Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2024/01268

 

 

 

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2024/01268

Орхон аймаг

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох 217,546 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* *******" ХХК нь ******* овогтой *******тай 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 20231108-16910 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 215,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000135510 тоот зээлийг ******* банк дахь ******* тоот дансанд зээлдэгч ******* нь шилжүүлэн авсан. Хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба тул үлдэгдэл 172,360 төгрөг, хүү 45,186 төгрөг нийт 217,546 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ:Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 217,546 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь *******т холбогдуулан 217,546 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь ...******* нь нэхэмжлэлийн шаардлага 217,546 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан... гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаарх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,177 төгрөгийн 3,588.5 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч *******т холбогдох 217,546 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,177 төгрөгийн 3,588.5 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ