| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01569/И |
| Дугаар | 142/ШШ2024/01270 |
| Огноо | 2024-10-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 142/ШШ2024/01270
| 2024 оны 10 сарын 10 өдөр | Дугаар 142/ШШ2024/01270 | аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь ум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би, *******гийн нэхэмжлэлтэй ******* ******* ******* ******* ХХК-нд холбогдох өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 0 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь 2022 онд ******* гэх хүнээр зуучлуулан ******* ******* Гэрэгэ ******* ХХК-ийн захиралтай уулзаж, ******* ******* ресидэнс хотхоны ын арматурын ажлыг нь хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон.******* ******* Гэрэгэ ******* ХХК нь харилцан тохиролцож мужааны ажлаа хийж гүйцэтгүүлэхээр манай нөхөр *******тай гэрээ байгуулан, ажиллуулж эхлүүлсэн. Миний бие ******* ******* ******* ******* ХХК-тай байгуулсан 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээний дагуу ажлын хөлсөнд аймаг, сум, баг, ******* эрдэнэ орц давхар 04 тоот сууцыг авахаар харилцан тохиролцсон. Орон сууц баригдаж дууссан боловч одоог хүртэл миний нэр дээр шилжүүлэн өгөөгүй байна. Мөн одоо миний амьдарч байгаа аймаг, сум, баг, *******-******* резидэнс хотхон, 5 давхар тоот сууцыг *******т-Оргил ХХК-ийн барилгыг барьж өгөн бартерт нь авсан бөгөөд одоог хүртэл мөн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөөгүй болно. Өөрийн минь сууцнаас гар, нүү гэх шаардлагыг удаа дараа тавьж байгаа бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээг маань одоог хүртэл гаргаж өгөөгүй болно. Иймээс өөрийн гэр орноосоо хөөгдөхгүйн тулд аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна. Иймд аймаг, сум, баг, ******* эрдэнэ хотхон, , орц, 5 давхар , давхар 04 тоот сууцнуудын хууль ёсны өмчлөгч нь ******* мөн болохыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг гаргуулахыг хариуцагч ******* ******* Гэрэгэ ХХК-даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 2024 оны дүгээр сарын 4-ний өдөр ******* жи ******* ******* ХХК-д 2 байрны нэхэмжлэл гаргасан. ******* жи ******* ******* ХХК-тай зөвшилцөлд хүрч ямар нэгэн санал гомдолгүй нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* жи ******* ******* ХХК-д холбогдуулан өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч ******* нь ...******* жи ******* ******* ХХК-тай зөвшилцөлд хүрч ямар нэгэн санал гомдолгүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаарх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч *******гийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийн 70,200 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч ******* жи ******* ******* ХХК-д холбогдох өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийн 70,200 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ