Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2024/01278

 

 

0 10 17 1/ШШ0/0178

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* хотхон ******* тоотод байрлах, ******* ******* *******, -ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: аймаг сум, баг, хороолол, 6 байр, 3 тоотод оршин суух, овогт /РД:ЧМ750117, /-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 5,89,333.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 0 оны 08 дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Бямбахишиг нар оролцов.

 

Хариуцагч Н.эд 0 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай " Сууц Өмчлөгчдийн Холбоо нь 00 оны 05 дүгээр сарын 01-ний өдөр ******* дүүргийн засаг даргаас олгосон 0/13 дугаар гэрчилгээтэй. Бид иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Монгол Улсын Иргэний хууль, Сууц Өмчлөгчдийн Холбооны эрх зүйн байдал , нийтийн зориулалттай амины орон сууц байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа хэвийн явуулсаар өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд хотхоны нийт сууц өмчлөгчдөдөө нэгэн адил үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ дундын өмчлөлийн гэрэлтүүлэг, хог хаягдал, харуул хамгаалалт, засвар үйлчилгээ, цэвэрлэгээг цаг тухайд нь гүйцэтгэж ирсэн болно. Дундын өмчлөлтэй холбоотой үйлчилгээ, эд зүйлсийг тухайн нутаг дэвсгэрт орон сууц эзэмшиж байгаа л бол хүссэн, эс хүссэнээс үл хамааран хамтран эзэмшигчид төлөх үүрэгтэй боловч тус хотхоны 10/16 тоотын эзэмшигч нь *******-д төлбөл зохих төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд ******* дүүргийн дүгээр хороо, ******* ******* хотхоны 10/16 тоот 30 м.кв орон сууцанд оршин суудаг Ц.ээс 0 оны 07 дугаар сараас 03 оны 1 сарыг хүртэлх төлбөр болох 5,89,333.33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

.хариуцагч Ц. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ц. нь ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* хотхон 10/16 тоот байшин ХХК-ийн захирал гаас худалдаж авсан. 01 он 08 сарын 0-ны өдөр -т хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирлаар томилогдсоноос хойш энэ байшинд амьдраагүй болно. ******* ******* нь гадна, дотно талбайн цэвэрлэгээ цэцэрлэгжүүлэлтийн үйлчилгээ хийж байгаагүй. Энэхүү нэхэмжлэл гаргаж буй ******* СӨх-ийн захирал нь гийн төрсөн дүү бөгөөд сантехникийн чанаргүй материал ашиглаж муу барилга барьсны улмаас өөрийн хөрөнгөөр дотоод засал хийж тохижуулсан байшинг ус алдуулж 50,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс: улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-/, Аку ******* *******-ийн 03 оны 1 сарын 15-ны өдөр Ц.эд явуулсан мэдэгдэл /хх-/, төлбөрийн нэхэмжлэл /хх-5-7/, сууц өмчлөгчдийн холбоог байгуулах тухай хурлын тэмдэглэл /хх-8-10/, ******* ******* хотхоны *******-ын удирдах зөвлөл /хх-11/, ХХК-аас ******* *******-д эд хөрөнгө хүлээлцсэн акт болон хөрөнгийн жагсаалт /хх-1-15/, мэдэгдэл /хх-16/, ******* *******-ийн дагаж мөрдөх дүрэм журам /хх-17-0/, мессэжээр харилцсан харилцаа /хх-1-/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, ******* *******-ийн гэрчилгээ /хх-/,

 

Хариуцагчаас: Хариу тайлбар, тайлбартай холбогдуулсан зураг /хх-37-6/-ыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Монгол Улсын Иргэний хууль, Сууц Өмчлөгчдийн Холбооны эрх зүйн байдал , нийтийн зориулалттай амины орон сууц байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа хэвийн явуулсаар өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд хотхоны нийт сууц өмчлөгчдөдөө нэгэн адил үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ дундын өмчлөлийн гэрэлтүүлэг, хог хаягдал, харуул хамгаалалт, засвар үйлчилгээ, цэвэрлэгээг цаг тухайд нь гүйцэтгэж ирсэн болно. Дундын өмчлөлтэй холбоотой үйлчилгээ, эд зүйлсийг тухайн нутаг дэвсгэрт орон сууц эзэмшиж байгаа л бол хүссэн, эс хүссэнээс үл хамааран хамтран эзэмшигчид төлөх үүрэгтэй боловч тус хотхоны 10/16 тоотын эзэмшигч нь *******-д төлбөл зохих төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд ******* дүүргийн дүгээр хороо, ******* ******* хотхоны 10/16 тоот 30 м.кв орон сууцанд оршин суудаг Ц.ээс 0 оны 07 дугаар сараас 03 оны 1 сарыг хүртэлх төлбөр болох 5,89,333.33 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.

 

3. Хариуцагч Н. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбартаа: ...01 он 08 дугаар сарын 0-ны өдөр -т хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирлаар томилогдсоноос хойш энэ байшинд амьдраагүй болно. ******* ******* нь гадна, дотно талбайн цэвэрлэгээ цэцэрлэгжүүлэлтийн үйлчилгээ хийж байгаагүй. Энэхүү нэхэмжлэл гаргаж буй ******* *******-ийн захирал нь гийн төрсөн дүү бөгөөд сантехникийн чанаргүй материал ашиглаж муу барилга барьсны улмаас өөрийн хөрөнгөөр дотоод засал хийж тохижуулсан байшинг ус алдуулж 50,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.

. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Н. нь ******* Сууц өмчлөгчдийн холбооны харьяа ******* дүүргийн дүгээр хороо, ******* ******* хотхоны 10/16 тоотод оршин суудаг бөгөөд дээрх орон сууцны өмчлөгчийн хувьд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 5,67,00 төгрөгийг ******* Сууц өмчлөгчдийн холбоонд төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон 03 оны 08 сарын 0-ны өдрийн төлбөрийн нэхэмжлэх, 01 оны 0 сарын 5-ны өдрийн төлбөрийн нэхэмжлэх, 0 оны 01 сарын 5-ны төлбөрийн нэхэмжлэх, төлбөр төлүүлэх тухай 03 оны 1 сарын 15-ны өдрийн №000030 дугаартай мэдэгдэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Иргэний хуулийн 13 дугаар зүйл 13.1-д нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна. гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дүгээр зүйлийн .1.3-т сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ. гэж тус тус заасан байх ба дээрх хуулийн заалтад үндэслэн нэхэмжлэгч -99 ******* нь орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгч нараас шаардах эрхтэй байна.

 

6. Иймд хариуцагч Н.ээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 0 онд 71,000+38,000*5=1,711,000 төгрөг, 03 онд 1-8 сар *38,000 төгрөг =,6,000 төгрөг, 0 оны 09, 10, 11, 1 сар *38,000 төгрөг =1,31,000 төгрөг нийт 5,67,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* *******-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,333 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 109,7 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Н.ээс улсын тэмдэгтийн хураамж 105,30 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* *******-нд олгохоор шийдвэрт заав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18..3-д заасныг баримтлан хариуцагч Ц.ээс 5,67,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,333 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,7 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.ээс 105,30 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* *******-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.7, 10 дугаар зүйлийн 10. дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 1 хоногийн дотор аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ