Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2019/0558

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, Бүгд Найрамдах Түрк Улсын 8 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б*******ын нэхэмжлэлтэй, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,

ХЯНАВАЛ:

Бүгд Найрамдах Түрк Улсын 8 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: A*******I*******E*******H*******F*******M*******Y*******M нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б******* миний бие Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гадаадын иргэн харъяатын газрын дарга Д.М*******гийн гарах-орох визний үйлчилгээ үзүүлэхгүй байгаа хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, Бүгд найрамдах Турк улсын иргэн A, I*******E*******, H*******F*******M*******Y*******M нарыг Монгол улсын хилээр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, Захиргааны хэрэг үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасан байна.

Бүгд Найрамдах Түрк Улсын 8 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б*******ын нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасны дагуу Бүгд Найрамдах Түрк Улсын 8 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б*******ын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг тус тус баримтлан Бүгд Найрамдах Түрк Улсын 8 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б*******ын нэхэмжлэлтэй, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдуулан гаргасан Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гадаадын харъяатын газрын дарга Д.М*******гийн гарах-орох визний үйлчилгээ үзүүлэхгүй байгаа хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, Бүгд Найрамдах Турк Улсын 8 иргэнийг Монгол улсын хилээр гаргуулах хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б******* бүхэлд нь татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ