Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2024/01271

 

 

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2024/01271

Орхон аймаг

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би, *******с ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох 2,075,523 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч *******с ******* ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь тус компанитай 2023 оны 06-р сарын 26-ны өдөр №2101130101029302 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,500,000 төгрөгийг 1 сарын 3,9 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлсэн. Зээл олголтыг Хаан банк дахь *******гийн 5041053061 тоот данс руу шилжүүлсэн. Зээлийн барьцаанд иргэн ******* нь өөрийн өмчлөлийн автомашин унах нөхцөлтэйгээр 61-89 ОРБ улсын дугаартай, тоёото приус 20 маркийн автомашиныг *******с ******* ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэн барьцааны гэрээ байгуулсан болно. Зээлдэгч ******* нь анх зээлийн гэрээ байгуулахад хийгдсэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөлгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, сар бүрийн 08-ны өдөр 148,400 төгрөгөөр буурч төлж явахаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь гаргуулж, талууд гарын үсгээ зурсан ч 2023 оны 11-р сарын 09-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй 400 хоног хугацаа хэтэрсэн. 2024 оны 08-р сарын 30-ны өдрийн байдлаар зээлдэгчийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,268,544.28 төгрөг, үндсэн хүү 659,643 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 99,936 төгрөг, бусад авлага 47,400 төгрөг, нийт 2,075,523 төгрөгийг зээлдэгч *******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч *******с ******* ******* ХХК-ийн шүүхэд гаргасан хүсэлтдээ: 2024 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,075,523 төгрөгийг манай байгууллагын Хаан банк-5034924959 тоот дансанд шилжүүлсэн тул нэхэмжлэх талаас нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******с ******* ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан 2,075,523 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч *******с ******* ******* ХХК нь ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,075,523 төгрөгийг манай байгууллагын Хаан банк-5034924959 тоот дансанд шилжүүлсэн... гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаарх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч *******с ******* ******* ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч *******с ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,400 төгрөгийн 23,700 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч *******д холбогдох 2,075,523 төгрөг гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч *******с ******* ******* ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч *******с ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,400 төгрөгийн 23,700 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ