| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01542/И |
| Дугаар | 142/ШШ2024/01301 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 142/ШШ2024/01301
| 2024 оны 10 сарын 23 өдөр | Дугаар 142/ШШ2024/01301 | аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:******* хот ******* дүүрэг ******* хороо ******* ******* ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймаг сум баг тоотод оршин суух, овогт -д холбогдох
50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагч Г.,
Хариуцагчийн өмгөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Е. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.тэй 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр , сум 1******* баг, хороолол байр, 4 тоот, мкв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй амины орон сууцыг худалдан авахаар болж, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн байшингийн зарыг 2024 оны 5 дугаар сарын 5-ны өдөр фейсбүүкт байрлуулсан байсан бөгөөд зарын дагуу Г.тэй холбогдож очиж үзэхээр болсон. Байшингаа очиж үзээд үл хөдлөх эд хөрөнгийн бичиг баримтыг бүрэн эсэхийг асуухад ...бичиг баримт асуудалгүй бүрэн, банканд барьцаанд байгаа, газрын гэрчилгээ нь өмчлөх эрхтэй гарсан байгаа гэж хэлсэн. Мөн тухайн байшин нь халуун ус холбогдоогүй, байшингийн дотор болон гадна талд маш их засвар хийхээр байсан учраас 200,000,000 сая төгрөгөөс засвар хийх 20,000,000 төгрөгийг хасаад 180,000,000 төгрөгөөр худалдах талаар ярьж байсан. Ингээд маргааш нь байшингийн гэрчилгээний хуулбарыг шалгахад гэрчилгээ нь өмчлөх биш харин эзэмших эрхтэйгээр гарсан байсан. Гэрээ байгуулах үед худалдагчийн зүгээс ...одоо урьдчилгаа 50,000,000 төгрөг шилжүүлчих, урьдчилгаанд шилжүүлсэн мөнгөөр байшингаа банкны барьцаанаас *******лөөд, гэрчилгээгээ авч эзэмших эрхийн гэрчилгээгээ өмчлөх эрхийн гэрчилгээ болгож гаргуулъя... , харин та нарын зүгээс үлдэгдэл төлбөрөө 2024 оны 06 сарын 13-нд шилжүүлээрэй. Тэгэхэд бидний зүгээс гэрчилгээгээ бэлэн болгочихно... гэж хэлээд энэ тухайгаа гэрээнд тусгуулсан. Ингээд гэрээнд заасан гэрчилгээ шилжүүлэн авах өдөр болоход худалдагч талын зүгээс ...үл хөдлөхийн гэрчилгээг өмчлөх болгож чадахгүй боллоо жилийн дараа болгож өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь худалдан авагчийн зүгээс гэрээгээ цуцлах талаар хэлэхэд Г. ...байшингаа зарж байгаад урьдчилгаанд авсан 50.000.000/тавин сая/ төгрөгийг гаргаж өгөх боломжтой... гэхээр нь тэгэх боломжгүй, харин тодорхой хугацаанд буцаагаад шилжүүлчих гээд 3 сарын хугацаа өгсөн. Ингээд Г. нь өөрийн гараар урьдчилгаа 50,000,000 төгрөг авсан нь үнэн бөгөөд эгүүлэн төлнө гэх агуулгатай баталгааг бичиж өгсөн.Тухайн өдрөөс хойш 2 сарын дараа холбогдоход .. .байшин нь зарагдахгүй, мөнгө олдохгүй байна.. гэсэн шалтаг хэлээд байхаар нь уулзахаар гэрт нь очтол ...нөхөр согтуу гэртээ хүмүүс дагуулан ирсэн байсан, дагуулж ирсэн хүн нь намайг манай найзыг та нар хэн юм бэ, сураггүй гөлөгнүүд, энэ айлд дарамт үзүүлэх гэж ирсэн гөлөгнүүд байна, хэн болохоо үзнээ, та нар шүүхдээд үзэхгүй юу, юм олж долоож чадахгүй за юу... гэх мэтээр харааж, хашгирж байсан. Иймд Иргэн Г.ээс үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт урьдчилгаанд шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Е.Солонгын нэхэмжилж байгаа 50,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, уг мөнгийг 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-нд 5,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-нд 10,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-нд 5,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-нд 5,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-нд 10,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Е. нь хариуцагч Г.ээс 50,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Г. төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх *******, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Е.Солонгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.ээс улсын тэмдэгтийн хураамж 407,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Е.Солонгын хариуцагч Г.т холбогдуулан гаргасан 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г. хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Е.Солонгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.ээс улсын тэмдэгтийн хураамж 407,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е.д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ