| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01510/И |
| Дугаар | 142/ШШ2024/01171 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 142/ШШ2024/01171
2024 09 16 142/ШШ2024/01171
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч:Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 2-р хороо сөүлийн гудамж Твин тауэр .. .....байрлах ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Хангал сум Эрдэнэ баг ******* тоотод оршин суух, ******* ******* ******* ******* /*******, /-д холбогдох
5,395,709.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч.******* нь манай компанитай 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр L00900201/01 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Зээлдэгч Ч.*******гийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас: 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 7100013308 дугаартай зээлийн дансны дугаартай, 3,170,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,1 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5094849719 банкны тоот дансанд, 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 7100000393 дугаартай зээлийн дансны дугаартай, 810,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,1 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5094849719 банкны тоот дансанд, 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 7900021684 дугаартай зээлийн дансны дугаартай, 248,000 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4200578396 дансанд 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 7703712372 дугаартай зээлийн дансны дугаартай, 500,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5094849719 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:1. 2022 оны 9 дүгээр сарын 7-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 2,238,020.33 төгрөг, үндсэн хүү: 1,278,557.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 191,473.07 төгрөг, нийт 3,708,050.91 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 23-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 510,478.22 төгрөг, үндсэн хүү 283,227.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,470.31 төгрөг, нийт 837,175.57 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 18-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 123,899.38 төгрөг, үндсэн хүү 59,879.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,548.11 төгрөг, нийт 195,326.52 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 17-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 399,340.68 төгрөг, үндсэн хүү 199,429.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,885.93 төгрөг, нийт 638,656.25 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал нотариатын зардал 16,500 төгрөг. Иймд хариуцагч Ч.*******гаас нийт 5,395,709.25 төгрөгийг гаргуулж өгнө үү өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ББСБ ХХК-с зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 5,395,709.25 төгрөгийг төлнө. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ч.*******гаас зээлийн төлбөр 5,395,709.25 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ч.******* хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,281.35 төгрөгийн 50,640.6 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Ч.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 50,640.6 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 5,395,709.25 төгрөгийг хариуцагч Ч.******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,281.35 төгрөгийн 50,640.6 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Ч.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 50,640.6 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ