| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2022/01144/И |
| Дугаар | 142/ШШ2024/01173 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 142/ШШ2024/01173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, ******* оршин суух, ******* ******* ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст багт ******* оршин суух, ******* ******* ,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг Дэнж байрлах /РД:/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 167,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч , ,
Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Д.,
Хариуцагчийн өмгөөлөгч ,, ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Д., -д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 167,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
1.Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Н.******* нь талийгаач 15 онд өөрийн төрсөн дүү оор дамжуулан танилцсан бөгөөд ийн эхнэр тэй өөр дамжуулан танилцаж байсан. нь энэ үед -ийн захирлаар ажилладаг гэж байсан ба бизнесийн хэрэгцээ шаардлага гарсан, тодруулбал төмөр материалаар төмөр эдлэл үйлдвэрлэж аж ахуйн нэгж байгууллагад захиалгын дагуу ажил гүйцэтгэдэг тухай хэлж байсан. Уг ажлынхаа хүрээнд мөнгө хэрэгтэй байна гээд хэрэгцээтэй мөнгөө надаас зээлж аваад эргүүлэн төлдөг байсан. Миний хувьд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5-р хорооллын Мэнд амар худалдааны төвд Бэлийн өтөг ЗБН-ээр дамжуулан барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг явуулдаг байсан. Т. нь компанийнхаа үйл ажиллагааг явуулах болон мөнгө төгрөгийн хэрэгцээ гарах бүртээ надаас бэлнээр болон дансаар зээл авч дансаар эргүүлэн төлдөг байсан. Энэ талаар түүний эхнэр байсан Н. болон түүний төрсөн дүү нь болох одоо түүний хууль ёсны өвлөгч болоод байгаа Д. нь ч сайн мэднэ. нь 22 оны 02 дугаар сард гэнэт нас барсан гэдгийг миний бие түүний дүү Д.оос сонсоод гүн эмгэнэлээ илэрхийлсэн. 1. нь 19 оны 5 дугаар сарын эхээр надад хэлэхдээ манай компани нийгмийн даатгалд өртэй байгаа, мөн өөр өр төлбөрүүд ч бас байгаа, бас бараа материал авах шаардлага байна, уг өрийг төлчихөөд тендерт оролцож компанийнхаа ажлыг сайжруулах шаардлагатай байна гээд үе үе их бага шаардлагатай хэмжээгээр өөрийн боломжит хугацаагаар эргүүлэн төлье гэж хүсэлт гаргаж мөнгөө зээлэн авч байсан. Ийнхүү миний бие түүний хүсэлтийг зөвшөөрч байнга түүний хүссэний дагуу мөнгө зээлдүүлж, нь тохиролцсоны дагуу зээлээ хүүгийн хамт эргүүлэн төлж, улмаар түүний бизнесийн үйл ажиллагаа нь сэргэж, ашиг орлоготой ажиллаж байгаа гэж надад хэлдэг байсан. нь авсан зээлнүүдээсээ эргүүлэн төлөхдөө алийг нь түрүүлж эргүүлэн төлөхөө өөрийн сонголтоор хийдэг байсан. Ийнхүү урьд тохиролцсоны дагуу нь надаас мөнгө зээлэх хүсэлт гаргасан ба миний бие 19 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ийн эзэмшлийн Хаан банкны 5090162946 тоот дансанд 7.000.000 /долоон сая/ төгрөг, мөн өдөр дээрх дансанд 35.000.000 /гучин таван сая/ төгрөг буюу нийт 42.000.000 /дөчин хоёр сая/ төгрөгийг 1 сарын хугацаатайгаар, сарын 6 хувийн хүүтэйгээр барьцаагүйгээр зээлдүүлсэн. Мөн 19 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дахин зээл авах хүсэлт гаргасны дагуу ийн эзэмшлийн Хаан банкны 5090162946 тоот дансанд 5.000.000 /таван сая/ төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлж тус мөнгийг шилжүүлсэн, Дээрх зээлүүдийг өгснөөс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн боловч зээл, зээлийн хүүгээ төлөөгүй тул миний бие ийн 99104455 дугаараар нь холбогдоод зээл, зээлийн хүүгээ шаардахад удахгүй мөнгө орж ирнээ, тэгэхээр нь зээл, зээлийн хүүгээ өгнө, хүлээж байгаарай гэж хэлсэн. Ийнхүү авсан зээлээ төлөөгүй байж байгаад 19.07.02-нд нь надтай уулзаад Хаан банкны дугаарын дансанд 3.000.000 төгрөг шилжүүлж, маргааш нь буюу 19.07.03-нд 6.707.000 төгрөгийг мөн миний Хаан банкны дугаарын дансанд шилжүүлж нийт 9.707.000 төгрөгийг надад төлсөн. Үүнийг нь 19.05.08-ны өдөр болон 19.05.22-ны өдрийн хооронд зээлж авсан 47.000.000 төгрөгийн хүүд нь 2.707.000 төгрөгийг, үлдсэн 7.000.000 төгрөгийг нь үндсэн төлбөрөөс нь хасч түүний надад төлөх зээлийн төлбөр нь нийтдээ 40.000.000 төгрөг үлдсэн. Үүнийг баталгаажуулж 19.07.02-ны өдөр бид зээлийн гэрээ байгуулж уг 40.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар, сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу нь уг зээл, зээлийн хүүг огт төлөөгүй ба одоогоор үндсэн зээл 40,000.000 төгрөг, зээлийн хүү 24 сар*2.000.000=48,000.000 төгрөг, нийт 88.000.000 төгрөг төлөх үүрэгтэй байгаа. Мөн нь .04.24-ны өдөр урьд тохиролцсоны дагуу өөрийн 99104455 дугаартай утаснаас над руу захиа илгээж 14.000.000 төгрөгийн зээл авахыг хүссэн ба миний зүгээс түүний Хаан банкны 5090162946 тоот дансанд 14.000.000 сая төгрөгийг 3 хувааж шилжүүлж, 12 сарын хугацаатай, сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Уг зээлийг авахдаа Эрдэнэт үйлдвэрт тендерт орох гэж байгаа, мөнгөний хэрэг гарсан гэж тухайн үедээ надад хэлж байсан. Уг зээлийн үндсэн зээл 14.000.000 төгрөг, хүү 7.210.000 төгрөг, нийт 21.210.000 төгрөг төлөх үүрэгтэй байсан ба уг мөнгийг 21.02.27-нд төлсөн. 3. нь .05.05-нд 800.000 төгрөгийг зээлэхийг хүссэн ба би түүний хүсэлтийн дагуу сар бүр 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн бөгөөд оны 05 сарын 14-ний өдөр хүү ,000, нийт 8,000 төгрөгийг буцаан төлсөн. 4. нь .06.23-нд 4.000,000 төгрөгийг зээлэхийг хүссэн ба би түүний хүсэлтийн дагуу' сар бүр 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн бөгөөд тус өдөр хүү 30.000, нийт 4,030,000 төгрөгийг буцаан төлсөн. 5. нь .08.-нд Голомт банкнаас зээл авах гэж байгаа гэж хэлээд 5.000 000 төгрөгийг зээлэхийг хүссэн ба би түүний хүсэлтийн дагуу 3 сарын хугацаатай, сар бүр 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Уг зээлийн үүрэг нь үндсэн зээл нь 5,000.000 төгрөг, 3 сарын хүү нь 750.000 төгрөг нийт 5.750.000 төгрөгийг .11 дүгээр сард төлсөн. 6. .08.21-ний өдөр дахин над руу яриад, гар утсаараа захиа илгээж 28.000.000 төгрөг зээлэх хүсэлт гаргасан. Ингэхдээ Эрдэнэт үйлдвэрийн тендер шалгарсан тул мөнгөний хэрэг гарсан гэж хэлж байсан. Үүнийх нь дагуу миний бие түүний эзэмшлийн Хаан банкны 5090162946 тоот дансанд тус өдөрт нь багтаан 25.000.000 төгрөг, маргааш нь буюу .08.22-ны өдөр 3.000.000 төгрөг тус тус шилжүүлж, нийт 28.000.000 төгрөгийг, сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаагаар зээлдүүлсэн. Уг зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлсөн. 7. нь .10.02-ны өдөр дахин над руу холбогдож 25.000.000 төгрөгийг зээл авах хүсэлтэй байгаагаа хэлсэн ба ингэхдээ Эрдэнэт үйлдвэрээс тендер авсан миний бие .10.02-ны өдөр өөрийн Хаан банкны данснаасаа түүний эзэмшлийн хаан банкны 5090162946 тоот дансанд 15.170.000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж, үлдэгдэл 9.830.000 төгрөг өгч, 12 сарын хугацаатай, сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Уг зээлийн үлдэгдэл нь 21.03.15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 25.000.000 төгрөг, зээлийн хүү нь 6.800.000 төгрөг байсан ба 21.03.15-нд зээлийн 6,800.000 төгрөгийг, үндсэн зээлээс 15.000.000 төгрөг, нийт 21.800.000 төгрөгийг ийн данснаас төлсөн болно. Ингэснээр 21.03.15-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 10.000.000 төгрөг үлдсэн. Үүнийг 21.05.14-ний өдөр өмнө тохиролцсоны дагуу хүү 1.017.000 төгрөгийн хамт нийт 11.017.000 төгрөгийг ийн данснаас шилжүүлж төлснөөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Уг зээлийг авахдаа надад Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ гэх нэртэй 5/321-, 5/319- дугаартай 2 өөр гэрээний хуулбарыг өгч зээл авсан. Түүний уг гэрээг харахад ийг эргүүлэн төлнө гэж итгэж байсан тул өмнөх зээлээ төлөөгүй байхад нь түүнд нэмж зээл өгч байсан юм. 8. нь .10.25-ны өдөр дахин зээл авахаар гар утсаараа захиа илгээсэн хандсан ба түүнд 5.000.000 сая төгрөгийг 5 сарын хугацаатайгаар сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Уг зээлийн төлбөр үндсэн зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү нь 900,000 төгрөг, нийт 5,900,000 төгрөгийг төлөөгүй байна. 9. нь .10.27-нд 400.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, түүний шилжүүлэхийг хүссэн бөгөөд түүний дүү Бүжинлхамынх 5046127406 тоот дансанд шилжүүлсэн бөгөөд зээлийг эргүүлэн төлсөн. оны 11 сарын байдлаар 19 оны 07 сарын 02-ноос 40,000,000 төгрөг, оны 10 сарын 02-ноос 25,000,000 төгрөг, оны 11 сарын 21-с 28,000,000 төгрөг, оны 04 сарын 24-нөөс 14,000,000 төгрөг, оны 10 сарын 25-наас 5,000,000 төгрөг гэсэн зээлүүд байгаа гэсэн түүний гар утсаар илгээсэн зурвасаар нотлогдоно. 10. нь 21.02.04-ны надруу өөрийнхөө утсаар залгаад 50.000.000 төгрөг хэрэгтэй байна, бараа материал худалдан авах шаардлагатай байгаа тул маргааш гэхэд бэлэн байлгаарай гэж хэлсэн. Үүнийх нь дагуу миний бие 21.02.04-ны өдөр өөрийнхөө Хаан банкны тоот данснаасаа 40.000.000 төгрөгийг бэлнээр охин ы хамт Хаан банкны Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах төв салбараас 15 цаг 15 минутанд бэлнээр авч, маргааш нь буюу 21,02.05-ны өдрийн 12 цаг 30 минутанд миний ажлын байр байрлах Мэнд-Амар төвийн өрөөнд зээлийн гэрээг бичгээр байгуулан 2 талаас гарын үсэг зураад 40.400.000 төгрөгийг түүний хүссэний дагуу бэлнээр, үлдэгдэл 9.600.000 төгрөг нь түүний хүссэний дагуу өөрийнх нь Хаан банкны 5090162946 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлж нийт 50.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр тооцож зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээгээр олгосон 40.400.000 төгрөгийг 21.02.05-ны өдрийн 12 цагийн үед бэлнээр өд хүлээлгэн өгөх үед миний охин надтай хамт байсан ба уг мөнгийг нь 2 удаа тоолж шалган хүлээлгэсэн өгсөн. Уг ззэлийн гэрээгээр олгосон үндсэн зээл 50.000.000 төгрөг, зээлийн хүү 15.000.000 төгрөг нийт 65.000.000 төгрөгийг Ц. нь 21.08.15-нд эцсийн хугацаа нь төлөх ёстой байсан боловч төлөөгүй. 11. нь 21.03.06-ны өдөр 6.000.000 төгрөг зээл хүсэлтэй байгаагаа хэлсэн ба миний бие тус өдөрт нь 4 сарын хугацаатай, сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр тооцон түүний Хаан банкны 5090162946 тоот дансанд бэлэн бусаар шилжүулж, зээлдүүлсэн бөгөөд түүнийг хугацаандаа эргүүлэн төлсөн. 12. нь 21,03.19-нд 3.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 3.000.000 төгрөгийг түүний Хаан банкны 5090162946 тоот дансанд шилжүүлж, зээлдүүлсэн, бөгөөд 21 оны 05 сарын -ны өдөр үндсэн зээл 3.000.000 төгрөг, зээлийн хүү 434.000 төгрөг, нийт 3.434,000 төгрөгийг төлсөн, 13. нь 21.03.25-нд 7,000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 7.000.000 төгрөгийг түүний Хаан банкны 5090162946 тоот дансанд шилжүүлж, зээлдүүлсэн бөгөөд 21 оны 05 сарын -ны өдөр үндсэн зээл 7.000,000 төгрөг, зээлийн хүү 653.500 төгрөг, нийт 7.653,500 төгрөгийг төлсөн. 14. нь 21.03.31-нд 4.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 4.000.000 төгрөгийг түүний Хаан банкны 5090162946 тоот дансанд шилжүүлж, зээлдүүлсэн бөгөөд 21 оны 05 сарын 04-ний өдөр үндсэн зээл 4.000.000 төгрөг, зээлийн хүү 273.000 төгрөг нийт 4.273.000 төгрөгийг төлсөн. 15. нь 21.04.09-нд 18.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 18.000.000 төгрөгийг түүний хүсэлтийн дагуу дүү Д.ийнх нь Хаан банкны 5300673139 тоот дансанд шилжүүлж зээлдүүлсэн, бөгөөд уг зээлийг төлсөн. 16. нь 21.04.23-нд 5.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 5.000.000 төгрөгийг түүний Хаан банкны 5090162946 тоот дансанд шилжүүлж зээлдүүлсэн бөгөөд 21 оны 05 сарын 04-ний өдөр үндсэн зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү 100.000 төгрөг нийт 5.100.000 төгрөгийг төлсөн. 21 оны 05 сарын 05-ны байдлаар, 19 оны 07 сарьш 02-ны 40,000,000 төгрөг төлөгдөөгүй, 21 оны 02 сарын 05-ны 50,000,000 төгрөг төлөгдөөгүй, 21 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үлдсэн 10,000,000 төгрөг /21.05.14-нд төлсөн/, 21 оны 04 сарын 09-ний 18 сая байгаа талаар гар утсаар өөрөө зурвас /захиа буюу мессеж/ илгээж байснаар нотлогдоно. 17. нь 21.05.28-нд .000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь .000.000 төгрөгийг түүний хүссэний дагуу дүү Д.ийн Хаан банкны 5098024001 тоот дансанд шилжүүлж зээлдүүлсэнг 21.06.21-ны өдөр үндсэн зээл .000.000 төгрөг, зээлийн хүү 960.000 төгрөг, нийт .960.000 төгрөгийг төлсөн. 18. нь 21.07.15-нд 6.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 6.000.000 төгрөгийг түүний хүссэний дагуу дүү Д.ийнх нь Хаан банкны 5300673139 тоот дансанд, шнлжүүлж зээлдүүлсэн бегөед 21 оны 09 сарын 28-ны өдөр үндсэн зээл 6,000,000 төгрөг, зээлийн хүү 900,000 төгрөг, нийт 6.900.000 төгрөгийг буцаан төлсөн. 19. нь 21.08.04-нд 1.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 1.000.000 төгрөгийг түүний Хаан банкны 5090162946 тоот дансанд шиджүүлж зээлдүүлсэн бөгөөд 21 оны 10 сарын 01-ний өдөр үндсэн зээл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 155,000 нийт 1,155,000 төгрөгийг буцаан төлсөн. . нь 21.11.15-нд 5.000.000 төгрөгийг сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 5.000.000 төгрөгийг түүний Хаан банкны 5090162946 тоот дансанд шилжүүлж зээлдүүлсэн бөгөөд 21 оны 12 сарын 17-ны өдөр 5,3,000 төгрөгийг буцаан төлсөн. 21. нь 21.11.25-нд 6.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 6.000.000 төгрөгийг түүний хүссэний дагуу Ж.Халиуны Хаан банкны 5090737019 тоот дансанд Төгсөө гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж зээлдүүлсэн бөгөөд зээлээ огт төлөөгүй буюу үндсэн зээл 6,000,000 төгрөг, зээлийн хүү 2*360,000 нийт 6,7,000 төгрөгийн үүрэг байгаа. 22. нь 21.12.-нд 4.800.000 төгрөгийг сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 4.800.000 төгрөгийг түүний Хаан банкны 5090162946 тоот дансанд шилжүүлж зээлдүүлсэн бөгөөд 21 оны 12 сарын 24-ний өдөр 4,850,000 төгрөгийг буцаан төлсөн. 23. нь 22.01.14-нд 3.100.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 3.100.000 төгрөгийг түүний Хаан банкны 5090162946 тоот дансанд шилжүүлж зээлдүүлсэн бөгөөд зээлээ огт төлөөгүй буюу үндсэн зээл 3,100,000, зээлийн хүү 155.000 нийт 3,255,000 төгрөгийн үүрэг байгаа. Дээрх 24 удаагийн зээлийн гэрээгээр нь ямар нэгэн барьцаагүйгээр зээл авсан бөгөөд үүнээс энэ нэхэмжлэлийн 2, 3, 4, 5, 6, 7, 9,11, 12,13, 14, 15,16, 17,18,19, , 22 гэж дугаарласан хэсэгт заасан зээлүүдийг хүүгийн хамт бүрэн төлсөн ба эдгээр гэрээний үүрэг дуусгавар болсон. Харин ийн хувьд эргүүлэн төлөөгүй зээл нь энэ нэхэмжлэлийн 1, 8, 10, 21, 23 гэж дутаарласан хэсэгт заасан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа болно. Тодруулбал 19.07.02-ны өдөр бид бичгээр зээлийн гэрээ байгуулж уг 40.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар, сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохиролцсон ба нь уг зээл, зээлийн хүүг огт төлөөгүй ба одоогоор үндсэн зээл 40.000.000 төгрөг, зээлийн хүү 24 сар*2.000.000=48.000.000 төгрөг, нийт 88.000,000 гөгрөг төлөх үүрэгтэй, .10.25-ны өдөр 5.000.000 сая төгрөгийг 5 сарын хугацаатайгаар сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн ба үндсэн зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү нь 900,000 төгрөг, нийт 5,900,000 төгрөгийг төлөөгүй, 21.02.05-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж 50.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн ба одоо үндсэн зээл 50.000.000 төгрөг, зээлийн хүү 15.000.000 төгрөг нийт 65.000.000 төгрөг төлөх үүрэгтэй, 21.11.25-нд 6.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн бөгөөд уг зээлээ огт төлөөгүй буюу үндсэн зээл 6,000,000 төгрөг, зээлийн хүү 2*360,000 нийт 6,7,000 төгрөгийг төлөх үүрэгтэй, 22.01.14-нд 3.100,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр Хаан банкны 5090162946 тоот дансанд шилжүүлж зээлдүүлсэн бөгөөд уг зээлээ огт төлөөгүй буюу үндсэн зээл 3,100,000, зээянйн хүү 155,000 нийт 3,255,000 төгрөгийн үүрэг тус тус гүйцэтгээгүй байна. Үүнээс 19.07.02-ны өдрийн 40.000,000 төгрөгийг, 21.02.05-ны өдрийн 50.000,000 төгрөг тус тус зээлдүүлэхдээ бичгээр зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулсан тул хүүгийн хамт түүний өв залгамжлагчаас нэхэмжилж байна. Харин оны 10 дугаар сарын 25-ны өдөр зээлсэн 5.000.000 төгрөг, 21 оны 11 дүгээр сарын 25-нд 6.000.000 төгрөг, 22 оны 01 дүгээр сарын 14-нд зээлдүүлсэн 3.100.000 төгрөгийн зээлийг олгохдоо зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй тул миний бие бичгээр байгуулаагүй зээлийн гэрээний дагуу хүү нэхэмжлээгүй, зөвхөн үндсэн зээлд зориулж шилжүүлсэн мөнгөө гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд 19 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 40.000.000 төгрөг, зээлийн хүү 48.000.000 төгрөгийн хамт нийт 88.000.000 төгрөгийг, оны 10 дугаар сарын 25-ны өдрийн үндсэн зээл 5.000.000 төгрөгийг, 21 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 50,000.000 төгрөг, зээлийн хүү 15.000.000 төгрөг, нийт 65.000.000 төгрөг, 21 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн үндсэн зээл 6.000.000 төгрөг, 22 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 3.100.000 төгрөгийг бүгд нийлээд 167.100.000 /нэг зуун жаран долоон сая нэг зуун мянган/ төгрөгийг ийн дүү, өв залгамжлагч Д.оос гаргуулахаар нэхэмжилж байна. Тийм учраас болон нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна... гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэргийн хувьд ямар нэгэн эргэлзээд байх шаардлагагүй гэж харж байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага болон түүнийхээ үндэслэлийг тодорхой, ойлгомжтой тодорхойлоод, энэ хэрэг өмнө нь 3 шатны шүүхээр нэг удаа хэлэлцэгдээд ирсэн. Улсын дээд шүүх болон давж заалдах шатын шүүх, мөн анхан шатны журмаар шийдвэрлэсэн шүүгч энэ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг нь ойлгоод шийдчихсэн байгаа гэдгийг тодруулъя. Яагаад гэвэл энэ нэхэмжлэлийг улам ойлгомжгүй болгох талаар тайлбар гаргаж, хариуцагч мэтгэлцэж байгаа. Энэ бол аргагүй хариуцагч мэдээж нэхэмжлэлийг татгалзаж байгаа учраас мэтгэлцээн явуулна. Гэхдээ эдний явуулаад байгаа мэтгэлцээний гол агуулга нь юу вэ гэхээр самбар дээр гаргасан байгаа тооцоолол гэдэг асуудлыг л ярьж байгаа. Хэдийгээр энэ хүмүүс маргахдаа өөрсдийнхөө тактикийг тооцоон дээр тулгуурлаж маргаж байгаа боловч энэ маргаж байгаа үндэслэл нь өөрөө хүлээж авах боломжгүй татгалзал байна. Яагаад ингэж үзэж байгаа вэ гэхээр Иргэний хуулийн 199 дүгээр зүйлд бид нарын маргаад байгаа асуудлыг хуулиар тодруулаад зохицуулаад өгчихсөн байгаа. Иргэний хуулийн 199.3-т төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй. Тэгэхээр энэ бол Иргэний хуулийн 199-д заасан нэгэнт өөрийнх нь хүлээн зөвшөөрөөд төлбөрийг гүйцэтгэсэн мөнгийг буцаагаад сүүлд үүссэн өрийг төлөхөд оролцуулж маргалдана гэдэг бол өөрөө утгагүй асуудал юм. 2-т бол энэ маргаад байгаа асуудал дээр Иргэний хуулийн холбогдох зохицуулалтууд бий. Иргэний эрх зүйн онолоор харилцан тооцож дуусгавар болох үүрэг бас байдаг. Гэхдээ энэ харилцан тооцохоор байгаа үүргүүд нь өөрөө ямар нэгэн байдлаар дуусгавар болоогүй байх ёстой, хүчин төгөлдөр үүргийн хувьд хэрэглэх ёстой. Гэтэл өмнө төлөөд дуусгавар болчихсон үүргүүдийг эргүүлээд харилцан тооцно гэдэг ийм асуудал ярьж байгаа нь өөрөө иргэний эрх зүйн онолын хувьд болоод Иргэний хуульд заасан зохицуулалтад нийцэхгүй байна. Өөрөөр хэлэх юм бол Иргэний хуулийн 236 дугаар зүйлд үүрэг дуусгавар болохыг ойлгодог юм. Иргэний хуулийн 236.3 дугаар зүйлд үүрэг хэрхэн дуусгавар болгох жагсаалт байна. гаргаж ирээд яриад байгаа үүрэг өөрөө дуусгавар болчихсон. Иргэний хуулийн 236.1.1-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол үүрэг дуусгавар болно гээд заачихсан. Ийм учраас хариуцагчийн өмгөөлөгч нарын шүүхэд оруулж ирж маргаж байгаа харилцан тооцох замаар тооцоо гаргаад байгаа асуудал бол үндэслэлгүй. Тус дурдсан үүргийг Иргэний хуулийн 238-д зааснаар харилцан тооцох боломжгүй байна. 2 дугаарт шаардах эрх юунд тулгуурлаж байгаа юм бэ гэж байна. Тэгэхээр гэх хариуцагч нь гээд иргэнийг нас барах үед нь өөрийнх нь иргэний нэр дээр байсан үл хөдлөх хөрөнгүүдийг өв залгамжлалаар авсан болох нь 4 дэх хавтаст хэргийг 57-60 хүртэлх дугаартай үл хөдлөхийн гэрчилгээнүүд бий. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргахаар зөвхөн компанийн хувьцааг нь би авсан, компанийн хувьцааг авсан учраас би өрийг нь хариуцахгүй гэдэг тайлбар гаргадаг. Тэгэхдээ Улсын дээд шүүхээс хэрэг ирсний дараа өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг гаргуулж авсан. Өвлөх эрхийн гэрчилгээний дагуу тухайн хөрөнгийг өв хүлээн авагчид очсон эсэхийг шалгахаар бүх гэрээ хэлцлүүд шилжээд заримыг нь захиран зарцуулчихсан байгаа. Тэгэхээр өвлөгч мөн гэж үзэж байна. Өвлөгч бол зөвхөн хөрөнгийг аваад өрийг нь авдаггүй юм биш. Иргэний хуульд хөрөнгийг нь авсан тал бусдад төлөх өр төлбөр буюу үүргийг нь авахаар, хариуцахаар зохицуулж өгсөн байгаа. Үүнтэй холбоотойгоор ийг хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. компанийн хувьд тухайн үед зээл авахдаа компанийнхаа үйл ажиллагаанд зарцуулахаар авдаг байсан учраас хариуцагчаар оролцуулж байгаа. Энэ үүргийг хувь тэнцүүлээд 167,100,000 төгрөгийг хувь тэнцүүлэн энэ хоёр хариуцагч хариуцахын байна гэдэг үндэслэл шаардлагыг тодруулъя. Иргэний хуулийн 500 дээр өв залгамжлалын асуудлууд тодорхой зохицуулагдсан. Иргэний хуулийн 527 дугаар зүйлд өвлөх эд хөрөнгийг өвлөгч хүлээн авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцно. Тэгэхээр энэ хүн хүлээж аваад заримыг нь захиран зарцуулаад зарчихсан учраас энэ бол өвлүүлэх хөрөнгийг хүлээн авсан байна гэж үзэх үндэслэлтэй. Шаардах эрхийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн гэрээний асуудал байгаа. Зөвхөн дансны хуулга буюу мөнгөн шилжүүлгийн баримтаар зээлийн харилцааг дүгнэх нь дутагдалтай. Энэ дансны хуулга болоод дээр нь тухайн үед харилцаж байсан харилцааны баримтууд нь байж байдаг, зээл авъя гэсэн хүсэлтүүд нь бий, сүүлд нас барсных нь дараа том нь үлдлээ гээд мэдэж байгаа буюу 2 том нь үлдлээ гээд бичиж байгаа. Мөн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр мөнгийг авсан гэдэг нь тогтоогддог. Дээр нь зээлийн гэрээнүүд ч байгаа, мөнгө аваагүй бол зээлийн гэрээ байгуулаад явна гэж байхгүй. Дансны хуулгууд нь дангаараа нотлох баримт биш олон нотлох баримтууд байгаа гэдгийг хэлье. Нотлох баримтыг зөвхөн дансны хуулгаар үнэлэхгүй, дансны хуулгаар зөвхөн тогтоодож байна гэж бид маргаагүй бидний шаардлага олон нотлох баримтаар тогтоогдож байгаа. Талуудын хоорондоо бичсэн харилцааны баримт нь мессежний баримт байгаа. Үүнийг бичсэн мессеж биш, ийн бичсэн мессеж биш гэж хариуцагч тал огт маргаагүй, өөрсдөө зөвшөөрсөн. Мөн Жаргалсайхан гэх гэрч бий. Зээлийн харилцаатай байсан 21 оны 2 сарын 5-ны өдөр тэр мөнгийг аваад явсан гэдэг Жаргалсайханы мэдүүлэг бий. Дээр нь утсанд үзлэг хийсэн тэмдэглэл байгаа. Тухайн мөнгө *******д бодитоор өөрт нь байсан буюу тэр эх сурвалжийг нотолсон банкны баримт байгаа. Тэгэхээр 40,400,000 төгрөгийг бэлнээр өгсөн асуудал нотлогдож байгаа гэж үзэж байгаа. Нотлогдож байгаа гэдэг үндэслэлдээ зөвхөн гэрчийн мэдүүлгээр биш, тухайн гэрчийн мэдүүлэг үнэн болохыг батлах утсанд байгаа мессеж, Хаан банкны дансны баримтаар нотлогдож байгаа юм уу гэдгийг шүүхэд үнэлж өгөөч, мөнгө өгсөн гэдэг нь нотлогдож байна гэж санал болгож байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар энэ 2 хүн зээлийн гэрээний харилцаатай байсан. Өнөөдөр хариуцагчийн гаргаж ирээд байгаа 19 оны дансны хуулгыг шүүлээ гэж байна. Тэгвэл энэ хэрэг дотор дахиад шүүвэл 18 онд ,000,000 төгрөг, 6,600,000 төгрөг, 4,400,000 төгрөг гээд үндсэндээ 40,000,000 гаруй төгрөг 18 онд дансаар авсан байдаг. Энэ баримтуудыг шүүх юм бол адилхан шүүгээд яваад байна. 18 оны баримтыг бид нар нэхээгүй учраас шүүгээгүй юм. Иргэний хуулийн 199.3-д заасан хориглосон зохицуулалт мөн гэж үзэж байна. Өв залгамжлалын асуудал ярихаар хөрөнгийг нь бид нар авч болно, өрийг нь өгч болохгүй гэдгээр татгалзсан нь өөрөө дараах хууль зүйн үндэслэлээр үгүйсгэгдэж байна. Өвлөгч Иргэний хуулийн 531.1-д зааснаар хариуцлага хүлээх үүрэгтэй байх ёстой. Өвлөгч мэдээж хүний өмч хөрөнгийг аваад цаашаа зах зээлийн эргэлтэнд оруулаад явж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 535.1-д зааснаар өв хүлээн авсан буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан өвлөгч болон төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж байна. Тэгэхээр 100% ийн бүх хөрөнгийг ганцаараа өвлөж авсан учраас гэдэг хүн энэ хариуцлагыг хүлээнэ. Хэрэв той хамт өөр нэгэн өвлөгч гарч ирсэн тохиолдолд тухайн өвлөгч ямар хэмжээний хөрөнгө өвлөж авсан, тэр өвлөж авсан хөрөнгийнхөө хэмжээгээр хувь тэнцүүлэн хариуцлага хүлээх байсан. Тэгэхээр компанийг авсан юм байна, гэдэг иргэний нэр дээр байсан хөрөнгүүдийг бүгдийг нь авсан юм байна. Тэгэхээр энэ хүн 100% бусдын өмнө хүлээсэн үүргийг нь хариуцах үүрэгтэй. Түүнээс биш зөвхөн компанийг авсан хариуцлагыг нь хүлээнэ, иргэний өмнө хариуцсан хариуцлагыг нь хүлээхгүй гэж өмнө гаргасан тайлбар нь сүүлд Улсын дээд шүүхээс хэрэг ирсний дараа өв залгамжлалын өвлөх хөрөнгөтэй холбоотойгоор ямар хөрөнгө өвлөсөн нотариатын танхимаас ирүүлсэн болон тойргийн нотариатч Энхжаргалын ирүүлсэн өвлөх эрхийн гэрчилгээнүүдээр нотлогддог юм. Ийм учраас Иргэний хуулийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд гүйцэтгэвэл зохих үүргийг гүйцэтгэх үүрэгтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж 167,100,000 төгрөгийг оос гаргуулж өгөөч гэсэн саналыг шүүхэд оруулж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1 дүгээрт нь хариуцагчийн хувьд тухайн хэргийг хариуцах этгээд мөн гэж үзэж байгаа учраас хариуцагчаар татсан. Улсын дээд шүүхээс хэргийг буцаахдаа өөр хариуцагч байх магадлалтай байна гэдэг үндэслэлээр буцаасан байдаг. Ингээд хэрэг ирсний дараагаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын зүгээс өөр өв залгамжлагч байгаа асуудлаар нотариатын танхим руу хүсэлт гаргаад нотариатын танхимаас албан бичиг ирсний дагуу гэдэг хүний цор ганц өв залгамжлагч нь гэдэг хүн байна гэдэг нь тодорхой болсон байгаа. Зөвхөн компанийг өвлөж аваагүй, эд хөрөнгүүдийг нь өвлөж авсан нөхцөл байдал байгаа. 4 удаагийн өвлөх эрхийн гэрчилгээгээр нийтдээ бараг 540,000,000 гаруй төгрөгийг өвлөж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Хавтаст хэргийн 1 дэх тал болон 4 дүгээр хавтаст хэрэгт өвлөх эрхийн 58, 59, 60, 61 гэх 4 удаагийн өвлөх гэрчилгээ үүнд яг хэдэн төгрөгийг үнэ бүхий хөрөнгийг өвлөж авч байгаа юм бэ гэдэг үйл баримт нь бас тодорхой бичигдсэн байгаа. Цор ганц өв залгамжлагч нь байгаа учраас гэх хүнийг 1 дүгээрт хариуцагчаар татаж байгаа, энэ хүн бол Иргэний хуулийн 515 дугаар зүйлд заасны дагуу өвлөх, өв залгамжлалын хариуцлагыг хүлээх эрхтэй этгээд учраас 515.2 527.1 535.1 дэх хэсэгт заасны дагуу өв залгамжлагч бол хариуцлагыг нь хүлээж байгаа учраас бид нар хариуцагч гэж тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гаргаж байгаа. 5 удаагийн зээлийн гэрээ байгаа. Энэ гэрээнүүдийг юугаар нотолж байгаа юм гэхээр 1 дүгээрт дансны хуулгууд байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийг гаргахдаа өөрөө шилжүүлсэн гэдэг дансны хуулгуудыг бүгдийг нь өгсөн. Үүнд хариуцагч маргахгүй байгаа нөхцөл байдал байгаа. Мөн зээлийн гэрээнүүд байгаа, зээлийн гэрээг өнөөдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч талын өмгөөлөгчийн зүгээс нотлох баримт гэж үзэхгүй юм шиг л нөхцөл байдлыг яриад байна. Дээрх баримтыг нэхэмжлэгч талаас эх хувиар нь гаргаж өгсөн бид нар ямар нэгэн байдлаар хуулбар хувь өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эх хувь баримт бол өөрөө нотлох баримтаар тооцогдож байгаа. Хэрвээ энэ дээр зурагдсан гарын үсэг нь гарын үсэг биш байна гэдэг нөхцөл байдал үүссэн бол хариуцагч талаас өөрсдөө үүнийг шалгуулах эрх нь ч байсан, үүрэг нь ч байсан учраас шалгуулаагүй явж байгаа нь өөрсдөө гарын үсэг мөн байна гэж хүлээн зөвшөөрч байна гэж бодож байна. Тийм учраас дээрх баримтыг нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримт байна гэж үзэж байгаа учраас шүүхээс үнэлэх нь зөв байна гэж бодож байна. 3 дугаарт мессежнүүд байгаа мессежнүүдийг харах юм бол өмнөх шүүх хуралд үзлэг хийсэн. Зөвхөн 27, 29 удаагийн биш маш олон удаагийн зээлийн харилцаа байсан нь тэр мессежээр харагддаг. 500,000 төгрөг явуулаач, 0,000 төгрөг явуулчихаач гэсэн ийм нөхцөл байдал тус мессежээр харагдсан байдаг. Мөн гэрчийн мэдүүлгийг үнэлэх ёстой байх гэж үзэж байгаа. Гэрчийн мэдүүлэг нь өөрөө давхар эх сурвалжуудаар нотлогдож байгаа гэдгийг бас шүүх харах байх гэж бодож байна. Ийм учраас дээрх 5 удаагийн зээлийн харилцаа үндэслэлтэй гэж харж байгаа. 40,000,000 төгрөгийн зээлийн асуудлыг яриад байна. 40,000,000 төгрөгийг хувааж өгсөн байдаг. Дараа нь гэдэг хүн 40,000,000 төгрөгийг хүлээж авсан гэдгийг хүлээн зөвшөөрөөд зээлийн гэрээг байгуулсан байгаа. Энэ зээлийн гэрээ эх хувиараа авагдчихсан байгаа. Тэгэхлээр энэ зээлийн гэрээнээс юу харагдаж байна гэхээр гэдэг хүн чинь өөрөө 40,000,000 төгрөгийг зээлж авсан гээд хүлээн зөвшөөрчихсөн байна шүү дээ. Энэ үйл баримт нотлох баримтаар нотлогдоод байна. Дээрээс нь энэ зээлийн гэрээнд хүү байх ёстой юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурчихсан байна. Ийм учраас энэ 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, дээрээс нь хүү, энэ нөхцөл байдал бол бүгд үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн гэрээ гэж тодорхойлж байгаа. Иргэд хоорондын зээлийн гэрээ байна гэж үзэж байгаа учраас зээлийн гэрээний дагуу 281.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа. Мөн хүүг 282.1 дэх хэсэгт заасны дагуу тодорхойлж байгаа. 282.4 дэх хэсэгт заасны бид 5 удаагийн зээлний 3 удаагийн гэрээг бичгээр байгуулаагүй учраас хүү нэхэмжлэхгүй байгаа. Иргэний хуулийн 282.4-д заасны дагуу иргэд хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэхдээ хүү нэхэхгүй юм байна гэдгээ өөрсдөө ухамсарлаад ойлгоод хүүг нэхэмжлээгүй, 3 удаагийн зээлийн гэрээн дээр үндсэн мөнгөнүүдээ нэхэмжилж байгаа. Үлдсэн 2 гэрээн дээр үндсэн мөнгө болоод хүүг нэхэмжилж байгаа нөхцөл байдал байгаа. Энэ хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бид нар дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаа тодорхойлоод явж байгаа. Тийм учраас Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу бол нэхэмжлэлийн шаардлагыг 167,100,000 төгрөгийн хэмжээгээр анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэв.
2. Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний төрсөн ах нь 05 оны 10 дугаар сарын 11-ны өдрөөс эхлэн -ийг үүсгэн байгуулж захирлаар нь 22 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажиллаж байсан. Бидний төрсөн ээж Д.Нямсүрэн нь төрсөн хүү ийн асрамжинд байж байгаад 22 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан. Төрсөн ах маань 22 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өвчний улмаас нас барсан. Бид сар хүрэхгүй хугацаанд төрсөн ээж, ахыгаа алдаж маш хүнд байдалд орсон. Ахынхаа ажил явдлыг нь өнгөрөөсний дараа ахын төрсөн хүүхдүүдэд нь ахынхаа эд хөрөнгүүдийг өвлүүлэхээр ийн төрсөн ах эгч дүү нар бид төрсөн хүүхдүүдтэй нь зөвлөлдөж ярилцсан. /ахын эхнэр С. нь нэхэмжлэл гаргаж 15 оны 04 -р сарын 08- ны өдрийн Орхон аймаг сум дундын 14 дүгээр шүүхийн 360 дугаартай шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан /Ахын маань өвлөгдөх эд хөрөнгө зөвхөн биш бөгөөд төрсөн хүүхдүүд нь -ийг их хэмжээний өртэй учир өвлөхөөс татгалзсан. Төрсөн ах, эгч, дүү нар бидэнд компанийг өвлөх эрх үүссэн тул дахин ах, эгч дүү нар хамт зөвлөлдөж монгол хүний уламжлалт зан заншлаар талийгаач ээж, ах 2-ынхоо нэрийг гаргаж ясыг өндөлзүүлэхгүй сайн төрлийг олуулахын төлөө компанийн өр төлбөрийг ямар нэгэн байдлаар барагдуулж байгууллагуудыг хохиролгүй болгоё гэж шийдсэний дагуу Иргэний хуулийн 5, 531, 535 дугаар заалтыг үндэслэн өвлүүлэгчийн төрсөн дүү Д. миний бие 22 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр улсын бүртгэлийн дугаар 110005, регистрийн дугаар , 6000 /зургаан мянган/ ширхэг энгийн хувьцаатай -ийг 0060 бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авч 22 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэл хийгдсэн. -ийн дүрмийн Гурав. Компанийн үүрэгт 3.6 Компанийн тухай хуулийн 84.1, 84.2 дахь хэсэгт заасны дагуу Д.ийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно. Дөрөв. Компанийн хариуцлага 4.1 Компани нь Компанийн тухай хуулийн 9.1 дэхь хэсэгт заасан хариуцлага хүлээнэ. 4.4 Компанийн эрх бүхий албан тушаалтан нь Компанийн тухай хуулийн 84, 85 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүлээнэ. 4.5 Компани нь Монгол улсын хуульд заасан бусад хариуцлагыг хүлээнэ. Иргэний хууль 515 дугаар зүйл 515.2 Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг гүйцэтгэнэ. 535 дугаар зүйл хууль ёсны өвлөгч. 535.1 Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж хуульд заасан үүрэг хариуцлагын хүрээнд өвлөн авсан -ийн өр, зээлийн төлбөр, зээлийн хүү нийт 261.040.839.17 төгрөгийг хариуцан хүлээн авсан. Хаан банк -д 178.097.746.09 төгрөг /зээл, зээлийн хүүгийн төлбөрийн үлдэгдэл/ Компанийн тухай хууль 9.5 Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгөөс эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хууль дугаар зүйл, Зээлийн гэрээ, .19.Хуулиар хориглоогүй шаардлагатай бусад зүйл, Хаан банкны зээлийн гэрээний 7 дахь заалт. Хариуцлага 7.4 Барьцаа /Баталгаат ипотек/ Батлан даалт /Фидуцийн гэрээнд заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд Зээлдэгч хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад орлого хөрөнгөөр хангуулна. 8 дахь заалт. Бусад зүйл. 8.1 Талууд энэ гэрээний зүйл заалтуудыг нэн тэргүүнд баримтлана. 8.2 Энэ гэрээ нь дор дурьдсан тохиолдолд хүчин төгөлдөр болохоор Талууд харилцан тохиролцов. 8.9. Гэрээ нь талууд тэдгээрийн эрх залгамжлагчид зөвшөөрөгдсөн шилжүүлэн авагчдын хувьд заавал биелэгдэх шинжтэй хүчин төгөлдөр хэвээр байна. 1.1 Нэг талаас Хаан банк буюу түүнийг төлөөлж Орхон аймаг, Баян-Өндөр сум Оюут баг хаягт орших Оюут тооцооны төвийг төлөөлж эрхлэгч , нөгөө талаас -ийг төлөөлж захирал албан тушаалтай нар нь харилцан тохиролцож оны 04-р сарын 5-ны өдрийн ЗГ/45185954 тоот зээлийн гэрээгээр 0,000,000/ Хоёр зуун сая /төгрөгийг зээлдсэн. Зээлийн гэрээнд оны 12 -р сарын 18-ны өдөр, 21 оны 1-р сарын 15 ны өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулсан. Зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 22 оны 02 -р сарын 25-ны байдлаар 139,617,285,55 төгрөг. 1.2 Нэг талаас Хаан банк буюу түүнийг төлөөлж Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг хаягт орших Оюут тооцооны төвийг төлөөлж эрхлэгч , нөгөө талаас -ийг төлөөлж захирал албан тушаалтай нар нь харилцан тохиролцож 21 оны 02-р сарын 26-ны өдрийн ЗГ/214607 тоот зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөгийг зээлдсэн. Зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 22 оны 02 -р сарын 16-ны байдлаар 38,480,460,54 төгрөг, Нийт зээл, зээлийн , хүүгийн үлдэгдлийн дүн: 178.097.746.09 төгрөг. Монгол татварын албанд 82.5.786.66 төгрөгийн өр. Иргэний хууль 515 дугаар зуйл, 515.2 Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг гүйцэтгэнэ. 535 дугаар зуйл хууль ёсны өвлөгч. 535.1 Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд Хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ. МУ-ын Татварын ерөнхий хууль 14 дугээр зүйл. Татвар төлөх үүрэг дуусгавар болох бусдад шилжих. 14.6 Нас барсан болон нас барсанд тооцсон хувь хүний татвар төлөх үүрэг түүнтэй холбоотой эрх, өв залгамжлагчид нь өвлөсөн хөрөнгөд ногдох хэмжээгээр шилжих бөгөөд үүнд татварын торгууль хамаарахгүй. 2.1 Дотоодын бараа,үйлчилгээний суутгасан НӨАТ-ийн өр / 21 оны 4 сараас 22 оны 4 сар /44,401,712,54 төгрөгийн өр/ 2.2 Газрын татварын өр /,21,22 он/ 12.684.060 төгрөгийн өр, 2.3 Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын өр /21 оны 4-р улирал/ 1,865,788,75 төгрөгийн өр, /22 оны 1,2 улирал / 828,135,82 төгрөгийн өр, 2.4 Аж ахуй нэгжийн орлогын албан татвар /21-2 улирал 10,514,113,97 төгрөгийн өр, /21-4 улирал 12,067,225,58 төгрөгийн өр, 2.5 Автын агаарын бохирдлын төлбөр 3,500+9,500=13,000 төгрөгийн өр, 2.6 Автотээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татвар 31,250+115,500=146.750 төгрөгийн өр, 2.7 Хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн албан татвар, /22 оны 1-р улирал 211.303.21 төгрөгийн өр 2-р улирал 211.303.21 төгрөг өр Нийт өрийн дүн : 82.943.393.08 төгрөг. Д. миний бие нь Компанийн эрх бүхий хууль ёсны албан тушаалтны хувьд зөвхөн компанийн нэрийн өмнөөс өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүрэг хариуцлагыг компанийн өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд компанитай холбоотой асуудлаар гүйцэтгэх хуулийн хариуцлага хүлээсэн. Компанийн эд хөрөнгөөр иргэн хоорондын өр зээлийг барагдуулах үүрэг хариуцлага хуулиар хүлээгээгүй болно. Н.******* нь компанийн үйл ажиллагаанд зориулж зээл олгож байсан талаар нэхэмжлэлдээ дурьдсан хэдий ч компанийн харилцах дансаар Н.*******гаас зээлийн мөнгө орж ирээгүй ба санхүүгийн баримт бичиг тайлан тэнцэлд хувь хүнээс авсан зээл, зээлийн хүү эргэн төлөгдөх зээл, зээлийн хүүгийн өглөг тусгагдаагүй, компанийн албан бичиг хэрэгт компанийг төлөөлж компаний тамга тэмдгээр баталгаажсан захирлын гарын үсэгтэй Н.*******тай байгуулсан зээлийн гэрээ бүртгэгдэж авагдаагүй байна. Н.******* нь иргэн ийн хувийн дансанд мөнгө шилжүүлж байсан дансны хуулга шүүхэд гаргаж өгсөн. Н.******* нь ахыг нас барсныг бусдаас сонсож над руу өөрөө залгаж шууд л өрийн талаар ярьсан. Төрсөн эгч бид 2-ыг ирж уулз гэсэн учраас хүн ёсны үүднээс ахыгаа бодож эгч бид 2 очиж уулзахад ахынхаа зээлсэн мөнгийг та нар төл гэж тулгасан. Бид та нар иргэн хоорондын өр зээлийг сайн мэдэхгүй, компанийн өр зээлийн талаар хаан банк, татварын алба, газрын албанд дуудагдаж, хамт ажиллаж байсан хүн нь биднийг ажил явдалтай байх хойгуур компаний ажлын багажуудыг хулгайлах, бараа материалыг нь хулгайлж ачиж явсан зэрэг сэтгэл санааны хүнд байдалтай учраа ч олохгүй явж байна гэхэд компанид нь ямар тоног төхөөрөмж байна тэрнээс нь өг гэж шаардсан. Тэр үедээ одоогийн нэхэмжилж байгаа шиг их мөнгө нэхээгүй. Намайг компани дээр байж байхад Н.******* охин нөхөр 2-ынхоо хамт ирж компанид ямар тоног төхөөрөмж байна онгойлгож үзүүл одоо тооцоо нийлнэ гэж дарамталсан. Энэ бүгд банкны барьцаанд байгаа гэж хэлээд тантай зээлийн өр, хүүгийн тооцоо нийлж мэдэхгүй гээд явуулсан. Нэхэмжлэлтэй танилцахад 25 удаагийн үйлдлээр өндөр хүүтэй мөнгийг урьдах зээлээ төлж барагдуулаагүй төлж чадахгүй эрсдэлтэй байдал үүссэн, үндсэн зээлээ төлж чадахгүй дарамттай байдалд байгааг мэдсээр байж зээлдэгчийн санхүүгийн боловсрол мууг далимдуулж зээлдүүсэн мөнгөнийхөө өндөр хүүг авахын тулд дахин дахин өндөр хүүтэй зээл олгоод өндөр хүү авч ашиг олох замаар мөнгө хүүлж буцааж авахдаа гүйлгээний утгыг нь зэсийн үнэ гэх мэтээр бичүүлэн авч хувь хүний орлогын албан татвараас зайлсхийсэн болон мөнгө хүүлэх гэмт хэргийн шинж чанартай үйлдэл хийсэн гэж харагдаж байна. Энэ хүү өндөр хүүтэй мөнгө зээлдүүлж байх Ковидын хөл хорионы онц байдлын үед хүнснээс бусад үйлдвэрлэл үйлчилгээ зогссон Орлого олох боломжгүй эдийн засгийн хүнд үе байсан. Төрөөс ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж татварыг тэглэх тог цахилгааныг үнэгүй болгох банк болон банк бус санхүүгийн байгууллага, ломбард хувь хүний зээлийн хүүг хойшлуулах бууруулах 3 хувиас дээш гаргахгүй байх олон арга хэмжээнүүдийг авч байсан үеийг өөрөө барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлж байсан санхүүгийн мэдлэг боловсролтой хүний хувьд сайн мэдэж байгаа. Эдийн засгийн хүнд орчин үед байх боломжгүй хүүг өөрийн үзэмжээрээ тогтоож мөнгө хүүлж байсан нь харагдаж байна. Өндөр хүү авч ашиг олж байгаа хүний хувьд хүн чанар гаргаад ганц өдөр хүүгүй мөнгө хэрэглүүлэх нь хүний хүн чанарын асуудал байж болно. Тэгэхэд нэг өдөр мөнгө хэрэглүүлээд өдөрт нь буцааж авахдаа ч хүү тооцож авсан байх жишээтэй. Үхсэн хүн босч ирж үг хэлэх биш гэсэн хандлага гаргаж бүгд тэр хүний хүсэлтээр явж байгаад ийм байдалд орсон мэт хэлж байгаа нь харамсалтай. Зээлдүүдэгчийн хувьд зээдлэгчийн зээлээ төлж дуусгаагүй, зээлээ төлөхийг шаардахад төлж чадахгүй эрсдэлтэй байдал үүссэн нөхцөл байдлыг мэдэж байсан учир дахин зээл олгохгүй байх, шүүхэд нэхэмлэл гаргах зэрэг хууль ёсны арга хэмжээнүүдийг авах ёстой байсан болов уу гэж бодож байна. Хэдийгээр энэ асуудлыг зөвшөөрөхгүй ч гэрээний маргаантай асуудал ажиглагдаж байгааг шүүх анхаарна уу. Тус компани нь хувьцааны цэвэр ашиг ноогдолгүй, харилцах дансанд орлогогүй, хадгаламжгүй, Компанийн тоног төхөөрөмж хэт хуучин ашиглалтын хугацаа дуусаж эвдэрсэн сэлбэг хэрэгсэл нь дотоодоос олддоггүй, хятад улсад захиалах боломжтой ч өндөр үнэтэй, төхөөрөмжийг засаж сэлбэн ашиглалтанд оруулах нарийн мэргэжлийн мэргэжилтэн ховор учраас үйл ажиллагаа эхлэх боломжгүй орлогогүй байна. Хуулийн дагуу компанийн нэрийн өмнөөс хууль ёсны үүрэг хариуцлага хүлээсэн учраас банкны зээл, зээлийн хүүгийн төлбөрийг банкны заасан хугацаанд хийх үүрэг хариуцлагын дагуу -ийг төлөөлж бусдаас 1.5 хувийн хүүтэй болон хүүгүй зээл авч компанийн дансанд төвлөрүүлж зээл, зээлийн хүүг буцаан төлөх төлөлт өглөгийг үүсгэж банкны төлөлтийг зээлээр гүйцэтгэж байна. Иймд Н.*******гийн гаргасан иргэн хоорондын зээл, зээлийн хүү төлүүлэх нэхэмжлэл хууль ёсны үндэслэлгүй байх тул ИХШХШ тухай хуулийн 115 дугаар зүйл 115.2.3 заалтыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоёр өмгөөлөгчийн хэлэх зүйлийг сонслоо. Бид нэг зүйлийг ойлгох ёстой. Улсын дээд шүүхийн 23 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 00175 дугаартай тогтоолын заалтыг ярьж байх шиг байна. Өөрөөр хэлэх юм бол энэ тогтоолын 11 дүгээр талд талуудын хооронд хариуцагч нэхэмжлэгч ******* нарын хооронд 22 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх нийт 23 удаагийн зээл олгосноос маргааны зүйл болж буй 5 удаагийн зээлийн харилцаа байгаа талаар хоёр шүүх үндэслэл бүхий дүгнэсэн гэж хэлсэн. Түүнээс биш зээлийн гэрээ байгуулагдсан хэрэгт цуглараад байгаа зээлийн гэрээ нь хуурамч байна үүнийг шүүх үндэслээд шийдсэн гэдэг нэг ч үг байхгүй. Магадгүй 9,000,000 төгрөгтэй холбоотой, 50,000,000 төгрөгтэй холбоотой зээлийн харилцаа үүссэн талаар маргаан гаргаж болно. Гэтэл энэ нь нотолгоон дээр суурилсан, бид нар үүнд огт маргаагүй. 19 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 7,000,000, 35,000,000, 2,000,000 төгрөг нийт 42,000,000 төгрөг авсан гэдгийг бид хүлээн зөвшөөрсөн. Хэрэгт цугларсан нотлох баримтанд гаргаж өгсөн хүснэгтээр чинь дарааллуулаад төлчихсөн, гэрээг нөхөж байгуулсан гэдгийг та нарт хэлсэн. Зээлийн гэрээ албан ёсоор байгуулагдсан шүү гэдэг асуудлыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар талууд тэгш байдлаар бичгээр байгуулсан уу гэдэг асуудлыг бид огт яриагүй. Улсын дээд шүүх зээлийн харилцаа байна гэдгийг хэлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг удаа дараа шүүх хурлаар хэлэлцсэн, ямар нэгэн зээлийн харилцаанд оролцоогүй гэж огт хэлээгүй. 2 дугаарт энэ хүмүүс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өв залгамжлагч оос нэхэмжилж байсан, дараа нь -аас нэхэмжилсэн. Сая өвийн талаар асуудал ярихад бид үүнд маргаагүй. Өв залгамжлах эрхийн нотариатын гэрчилгээ гаргаад өгчихсөн, нас барсны гэрчилгээг гаргаад өгчихсөн шүү дээ. Ганцхан юунд маргаж байгаа гэхээр илүү төлөлт ороогүй байна гэж маргаж байгаа. Иргэний хуулийн 535.1-д өвлөж авсан хэмжээгээр хариуцлага тооцох асуудал яригдана. Өв залгамжлагчийн ямар эд хөрөнгө орж байгаа, ямар эд хөрөнгөнөөс юуг гаргуулах гэж байгаа асуудлаа та нар тодорхойлох ёстой. гэж хүн ийм ийм хөрөнгө өвлөсөн, тэр хөрөнгөнөөс нь ийм ийм хөрөнгийг бид нэхэмжилж байна гэх ёстой. 2 хариуцагч байгаа тэгвэл өв залгамжлагч гээд гэдэг хүнээс авах гээд байгаа юм уу? өв залгамжлагч, өвлөгчөөс авах гээд байгаа юм уу? Нөгөө талаас ямар хэмжээний хөрөнгө байгаа юм бэ? тэгвэл үүнээс ийм хэмжээгээр ийм байдлаар авах ёстой гэж тодорхойлох ёстой. Гэрээний тухай асуудал дахиад яригдаж байна, яригдахаас өөр арга байхгүй. Гэрээ байгуулагдсан гэдэг нь нотлогдож байгаа, Жаргалсайхан гэдэг хүн хууль сануулаад гэрчээр мэдүүлэг өгсөн гэрчийн мэдүүлэг байгаа учраас хангалттай нотлогдож байна гэж үзэж байгаа. Тийм зүйл байхгүй шүү дээ, хууль сануулсан нь үнэн гэхдээ төрсөн ээж охин хоёр шүү дээ. Өөр нотлох баримтуудаар нотлогдсон байхыг шаарддаг. Гэрчээс өөр нотлох баримтаа дараагийн өмгөөллийн тайлбартаа хэлэх байх гэж бодож байна. Өөр ямар нотлох баримт байгаа юм бэ? үүнийгээ та нар тодорхойл. Шүүхийн хэлэлцүүлэг болон нотлох баримт шинжлэн судлах явцад үүнийг л ярьсан шүү дээ. Та нар өөр бусад нотлох баримтыг гаргаад өгөөч гэж хэлсэн. Сая цагдаагаар шалгуул гэж байна. Та бүхэн хоёр дахь өмгөөллийн үгэндээ хэлэх байх. гэдэг хариуцагч болсон нь батлагдсан. Яагаад үүнийг хэлээд байгаа юм бэ гэдэг асуудал ярихаар энэ нэхэмжлэлийг гаргах болсон иш татсан бичиг баримт нь энэ шүү дээ. Ийм учраас та нар үүнийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргах юм бол шүүх энэ асуудлыг шийдвэрлэхэд маш хялбар болох гээд байна. Сая Ганзориг төлөөлөгч асуултанд хариулахгүй гэсэн учраас би ярьж чадаагүй зогссон. Үүнийг ярих ёстой байсан. Бид нарын гаргаж өгөөд байгаа тооцоололтой та бүхэн танилцсан уу гэхэд танилцсан гэсэн. Үүний талаар та нар нэгч баримтыг ярихгүй байна шүү дээ. Үүнийг бид нар хэрэгт цугларсан баримт, та бүхний гаргаж өгсөн данснаас бид тооцож гаргаж өгсөн. Бид өчнөөн олон хоног сууж 29 удаагийн гүйлгээ хийгдсэн байна гэхээр өөдөөс 23 удаагийн гүйлгээ байсан гээд байна. Үүнийхээ тооцооллыг гаргаад ир гэхээр би мэдэхгүй, би хариулахгүй гэж хэлж байна. Ийм байдлаар ярих юм бол шүүх нэхэмжлэлийг чинь яаж хангах юм бэ, энэ өөрөө бололцоогүй нөхцөл байдал үүсгээд байна. Шүүх үүнд онцгой анхаарах ёстой, нэхэмжлэлийн шаардлага тэдгээрийн үндэслэлийг нотолж, тооцож чадахгүй байгаа бол яаж хангах юм бэ. Энэ нөхцөл байдлыг шүүх онцгой анхаарч үзээч гэж хүсч байна. Сая нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсгийг яриад байна. 199.2-т жоохон дээшлүүлээд харахаар энэ зээлийн гэрээтэй асуудлаар хүү тооцох асуудал гараад ирэхээр зээлдэгч нь бичгээр хүсэлт гаргана гээд хуульчилсан. Үүнийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар ярихгүй байна. Ганцхан өөр зүйл яриад байна, яагаад гэхээр өөрсдийнх нь хүсэлд нийцэхгүй зүйл байгаа учраас огт ярихгүй байна. Шинэн өмгөөлөгч нь яагаад үүнийг яриад байна гэхээр нөгөө гэрээнүүдээ яриад байна. Яагаад бүх л бүтэн 5 сарын дараа гаргаж ирээд байна гэхээр Иргэний хуулийн 199.2-т нийцүүлэхийн тулд гаргаж ирж дүгнэхээс өөс арга байхгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Юуны өмнө нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан энэ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрөө нотлох буюу эх сурвалжаа заах үүрэг хүлээдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хариуцагч тал шүүхэд гаргаж байгаа хариу тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг нотлох үүрэг хүлээж байгаа. Өөрөөр хэлбэл мөн л эх сурвалжаа заах үүрэг хүлээж байгаа. Нэхэмжлэгч гэж хэнийг хэлдэг юм бэ гэхээр нэхэмжлэгч гэдэг бол эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд байгаа. Тэр эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр шүүхэд хандаж байгаа этгээдийг хэлээд байгаа. Магадгүй ******* гэдэг хүн өөрөө энд орсон бол бодит юмнуудыг маш тодорхой ярих байх гэж би бодож байна. ******* гэдэг хүний буюу одоо нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь яаж зөрчигдсөн юм бэ? Бид хэрэгт байгаа аль аль талынх нь гаргаж өгсөн 2 талын дансны хуулгаар энэ тооцооллыг хийгээд гаргаад ирчихээд байна. Түүнээс бид нар санаагаараа зохиогоод энэ тоо гарч ирж байгаа биш. Яагаад үүнийг хийгээд байна гэхээр энэ хэрэг маргааны бодит үнэнийг шүүх олж тогтооход туслах үүрэг хүлээгээд зогсож байна. Магадгүй үнэхээр бодит байдал дээр ******* гэдэг хүн мөнгө зээлчихсэн, тэр мөнгөө авч чадаагүй хохирчихсон байна уу, эсхүл хариуцагч тэр мөнгийг огт төлөөгүй байна уу, яг хэргийн хувьд ямар байгаа юм бэ гэдэг энэ байдлыг нь тодорхой болгох зорилгоор энэ тооцооллыг би гаргаж өгч байна. Харин нэхэмжлэгч тал яах ёстой гэхээр энэ 23 удаагийн зээлийн харилцаа байгаа гэж хэлчихээд 23 удаагийн зээлийн харилцаагаар хэдэн төгрөгийг нь өд та нар шилжүүлсэн юм, үүнийгээ та нар шүүх дээр нотолно шүү дээ. Огт хамаагүй ээ, наадах чинь би мэдэхгүй гээд яаж нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалаад суугаад байгаа юм бэ? Нэхэмжлэгчийг энд бүрэн төлөөлж байгаа шүү дээ. Үлдэгдэл зээлийн төлбөр нь хэлээд байгаа 5 зээлийн төлбөр чинь яг хэдэн төгрөг байгаа юм, юугаар нотолж байгаа юм бэ гэж бид маргах ёстой шүү дээ. Харамсалтай нь нэхэмжлэгч тал шүүхэд шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ та нар хангалттай нотолж чадахгүй байна, тооцооллоо хийж чадахгүй байна. Хэрэгт нэхэмжлэгч хохирчихсон гэдэг баримт байхгүй байна. Тийм учраас хэрэгт авагдсан, цугларсан нотлох баримтууд болон талуудын шүүх хурал дээр гаргасан тайлбартай уялдуулж дараах 5 саналыг гаргаж байна. 1 дүгээрт зээлийн харилцаа үүссэн байна уу, үгүй юү гэдэг дээр шүүх эрх зүйн дүгнэлт хийх шаардлага гарч ирж байгаа. Зээлийн харилцаа үүссэн байна уу үгүй юу, зээлийн харилцаа үүссэн бол тэр зээлийн харилцаа үүсгээд байгаа гэрээ өөрөө хуульд нийцсэн байна уу, үгүй юу. Энд шүүх хууль зүйн талаас нь эрх зүйн дүгнэлт хийх шаардлага гарч ирж байгаа. Тийм учраас Шинэн өмгөөлөгч гэрээний асуудлыг чинь яриад байна. Өөрөөр хэлэх юм бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр гэрээ хэлцэл мөн үү, үгүй юу, хууль ёсны дагуу бүрдүүлж цуглуулж хэрэгт хийсэн баримт байна уу? үгүй юу гэдгийг шүүх дүгнэлт хийх ёстой болчихож байгаа юм. Үүнд дүгнэлт хийж байж гэрээ өөрөө хууль ёсны, хүчин төгөлдөр гэрээ байсан гэж үзсэн тохиолдолд шаардах эрхтэй юу гэдэг дүгнэлт хийнэ. Улсын дээд шүүхийн оны 4 сарын зээлийн гэрээний харилцаатай холбоотой маргааны талаар гаргасан тайлбар, зөвлөмж ч бий. Шаардах эрх чинь эндээс эхэлж байгаа. Хэрэгт байгаа талуудын гол маргаж байгаа асуудлын хүрээнд аваад үзэх юм бол олгосон зээлийн дүн 4,000,000 төгрөг ******* гэдэг хүний дансны хуулгаар нотлогдож байгаа. 258,000,000 төгрөг эргэн төлсөн юм байна гэдэг нь талийгаач гэдэг хүний дансны хуулгаар нотлогдож байгаа. /1 дүгээр хавтаст хэрэг 3 дугаар хавтаст хэрэг/. Үүнтэй уялдуулаад хэрвээ зээлийн харилцаа үүсчихсэн бол зээлийн гэрээ бичгээр хийгдсэн, хийгдээгүйгээсээ хамаараад хүү шаардах эрх байна уу?, үгүй юу? гэдэгт шүүх дүгнэлт хийх шаардлага үүсэж байна. Хүү шаардахдаа аль зээлийн гэрээний үүрэгт хэдэн төгрөг төлөх үүрэгтэй байсан юм бэ? Үүнд хүртэл шүүх нэг бүрчлэн дүгнэлт хийх шаардлага үүсэж байна. Тийм учраас бид үүнийг товчлоод тооцооллыг шүүхэд хялбар болгох зорилгоор гаргаж өгөөд татгалзлын үндэслэлээ нотолж байгаа юм. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасны дагуу зээлийн үүрэг дуусгавар болчихсон, харин ч илүү төлөлттэй байна гэдгийг хариуцагч татгалзлынхаа үндэслэлээр нотолж байгаа. Үүнд бичгээр байгуулсан зээлийн гэрээ, бичгээр байгуулаагүй амаар тохиролцоод олгочихсон зээлийн асуудлууд байна. Тэгэхээр Иргэний хуулийн 282.4-т зээлийг бодитойгоор олгосноор зээлийн харилцаа үүснэ, хүү тохиролцсон бол зээлийн гэрээг заавал бичгээр байгуулна гэж байгаа. Хүү тохиролцоод зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол та хүү авах эрхээ алдана шүү гээд хууль нь өөрөө ийм байна. Бид үүнийг хүүтэй, хүүгүй 2 янзаар тооцоод энэ зээлийн тооцооллыг хийчихсэн. Нөгөө талдаа Ганзориг төлөөлөгчийн хэлээд байгаа Иргэний хуулийн 199.3 гэж яриад байна. Энэ тохиолдолд 199.1-т хамааралтай зохицуулалт байна. 199.1 нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж байна. Түүнээс гэрээнд гарын үсэг зурснаар хүлээн зөвшөөрнө гэсэн үг байхгүй. Би түрүүн асуулаа шүү дээ. гэдэг хүн 40,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай 5%-ийн хүүтэй төлье, үүнд зээлийн гэрээ байгуулъя гэдгийг мэдэгдсэн зээлийн гэрээ байна уу? Иргэний хуулийн 42.2-т заасны дагуу зээлдэгчийн хүсэл зориг байна. Би хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ бичгээр мэдэгдэж гарын үсэг зураад өгсөн байхыг шаардаж байгаа. Тийм учраас 19 оны 7 сарын 2-ны өдрийн гэрээ өөрөө хүчин төгөлдөр гэрээ мөн үү, үгүй юу гэдэгт шүүх эрх зүйн дүгнэлт хийх шаардлага үүсэж байна. Бид хэлж байгаа агуулга нь 6 сарын дараа та нар энэ гэрээнүүдийг гаргаад ирсэн учраас энэ гэрээ хууль ёсны гэрээ мөн үү, үгүй юу эргэлзээтэй гэрээ байна. Өөрөөр хэлэх юм бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан нотлох баримтанд тавигддаг шаардлагыг хангаагүй гэрээнүүд байна. Хангаагүй гэрээ байгаа учраас энэ гэрээг шүүх нотлох баримтаар үнэлэх үү, үгүй юу гэдэг асуудал гарч ирээд байгаа учраас бид тэгж яриад байна. 2 дугаарт Иргэний хуулийн 199.1 бас Улсын дээд шүүхийн тайлбарч байдаг. Улсын дээд шүүхийн ямар тайлбар байдаг вэ гээд харахаар хүлээн зөвшөөрнө гэдэг агуулга нь өөрөө баталгаа байхыг шаардаад байна. Баталгаа байна гэдэг нь заавал бичгээр мэдэгдсэн байхыг шаардаж байна гэсэн үг. Тэгэхээр 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээ өөрөө хууль ёсны болж чадахгүй байна. Нөгөө талдаа тэр 40,000,000 төгрөгийг 19 оны 07 дугаар сарын 02-ны өдөр бодитойгоор олгоогүй, бодитойгоор олгоогүй учраас энэ зээлийг олгогдсон гэж үзэх юм уу? хариуцагчийн хувьд үүнийг үзэхгүй, үзэхгүй учраас тэр 48,000,000 төгрөгийн хүү гэж гаргаж ирээд байгаа хүү чинь өөрөө үндэслэлгүй байна. Тэгэхээр 19 оны 7 сарын 2-ны өдрийн 40,000,000 төгрөг 40,000,000 төгрөгийн хүү шаардах эрх нэхэмжлэгчид байхгүй байна. Мөн 21 оны 2 сарын 5-ны өдрийн 50,000,000 төгрөгийн, 50,000,000 төгрөг гэж хэлээд хүү 15,000,000 төгрөг гээд 65,000,000 төгрөгийг шаардах эрх хүртэл байхгүй байна. Үүнд шаардах эрх чинь өөрөө үүсээгүй байна. Зээлийн харилцааг бол үгүйсгээгүй шүү дээ. Харин энэ харилцаа чинь өөрөө энэ гаргаж өгч байгаа тооцооллуудаар дуусгавар болчихсон байна. Тийм учраас гэрээтэй гэж хэлээд байгаа 40,000,000 төгрөг, 50,000,000 төгрөгийн тухайд шаардах эрх чинь үүсээгүй байна, үүсээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх боломж байхгүй байна. Өөрөөр хэлбэл сая Шинэн өмгөөлөгч хэлсэнчлэн Улсын дээд шүүхийн тогтоолын хянавар хэсэг дотор байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх 1, 2 дугаарт шүүхийн шийдвэр бодит байдал дээр бүрэн хэрэгжих боломжтой зэрэг нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байна шүүх дүгнэсэн байна. Энэ нөхцөл байдал яг хэрэг хэлэлцэж байх хүртэл энэ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгөөгүй, тооцооллоо хийж өгөөгүй байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлага өөрөө хангагдах боломжгүй нэхэмжлэлийн шаардлага байна. Бусад тэр гэрээгүй гэж хэлээд байгаа зээлийн гэрээнүүд бол мөн энэ гэрээтэй гэж хэлээд байгаа зээлийн гэрээнүүд бүгд төлөгдсөн учраас шаардах байхгүй гэж гэж үзэж байна. 3 дугаарт Шинэн өмгөөлөгч ломбард учраас маш олон гэрээ болоод бичиг баримт байгаа гэж хэлээд байна. Тэгэхээр яг иргэд хоорондын зээлийн харилцаа мөн үү? Иргэний хуулийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа юм уу, эсхүл ломбардны үйл ажиллагаа явуулдаг гэдэг агуулгаараа Иргэний хуулийн 286-д заасан ломбард, барьцаалан зээлдүүлэх газраас олгох зээлийн үйл ажиллагаа юм уу гэдгийг хүртэл зайлшгүй тогтоох шаардлага үүсэж байна. Ломбард гэж хэлээд би зээл олгодог байсан, баримтууд байгаа гэх юм бол түрүүн маш тодорхой хэллээ шүү дээ. Тухайн газартаа мэдэгдээд зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулсан уу? үгүй юу? үүнтэй холбоотой баримт хэрэгт байхгүй. Мөн ийм харилцаа гарч ирээд байгаа учраас шүүх эрх зүйн талаас нь дүгнэлтийг хийх болов уу гэж бодож байна. 4 дүгээрт энэ хамтран хариуцагчийн тухайд заавал нэг зүйлийг хэлэхгүй бол болохгүй байна. Үндэслэлийг нь асууя гэхээр хариулахгүй байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлд хамтран үүрэг гүйцэтгэгчийн тухай зохицуулалт байдаг. Өөрөөр хэлбэл аль аль нь үүрэг гүйцэтгэх ёстой, үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө, тийм учраас асуугаад байгаа шүү дээ. оос энэ 167,100,000 төгрөгийн ямар хэсгийг нь нэхээд байгаа юм бэ? компаниас ямар хэсгийг нь нэхээд байгаа юм бэ? хамтран хариуцагчаар татчихаар хэнээс нь юу шаардаж байгаагаа ойлгож болохгүй учраас бид энэ дээр нь тайлбар хэлэхэд хүртэл хүндрэлтэй байдал үүсэж байна. Эсхүл хариуцагч нараас л шаардаад байгаа юм уу? тэгэхээр энэ тохиолдолд компани Иргэний хэргийн тухайд хариуцагч биш, яагаад гэхээр ******* компани 2-ын хооронд ямар нэгэн зээлийн харилцаа үүсээгүй, зээлийн мөнгийг үйл ажиллагаанд нь зарцуулдаг гэж хэлээд байгаа болохоос биш яг ******* компани 2-ын хооронд зээлийн идэвхитэй харилцаа ерөөсөө байхгүй. Тийм учраас компаниас зээлийн үүрэг шаардах эрх чинь өөрөө үүсээгүй байна. Хамтран үүрэг гүйцэтгэгч гэж томьёолоод нараас шаардаж байгаа гэж хэлээд байгаа учраас би Иргэний хуулийн 242-той нь уялдуулаад энэ тайлбарыг хэлээд байгаа юм. 2 дугаарт гэдэг хүн гэдэг хүний Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д заасан эрхийг буюу компанитай хувьцааг өв залгамжлалаар авсныхаа төлөө яагаад өнөөдөр хариуцагчаар суугаад байгаа юм. Иргэний хуулийн 535.1-д байна шүү дээ, сая бас тодорхой тайлбарлачихлаа. Энэ өв залгамжлагчийн хүлээж авч байгаа өвийн хэмжээг яаж тодорхойлох вэ гэдгээс чинь их юм хамаарах гээд байна. Улсын дээд шүүх хүртэл тогтоол дээрээ тодорхой дүгнэлт хийчихсэн байна. гэдэг хүн гэдэг одоо хүний өвийг ямар хэмжээнд хүлээж аваад байгаа юм бэ гэдгийг өнөөдөр энэ хэргийн баримтаар тогтоох боломжгүй байна. Сая хэлж байна үл хөдлөх эд хөрөнгө, газар гээд хэн ч харсан илэрхий байна. компани байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг байсан газар түүндээр байгаа үл хөдлөх хөрөнгүүд л байгаад байна. Тийм учраас Иргэний хуулийн 242-т заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж хэлээд хариуцагч нараас энэ нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэлийг гаргуулж шийдвэрлэх боломж байхгүй байна. Мөн 19 оны 7 сарын 2 болон 21 оны 2 сарын 5-ны өдрийн гэрээ чинь өөрөө Иргэний хуулийн 56.1.2-т заасан нөхөж хийсэн гэрээ буюу дүр үзүүлэх байдлаар хийгээд байгаа гэрээ мөн үү, биш үү? Өөрөөр хэлэх юм бол анхнаасаа хууль зөрчсөн гэрээ учраас ямар нэгэн хууль зүйн үр дагавар үүсэх боломжгүй байна. Зээлийн харилцаа үүссэн эсэх, зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, хүчин төгөлдөр эсэх дээр шүүх эрх зүйн талаас нь дүгнэлт хийхдээ энэ гэрээ өөрөө Иргэний хуулийн 56-д заасан гэрээнд тавигдах шаардлагууд хангаж байна уу? үгүй юу гэдэгт шүүх эрх зүйн дүгнэлт хийх ёстой. Эдгээр үндэслэлүүдээр *******гийн нэхэмжлэлтай болон -д холбогдох иргэний хэргийг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эцэст нь би бас нилээн харлаа, шүүх бас бодож байгаа болов уу гэж бодож байна. Амаар тохиролцчихсон харилцаа бичгээр байгуулагдаад ороод ирэхээр Иргэний хуулийн 236.1.3-т өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж байгаа. Магадгүй нэхэмжлэгч талаас энэ үндэслэлүүдээ гаргаж ирж бодитой мэтгэлцээн явагдах боломжгүй нөхцөл байдал байгаад байна. Шүүх үүнийг анхаарч харах ёстой болов уу гэж бодож байна. Өмнөх үүргийг талууд солихоор харилцан тохиролцсон гэдэг бол та нарын хооронд эхлээд зээлийн харилцаа үүссэн юм байна, энэ зээлийн харилцаа бичгээр байгуулагдсан уу? үгүй юу? гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байгаа. Хэрвээ энэ зээлийн үүргийг солихоор тохирчихсон юм байна гэж үзвэл 19 оны 7 сарын 2-ны өдөр 40,000,000 төгрөг бодитой олгогдсон уу? үгүй юу?, өөрөөр хэлэх юм бол яг энэ маргаад байгаа 47,000,000 төгрөгийн тооцоолол дээр 55,000,000 төгрөг төлчихсөн байна. Илүү төлөлт нь 8,000,000 төгрөг байна шүү дээ гэдэг ийм нөхцөл байдалтай, хэлээд байгаа 40,000,000 төгрөгийн чинь нөхцөл байдалтай очиж уялдах нөхцөл байдал байгаа. Үүнийг бас шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоёр өмгөөлөгчийн гаргасан санал дүгнэлтийг дэмжиж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс: Н.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар /1хх-7/, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдах авах тухай гэрээнүүдийн хуулбар /1хх-8-23/, мессежний гэрэл зургууд /1хх-22-8/, Н.*******гийн дансны хуулга /1хх-29-96/, Н.*******, нарын хооронд 19.07.02-ны өдөр байгуулсан 40.000.000 /дөчин сая/ төгрөгийг сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх тухай зээлийн гэрээ /2хх-237/, Зээлдүүлэгч Н.*******, зээлдэгч Д.Батгөгс нарын хооронд 21.02.05-ний өдрийн 50.000.000 /тавин сая/ төгрөг сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх тухай зээлийн гэрээ /2хх-238/, Зээлдүүлэгч Н.*******, зээлдэгч нарын хооронд .04.24-ний өдрийн 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөг сар бүрийн 5 хувийн хүүхтэйгээр зээлдүүлэх тухай зээлийн гэрээ /2хх-239/, Зээлдүүлэгч Н.*******, зээлдэгч нарын хооронд .10.02-ны өдрийн 25.000.000 /хорин таван сая/ төгрөг сар бүрийн 5 хувийн хүүхтэйгээр зээлдүүлэх тухай зээлийн гэрээ /2хх-240/, Н.******* нь 21.02.04-ны өдөр өөрийн Хаан банкны дансаас бэлнээр 40.000.000 төгрөгийг баримт /2хх-241/, Н.*******гаас нь зээлж авч төлсөн тухай барьцаалан зээлдүүлэх .02.22-ны өдрийн зээлийн гэрээ, Н.*******гаас Д.Батгөгс нь зээлж авч төлсөн тухай барьцаалан зээлдүүлэх .03.04-ны өдрийн зээлийн гэрээ /2хх-242-243/, үнэгүй.мн зар /3хх-2/, зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан өгсөн байна.
4.Хариуцагчаас: ийн нас барсны гэрчилгээний хуулбар /1хх-115/, Д.ийн иргэний үнэмлэхийн хуулбар /1хх-116/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-117/, -ийн дүрэм /1хх-118-121/, Өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар /1хх-122/, Хаан банкны зээлийн гэрээнүүд /1хх-123-139/, Татварын албаны өрийн нэхэмжлэх /1хх-140-183/, Газрын татвар төлсөн баримт /1хх-183-184/, Хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн албан татварын нэхэмжлэх /1хх-185-188/ Компанийн үндсэн хөрөнгийн тайлан 22-оны 1р сарын байдлаар /1хх-189/, Компанийн санхүүгийн тайланд бүртгэгдсэн зээл өглөгийн жагсаалт /1хх-190/, Компанийг төлөөлж хийсэн зээлийн гэрээний жагсаалт /1хх-191/, Компанийг төлөөлж хийсэн зээлийн гэрээ /1хх-192-199/, Компанийн харилцах дансны хуулга /1хх-0-9/, 22-3-23- наас хойшх компанийн зээлсэн зээл уг зээлээс хаан банкинд үндсэн зээл зээлийн хүү төлсөн төлөлт.татварын албанд төлсөн өр.компанийн нийт төлбөр, өрийн үлдэгдэлийн санхүүгийн тооцоо, Компанийн гол үйл ажиллагаа явуулдаг тоног төхөөрөмжийн зураг /1хх-210-214/, оны 10 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ /3хх-5/, Зээлийн тооцоотой холбоотой товчоо, дансны хуулга /3хх-32-67/, Машин худалдан авсан гэрээ гэрээ, хүснэгт /3хх-68-70/, Зээл төлсөн ХААНбанкны хуулга /3хх-71-73/, 1-1-З-р байрны худалдан борлуулсан гэрээ /3хх-74-75/, Бэйкер тилли далайван аудит -ийн хараат бус аудитын тайлан /3хх-76-78/, -ийн орлогын дэлгэрэнгүй тайлан /3хх-79/, Газрын татвар төлсөн баримт /3хх-80-112/, Бусад татвар төлсөн /3хх-113-134/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /4-р хх-ийн 151/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /4-р хх-ийн 152/, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 23 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 06/25 дугаартай дүгнэлтийн хуулбар /4-р хх-ийн 155-156/, 001049996 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /4-р хх-ийн 157/, үл хөдлөх хөрөнгийн гэрэл зураг /4-р хх-ийн 158-161/, татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдлэх гэрээний хуулбар /4-р хх-ийн 173-174/, зээлийн тооцоолол /5-р хх-ийн 9-23/, зээлийн тооцоолол /5-р хх-ийн 69-142/ баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
5.Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр /РД:/ нь Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Ариг банк, Хас банк, Богд банк, Капитрон банк, Төрийн банкинд төгрөгийн болон валютын харилцах, хадгаламжийн данс эзэмшдэг эсэх талаарх лавлагааг, эзэмшдэг бол дансны үлдэгдлийн хуулга, Д. нь Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Ариг банк, Хас банк, Богд банк, Капитрон банк, Төрийн банкинд төгрөгийн болон валютын харилцах, хадгаламжийн данс эзэмшдэг эсэх талаарх лавлагааг, эзэмшдэг бол дансны үлдэгдлийн хуулга, /РД: / Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Ариг банк, Хас банк, Богд банк, Капитрон банк, Төрийн банкинд төгрөгийн болон валютын харилцах, хадгаламжийн данс эзэмшдэг эсэх талаарх лавлагааг, эзэмшдэг бол дансны үлдэгдлийн хуулга, ийн Хаан банкны 5090162946 дугаартай дансны, Д.ийн Хаан банкны 5300673139, 5098024001 дугаартай дансны, -ийн хаан банкны 51241761 дугаартай данснуудын 18, 19, , 21, 22 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртлэх хугацааны дэлгэрэнгүй хуулга,
Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс /РД: /-ийн анх байгуулагдсан цагаас хойш хувьцаа эзэмшигч нь хэн байсан, итгэмжлэлгүйгээр төлөөөлөх эрхтэй этгээд нь хэн байсан талаарх хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, нь үл хөдлөх хөрөнгө, газар өмчилж байсан эсэх, одоо өмчлөлд нь үл хөдлөх хөрөнгө, газар бүртгэгдсэн эсэх, өмчилж байсан үл хөдлөх хөрөнгийг хэзээ, хэнд, ямар үндэслэлээр шилжүүлсэн талаарх лавлагаа, Д. нь ямар ямар үл хөдлөх хөрөнгө өмчилдөг талаарх лавлагааг, хэзээ, хэнээс хэрхэн шилжүүлж авсан талаарх дэлгэрэнгүй лавлагаа, , Д. нар нь газар эзэмшдэг эсэх талаарх лавлагаа, Орхон аймгийн Автотээврийн төвөөс /РД: /, /РД:/, Д. нарын өмнө эзэмшиж байсан тээврийн хэрэгслийн лавлагаа, одоо эзэмшиж буй тээврийн хэрэгслийн лавлагаа, Мобиком корпораци -иас үүрэн холбооны дараа төлбөрт 99104455 дугаарын өмнө эзэмшиж байсан лавлагаа болон одоо хэн эзэмшиж байгаа талаарх лавлагаа /2хх-12-8/, 24 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаартай лавлагаа /4-р хх-ийн 12/, Орхон аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын 24 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаартай лавлагаа, хавсралт 21 хуудас материал /4-р хх-ийн 113-134/, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 23 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 40 дугаартай лавлагаа, хавсралт 5 хуудас материал /4-р хх-ийн 135-140/, Монголын Нотариатчдын танхимын 24 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дугаартай лавлагаа /4-р хх-ийн 141-142/, Орхон тойргийн нотариатч 24 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн лавлагаа /4-р хх-ийн 214-215/,
6.Хариуцагчийн хүсэлтээр: Худалдаа хөгжлийн банкнаас Н.*******гийн дансны хуулга /2хх-244-249, 3хх-16-21/, Орхон аймгийн Татварын хэлтсийн 24 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 03/124 дугаартай лавлагаа хавсралт 5 хуудас материал /4-р хх-ийн 179-184/, Хаан банкны 24 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 24/3 дугаартай лавлагаа /4-р хх-ийн 218-230/-г нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... өд түүний гуйлтын дагуу 19 оны 05 сараас эхлэн 23 удаагийн зээлийн гэрээгээр мөнгө зээлж тодорхой зээлүүдийг хүүгийн хамт эргүүлэн төлсөн. Харин эргүүлэн төлөөгүй зээл болох 19.07.02-ны өдрийн 40.000.000 төгрөг, зээлийн хүү 48.000.000 төгрөгийн хамт нийт 88.000.000 төгрөгийг, .10.25-ны өдрийн үндсэн зээл 5.000.000 төгрөгийг, 21.02.05-ны өдрийн 50,000.000 төгрөг, зээлийн хүү 15.000.000 төгрөг, нийт 65.000.000 төгрөг, 21.11.25-ны өдрийн үндсэн зээл 6.000.000 төгрөг, 22.01.14-ний өдрийн 3.100.000 төгрөг, нийт 167.100.000 төгрөгийг ийн дүү, өв залгамжлагч Д.оос гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн зээлсэн мөнгүүдийг -ийн үйл ажиллагаанд зарцуулсан тул компанийг хариуцагчаар татсан... гэж тодорхойлсон.
3.Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Д. болон түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч мэтгэлцсэн. Үүнд: ...Д. би -ийн нэг бүр нь 1000 төгрөгийн үнэтэй 6000 ширхэг хувьцаа эзэмшдэг байсныг өвлөж авсан, энэ хөрөнгийн хэмжээгээр хуулийн хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай, ...дээр дурдсан зээлүүдийг хувиараа авсан, зээлдэгч биш, ... тооцоо хийж үзэхэд зээлдэгч, талийгаач нь *******гаас нийт 29 удаагийн гүйлгээний баримтаар 4,870,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд 258,472,500 төгрөгийг эргүүлэн төлсөн, зээлсэн мөнгөнөөс 53,602,500 төгрөгийг илүү төлсөн учраас гүйцэтгэвэл зохих үүргээ биелүүлсэн, ...мөн хариуцагч Д. нь эд хөрөнгийг өвлөж аваагүй, -ийн эд хөрөнгийг өвлөж авсан тул Иргэний хуульд зааснаар ийн зээлийн өр төлбөрийг хариуцах үндэслэлгүй... гэсэн.
4.Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбаруудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Н.******* нь 19 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ийн эзэмшлийн Хаан банкны 5090162946 тоот дансанд 7,000,000 төгрөг, 35,000,000 төгрөг, шилжүүлж, мөн 19 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлүүлсэн. Нийт зээл 47,000,000 төгрөг болсны дараа нь 19 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг, 07 сарын 03-ны өдрөр 6,707,000 төгрөг шилжүүлснээс Н.******* 19 оны 05 сарын 08, 05 сарын 22-ны өдрийн зээлүүдийн хүүнд 2,707,000 төгрөгийг хасч, үндсэн зээлээс 7,000,0000 төгрөгийг хасч 40,000,000 төгрөг үлдсэнийг баталгаажуулахаар 19 оны 07 сарын 02-ны өдөр гэрээ байгуулж 40,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон байна.
Мөн нэхэмжлэгч Н.******* 21 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өд 50,000,000 төгрөг зээлэхийг хүссэний дагуу гэрээ хийж 40,400,000 төгрөгийг бэлнээр, 9,600,000 төгрөгийг дансанд шилжүүлсэн, 50,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон гэсэн.
Н.******* оны 10 дугаар сарын 25-ны өдөр ийн эзэмшлийн Хаан банкны 5090162946 тоот дансанд 5 000 000 төгрөг шилжүүлсэн, 21 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хаан банкны 5090737019 тоот дансанд Төгсөө гэсэн гүйлгээний утгаар 6 000 000 төгрөг шилжүүлсэн, 22 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ийн эзэмшлийн Хаан банкны 5090162946 тоот дансанд 3 100 000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Д.Батцоож энэ талаар маргаагүй.
5. Иймд нэхэмжлэгч Н.******* болон нас барагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
6. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.
7. Талууд байгуулсан зээлийн гэрээндээ хугацаа, хүүгийн талаар тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээг хуульд заасан хэлбэрээр буюу бичгээр байгуулсан байх тул нэхэмжлэгч бичгээр байгуулсан гэрээгээр тохирсон хугацааны хүү шаардах эрхтэй.
8. Хариуцагч тал ...талийгаач нь *******гаас нийт 29 удаагийн гүйлгээний баримтаар 4,870,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд 258,472,500 төгрөгийг эргүүлэн *******д төлсөн, зээлсэн мөнгөнөөс 53,602,500 төгрөгийг илүү төлсөн учраас гүйцэтгэвэл зохих үүргээ биелүүлсэн... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргасан боловч нь зээлийн гэрээ байгуулж авсан хэд, хэдэн гэрээний үүргийг биелүүлээгүй байхдаа нас барсан тул өмнө авч хүүтэй нь төлсөн зээлийн үүргийг нэхэмжлэлээр шаардсан зээлийн гэрээний үүрэгт хамааруулан хасч тооцох үндэслэлгүй ба шүүх нэхэмжлэлийн шаардлагад заасан маргаантай байгаа дараах 5 удаагийн зээлийн харилцааг дүгнэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
9. Талуудын хооронд 19 оны 07 сарын 02-ны өдөр байгуулсан 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээгээр 24 сарын хугацаатай 5 хувийн хүү тооцохоор талууд тохиролцсон байх тул хүү 48,000,000 төгрөг, нийт 88,000,000 төгрөг, мөн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй оны 10 сарын 25-ны өдрийн 5,000,000 төгрөг, 21 оны 11 сарын 25-ны өдрийн 6,000,000 төгрөг, 22 оны 01 сарын 14-ний өдрийн 3,100,000 төгрөг, нийт 102,100,000 төгрөгийг зээлдэгч зээлийн төлбөрт төлөх үндэслэлтэй байна.
10. Харин Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 282.4.-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан бөгөөд 21 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд нэхэмжлэгч Н.******* 21 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ийн эзэмшлийн Хаан банкны 5090162946 тоот дансанд 9 600 000 төгрөгийг /1 дүгээр хавтаст хэргийн 46х/ шилжүүлсэн нь тогтоогдож байгаа ба, харин 40,400,000 төгрөгийг өд шилжүүлсэн нь баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
11. Учир нь гэрч Ж.Жаргалсайхан ... ээжтэй банк явж бэлэн мөнгө аваад 02 дугаар сарын 05-ны өдөр ээжийн ажил дээр байхад ах ирээд 40 400 000 төгрөгийг бэлнээр, 9 600 000 төгрөгийг дансаар авсан. Гэрээг бичгээр байгуулсан, би хажууд нь байсан... гэж мэдүүлэг өгсөн боловч тэрээр нэхэмжлэгчийн төрсөн охин тул тэрээр хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг субъектив тусгах боломжтой тул гэрчийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй бөгөөд 21 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Н.******* өөрийн Хаан банкны данснаас 40,000,000 төгрөгийг бэлнээр авсан нь өд шилжүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.
12. Иймд зээлдэгч өд 21 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 50,000,000 төгрөгөөс шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа 9,600,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 6 сарын хугацаагаар тооцоход 2,880,000 төгрөгийн хүү, нийт 12,480,000 төгрөгийг зээлийн төлбөрт төлөх үндэслэлтэй байна.
13. Харин зээлдэгч Н.******* болон -ийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдохгүй байх тул -д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
14. Зээлдэгч нь 22 оны 02 дугаар сарын 11-нд нас барсан бөгөөд түүний төрсөн дүү Д. нь ийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг, Чингэл бөөн******* -ийн хойд талд байрлах 18027 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 360,540,000 төгрөгийн үнэлгээ бүхий, 360 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, 7,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий, 24 м.кв талбай бүхий, хувийн сууцны зориулалтай 6,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг, Холбооны салбарын баруун талд байрлах 6054 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай 121,080,000 үнэлгээ бүхий газар, 543 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалтай 10,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий газар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг Дэнжийн байрлах 524.4 м.кв талбайтай ,000, 000 төгрөгийн үнэлгээ бүхий газрыг өвлөхөөр хүсэлт гаргаж, өвлөн авсан болох нь 22 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0058, 0059 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
15. Хариуцагч Д. нь Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1-д зааснаар ийн өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авсан өв залгамжлагч мөн бөгөөд Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д ...өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ. гэж заасны дагуу Н.*******, нарын хооронд хуулийн шаардлага хангаж хийсэн гэрээний дагуу төлөх зээлийн төлбөрийг хариуцах үүрэгтэй байна.
16. Иймд дээрхи үндэслэлээр хариуцагч Д.оос зээлийн гэрээний үүрэгт 114,580,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 52,5,000 төгрөг гаргуулах, -д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
17. Нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 993 450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.оос 730,850 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4, 5 дугаар зүйлийн 5.1.2, 527 дугаар зүйлийн 527.1, 535 дугаар зүйлийн 535.1-д заасныг баримтлан хариуцагч Д.оос 114,580,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 52,5,000 төгрөг, -д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 993,450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.оос 730,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 1 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ