Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2024/01262

 

 

 

2*******4 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2*******4/01262

******* аймаг

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, ******* аймаг ******* сум ******* баг ******* тоотод оршин суух, ******* нар овогт /РД:ФБ96**************20/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: оны дүгээр сарын -нд төрсөн, настай, хот дүүрэг хороо тоотод оршин суух, овогт /РД:ФА9419 /-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг 2*******4 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч, 2*******4 оны 09 дүгээр сарын -ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Г.,

Хариуцагч Д.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г. нь хариуцагч Д.өд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2017 онд Д.тэй хамтран амьдарч / гэр бүлийн баталгаагүй/ 2019 онд охин төрүүлж, 2*******1 онд хүү төрүүлсэн. 2*******2 оноос хойш бид хамт амьдрахаа больж салсан. Иймд охин, хүү хоёртоо тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа тул эцгээс нь тэтгэлэг тогтоолгож өгнө үү... гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-5-6/, хүүхдийн эрүүл өсч байгаа талаарх Нийцэл өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт /хх-8/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                  

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... 2017 онд Д.тэй хамтран амьдарч / гэр бүлийн баталгаагүй/ 2019 онд охин төрүүлж, 2*******1 онд хүү төрүүлсэн. 2*******2 оноос хойш бид хамт амьдрахаа больж салсан. Иймд охин, хүү хоёртоо тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа тул эцгээс нь тэтгэлэг тогтоолгож өгнө үү... гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч Д. шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Г., Д. нар нь 2017 онд танилцаж, тэдний дундаас 2019 оны ******* дугаар сарын 16-нд охин , 2*******1 оны 06 дугаар сарын 01-нд хүү төрж, эцэг Д.өөр овоглосон, зохигч гэрлэлтээ батлуулаагүй болох нь зохигчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зохигчийн иргэний цахим үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байна.

 

6 .Иймд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ., 26.2.1-д хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 26.2.4-т хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах нь эцэг эхийн хоёулангийнх нь үүрэг байхаар хуульчилсан байх тул охин , хүү нарт сар бүр хүүхдийн тэтгэлгийг эцэг Д.өөс гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

7. Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.өөс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 68,4******* төгрөгийг гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэв.

.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 6, 8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны ******* дугаар сарын 16-нд охин овогт ийн Цэлмэг, 2*******1 оны 06 дугаар сарын 01-нд хүү овогт ийн Түшиг нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, -16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг овогт ийн /РД:ФА9419/-оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.өөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.д олгож, 68,4******* +төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4, 9.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ