Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/43

 

 

  *******д холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал даргалж, Б.Эрдэнэхишиг, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Ч.Мядагбадам

            Хохирогч Л.ын өмгөөлөгч Д.Оюунчимэг

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Батжаргал

Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан

-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2*******8 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч *******д холбогдох 22180000002*******0 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Мөнхцэцэгийн *******, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* суманд төрсөн, 3******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *******, эхнэр ******* хүүхдүүдийн хамт -Уул аймгийн сумын 2 дугаар баг Ширээ нурууны 13-0******* тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:ВГ88**************13/,

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 22 цагийн орчим -Уул аймгийн сумын Өргөө багт байрлах 1******* байрны урд талын асфальтан зам дээр 93-*******8 ОРО улсын дугаартай “Ноnda Fit” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а ...Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.2 ...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна..., 12.3 ...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэснийг зөрчсөний улмаас мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д тус тус заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

-Уул аймгийн Прокурорын газраас: *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Боржигон овогт Мөнхцэцэгийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д тус тус зааснаар шүүгдэгч *******г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн *******0299*******3 дугаартай тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц д буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.3 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Л. нь цаашид гарах эмчилгээний зардал 25000000 төгрөг, хохирогчийг сахих үеийн ажилгүй байсан хугацааны цалин 2*******00000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 1******* хоногийн дотор -Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

... Шүүх хуралдаан болтол миний бие нь бүх боломжоо ашиглаж хохирлыг төлж барагдуулсан, мөн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрийн буруугаас Л.т хохирол учруулсандаа чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Би эхнэр, бага насны ******* хүүхдийн хамт амьдардаг. Өөрийн амьдарч байсан монгол гэрээ зарж хохирогчийн хохирлыг нөхөн төлөхдөө нэмэрлэсэн. -Уул аймгийн 8 дугаар ийн 1*******-р байрны хуучин сега тоглоом ажиллуулдаг байсан подвалыг түрээслэн амьдарч байх үедээ хорих ял шийтгүүлсэн учир эхнэр ******* хүүхдээ хүнд нөхцөлд оруулсандаа туйлын санаа зовж байна.

Эхнэр маань хөхүүл, бага насны олон хүүхэдтэй болохоор ажил хийх боломжгүй байдаг учир миний бие гэр бүлээсээ ганц ажил хийж ар гэр бүлээ тэжээдэг хүн байсан. Намайг байхгүйд подвалын түрээсээ төлж чадахгүй учир эхнэр хүүхдүүд минь Булган аймагт хөдөө хадмыг бараадах болсноо хэлснээс хойш сураггүй байна. Намар 2 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн асуудал ч хүнд байдалд орж байна.

Эхнэр минь ч бас нэг хүүл хүүхдийн хажуугаар гурвын гурван бага насны хүүхдээ харж хандах, хооллож ундлах, хувцаслах гээд хэцүү нөхцөл байдалтай тулгараад байна. Энэ бүхний буруутан бол н өөрөө юм.

Миний хувьд үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үнэхээр их гэмшиж байгаа. Хэрэв цагдан хоригдоогүй бол би ажил хөдөлмөр эрхэлж, хохирогчийн эмчилгээнд ч хэдэн төгрөг нэмэрлэж, эхнэр хүүхдээ ч тэжээгээд явах боломж надад байгаа.

Иймд миний гэмт хэрэгтэй гэмшиж байгаа болон хувийн байдлыг харгалзан үзээд анхан шатны шүүхээс надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлттэй... гэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3.т заасан гэмт хэрэг үйлдсэн *******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрх хасах нэмэгдэл ялыг хэрэглээгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “согтуурсан, мансуурсан үедээ”, 2.3-т “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулж буй ял, шийтгэлийн зорилгыг хангахдаа дан ганц үндсэн ял хэрэглэснээр бүрэн хангахад төвөгтэй, эсхүл боломжгүй үед үндсэн ялын хамт нэмэгдэл ял хэрэглэж эрүүгийн хариуцлагыг үр дүнтэй, бодитой хэрэгжих нөхцөлийг бүрдүүлдэг. Үндсэн ял нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх хатуу үр нөлөөтэй байхад нэмэгдэл ялд нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэхэд чиглэсэн илүү уян хатан шинжтэй хөнгөн төрлийн ялууд багтдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна. Үндсэн ба нэмэгдэл ял нь тус тусдаа өөрийн үүрэг, зорилго, үйлчлэлийн хүрээ, ялгаатай, үр нөлөөтэй тул аль нэгнийг нь хэрэглэхээс шүүх түдгэлзэж буй нь нөгөө ялыг хэрэглэхгүй байх хууль зүйн үндэслэл болохгүй юм.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах гомдолдоо:

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч бие эрхтэндээ хүнд гэмтэл авч, ажил хийж хэвийн амьдралаар амьдрах боломжгүй болж байнгын асаргаа сувилгаа, эмчилгээнд хамрагдах шаардлагатай болсон юм. Энэ нь тэтгэврийн хоёр хөгшин хүнтэй амьдарч байсан түүнд үнэхээр хүнд тусаж одоо эмчилгээ хийлгэх мөнгө байхгүй, ганц ажил хийж байсан нь эрэмдэг зэрэмдэг болсонд гэр бүлээрээ хүнд хэцүү байдалд орж, сэтгэл санаа эд материалын хохирол амсаж байна.

Хохирогч хүнд гэмтэл авч дотуур цус алдалтын улмаас маш их эмчилгээ хийлгэж, эмнэлгийн эм тариаг төлөх гэж хоёр хөгшин нь тэтгэврийн зээл авч, түүнийг төлөх гээд тэтгэвэр хаагдсанаас болж эдгээр хүмүүс одоо амьдралын хүнд бэрхшээлтэй байдалд орж маш их гомдолтой байгаа тул эмчилгээ, эд материалын хохирлыг бүрэн гаргуулж өгнө үү.

Хөдөлмөрийн чадвартай нь ажлаасаа чөлөө авч өөрийн төрсөн дүү ыг харж асарч байсан нь тухайн үеийн цагийн үйл баримттай тохирч байгаа, чөлөө авсан баримтуудыг албан ёсоор ирүүлсэн, тэтгэврийн хоёр хөгшин харж асрах боломжгүй байсан зэргийг анхаарч үзэн Л. нь дүү асарч байсан ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2.*******00.000 төгрөгийг гаргуулж өгч цаашдын хохирогчийн эмчилгээ үйлчилгээний зардалд тус дэм болж өгнө үү гэж хүсэж байна..

Л. нь иргэний хэргийн журмаар хохирол төлбөрөө нэхэмжлэх чадвар байхгүй болж байгаа /биеийн байдлаас болж сэтгэл санааны гутралд орсон/ эмчилгээ хийлгэж чадахгүй болсноос амь насанд нь хохирол учирч болзошгүй гэж гэр бүл нь түгшүүртэй байгаа тул эмчилгээний зардалд 2.*******00.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирлыг төлөхийн тулд гэрээ зарсан бөгөөд ар гэр маань маш хүнд байдалд байгаа. Иймд надад оногдуулсан ял шийтгэлийг тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг тайлбартаа:

Шүүгдэгчийн зүгээс хохирлыг огт төлөхгүй байгаа. 2.*******00.000 мянган төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Илтгэгч шүүгч эсэргүүцлийг дэлгэрэнгүй танилцууллаа. Анхан шатны шүүх нэмэгдэл ялыг огт хэрэглээгүй хууль зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал тайлбартаа:

Үйлчлүүлэгчийнхээ давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. ******* нь биечлэн хоригдсоноос болж ар гэрийн байдал маш хүнд байгаа. Шүүхийн шийдвэрт заасан хохирлыг төлсөн. Хохирогчийн ахынх нь ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн нь шүүхийн шатанд хэлэлцэхэд тогтоогдоогүй иргэний журмаар нэхэмжлээд явах эрхийг нь нээлттэй үлдээсэн. Иймд миний үйлчлүүлэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж тэнсэж өгнө үү. Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянасан болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Боржигон овогт Мөнхцэцэгийн *******г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1., 2.3.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглох тухай “эрх хасах ял”-г заасан байдаг.

Энэ зохицуулалтын дагуу шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулдаг.

Шүүгдэгч *******д сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1., 2.3.т “... тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж заасан байх тул энэхүү нэмэгдэл ялыг заавал оногдуулах байжээ.

Анхан шатны шүүх, хуулийн энэ заалтыг шүүдэгчид хэрэглээгүй байна.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг /хуулийн заалтыг/ хэрэглээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл бий болсон гэж  давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх болсон тул шүүгдэгч *******, хохирогч Л.ын өмгөөлөгч Д.Оюунчимэг нараас давж заалдах журмаар гаргасан гомдолд дүгнэлт өгөх боломжгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2., 39.1 дүгээр зүйлийн 5, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. -Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2*******8 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааны шатанд буцаасугай.

            2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

            3. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

*******.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.АМАРЖАРГАЛ

           ШҮҮГЧ                                              Б.ЭРДЭНЭХИШИГ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Б.МАНЛАЙБААТАР