоёрын өрөө хоорондоо шилэн тасалгаагаар  хязгаарлагддаг. Гэтэл манай албаны ахлах зохицуулагч зориг нь болд гэх хүнийг өрөөндөө үлдээчхээд өөрөө гараад явчихсан байсан. Гэтэл Дархан-Уул аймгийн Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч болд гэх эрэгтэй хүн манай өрөөнд орж ирж надтай уулзаад надад хандаж "Орон нутгийн хяналтын хэлтсийн дарга утсаар ярьсан чинь энэ мөнгийг чамд үлдээчих гэж байна, Дархан-Уул аймгийн Замын цагдаагийн тасгаас өгч байгаа хандивын мөнгө" гэж хэлээд гадна талд ямар нэгэн зүйл бичээгүй, цагаан өнгийн дугтуйнд хийсэн мөнгө өгснийг өөрийн албаны сейфэнд хийж цоожлоод, маргааш нь ахад хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх 249-250-р тал/ бэлэн мөнгөний зарлагын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн баримт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч *******, ******* нар мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хахууль өгсөн, авсан гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байх ба харин шүүгдэгч ******* нь намайг хясан боогдуулсан тул аргагүйн эрхэнд хахууль өгсөн, мөн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчилсэн тул ялаас чөлөөлж өгнө үү гэж, шүүгдэгч ******* нь бусдаас хахууль биш хандив авч Тээврийн цагдаагийн албанд өгсөн гэж тус тус гэм буруугийн талаар маргаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.д “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно” гэж, 17.2.т “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага албан үүрэгтэй нь холбогдолгүй гуравдагч этгээдээс үзүүлж байгаа нийтийн албаны хэрэгцээнд, ажилтны сургалт, үйл ажиллагааны зохион байгуулалт, техникийн дэмжлэг зэрэг албан тушаалтныг ашиг сонирхлын зөрчилд оруулахгүй хандив, бусад санхүүгийн туслалцааг энэ хуулийн 17.1.д заасан хязгаарлалтад хамаарахгүй бол авч болно” гэж, 17.3.т “Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна” гэж тус тус заажээ.

Гэтэл нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байсан *******, ахлах зохицуулагч ******* нар нь өөрсдийнхөө албан үүрэгтэй холбоотой, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдээс хандив нэрийдлээр мөнгө авсан үйлдэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн дээрх заалтуудыг зөрчсөн үйлдэл байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.т “Хувийн ашиг сонирхол” гэдэг нь нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг., 3.1.3.т “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг., мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8.д “Хандив” гэж “Нийтийн албан тушаалтанд тодорхой зориулалтаар, үнэ төлбөргүй, эсхүл нийтэд санал болгож байгаа хөнгөлөлтөөс илүү хөнгөлөлттэй үнээр санхүүгийн эх үүсвэр, эд хөрөнгө шилжүүлэх болон үйлчилгээ үзүүлэхийг...” хэлэхээр тодорхойлж томьёолсон байх ба “хандив” авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байх, харилцан ашиг сонирхлын зөрчилгүйгээр хандив өгөгч, авагч нь сайн дурын үндсэн дээр, хэний ч дарамт, шахалтгүйгээр өгч, авах, олон нийт, эсхүл байгууллага, хамт олонд хандив авах, эсхүл өгсөн талаар урьдчилан, нээлттэй, ил тод мэдэгдсэн байх шинжийг агуулах юм.

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь хэрвээ “хандив” гэж авалцаж, өгөлцөх байсан бол хоорондоо харилцан ашиг сонирхлын зөрчилгүйгээр дээрх хуульд заасан журмыг баримтлах байжээ.

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалт болон анхан, давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн “...Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч манай ажил дээр ирж уулзаад “манай дарга ******* байгууллагын тохижилттой холбоотой 1.5 сая төгрөгийн туслалцаа үзүүлээч гэж ярьж байна” гэж хэлээд явсан. Би энэ асуудлыг болох, үгүйг мэдэхгүй болохоор би “Аягүй бол туслалцаа үзүүлэхгүй бол улам торгоод, явуулахгүй, түүнчлэн төв замын маршрут баталж өгөхгүй юм болов уу” гэж бодоод     компанийнхаа данснаас 1.5 сая төгрөгийг бэлнээр гаргуулан авч Цагдаагийн тасаг дээр ирээд *******тэй уулзах гэхэд байхгүй болохоор нь луу ярихад “дарга байхгүй байна, намайг энэ мөнгийг авчих гэж хэлсэн” гэхээр нь түүнд мөнгийг өгсөн” гэх мэдүүлгээс дүгнэхэд ******* нь ухамсарлаж гэмшсэндээ бус, харин дараа дараагийн ажил хэргээ бүтээлгэх, төрийн үйлчилгээг ямар ч нөхцөлд хүссэнээрээ авах хүсэл зорилгоо хууль бус аргаар гүйцэтгүүлж байхын тулд дотроо бодсоны эцэст эрх бүхий байгууллагын хүссэн хандив нэртэй хахууль өгөхийг өөрөө хүсэж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор зориуд санаатайгаар өгсөн нь тогтоогдсон байх ба дээрх албан тушаалтнууд нь *******ыг мөнгө өгөхгүй бол ямар нэгэн үйлчилгээ үзүүлэхгүй, маршрут, зөвшөөрлийг чинь батлахгүй, төв замаар машин техникийг чинь явуулахгүй гэж, эсхүл энэ мөнгийг заавал өгөөрэй, өгөхгүй бол торгоно шүү гэх мэтээр бусад байдлаар өөр аргаар тулган шаардаж шахалт, дарамт үзүүлж түүнийг хясан боогдуулах замаар мөнгө өгөхөөс өөр аргагүй байдалд оруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч ******* нь хясан боогдуулсны улмаас хахууль өгөхөөс өөр аргагүй байдалд орсон, эрх бүхий байгууллагад гэмт хэргээ сайн дураараа илчилж ирсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь “манай компанийн техникүүдийг байнга торгодог байсан, төв замын маршрут, зөвшөөрөл баталж өгөхгүй удаадаг” гэж мэдүүлсэн боловч баримтаар нотлогдоогүй, үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1.д заасан ялаас чөлөөлөх үндэслэлгүй, энэ талаар давж заалдах гомдол гаргасан шүүгдэгч *******ын гомдлыг хүлээн авах хууль зүйн боломжгүй байна.   

Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэргийн талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, болсон хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу, үйлдэл тус бүрд үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэгт тохируулан шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн, холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.

Иймд шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, эсхүл нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 241 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР

                              ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                                              Ц.АМАРЖАРГАЛ